Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/116

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга*******

          Улсын яллагч*******

          Шүүгдэгч******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн*******т холбогдох эрүүгийн 2222000000122 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн  Сайхан-Овоо суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн******* сумын,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* овогт*******антуяагийн /xxxxxxxxxxxx/
          Шүүгдэгч******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн******* сумын******* гэх газарт байх өөрийн гэртээ үл ялих зүйлээр шалтаглан зүүн талын хөл хэсэгт нь хутгаар хатгаж, шилбэнд шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
          Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мал авна гээд манайд хөдөөнөөс хүн ирээд гуйж байгаад хөдөө авч явсан. Би тухайн хүнтэй багаасаа найзалсан юм. Би хөдөө очихдоо жоохон согтуу байсан. Хөдөө очоод малыг нь хийж өгчихөөд гэдэс арилгаад байж байхад тоглоомоор элдэв юм яриад л байж байсан. Тэгээд санамсаргүй гэдэс арилгаж байсан хутгаа цааш нь тавих гээд “юу гэнээ чи” гээд чичтэл гэнэт эргэж хараад хатгуулчихсан” гэв.
          Шүүгдэгч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажил явдалд оролцох зорилгоор хөдөөнөөс ирээд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажил явдал дуусаад гэр рүүгээ буцах гэж байсан юм. Тэгсэн хотоос ирсэн гэх хүн миний нөхөр эмнэлгийн зүүн талд уулзаад танайхаас 1 ямаа 100.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд гэрт хамтдаа хүрч ирсэн. Ирээд 100.000 төгрөг өгсөн. Удалгүй манай гэрт орж иртэлыг хөдөө очоод мал аваад ирье гэж гуйсан. Тэгээд бид хоёр дэлгүүр ороод 1 уут боов, 1 уут чихэр, 2 шил архи /О.5 литр/, 1 пиво /2.5 литр Сэрүүн/ аваад бид 4 хамтдаа 2 мотоциколтой хөдөө явсан. Тэгээд замдаа ахынд очоод  тэнд нэг шил архи гаргаж өгөөд,,, бид 5 уучихаад бид 4 гэрт ирсэн. Тэгээд мотоцикл унаад ганцаараа мал тууж ирэх гээд явсан. Мал ч удахгүй ирээд ямаагаа барьчихаад гэрт орж ирцгээсэн. Малаа унагачихаад 1 пиво , 1 шил архи мал хийх явцад уусан. Уух явцад “энэ муу намайг 2008 онд гуйхад зөвшөөрөөгүй юм, чамд хэзээ ч хань болохгүй” гэж хэлэхээр нь би “юу гээд байна” гээд гэдэс арилгаж байсан хутгаа тоглоод ойртуулахад биеэрээ эргээд хутга хөлийн арын шилбэ рүү нь орчихсон. Тэгээд үзтэл цус гарчихсан байсан. хөлийн жийргийг нь цуулаад боосон. Тоглоомоор л санаандгүй хатгачихсан. Хутгалъя гэж бодоогүй. Хүнд мэс хүргэсэн учир их л гэмшиж байна.тай найзуудын харилцаатай. Өөр ямар нэгэн асуудалгүй” гэх мэдүүлэг /хх-н 54-56/
      Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2022 оны 06 сарын 08-ны өдөр Дундговь аймгийн******* суман дээр байж байгаадтай таартал намайг хүргээд өг гээдийн төв дээрх гэрт ирсэн. Тэнд, хоёр байсан бөгөөдтай, 100.000 мянган төгрөгөөр эр ямаа худалдаж авахаар наймаа хийсэн. Тэгээд хөдөө гэр рүү нь намайг цуг яваад ямаа авчралцаад өгөөч гэж гуйхаар нь бид хоёр,, хоёр сундлаад 2-р багийн нутаг*******д байх хөдөө гэр рүү хөдөлсөн. Явж байгаад замаарааийн урд талын саахалт айл болохгийн буугаадд нэг шил 0.5 граммын архи гаргаж өгөөд тэрийг бид хэд хувааж уучихаадийн хөдөө гэрт очсон. Тэгээд эр ямаагаа барьж аваад, амийг нь хороогоод, гэдсийг нь аваад, гэдэс арилгаад сууж байсан. Тэр үед бид хэд нэг шил 0.5 граммын архи болон нэг пиво аяглаад ууж байгаад биид хандаж “чи яах гэж хөгшин хүн зоддог юм бэ, нэг мөсөн салаад үе тэнгийнхээ залуу хүнтэй суувал яасан юм бэ” гэж хэлтэл хойноос татах шиг болсон чинь хутгаар зүүн хөлийн зүүн өвдөгний доод талд хатгачихсан. Би “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь өөдөөс “тоглож байгаад хатгачихлаа, чамайг хэн эргэ гэсэн юм бэ” гэсэн. Тэгээд хөлнөөс цус гарахаар нь шалыг нь цэвэрлээд би хөлөө цагаан даавуугаар боогоод сууж байталг авчраад махаа аваад миний мотоциклыг аваад сумын төв рүү явсан. Тэгээд бид гурав сундлаад******* сум руу явж байтал өөдөөс эмнэлгийн тэрэг гарч ирээд би эмнэлгийн тэргэнд суугаад суман дээр ирсэн. Тэр өдөр сумын төвдийн гэрт нэг 0.5 литрийн архи хувааж уугаад*******д очоодгийнд нэг шил архи хувааж уугаад цаашаа очоод дахиад нэг шил архи, нэг том пиво хувааж ууж байгаад уг үйл явдал болсон. Бид хоёр найз нөхдийн харилцаатай, бид өс хонзон санасан зүйл байхгүй. Би хаа таарсан газрааээр тоглож байдаг. Тэр өдөрид хандаж “Эрдэнэчимэгийг би 8 жилийн өмнө гуйдаг байсан юм, ах нь шааж чадаагүй юм, чи авгайгаа болгочихсон байна” гэх зэргээр маазарч байсан чинь сандал дээр сууж байтал араас татах шиг болсон чинь хутгаар хатгачихсан. Тэгэхээр нь би “яаж байна” гэтэл “тоглож байгаад хатгачихлаа,  чамайг хэн эргэж хар гэсэн юм” гэж хэлсэн. Надад ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/
     Гэрч “2022 оны 06 сарын 08-ны өдрийн 13 цагийн үед,,, нар манайд нэг шил 0.5 граммын архитай ирээд тэр архийг нь хувааж уучихаадийнхаас 100.000 мянган төгрөгөөр ямаа худалдаж авсан гээдийнх руу гараад явцгаасан. Тэгээд цаг орчимын дараа буцаж ирээд “төв рүү мах дүүрээд өг” гээд манай гадаа хүрээд ирэхээр нь битай сундлаад яваад очтол зүүн хөлийнхөө өвдөгний хавьд хутгалуулчихлаа гэчихсэн цагаан өнгийн даавуугаар боочихсон байдалтай гэрийн зүүн хойд талд сууж байсан. Тэр үед гэрт ортол гэрийнхээ зүүн талын орон дээр суучихсан “биыг хутгалчихлаа” гээд сууж байсан. Тухайн үед гэрт малын мах эвдээд сууж байсан. Тэгээд эвдсэн малын махаа том даавуунд хуулиад бигийн хамт махыг нь дүүрээд сум руу орж ирээдгийнд ажил явдалтай айлд махыг нь хүргэж ирсэн. Тэр айлд байж байгаад намайг ахынд хүргэж өгөөд би тэндээ амарсан. Манайд ирэхдээ миний ажигласнаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх шиг харагдсан. Манай гэрт лав нэг шил 0.5 граммын архи хувааж уучихаад очиж мал хийх ажилтай гээд гарцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/
     Гэрч “2022 оны 06 сарын 08-ны өдөр гэртээ байж байтал 13 цагийн үед манай ард талд байдаг айлын хүн болох,,, нар орж ирээд манай нөхөрд нэг шил 0.5 граммын Экс нэртэй архи гаргаж өгөөд тэр дөрөв хувааж уусан. Тэгээд,,, дөрөв очиж мал авах гэж байгаа бололтой гэрээс 14 цаг 30 минутын үед гарч яваад нөхөр бид хоёр гэртээ үлдсэн. Гэрт байж байтал 30 орчим минутын дараа мотоциклтой ирээд манай нөхрийг аваад явсан. Тэгээд манай нөхөр гэртээ ирж хоноогүй, өнөө өглөө буюу 2022 оны 06 сарын 09-ний өдөр над руу Сүрэн залгаад “танай хойд айлд хутганы хэрэг гарсан нь үнэн юм уу, танай нөхөр чинь манайд унтаж байна” гэж хэлсэн. Манайд ирэхдээ эрүүл харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/
     Гэрч “...2022 оны 06 сарын 08-ны оройны 17 цаг 30 минутын үед*******д хүнд хутгалуулсан гэсэн дуудлага ирсний дагуу сувилагч, хэсгийн цагдаа нартай хамт сумын төвөөс гараад явж байтал Шар эргийн хойд талд,, гурав өөдөөс явж байсан. Тэгээд хутгалуулсан гэхы хөлд гаднах үзлэг хийгээд шууд сумын эмнэлэгт тээвэрлэж авчирсан. Эмнэлэгт оруулж ирээд үзтэлы зүүн талын хөлийн тахимны гадна доод хэсэгт 3 см урттай, 1 см гүнтэй зүсэгдсэн шархтай байсныг цэвэрлэгээ хийж нэг оёдол тавиад, өвчин намдаах хэрэглэх талаар зөвлөж, боолт хийж өгөөд өдөр бүр цэвэрлүүлэх талаар зөвлөгөө өгсөн., нар их согтолттой харагдаж байсан. арай гайгүй харагдаж байсан. Харин яриа нь ойлгогдохгүй их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/
     Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 199 тоот “.............. биед шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь шинэ байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 42-44/ 
     Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
     Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-8/
     Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 13-15/
     Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16/
     Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд  болон эд мөрийн баримт зэргийг шинжлэн судлав.
            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
            Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн******* сумын******* гэх газарт байхдаа “зүүн талын хөл хэсэгтээ хутгалуулсан шарх” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.
            Хохирогч эрүүл мэндэд учирсан зүүн талын хөлийн шилбэний шарх гэмтэл нь ир үзүүртэй болон ир, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
           Хохирогч биед учирсан “зүүн талын хөлийн шилбэн дэх шарх” гэмтлийг шүүгдэгч******* хутгалах байдлаар учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч ................., нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
            Шүүгдэгч******* нь хохирогчг хутгалж түүний эрүүл мэндэд “зүүн талын хөлийн  шилбэнд шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
            Иймд шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
            Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
            Иймд шүүгдэгч*******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.   
            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ажлын хэсэг 15.5 см, бариул 10 см буюу нийт 25.5 см урттай бор хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.      

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
            1.Шүүгдэгч******* овогт*******антуяагийнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
            2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт*******антуяагийнт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
            3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
            4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
            5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 15.5 см, бариул 10 см буюу нийт 25.5 см урттай бор хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
            8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.МӨНХБАТ