| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/01038/и |
| Дугаар | 1167 |
| Огноо | 2018-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 1167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, бага тойруу-3/9-д байрлах Ж М ХХК /РД: 5055873/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 84-263 тоотод оршин суух Алтангэрэлийн Алтанхуяг /РД: ГМ 84022017/-т холбогдох
330.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ” Хариуцагч А.А нь манай байгууллагатай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж53170215 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг зээлээр худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 220.000 төгрөгийн хохирол учруулаад байна.
Ж М ХХК нь төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220.000 төгрөг, алданги 110.000 төгрөг, нийт 330.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч алдагийн 50 хувь болох 55.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд А.А аас 275.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд тайлбар гаргасан тайлбартаа: “ Алтангэрэл овогтой Алтанхуяг миний бие 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Жимобайл ХХК-иас NH200M wifw роутер, 53170215 гэсэн 120 GB дата эрх, 365 хоногтой интернет дугаарыг 12 сарын хугацаатай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан. Тухайн үед манай гэр бүл Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, шарга морьт 641 тоотод амьдардаг байсан бөгөөд оройн цагаар гэртээ интернэт хэрэглэх шаардлагатай байсан тул тус роутерыг зээлээр худалдан авах гэрээ хийсэн. Гэвч тус роутер маань шарга морьтод ажиллахгүй байсан бөгөөд энэ талаар тус компаниас асуухад өргөтгөл хийж байгаа удахгүй хэвийн болно гэсэн. Гэвч хэвийн ажиллахгүй байсан бөгөөд тус төхөөрөмжийг буцаан өгөх гэсэнд авахгүй гэсэн бөгөөд удалгүй дугаарын эрхийг хааж, хуваарьт төлбөрөө төлөхийг сануулж эхэлсэн. NH200М роутер нь манай хороонд ажиллахгүй байсан тул тус компаниас өөр төхөөрөмж сольж өгсөн байна.
Зээлээр авах гэрээ байгуулсан NH200М роутерыг Ж М ХХК-д буцаан өгөх хүсэлтэй байна. Ашиглаагүй боодол, сав нь бүрэн байгаа. Жимобайл ХХК-иас нэхэмжлээд байгаа 330.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж М ХХК нь А.А т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 330.000 гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын 55.0000 төгрөгөөс татгалзжээ.
Талуудын хоороонд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 53170215 үйлчилгээний дугаар бүхий 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулагдсан ба уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Хариуцагч нь 220.000 төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 220.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.3-т “Хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд компани нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан хуулийн шаардлага хангаж байх тул алданги нэхэмжлэх эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дууссан байх ба хариуцагчаас алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүргийн 50 хувиар тооцвол 110.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь алдангийг 55.000 төгрөг болгон багасгасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан хуралдааны товтой хариуцагч А.А нь биечлэн танилцаж, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч А.А аас 275.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А.А аас 275.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж М ” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн удсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А аас улсын тэмдэгтийн хураамжид 8.900 төгрөг гаргуулж “Ж М ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ С.ЭНХБАЯР