Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 161

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор

Улсын яллагч Н.Отгонцэцэг

Шүүгдэгч А.Ууганболд, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас А.Ууганболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000113 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамтаар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 хэсгийн 15-3058 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй Боржигон овогтой Ариунболдын Ууганболд /РД: УЦ97122553/

Шүүгдэгч Б.Ууганболд нь 2016 оны 05 дугаар сарын эхээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Урьхан гэх зоогийн газрын орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Өвс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 05 дугаар  сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд уг 28.2 грамм бүхий бодисыг борлуулах зорилгогүйгээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-3058 тоот өөрийн гэрт болон биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 Шүүгдэгч  А.Ууганболд  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би найзыгаа гаргаж өгөх гээд явж байхад хойноос хөдөлгөөнт эргүүл зогсоосон. Би цагдаад цүнхээ шалгуулахад, намайг цагдаагийн хэсэг рүү авч явсан гэв.

 -Эд зүйл хураан авсан тухай тэмдэгдэл,

 -Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл,

        -Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,

        -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

-Гэрч Д.Норовцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:... Ариунболдын Ууганболд нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Манай том хүү, доороо нэг дүүтэй. Бага насаа 68 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаад ерөнхий боловсролын 85 дугаар сургуульд 7 настайдаа элсэн орж суралцаж байгаад яг нарийн сайн санахгүй байна дунд ангид байхдаа 120 дугаар сургуульд шилжин орж суралцаж байгаад 2015 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Монгол Улсын их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн боловч ар гэрийн гачигдлаас болоод элсэн орж суралцаж чадаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ л байгаа ... гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4656 дугаартай дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн А.Ууганболдын шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетгагидроканнабинол /ТНС/ нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна гэжээ,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4657 дугаартай дүгнэлт

1.2.5.6.7 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. БЗДЦХ 3 өвс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найралганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrаhydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

-Ирүүлсэн дээжийн гялгар ууттай жин нь 33,3336 г, цэвэр жин нь 14,1918 г байна... гэх дүгнэлт,

Яллагдагч А.Ууганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хип хоп урлагийг сонирхдог. Тэгээд АНУ-ын буюу барууны орнуудын хип хоп дуучдын дуу, клипийг интернетээс үзэж байхад дуучид нь Каннабис гэх нэршилтэй зэрлэг ургамлыг татаж хэрэглэдэг гэдгийг уншиж байсан, мөн клиппийг нь үзэж байхад өвс хэрэглэж байгаа, мөн өвсний зурагтайхувцас өмссөн байдаг. Мөн www.youtube.com сайт дээр Каннабис гэх ургамлыг хэрхэн бэлтгэж, хэрэглэх тухай бичлэгүүд зөндөө байсан. Мөн www.google.com сайтаас Каннабис гэх ургамлын талаарх мэдээллийг уншиж байхад Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нутагт ургадаг гэдгийг мэдсэн. 2016 оны 05 дугаар сарын эхээр, өдрийг нь сайн санахгүй байна, манай хамаатны ах Булган аймгаас Улаанбаатар хотод машин авахаар ирсэн юм. Тэгээд Портер машин аваад гэрлүүгээ явахдаа намайг аваад явсан юм. Манай ах Эрдэнэт хотоос урагшаа хөдөө байдаг юм, яг ямар газар байдгийг нь би мэдэхгүй, ах гэртээ хариад намайг Эрдэнэт хотоос автобусанд суулгасан. Уг автобусанд суугаад Улаанбаатар хот руу явж байхад замын хажуу талын жалган Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургачихсан, ойр хавьд нь ургаагүй, ганцаараа их содон харагдсан. Тэгэхээр нь би очоод хартал тод ногоон өнгөтэй, өвдсний салаа болгоноос ургасан салаа нь 5 салаатай интернэтээс харж байсан. Каннабис гэх ургамлын зурагтай адилхан байхаар нь би тэр ургамлыг тасдаж аваад халаасандаа хийсэн. Тэгээд гэртээ хариад гялгар уутанд хийгээд цүнхэндээ хийчихсэн юм. Нилээн хэд хоногийн дараа цүнхэндээ хийсэн өвсөө санаад үзсэн чинь хатчихсан байхаар нь бага зэргийг аваад цаасанд ороогоод татаж үзэхэд хоолой их гашуун оргиод өөрийн эрхгүй ханиалгаад нүднээс нулимс гарсан. Тэр өдрөөс хойш ахиж хэрэглээгүй, мөн тэр өдрөөс хойш хоёр хоногийн дараа цагдаад баригдсан. Би www.youtube.com  сайтаас янз бүрийн бичлэг үзэж байхад Каннабис гэх ургамал /өвс/-ийг янз бүрээр хэрэглэж байгаа бичлэг зөндөө байсан. Би өвсийг нимгэн цаасанд ороож нэг удаа татаж хэрэглэсэн.Яг дүнсэн тамхи татаж байгаа юм шиг.  Би өвснөөс өөр төрлийн мансуурлах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж байгаагүй. Би каннабис гэх ургамлыг түүж бэлтгэх, хадгалах, хэрэглэх нь хууль бус гэдгийг нь мэднэ. Хар тамхины төрөлд багтдаг гэдгийг нь мэдэхгүй. Би өвсийг мансуурлах сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд багтдаг гэдгийг нь мэдсэн бол түүхгүй байх байсан. Би сонирхоод түүсэн юм. Миний өвс түүсэн газар өмхий өвс зөндөө ургасан байсан, тэр өвснүүд дунд миний түүсэн Каннабис гэх ургамал 1 ширхэг ургасан, бусад ургамлаасаа их содон харагдсан. Би 2016 оны 05 дугаар сарын19-ний өдөр ганцаараа өвс хэрэглэсэн. 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өвс анх удаагаа хэрэглэж үзсэн. Тухайн үед ядраад нойр хүрээд байсан. Би ахиж хэрэглээгүй гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

  Шүүгдэгч Б.Ууганболд нь 2016 оны 05 дугаар сарын эхээр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт байрлах Урьхан гэх зоогийн газрын орчмоос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Өвс гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 05 дугаар  сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд уг 28.2 грамм бүхий бодисыг борлуулах зорилгогүйгээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг, 15-3058 тоот өөрийн гэрт болон биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

  -Эд зүйл хураан авсан тухай тэмдэгдэл,

  -Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл,

         -Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөн байцаагчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд,

        -Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,

 -Гэрч Д.Норовцэрэнгийн... Ариунболдын Ууганболд нь …Сургуулиа төгсөөд Монгол Улсын их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн боловч ар гэрийн гачигдлаас болоод элсэн орж суралцаж чадаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ л байгаа ... гэх мэдүүлэг,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4656 дугаартай дүгнэлт:

   Шинжилгээнд ирүүлсэн А.Ууганболдын шээсэнд Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетгагидроканнабинол /ТНС/ нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна гэжээ,

   Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээнлэнгийн Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4657 дугаартай дүгнэлт

   1.2.5.6.7 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. БЗДЦХ 3 өвс мэт зүйл гэсэн хаягтай гялгар уутанд боодолтой ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найралганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrаhydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

    -Ирүүлсэн дээжийн гялгар ууттай жин нь 33,3336 г, цэвэр жин нь 14,1918 г байна... гэх дүгнэлт,

    Яллагдагч А.Ууганболдын...Би хип хоп урлагийг сонирхдог. Тэгээд АНУ-ын буюу барууны орнуудын хип хоп дуучдын дуу, клипийг интернетээс үзэж байхад дуучид нь Каннабис гэх нэршилтэй зэрлэг ургамлыг татаж хэрэглэдэг гэдгийг уншиж байсан, мөн клиппийг нь үзэж байхад өвс хэрэглэж байгаа, мөн өвсний зурагтайхувцас өмссөн байдаг. Мөн www.youtube.com сайт дээр Каннабис гэх ургамлыг хэрхэн бэлтгэж, хэрэглэх тухай бичлэгүүд зөндөө байсан. Мөн www.google.com сайтаас Каннабис гэх ургамлын талаарх мэдээллийг уншиж байхад Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын нутагт ургадаг гэдгийг мэдсэн… Улаанбаатар хот руу явж байхад замын хажуу талын жалган Каннабис гэх ургамалтай төстэй ургамал ургачихсан, ойр хавьд нь ургаагүй, ганцаараа их содон харагдсан. Тэгэхээр нь би очоод хартал тод ногоон өнгөтэй, өвдсний салаа болгоноос ургасан салаа нь 5 салаатай интернэтээс харж байсан. Каннабис гэх ургамлын зурагтай адилхан байхаар нь би тэр ургамлыг тасдаж аваад халаасандаа хийсэн. Тэгээд гэртээ хариад гялгар уутанд хийгээд цүнхэндээ хийчихсэн юм. Нилээн хэд хоногийн дараа цүнхэндээ хийсэн өвсөө санаад үзсэн чинь хатчихсан байхаар нь бага зэргийг аваад цаасанд ороогоод татаж үзэхэд хоолой их гашуун оргиод өөрийн эрхгүй ханиалгаад нүднээс нулимс гарсан. Тэр өдрөөс хойш ахиж хэрэглээгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

 Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан ял оноох нь зүйтэй байна.

 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ариунболдын Ууганболдыг 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч  А.Ууганболдод 1 жилийн хорих ял оногдуулсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ууганболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ууганболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд  хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх 28.2 грамм ургамлыг устгасугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ё.ЦОГТЗАНДАН