Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0519/Э |
Дугаар | 2022/ШЦТ/509 |
Огноо | 2022-07-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг /томилолтоор/,
хохирогч *******,
шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт *******-д холбогдох эрүүгийн 2210000000634 дугаартай хэргийг *******22 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн. ............ оны ... дугаар сарын ...-ны өдөр ....................... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, “....................” ХХК-ний дэд захирал ажилтай, ам бүл-5 эхнэр, 3 хүүхдийн хамт, ................. дүүргийн .... дугаар хороо, .............. хотхоны ..... дүгээр байрны ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ............. овогт ******* /РД:.........................../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь *******22 оны 4 дүгээр сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******л экспо төвд байрлах Фокус ресторанд хохирогч *******-ийн “байгууллага дотор тамхи битгий тат” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж нүүр хэсэгт цохиж, нуруу болон цээж хэсэгт сэрээгээр хатгаж биед нь өвчүү ясны гадна кортекс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нуруунд зулгаралт, завьжинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр ажил руугаа ороход зөөгч Д.Б ирээд “ах аа найзууд чинь ирээд тамхи татаад болохгүй байна” гэж хэлэхээр нь дээшээ гараад шаардлага тавьсан. Тэгээд ******* бид хоёрын хооронд үл ойлголцол үүсээд ийм зүйл болсон. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг авахгүй байсан ч болно гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000000634 дугаартай хэргээс:
Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-24 дэх тал/
Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн *******22 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5666 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/
Шүүгдэгч *******-д мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь *******22 оны 4 дүгээр сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******л экспо төвд байрлах Фокус ресторанд хохирогч *******-ийн “байгууллага дотор тамхи битгий тат” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж нүүр хэсэгт цохиж, нуруу болон цээж хэсэгт сэрээгээр хатгаж бие махбодид нь “өвчүү ясны гадна кортекс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нуруунд зулгаралт, завьжинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...*******22 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******л экспо төвд байрлах ******* ресторанд...ажил руу яваад ороход 2 давхар карокены өрөөнөөс тамхи үнэртэхээр нь яваад ортол зүс таних А 2 найзын хамт тамхи татаж байсан. Тэгэхээр өрөөнд тамхи татахгүй гэж шаардлага тавьтал А босч ирээд миний баруун талын толгой хэсэг болон чих рүү гараараа цохиж мөн би гарах гэтэл хоол идэж байсан сэрээгээр миний өр, нуруу руу шахаж зүссэн...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн *******-24 дэх тал/
Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг орж караокеныхаа өрөөг шалган бохирыг нь автал хоёр нь тамхи татаж байсан. Тэгэхээр нь би тамхи татаж болдоггүй шүү. Дахиж тамхи татах юм бол 50 000 төгрөгөөр торгож, зөрчлийн арга хэмжээ авна шүү гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа дахиад орсон чинь гурвуулаа тамхи татаж байсан. Тэгэхээр нь би хэсэг бохирыг авчихаад менежер Б ахыг дуудаж хэлчихээд хэсэг хугацааны дараа менежер Б ахыг орчоод гарч ирэхгүй болохоор нь араас нь санаа зовоод ортол Б ах тэр гурван залууд зодуулчихсан, нуруун дээр нь хоол идэж байсан. Сэрээгээрээ зүсэж гэмтээсэн шархтай, цээж хэсгээрээ бага зэргийн цохиулж улайсан байдалтай байсан. Б ах тэр өдөр ажилтай байсан учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн *******22 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5666 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...*******-н биед өвчүү ясны гадна кортекс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нуруунд зулгаралт, завьжинд шарх гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 38-39 дэх тал/
Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...хэргийн зүйлчлэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* нь *******22 оны 4 дүгээр сарын 10-ны орой Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо *******л экспо төвд байрлах Фокус ресторанд хохирогч хохирогч *******-ийг “байгууллага дотор тамхи битгий тат” гэсэн шаардлагыг эсэргүүцэн маргалдаж нүүр хэсэгт цохиж, нуруу болон цээж хэсэгт сэрээгээр биед нь “өвчүү ясны гадна кортекс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нуруунд зулгаралт, завьжинд шарх” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлт гаргав.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 64 дэх тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн биед “өвчүү ясны гадна кортекс, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нуруунд зулгаралт, завьжинд шарх“ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч ******* нь “Дуб”, “Мед трама” “Номун клининк” эмнэлэгт үзлэг, оношлогоо хийлгэсэн зардалд нийт 833.100 төгрөгийн баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч *******-ийн эмчилгээний зардалд зарцуулсан баримтаар нотлогдсон 833.100 төгрөгийг шүүгдэгч *******-гаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .................. овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******-гаас 833.100 төгрөгийг гаргуулж хохирогч *******-т олгосугай.
5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР