Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/523

 

 

 

 

 

 

 

 

  2022           06           23                                    2022/ШЦТ/523

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг /тээврийн прокурор/,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас ************ Б, ************ О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1939006610176 дугаар, 5 хавтас хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********************тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****************.

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилга барьдаг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********************.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Бенз Атего” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.Оын жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Н.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Тоёота Приус-11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дугуй хагарсан гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “...Ослын тэмдэг, аваарын гэрэл татаагүйгээс зам тээврийн осол гарсан. Шөнө харанхуй байсан болохоор харагдаагүй бөгөөд хажуу тийш нь дараагүй бол өшөө их хохирол учрах байсан. Миний бие гэм буруутай этгээдээс автомашиндаа учирсан хохирол болох 2.913.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: “...Тухайн үед би аваарын гэрлээ асаасан, ослын гурвалжнаа тавьсан байсан бөгөөд яг хэдэн метрт тавьсан гэдгээ санахгүй байна. Харанхуйд дугуйгаа янзалж засаж байсан бөгөөд гэрэл асаатай байсан болохоор машиныг харах боломжтой байсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-17 дахь тал/,

2. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 4-21 дэх тал/,

3. Хохирогч Т.А:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Дорнод аймгийн Матад сумаас Улаанбаатар хот уруу явж байгаад авто осолд орж биедээ маш их гэмтэл авсан. ...миний хувьд машин маань замаар явж байсныг л санаж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 22-23 дахь тал/,

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мягмардоржийн:

“...Одоо дүү Нямбаяр нь тархиндаа маш хүнд гэмтэл авсан, хүний асаргаанд байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

5. Хохирогч Г.М:

“...Би Оын приус маркийн машинд сууж байсан. Манай машинд Батдэмбэрэл, Алтаа, Буяндэлгэр болон жолооч О бид 5 явсан. Сүхбаатар аймгаас гараад явж байхад жолоочийн урд дугуй хагараад замдаа сольсон. Цаашаа явж байгаа осол болдог газар мөн манай машины буруу талын урд дугуй хагарахаар нь О машиныг Оын машины өөдөөс харуулаад О машиныхаа ослын тэмдгийг тавьчхаад 2 машины голд Нямбаяр, О бид 3 дугуйгаа нөхөж байсан чинь гэнэт тас буугаад явчихсан. Тэгээд түүнээс хойших юмыг санахгүй байна. Оын машин болон О машинууд замаа чөлөөлөөд зогсчихсон байсан. Мөн аваарын дохиогоо асаачихсан байсан, машины ард хэн ослын тэмдэг тавьсныг бол мэдэхгүй байна. Нэг харахад машины ард ослын тэмдэг байрлуулсан байсан. Ослын гурвалжинг би сайн анзаараагүй, миний харснаар бол зайтай байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

6. Гэрч Н.О:

“...Хэнтий аймаг руу дөхөж явахад Оын буруу талын урд дугуй хагарчихаар нь бид урд талд нь гараад зогссон. Би “дугуйгаа тайлчих, миний запас дугуйг чиний дугуйнд тавьж үзье, би машинаа эргүүлээд тань руу харуулаад зогсооё гээд би машинаа эргүүлээд О ахын машины өөдөөс  нь гэрлээ тусгаад зогсоосон чинь О ах “чиний гэрэл чинь хурц юм байна, гэрлээ унтраачих” гэхээр нь би машиныхаа гэрлийг унтраагаад машин дотроо сууж байхад О ахын машины буруу талын урд дугуйг нь Нямбаяр, О, Баяраа тэр 3 дугуйг нь тайлаад нөхөж байсан. Би тэр үед даараад байсан болохоор машинд найруулсан савтай кофегоо авах гээд доошоо тонгойх үед цаанаас машины гэрэл тусаад ирж байгааг харсан. Тонгойгоод кофегоо авах тэр үед л гэнэт “тас” хийгээд чимээ гараад миний машин хөдөлсөн. Тэр үед би машины доргилтод толгой манарчихсан, манай хэд зам дээр гарчихсан ёолоод хэвтэж байсан. О Сүхбаатар Дорнод аймгаас ирдэг эгнээнд Хэнтий аймаг руу хараад зогсож байсан. Харин машин нь замын шороон хөвөөн дээр багтахгүй байсан болохоор буруу талынх нь 2 дугуй зам дээр 50 см орчим хэртэй орчихсон зогсож байсан.  О ах машиныхаа аваарын дохиог асаачихсан байсан, мөн машиныхаа ард тавих нь тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

7. Гэрч Т.М:

“...Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жоншны уурхайд ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар сумаас Улаанбаатар хот уруу Н.Отгонбаяр, О, Батжаргал, С.Отгонбаяр бид 5 цагаан өнгийн Н.О “Аксент” маркийн машинтай явсан. Замдаа би унтсан байсан, тухайн үед миний сууж байсан машин нэг зүйлд мөргөгдөх шиг болоод хүмүүс буугаарай гээд бахираад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36 дахь тал/,

8. Гэрч Л.Б:

 “...Осол болдог газарт Оын машины буруу талын урд дугуй хагараад О, Отгонбаяр 2 машинаа замаас чөлөөлөөд зогссон. О, Нямбаяр, Мандахбаяр 3 машиныхаа дугуйг тайлаад 2 машины голд дугуйгаа нөхөөд байж байхад Алтанцэцэг машинаас буучихсан тэдний хажууд зогсож байсан. Би болохоор Оын машины ард сууж байгаад машинаас буумаар санагдаад жолооч талын арын хаалгаар буугаад тэр машины урд талаар тойроод тэр хэд дээр очиж явтал машины араас “түр тар” хийх чимээ гараад тоос манараад явчихсан. Нэг сэрсэн чинь би замынхаа хойд талд уначихсан байсан, босоод харахад замын гол хэсэгт О, Нямбаяр, Буяндэлгэр, Мандахбаяр нар зам дээр цувраад уначихсан ёолоод хэвтэж байсан. ...Оын машин замынхаа шороон хөвөөн дээр жолооч талынх нь дугуй гарчихсан, буруу талынх нь дугуй замынхаа хойд талын ирмэгийг унаад зогсчихсон байсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 42 дахь тал/,

9. Гэрч С.Б:

 “... “Приус-11” маркийн машины хойд багаж нь ачааны машинд мөргүүлээд цөмөрчихсөн байсан тул аваарын гэрэл нь харагдахгүй байсан, харин урд талынх нь аваарын гэрэл асаалттай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,  

10. Гэрч Д.О-ын:

“...Цагаан хоолойноос хэдэн адуу Налайхад авчрах гээд хөлсний машин болох 92-01 УНС улсын дугаартай Б гэх хүнтэй хамт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймаг уруу гарсан. Тэгээд тэр оройдоо Сүхбаатар аймгийн Цагаан хоолойд очиж хоночхоод маргааш нь буюу 15-ны өглөө нь худгийн хаалганд гагнуур хийж өгчхөөд 4 унагатай 16 тооны адуу ачаад хөлснийхөө машинтай 15-ны орой 20 цагт наашаа гарсан. Хэрэг болдог газрынх нь наана явж байхад эсрэг урсгалаар нэг машин зөрөөд өнгөрсөн. Тэр машиныг зөрөөд өнгөрсний дараах нь манай эгнээнд зам дээр нэг машин зогсож байсан. Тэгсэн жолооч маань зүүн тал руугаа дарснаа “өө амжихгүй яанаа” гээд баруун гар тал руугаа дараад нөгөө машины араас нь мөргөөд замаасаа гараад зогссон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

11. Гэрч Н.Б:

“...Хэнтий аймаг дөхөөд явж байтал зүүн талын урд дугуй хагарсан. Оын машинд сууж явсан бүх хүмүүс машинаасаа буусан. Отгонбаяр машинтайгаа араас ирээд эсрэг урсгалд ороод Оын машины урдаас зогсоод замаа чөлөөлөөд шороон зам дээр зогссон. О-ын приус маркийн автомашины гэрэл нь бүдэг байсан тул аксент маркийн автомашин жолоодож явсан Отгонбаяр нь машины гэрлээ өөдөөс нь асаагаад машинд байсан хүмүүс бүгд буугаад 2 машины дунд хэсэгт машинаасаа гараад хагарсан дугуйгаа нөхөөд дугуйгаа зөөврийн дугуй хийлэгчээр хийлэх гээд байж байтал гэнэт тоос бужигнаад явчихсан. Би нэг мэдсэн газар уначихсан зам дээр хэвтэж байсан. Бид нарын зогсож байсан газар нь бага зэрэг уначихсан зам дээр хэвтэж байсан. Бид нарын зогсож байсан газар нь бага зэрэг өгсүүрдүү газар байсныг сүүлд анзаарч харсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 208-210 дахь тал/,

12. Гэрч Т.Х:

 “...Тэр өдөр хөдөөнөөс аймаг орж ирээд, өдөр нь ажил амжуулчхаад харих гээд шөнө аймгийн төвөөс өөрийн Портер маркийн машинтай ганцаараа гарсан. ...манай салдаг замаас наах нь зам тээврийн осол болсон байдалтай хэдэн хүмүүс байж байсан. Тэгээд би зам дагуу машинаа зогсоогоод тэр хүмүүсийн зарим хүнтэй нь хальт уулзаад “та нар дуудлага өгсөн үү” гэж асуухад өгсөн байхаа гэхээр нь “дахиад дуудлага өгөх үү” гэсэн чинь “тэгье” гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад дуулга өгсөн. ...осол болдог газрын зам нь ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй уруу байрлалтай зам байгаа юм, би ертөнцийн зүүгээр баруун талаасаа тонгойгоод ороод ирэхэд тухайн тээврийн хэрэгслүүд жоохон өгсүүр хэсэг дээр зогссон байсан. Ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойш чиглэл рүү явахад алсуур жоохон өгсүүр, тэрнээс бол тийм огцом өгсүүр бол биш...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 214-215 дахь тал/,

13. Гэрч Д.Б:

“...хэрэг учрал болсон замын ойр орчимд ямар нэгэн замын эвдрэл, гэмтэл байхгүй ертөнцийн зүгээр зүүн урдаасаа, баруун хойш чиглэлтэй зүүн урдаасаа баруун хойш өгсүүр зам байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 35 дахь тал/,

14. Гэрч С.Э:

 “...Тухайн замын онцлог нь ертөнцийн зүгээр зүүн урдаасаа буюу баруун хойш чиглэлтэй өгсүүр зам байсан. Мөн эсрэгээрээ баруун хойноос зүүн урагш уруу зам байсан. Тухайн зам тээврийн осол нь өгсүүр газрынхаа төгсгөл хэсэгт буюу замынхаа өндөрлөг хэсэг дээр зам тээврийн осол гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1426 дугаартай:

“...Т.А биед зүүн чамархай ясны хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн хугархайн дотор хананд хугарал, зүүн хацар, зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Дээрх зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/,  

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13536 дугаартай:

“...Н.Нямбаярын биед гавлын орой ясны салаалсан хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины эдийн цусархан няцрал, тархины хатуу бүрхүүлийн дээрх болон доорх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн, зулай, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 93-94 дахь тал/,

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай:

“...Г.М биед зүүн шилбэний тахилзуур, шаант ясны хугарал, зүүн шилбэний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал/,   

18. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 39 дугаартай:

“...92-01 УНС улсын дугаартай “Mercedes Benz Atego” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 50-71 УНТ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал/, 

19. Шинжээч С.Пүрвээгийн:

 “...Миний гаргасан шинжээчийн дүгнэлтэд Mercedes Benz Atego маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 41-42 дахь тал/,  

20. Шинжээч С.Мөнхдалайн:

“... “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ослын гурвалжныг замын хөдөлгөөний дүрмийн заалтад заасан зохих зайд тавиагүй. “Бенз” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон. “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн зогссон зогсолт нь зайлшгүй зогсолтод хамаарахгүй. Мөн С.Б саадыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй, мэдсэн, мэдээгүй гэдгийг нотлох шаардлага байхгүй. Зогсоох арга хэмжээг аваагүй гэдэгт тайлбар хийсэн. Ослын зогсолтын тэмдгийг тодорхой зайнд тавьсан гэдэг боловч мөргөсөн газар тодорхой хэсэг нь үлдсэн байдаг...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200-203 дахь тал/,

21. Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай:

 “...Н.О “Хьюндай Аксент” маркийн 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн урд талаасаа мөргөлдөж, урд 2 лонжром зүүнээс баруун тийш ханарч, зүүн шанаа чихэгдсэн, нүүрний хөндөл гажсан, урд буфер зүүн урд их гэрэл, дохио хагарсан, урд буферийн дотор суурь тахийсан, зүүн урд крыло үзүүр хэсгээрээ нугарсан, урд салхины шил хагарсан, усны радиатор чихэгдсэн, үнэлгээнд жагсаалтаар бичигдсэн эд ангиуд эвдэрсэн байв. 565.000 төгрөгийн шууд, 706.500 төгрөгийн нийт хохирол учирсан...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 58-62 дахь тал/,   

22. Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай:

“...Н.О-ын “Тоёота Приус-11” маркийн 50- 71 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун хойд талаасаа хүчтэй мөргүүлснээс кузовын ган каркас гажиж, орой овойсон, хойд лонжром гулзайсан, баруун хойд крыло, хойд багана чихэгдэн үрчийсэн, баруун хормой нугарч үрчийсэн, ар тал, багажны шал чихэгдэн үрчийсэн, баруун хормой нугарч үрчийсэн, ар тал, багаажны шал чихэгдэн үрчийж ханзарч урагдсан, зүүн хойд крыло дотогш мурийж татагдсан, баруун урд лонжром үзүүр хэсгээр нугарч, доош тахийсан, хойд суудал чихэгдсэн, баруун урд крыло чихэгдэн замаск хуурсан, капот хонхойсон гэмтлүүд гарсан. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4 014 000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-83 дахь тал/,

23. Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай: 

“...С.Б-гийн “Мерседес Бенз Атиго” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед урд талаасаа мөргөлдөж, урд буфер, буферийн зүүн булан, зүүн урд их гэрэл хагарсан, зүүн хаалга чихэгдсэн, капот, зүүн урд шанаа чихэгдсэн, урд сетик нүүр, урд салхины шил хагарсан, зүүн шат хугарсан, шингэний сав хагарсан зэрэг жагсаалтад бичигдсэн эд ангиудын гэмтэл эвдэрсэн...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 93-97 дахь тал/,

24. Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 489 дугаартай:

“...Н.Нямбаяр F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, “хойдох нойргүйдэл, Сэтгэц органик хам шинж эмгэг нь 2019 оны 10 дугаар сард авто осолд орсноос шалтгаалан үүссэн байх боломжтой олдмол эмгэг юм. Уг эмгэгт үе шат гэсэн ойлголт, ангилал байдаггүй болно. Н.Нямбаяр сэтгэцийн хувьд “хойдох нойргүйдлийн байдалтай /хам шинжтэй/ байгаа учир хэргийн талаар бодитоор илэрхийлэн мэдүүлэх чадваргүй байна...” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтас хэргийн 25-26 дахь тал/,

25. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/021 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 185-188 дахь тал/,

26. Шүүгдэгч С.Б, Н.О нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Б-г 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Бенз Атего” маркийн 92- 01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.Оын жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах”,

“Шүүгдэгч Н.О-ыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Тоёота приус-11” маркийн 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дугуй хагарсан гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь заалтыг зөрчсөний улмаас Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг, схем зураг, хэргийн газрын нөхөн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр шүүгдэгч Н.О нь зорчих хэсгээ чөлөөлөөгүй, замын хөдөлгөөнд бүрэн тээврийн хэрэгсэлтэй оролцоогүй гэдэг нь тогтоогдсон. Хамт зорчиж явсан Н.Отгонбаяр нь ослын тэмдгийг метр хүрэхгүй зайд тавьсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгч С.Б болон хамт зорчиж явсан гэрчийн мэдүүлгээр ослын зогсолтын тэмдэг болон аваарын гэрлээ асаагаагүй байсан нь нотлогддог. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон. Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын дүгнэлт, мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.Б-гийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гараагүй харин шүүгдэгч Н.О-ын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан бөгөөд С.Б нь тоормос гишгэж, замаас гарч, учирч болох аюулыг багасгасан. Түүнчлэн Н.Отгонбаяр нь эсрэг урсгалд орж гэрлээ асаасан нь жолоочид буруу ойлголт, эргэлзээ төрүүлсэн. Хэрэгт авагдсан бусад үйл баримтаар шүүгдэгч Н.О-ын үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан учраас миний үйлчлүүлэгч С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл “Миний үйлчлүүлэгчийг 39 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ослын тэмдгийг суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн гэж ялласан. Шинжээч С.Пүрвээ нь осол гарсан шалтгаан нь ослын тэмдэг тавиагүйтэй холбоотой биш замын нөхцөл байдалд хурдаа тохируулаагүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээч ослын тэмдгийн зайтай холбоотойгоор зам тээврийн осол гарсан гэж үзээгүй. Шүүгдэгч С.Б нь ослын тэмдэг байгаагүй гэж мэдүүлдэг боловч хэргийн газрын үзлэгээр ослын тэмдэг байсан. Түүнчлэн шүүгдэгч Н.О-ын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Мандахбаяр, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаяр, гэрч Д.О нарын мэдүүлгүүдээр ослын гурвалжин тавиагүй, аваарын гэрлээ асаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Н.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б, Н.О нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь: 

2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Бенз Атего” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.Оын жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Н.О нь:

2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Тоёота Приус-11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дугуй хагарсан гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Т.Алтанцэцэг, Г.Мандахбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мягмардорж, гэрч Н.Отгонбаяр, Т.Мөнхбат, Л.Батдэмбэрэл, С.Батжаргал, Д.О, Н.Буяндэлгэр, Т.Хэрлэнсүх, Д.Базаррагчаа, С.Энхбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1426, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13536, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтүүд, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 39 дугаартай дүгнэлт, шинжээч С.Пүрвээ, С.Мөнхдалай нарын мэдүүлэг, Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 02, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтүүд, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 489 дугаартай дүгнэлт, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 03/021 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч нар “Шүүгдэгч Н.О ослын зогсолтын тэмдэг тавиагүй, мөн аваарын гэрлээ асаагаагүй байсны улмаас зам тээврийн осол гарсан” гэж, шүүгдэгч Н.О болон түүний өмгөөлөгч нар “Шүүгдэгч С.Б хурдаа тохируулаагүй, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж зам тээврийн осол гарсан” гэж тус тус гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газарт 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед шүүгдэгч Н.Оын жолоодож явсан “Тоёота приус-11” маркийн 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийн “дугуй хагарсан” гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ослын гурвалжин тэмдгийг зохих журмын дагуу буюу 30 метрт байрлуулаагүйн улмаас шүүгдэгч С.Бгийн жолоодож явсан “Бенз Атего” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн, шүүгдэгч С.Б аюултай байдал бий болохыг мэдсэн даруйдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Б, Н.О нарын “зам тээврийн осол гарахад миний буруутай үйлдэл байгаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсныг ойлгох ба энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б, Н.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б, Н.О нарыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг, шүүгдэгч Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасныг тус тус зөрчсөн бөгөөд хохирогч нарт учирсан хохирол төлбөрийн хэмжээг шүүгдэгч С.Бгээс 70 хувь, шүүгдэгч Н.Оаас 30 хувь тус тус гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Н.Оаас нийт 1.010.250 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мандахбаярт 124.500 төгрөг, хохирогч Н.Нямбаярт 673.800 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Отгонбаярт 211.950 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй бөгөөд түүний шүүх хуралдаанд мэдүүлэхдээ нэхэмжилсэн 2.913.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин хохирогч нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “С.Б, Н.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасч, тус бүрд 2 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү “Шүүгдэгч С.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул уг хуулийн холбогдох заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл “Миний үйлчлүүлэгч Н.Оын үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Б, Н.О нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба, шүүгдэгч С.Бд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, шүүгдэгч Н.От Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б, Н.О нарыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч С.Б, Н.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бүр 3 жилийн хугацаагаар хасч, тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнө