Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц /томилолтоор/, 

хохирогч *******,   

шүүгдэгч Г.Г өөрийгөө өмгөөлж оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт ................. ...................-т холбогдох эрүүгийн 22100*******330707 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ....... оны .... дүгээр сарын .......-ний өдөр ...........-Алтай аймгийн ................... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “******* ******* ******* *******” ХХК-д менежер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, .......... дүүргийн .......... дүгээр хороо, ....... байрны ....... тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 130 дугаар зүйлийн 130.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ....................... овогт ............ .............. /РД:........................../  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр *******гийн *******знесийн дээд сургуулийн зүүн талд баригдаж байгаа барилга дотор ажлын гүйцэтгэлээс шалтгаалан хөлсөөр ажиллаж байсан хохирогч Т.-Гийн нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөх, гараараа цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

 Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Б-той хамт 5 дугаар сарын 02-ны өдөр оффис руу ороод “за сайхан амарцгаасан уу, та нартай яриа байна” гээд орсон, орилсон зүйл байхгүй. Хийсэн ажлаа шалгуулъя, хаана алдаа байна бид засъя, бид ардаа ажилтай хүмүүс гэхэд “битгий хуцаад бай, алаад хаячихна шүү” гээд инженер нь дайраад байсан. Тухайн үед шүүгдэгчтэй юм ярих шаардлага байгаагүй. Дахиад шалгаад өг бид алдаагаа засъя гэхэд одоо нэг л удаа шалгана шүү гээд алдаа гарах юм бол наад ажлыг чинь хүлээж авахгүй шүү гэж хэлээд гарсан. Тэгэхэд инженерт нь бид ажлаа хийж байгаа та нар ажлаа бодитоор нь хүлээж авч болдоггүй юм уу гэж хэлэхэд та нарын ажил надад ямар хамаатай юм гэж хэлсэн. *******д нарт хэлж болно шүү дээ гэхэд чи муу юу гээд хуцаад байгаа ална шүү гээд намайг инженер залуу заамдаад авсан. Тэгэхэд хажуунаас Г гэж энэ хүн гарч ирээд мөргөсөн. Тэгэхээр бүр бүлэг хэрэг болж байгаа юм. Намайг мөргүүлээд байж байхад төмөр бариад дайрсан. Тэгэхэд нь Б төмрийг нь барьж авсан. Энэ хүнд баярлах ёстой, тэгээгүй бол толгой руу цохиод өөр хүнд гэмтэл авах байсан байх. Цаашаа явж байхад ирээд гүйж ирээд толгой руу цохисон. Тэгэхээр нь та настай хүн байж хүүхдээсээ ялгаагүй хүнийг хэл амаараа учраа олж болдоггүй юм уу гэхэд “түй май” чам шиг юмыг алахад надад харамсах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдрөөс хойш толгой өвдөөд ажлаа хийж чадахгүй байгаа. Энэ үйл явдлаас болоод ээжийн маань даралт ихэссэн учраас цалингийн зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Өчигдөр рентген зураг авхуулсан. Одоо болтол өвчин арилаагүй, томографын шинжилгээгээр тодруулаад гэмтэлтэй байх юм бол цаашид хагалгаанд орно. Ийм байдалтай байвал маш аюултай гэж хэлсэн. Надад цалин мөнгө байхгүй. ******* хоногийн хоолны махаа яаж авах уу гээд явж байгаа. Надад автобусны мөнгө байхгүй, воганаар ирсэн. Хэрэв ажлаа хийж байсан бол цалингийн зээлээ төлөөд явах боломжтой байсан. Өнөөдөр хэцүү өдөр байна. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр буюу энэ өдөр аавыгаа алдаж байсан юм гэв.    

 

Хоёр. Эрүүгийн 22100*******330707 дугаартай хэргээс:  

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/

Хохирогч *******-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******-12 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6564 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/  

Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, оршин суух газрын лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр *******гийн *******знесийн дээд сургуулийн зүүн талд баригдаж байгаа барилга дотор “ажлын гүйцэтгэлтэй холбоотой” тус барилга дээр хөлсөөр ажилласан хохирогч *******-ийн нүүрэн хэсэгт толгойгоороо мөргөх, гараараа цохих байдлаар халдаж, эрүүл мэндэд нь зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:       

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/

 

Хохирогч *******-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 5-6 дахь тал/

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 100 айлд хамаатны ахтайгаа хамт айлд байж байсан чинь ажлаас залгаад “ирж уулзах шаардлагатай байна, хийсэн ажлаа хүлээлгэж өг, засаж янзлах юм байна” гэж тухайн барилгын инженер хэлсэн. Тэгээд хамаатны ахтайгаа хамт бид 2 очиж уулзаад “хаана ямар засвар байна, засах юм байвал засчихаад хүлээлгэж өгье, авах мөнгөө авъя” гэж хэлтэл “ та хоёрын ажлыг хүлээж авахгүй” гэж хэлсэн. Манай ах бид 2 бригад болж тухайн газар 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 25-ны хооронд ажилласан. Тэгээд ажлаа хийж дуусгаад хүлээлгэж өгөх гэтэл хүлээж авахгүй, ийм ч юм дутуу байна, тийм ч юм дутуу байна гэж хэлээд ажил удаад байсан. Тэгээд тухайн өдөр уг засварын ажлаас болоод инженертэй нь маргалдаж байтал хажуу талаас нярав гэх залуу гүйж ирээд шууд зүүн талын шанаа руу мөргөчихсөн. Дараа нь төмөр барьж дайраад ална гэж хэлсэн. Тэгээд төмрийг нь манай хамаатны залуу булаагаад авчихсан. Тэгээд толгой руу бас 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******-12 дахь тал/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6564 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. *******-ийн биед зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/   

 

Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна....” мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Хохирогч ******* нь Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр *******гийн *******знесийн дээд сургуулийн зүүн талд баригдаж байгаа барилга дээр хөлсөөр ажил гүйцэтгэсэн ба 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан үүссэн байх ба шүүгдэгч Г.Г нь хохирогч *******-ийн биед халдаж толгойгоороо мөргөсний улмаас хохирогчийн биед зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

          Иймд шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 130 дугаар зүйлийн 130.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/-аар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч  Г.Г нь хохирогчийн эмчилгээний зардлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т мэдэгдэж шийдвэрлэсэн болно. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн биед зүүн доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Мед тарама” эмнэлэгт 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр толгой/тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамар дүрс оношлогоо хийлгэсэн зардал 130.000 төгрөг, Дархан-Уул аймагт байрлах “Саран-Элит” эмнэлэгт 2022 оны 06 дугаар сарын 28-ны үзлэг оношлогоо хийлгэсэн зардалд 55.000 төгрөг, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу ирж, буцсан замын зардалд нийт 30.000 төгрөг, нийт 215.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

Шүүгдэгч Г.Г нь баримтаар нотлогдсон 215.000 төгрөгийн зардлыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч *******-эд нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр биедээ гэмтэл авсны улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин, хөлс түүнтэй адилтгах орлогоо шүүгдэгч Г.Г-оос нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6564 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: хохирогч *******-эд учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч ******* нь биедээ авсан гэмтлийн улмаас 2 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэх боловч эмчилгээ хийлгэж байсан эмнэлгийн магадлагаа, эмчийн тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч *******-ээс “ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Г-оос нэхэмжлэх эрхтэйг дурдав. 

 

Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Г-ийн Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т мэдэгдсүгэй.   

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Г нь хохирогч *******-эд эмчилгээ болон замын зардалд 215.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Г-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

    

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОДБАЯР