Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/520

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дү*******гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,    

улсын яллагч Хан-Уул дү*******гийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Хан-Уул дү*******гийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................... овогт *******-д холбогдох эрүүгийн 2210012980782 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........... оны .... дугаар сарын ..... өдөр ......... аймгийн ........... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, б*******эн дунд боловсролтой, ам бүл 1, “.............................” ХХК-нд борлуулалтын ажилтан ажилтай, ................ дү*******гийн ...... дугаар хороо, .................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ................... овогт ******* /РД:........................../.   

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дү*******гийн 4 дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух салсан эхнэр болох хохирогч *******-ийн гар утсыг авч харах гэж булаалцалдаж маргалдан, улмаар түүний биед халдаж зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх б*******элдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал б*******ээс нь б*******эн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.    

 

Хоёр. Эрүүгийн 2210012980782 дугаартай хэргээс: 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний х*******ээлэнгийн 7326 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/

Хан-Уул дү*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ/2020/03165 дугаартай шийдвэр /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

Аюулгүйн зэргийн үнэлгээ /хавтаст хэргийн 23 дахь тал/

Шүүгдэгч *******-ын гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дэх тал/, ******* ******* ******* ХХК-нд борлуулалтын ажилтан ажилтай гэх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн х*******ээнд шүүгдэгч *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дү*******гийн 4 дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух салсан эхнэр болох хохирогч *******-ийн гар утсыг авч харах гэж булаалцалдан маргалдаж, улмаар түүний биед халдан зодсоны улмаас хохирогчийн бие махбодид “хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

  

  Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би ******* гэх хүнтэй 2010 онд танилцаад 2011 онд гэрлэлтээ батлуулан 2012 онд охин М-ийг төрүүлсэн. Хан-Уул дү*******гийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Бөхөгийн 62 тоотод хамт амьдардаг байсан. 2019 оноос эхлэн би охин М-ийн хамтаар т*******ээсийн байранд хамт амьдарч байгаа. 2019 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаад 2020 оны 12 дугаар сард шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Одоо бид 2 салсан байгаа. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүүхдээ аваад хөдөө яваад маргааш нь буюу 12-ны өдөр 20 цагийн үед манай гэрт ******* охиныг х*******гэж өгсөн. Тухайн үед тэр хоёрыг гэрт үлдээгээд би найзтайгаа гараад явсан. Би орой 1  цагийн үед гэртээ ирэхэд ******* нь миний гар утсыг булааж аваад маргаан эхлүүлсэн. Тухайн үед миний утсыг булааж аваад үзэх гээд байхаар нь би “чи манай гэрээс яв” гэж хэлтэл миний нү******* хэсэг рүү баруун гараа атгаж байгаад удаа цохихоор нь би газар унасан. Намайг газар хэвтэж байхад миний нуруу хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, толгой хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/   

 

2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний Үндэсний х*******ээлэнгийн 7326 дугаартай шинжээчийн дүгнэлт:

*******-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус б******* нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг т******* хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 7-8 дахь тал/    

 

Хан-Уул дү*******гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ/2020/03165 дугаартай шийдвэр: *******, ******* нарын гэрлэлтийн цуцалсан /хавтаст хэргийн 57-59 дэх тал/

 

Аюулгүйн зэргийн үнэлгээ: “...дунд...” /хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ын гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 47 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ”...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн үед өөрийн охин М-ийн хамт Хүннү молл худалдааны төвд кино үзээд Хан-Уул дү*******гийн 4 хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь ирсэн. Тухайн үед салсан эхнэр ******* намайг завтай байна уу? гэж асуухаар нь би завтай байгаа гэж хэлэхэд надаас “1 цаг гаруй охиноо хараад өгөөч найзтайгаа гармаар байна” гэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн юм. Шөнө 02 цаг 40 минутанд ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирсэн. Би хувцсаа өмсөөд гэрээс нь явах гэж байхдаа *******-д авч өгсөн “Самсунг Ноте 9” маркын гар утсыг аваад гарах гэтэл ******* утсаа өгөхгүй надтай маргалдаж гар утсаа булаацалдаж эхэлсэн юм. Тэр үед маргалдаад гар утсаа булаацалдаж байхад газар унасан. ******* гэрийнхээ үүдний шүүгээний тэр хавийн өнцгийг мөргөж гэмтсэн байх би тэгээд шууд гэрээс нь гараад явсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдийг” ойлгоно.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь  гэрлэлтээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цуцлуулсан шүүхийн шийдвэр гарсан ба 2012 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.М-ийг *******-ийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.  

 

          Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө Хан-Уул дү*******гийн 4 дүгээр хороо, ******* ******* ******* тоотод оршин суух салсан эхнэр болох хохирогч *******-ийн гар утсыг авч харах гэж булаалцалдан маргалдаж, улмаар түүний биед халдан зодсоны улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн  мурийлт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийн б*******элдэхүүний шинжийг б*******эн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

   Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын х*******ээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.   

 

Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх б*******элдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын х*******ээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх ү*******эгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Хохирогч *******-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хавтаст хэргийн 39 дэх тал/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ................овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх б*******элдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д  мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч  ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох х*******тэлх хугацаанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр *******гэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.ОДБАЯР