Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/543

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,  

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,      

шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................... овогт *******-д холбогдох эрүүгийн 221000906061******* дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны .... дүгээр сарын ....-ны өдөр ........ аймгийн ............ суманд төрсөн, ..... настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар группд байдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............. дүүргийн .... дугаар хороо, ............. ..... гудамж ...... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, .............. овогтой ******* /РД:................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ******* дугаар хороо 3 дугаар гудамжинд хохирогч *******-ийн “Тоёота сай” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор эхнэрээ байна гэж хардасны улмаар уг тээврийн хэрэгслийн зүүн талын арын гэрлийг таягаараа цохин хагалж, тээшний тагийг мөн таягаараа цохиж хонхойлгон 1.105.200 төгрөгний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 221000906061******* дугаартай хавтаст хэргээс:  

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-52 дахь тал/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дахь тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хавтаст хэргийн 47 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ******* дугаар хороо 3 дугаар гудамжинд хохирогч *******-ийн “Тоёота сай” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор “эхнэрээ байна” гэж хардасны улмаас уг тээврийн хэрэгслийн зүүн талын арын гэрлийг таягаараа цохин хагалж, тээшний тагийг мөн таягаараа цохиж хонхойлгон 1.105.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:    

 

“Тоёота сай” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 50-52 дахь тал/

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн“ ... 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 14 цаг 50 минутын үед миний эзэмшлийн “Тоёота сай” маркийн ******* ******* улсын дугаартай машины зүүн талын хойд гэрлийг хагалсан байсан. Намайг гараад очтол ******* гэх хүн миний машины ард байсан. Тухайн хүн миний машины арын гэрлийг таягаараа цохиж хагалсан байсан. Би тэр ахтай уулзахад “цагдаагаа дууд” гээд байсан тухайн эрэгтэй хүн нэг хөл нь байхгүй хөгжпийн бэрхшээлтэй иргэн байсан Би тэр хүнтэй маргааш өглөө нь уулзаад “та миний машиныг эвдчихлээ” гэхэд хүлээн зөвшөөрч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13 дахь тал/

 

Гэрч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн”...******* ах урд талын хашааны гадна машины хажууд газар суучихсан байхаар очтол нэг залуу ахыг маань өөрийнх нь машинд эхнэрээ хайж байгаад уурандаа машиныг таягаараа цохисон гэж хэлсэн. Би тэр залууд “хаалгаа онгойлгоод өөр хүн байхгүйг ахад харуулчих гэж хэлэхэд тэр залуу машинаа онгойлгож харулахад машинд нь хэн ч байгаагүй. Тэгээд би ******* ахыг өргөж гэрт нь оруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: зүүн хойд гэрэл 1 ширхэг *******50.000 төгрөг солих, тээшний таг дунд 215.000 төгрөг засах,  эд анги солих зардал 10.000, 100г будаг тус матлак 30.200 төгрөг нийт 1.105.200 төгрөг гэх үнэлгээ /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

 

Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн “…2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ хүргэнтэйгээ архи уусан. Би нилээн согтоод нойл орох гээд гарсан. Тэгтэл манай хашааны гадаа нэг машин байсан. Би тэр машинд “эхнэрээ байна” гэж ойлгоод хаалгыг нь таттал түгжээтэй байсан. Би тухайн үедээ согтуу байсан болхоор юу болсон талаар сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/ мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах”, харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******-ийн эзэмшлийн “Тоёота Сай” маркийн ******* ******* улсын дугаартай ттээврийн хэрэгсэл дотор эхнэрээ байна гэж хардасны улмаас уг тээврийн хэрэгслийн зүүн талын арын гэрлийг таягаараа цохин хагалж устгасан, тээшний тагийг таягаараа цохиж хонхойлгон гэмтээсний улмаас 1.105.200 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн байх бөгөөд тухайн эд зүйлийг сольж, засварлах талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна.  

         Иймд шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:      

 

  Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээн байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/-аар тогтоогдож байна.   

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 5 сарын хугацаагаар .................... дүүргийн .... дугаар хороо, .......................... .....-р гудамжны .......... тоот гэрээсээ гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар группэд байдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч *******-г 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэмтлийн улмаас түнх ба гуя тайрагдах оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 79 хувиар групп тогтоосон /хавтаст хэргийн 47 дахь тал/ эрүүл мэндийн шалтгаантай тул түүний эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг нь хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

 

          3. Хохирол төлбөрийн талаар

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 1.105.200 төгрөгөөр үнэлжээ.  

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-гаас 1.105.200 төгрөгийг гаргуулж хохирогч *******-т олгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.*******, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:   

 

1. ............... овогт *******-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг  Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг бүсээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй гарч явахыг хориглож, хязгаарлалтыг тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******-гаас 1.105.200 төгрөг гаргуулж хохирогч *******-т олгосугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.        

*******. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР