Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/528

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль,    

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:            

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2203002000304 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ....... оны ... дугаар сарын ...-ний өдөр ............. төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................ мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, .................. дүүргийн ... дугаар хороо, ... хороолол, ..................... хотхоны ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................... овогт ******* /РД: ......................./ 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо *******ийн 3-р буудлын замд T.Agua маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч *******-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. Эрүүгийн 2203002000304 дугаартай хавтаст хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16, 19 дэх тал/

Гэрч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Виннер Вэй ХХК авто машин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 49 дэх тал/

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай Баянгол дүүргийн автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5753 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн 591 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 73 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 75 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 76-79 дэх тал/, бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 80-82 дахь тал/, гэрч Б.Энхзаяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 70, 84 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.      

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ******* нь “2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо *******ийн 3-р буудлын замд T.Agua маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч *******-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:     

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-10 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “...0.00%...” /хавтаст хэргийн 12 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр *******ийн 3 дугаар буудлын урд талын явган хүний гарцаар хичээлээ тарчихаад ганцаараа гарч байсан юм. Гэрлэн дохио ажиллаж байгаагүй. Харин 1,2 дугаар эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож байсан. Тээврийн хэрэгслүүд явган хүний гарцан дээр надад зам тавьж өгсөн. Тэгээд би цааш яваад 3 дугаар эгнээгээр гарах гэж байгаад тоёота акуа маркийн машинд гарцан дээр мөргүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16, 19 дэх тал/

Гэрч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед ба Л өөрийн жижиг суудлын машинтай манайд ирсэн. Бид хоёр Олон улсын нисэх онгоцны буудлаас хүн тосохоор явсан. Намайг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллоос ирж авсан. Гадаа цас орж байсан. Хальтиргаа гулгаа их байна шүү хүү минь болгоомжтой, зөөлөн яваарай гэж хэлсэн. Тэгээд явсаар Хан-Уул дүүргийн *******ийн буудлын орчим явган хүний гарц ойртсон байсан. Би гар утсаа оролдоод явж байтал гэнэт зогсоод хүн мөргөчих шиг боллоо гээд бид хоёр машинаас буусан. Тэгээд буугаад хартал замын гол хэсэгт .... гаруй насны эмэгтэй хүүхэд зам дунд хагас суусан байдалтай байсан. Тэгээд түргэн дуудаад, цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Виннер Вэй ХХК авто машин техникийн үнэлгээний тайлан: “...740.000 төгрөг...” /хавтаст хэргийн 49 дэх тал/

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 168 дугаартай Баянгол дүүргийн автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт:

Уг автомашиныг Швед Улсад үйлдвэрлэгдсэн EWJ4060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний зөрүү болон зогсоолын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн баруун гар талын их гэрлийн хол болон ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна.. Автомашины ерөнхий байдал, өнгө үзэмж иж бүрдлийн хувьд; Салхины шил баруун гар талдаа 80x80 см хэмжээтэй хагарсан, баруун их гэрлийн бүрхүүл хагарсан, урд болон хойд бүфер зүүн гар талдаа 20x20 см хагарсан гэмтэлтэй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

Салхины шил баруун гар талдаа 80x80 см хэмжээтэй хагарсан, баруун их гэрлийн бүрхүүл хагарсан, урд болон хойд бүфер зүүн гар талдаа 20x20 см хагарсан гэмтэлтэй байна.

Дээр дурдсан гэмтлүүд нь зам тээврийн осол хэрэг гарах үед үүссэн байх боломжтой.

Тоормозны механизм нь шингэн дамжуулагтай АВ5 системтэй ба тоног
төхөөрөмжөөр хэмжилт хийхэд урд болон хойд тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү зогсоолын тоормос нь хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна.

Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВ5 тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тухайн замын гадаргуугийн байдал, автомашины хурд тоормосны дөрөөнд үйлчлэх хүч зэргээс хамаарч тоормосны мөр үүсэх боломжтой /хавтаст хэргийн 40-43 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5753 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1.*******-гийн биед зүүн агтаал ясны дээд 1/3 хэсгийн далд, зөрөөтэй хугарал, зүүн гуя, зүүн түнх, шагайн үений цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хавтаст хэргийн 32-33 дахь тал/ 

2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Мөрдөгчийн 591 дугаартай магадлагаа:

Т.Адиа маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.  

Явган зорчигч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна /хавтаст хэргийн 53 дахь тал/  

 

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...2-р эгнээнд 40 гаран км/цаг хурдтай явж байтал урд талд явсан цэнхэр өнгийн портер маркийн автомашин гэнэт тоормос гишгэхээр нь зам халтиргаатай цастай байсан тул тухайн автомашиныг мөргөхгүй гээд 3-р эгнээ рүү шилжээд явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний гарцаар явган зорчигч охин гэнэт гүйц орж ирээд автомашины баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. ...Миний зүгээс хохирогчид эмчилгээний зардалд 1.890.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа...” /хавтаст хэргийн 60 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог. 

 

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

           Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зөвшөөрөгдсөн гарцаар ногоон гэрлээр гарч явсан явган зорчигчийг мөргөсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч хохирогчийн бие махбодид “зүүн агтаал ясны дээд 1/3 хэсгийн далд, зөрөөтэй хугарал, зүүн гуя, зүүн түнх, шагайн үений цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5753 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.   

           Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.  

          Иймд шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэргийн талаарх улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

            Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 70, 84 дэх тал/-аар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдэж шийдвэрлэлээ.  

 

          3. Хохирол төлбөрийн талаар:  

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******-гийн эмчилгээний зардалд 4.890.000 төгрөг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. ................... овогт *******-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-т мэдэгдсүгэй.     

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч *******-гийн эмчилгээний зардалд 4.890.000 төгрөг нөхөн төлснийг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР