| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0502/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/501 |
| Огноо | 2022-06-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....................... овогт *******-д холбогдох эрүүгийн 2*******0000000544 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ............ оны .... дугаар сарын ....-ний өдөр ................. аймгийн ...................... суманд төрсөн .......... настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................................. худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 1, ................ дүүргийн ..... дугаар хороо, .................... хороолол ................ тоотод оршин суух, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, .................... овогт ******* /РД:**************/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн У.Н-ийг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхрийнхөө ажлын байранд байхад нь түүнд БНХАУ-аас гоо сайхны бараа захиалж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нууж, хуурч мэхлэн 3.770.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2*******0000000544 дугаартай хэргээс:
Хохирогч У.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
Хаан банкны ************** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
Хаан банкны ************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 15-49 дэх тал/
Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/
Шүүгдэгч *******-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч У.Н-ийг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь түүнд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас гоо сайхны бараа захиалж өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 3.770.200 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
Хохирогч У.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ******* гэх найздаа БНХАУ-аас 500 ширхэг гуашаны тос, 60 ширхэг хаш чулуу захиалж авахаар *******-гийн Хаан банкны ************** дугаартай данс руу өөрийн ************** дугаартай данснаас Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт нөхрийнхөө ажлын байран дээр байхдаа интернет банк ашиглан шилжүүлсэн юм. Би өмнө *******-гаас хэд хэдэн удаа тос захиалж авч байсан болохоор дахиад захиалсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сард ******* руу залгаад асуусан чинь “би утсаа сольчихсон байгаа. Шинэ утсан дээрээ захиалсан бараануудынхаа аплекейшнуудыг устгасан байгаа. Тийм болохоор захиалсан бараагаа хаана явж байгааг асууж чадахгүй байна. Ямар ч байсан захиалчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа *******-гаас дахин асуусан чинь “миний 10 сард захиалсан бараа ирчихсэн байгаа. Би өөрийнхөө бол авчихсан байгаа гэж хэлсэн. Чинийх хэзээ ирэхийг мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би каргоны хүний ******** дугаар руу залгаад асуусан чинь манай 2022 оны 01 дүгээр сараас өмнөх бараа бүгд ирчихсэн байгаа. Одоо 2 дугаар сарын бараа ирнэ гэж хэлсэн юм. Тэгээд би *******-гаас “бүх бараа ирсэн гэж байна, чи миний барааг захиалсан юм уу” гэсэн чинь “найзыгаа уучлаарай ийм байдалд орчихно гэж бодсонгүй, энэ долоо хоногтоо багтаагаад цэгцлээд өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм... Би *******-гаас өмнө БНХАУ-аас тос болон чулуу захиалж авч байсан болохоор дахиад захиалсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/
*******-гийн Хаан банкны ************** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
*******-гийн Хаан банкны ************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 15-49 дэх тал/
Шүүгдэгч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 20******* оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн найз болох У.Н-ээс тос, чулуу захиалаад өг гэж хэлсний дагуу түүний шилжүүлсэн 3.770.200 төгрөгийг авч юань болгоод БНХАУ-руу 500 ширхэг тос, 60 ширхэг чулуу захиалсан байсан. Тухайн үед бараа захиалсан баримт байхгүй. Би тухайн үед байрны төлбөр болон хүнээс авсан байсан мөнгөнийхөө өрөнд өгчихсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилгоор БНХАУ-аас 500 ширхэг тос, 60 ширхэг чулуу захиалж өгнө” гэх нэрийдлээр хохирогч У.Н-ээс 3.770.200 төгрөг авч, улмаар барааг захиалаагүй мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, хохирогчид захиалсан бараа чинь ирээгүй байна гэж худал мэдээлэл өгч буй үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шунахайн сэдэлттэй байна. Энэ гэмт хэргийн объект нь бусдын өмчлөх эрх ба шүүгдэгч *******-гийн залилах гэмт хэргийн улмаас хохирогч У.Н-т нийт 3.770.200 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгч *******-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч *******-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.
Шүүгдэгч *******-д ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
3. Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.
Хохирогч У.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...миний бие 2022 оны 4 дүгээр сард 500 ширхэг тос, 60 ширхэг чулуугаа авсан тул одоо ямар нэгэн гомдол санал, хохиролгүй болно...” гэжээ. Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт *******-г бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР