| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00212/И |
| Дугаар | 225 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* дүүргийн******* дугаар хороо, ******* дугаар хороолол, дилав хутагт Жамсранжав гудамж *******7а байрны ******* тоотод оршин суух, ******* /РД:/
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, чдын ************** дүгээр гудамжны 5*******2 тоотод оршин суух, гийн /РД:УД79**************20*******8/-д холбогдуулан
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 20*******8 оны ******* дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 20*******8 оны ******* дугаар сарын *******2-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.тай 2000 онд танилцаж, 2006 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр охин С.Энэрэл нарыг төрүүлсэн. Бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна.
Бид хамт амьдрах хугацаанд хариуцагч Г. архи их ууж, согтуудаа хутгаар хутгалах гэж дайран, ажил, хөдөлмөр хийлгэдэггүй, байнга хардаж хувцсыг маань хутгаар сийчин хаядаг байсан. Одоо надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй.
Мөн би 20*******7 онд н.Отгонбаттай танилцаж, 20*******7 оны 5 дугаар сарын *******0-ны өдөр ихэр охин А.Болортунгалаг, А.Ариунтунгалаг нарыг төрүүлсэн. Иймд Г.тай эвлэрэн амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Хариуцагч Г. тусдаа амьдрах хугацаанд хоёр хүүхэдтэйгээ уулзаж, тусалж дэмжиж байгаагүй. Энэ жил бага охин С.Энэрэл Япон Улс руу чөлөөт бөхийн тэмцээнд явахаар болсон тул мөнгөний хэрэг гарч Г.аас туслахыг хүсэхэд хэл чимээгүй алга болсон. Мөн том хүү А.Энхсайхан Техник технологийн политехник коллежид суралцдаг тул надад эдийн засгийн хувьд хүнд байна. Иймд Г.тай хүүхдийн тэтгэлэгийн талаар ярилцахад хуулийн дагуу төлнө гэсэн. Мөн бид өөрийн гэсэн эд хөрөнгөтэй байгаагүй тул эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Г. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2000 онд танилцаж, 2006 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр охин С.Энэрэл нар төрсөн.
Бид 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Надад түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна.
Харин охин хүү А.Энхсайхан, охин С.Энэрэл нарыг эх А.гийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөөр эвлэрсэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А. хариуцагч Г.аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.
Шүүх нэхэмжлэгч А.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн **************-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн ************** дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч А. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******26 дугаар зүйлийн *******26.*******.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч А., хариуцагч Г. нар 2000 онд танилцаж, 2006 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр охин С.Энэрэл нар төрсөн байх ба хүүхэд одоо эх А.гийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0068702Г-2772 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн *******22, 0075*******24Г-2426 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Аминжаргалан” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Техник технологийн политехник коллежийн “... А.Энхсайхан нь тогоочийн 2б ангид суралцдаг нь үнэн” гэсэн,******* дүүргийн ЭУЦ 78 дугаар сургуулийн 20*******7 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн “...С.Энэрэл нь 49 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/
Нэхэмжлэгч А. гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Г. архи их уудаг, харддаг байсан ...2008 оноос хойш тусдаа амьдарч байна ...Би 20*******7 онд н.Отгонбаттай танилцаж, 20*******7 оны 5 дугаар сарын *******0-ны өдөр ихэр охид төрүүлсэн” гэж тайлбарласан, хариуцагч Г. “...миний буруутай үйлдээс болж бид тус тусдаа амьдрах болсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар зэргээс үзвэл, гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.
Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, нэхэмжлэгч А. өөр хүнтэй хамтын амьдралтай болж, 20*******7 оны 5 дугаар сарын *******0-ны өдөр охин А.Болортунгалаг, охин А.Ариунтунгалаг нарыг төрүүлсэн, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа байдал тогтоогдож байна.
Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч А., хариуцагч Г. нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх А. үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг Г.аас илүү байгаа, хүүхдийн өссөн газар, эхдээ энэгшин дассан болон хүү А.Энхсайханы “...ээж надад анхаарал халамж тавьдаг, эхийн асрамжид байна” гэсэн, охин С.Энэрэлийн “...аавыгаа мэдэхгүй...ээж халамж тавьдаг...эхийн асрамжид байна” гэсэн санал, насны байдал зэргийг харгалзан 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин С.Энэрэл нарыг эх А.гийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрхтэй.
Мөн шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн *******2 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн ******* дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******, 40.*******.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж хүү А.Энхсайхан, охин С.Энэрэл нарыг тэжээн тэтгүүлэв.
Харин хариуцагч Г. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч А. хүү А.Энхсайхан, охин С.Энэрэл нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Шүүх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************.*******48 төгрөгийг хариуцагч Г.аас гаргуулж улсын орлого, нэхэмжлэгч А.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40.400 төгрөгийг улсын орлого тус тус болгож, хариуцагч Г.аас *******40.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******., **************6., **************8., **************2 дугаар зүйлийн **************2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******.-т заасныг баримтлан 2006 оны *******0 дугаар сарын **************-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч *******, хариуцагч гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5.-д заасныг баримтлан 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин С.Энэрэл нарыг эх А.гийн асрамжид байлгасугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.*******.-т зааснаар 200******* оны *******2 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Энхсайхан, 2007 оны 6 дугаар сарын *******9-ний өдөр төрсөн охин С.Энэрэл нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.*******.2.-т зааснаар хүү А.Энхсайхан, охин С.Энэрэл нарыг **************-*******6 нас /суралцаж байгаа бол *******8 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч Г. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2.-т зааснаар хариуцагч Г.аас хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж **************.*******48 /гучин гурван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын орлого, нэхэмжлэгч А.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******40.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого тус тус болгож, хариуцагч Г.аас *******40.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.д олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
*******0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС