Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/519

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,  

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нандин-Эрдэнэ,        

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:         

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................ овогт *******-д холбогдох эрүүгийн 2*******0011220765 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......... оны .... дүгээр сарын .... өдөр .............. төрсөн. ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ............. дүүргийн .... дүгээр хороо ................ дугаар хорооллын .......... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, урьд Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сар, 199 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд багтаан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Сүхбаатарын районы ардын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, .............. овогт ******* /РД:.........................../.   

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” /*******/ дэлгүүрийн орчимд хохирогч Э.У-ийн цүнхтэй болон тортой эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлж, 593.740 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2*******0011220765 дугаартай хэргээс:

Хохирогч Э.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Гэрч *******-ынмөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/ 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 22-29, 33-34, 37-50, 53-56 дахь тал/

Шүүгдэгч *******-аас гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 69 дүгээр тал/

Хохирогч Н.У-д Самсунг А90 загварын хар өнгийн *************** имэй дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн тухай /хавтаст хэргийн 8 дахь тал/

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-56 дугаар тал/ 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 28 дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 24 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 33-55 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 31-50 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

        Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” /*******/ дэлгүүрийн орчимд хохирогч Э.У-ийн цүнхтэй болон тортой эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 593.740 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Э.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 10 цагийн орчимд өөрийн ... настай охин болох Н дагуулаад гэрээсээ гарсан. СU дэлгүүрийн гадаа ирэх үед гэртээ эд зүйлсээ мартсанаа санаад охиноо тус дэлгүүрийн баруун урд талын төмөр сандал дээр суулгаад хажууд нь өөрийнхөө гар цүнх болон тортой эд зүйлс дотор нь миний Sumsung А90 маркийн гар утас, түрийвч /дотор нь ХААН банкны виза, Төрийн банкны виза, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, бэлнээр 28.000 төгрөг байсан юм/ цүнхэн дотор мөн миний бугуйн цаг, хоолны сав зэрэг эд зүйлс байсан юм. Тэгээд би гэр рүүгээ ороод 2-3 минут орчим болчихоод гараад ирэх үед миний цүнх, тортой эд зүйлс байхгүй болчихсон байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

Гэрч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өглөө 10 цагийн орчимд *******ийн залуутай / зүс мэдэх / Буянт Ухаа 2 дугаар хорооллын гадна ******* дүгээр байрны үүдэн дээр таарсан. Би тэр залуутай мэнд мэдэхэд надад 1 шил 0.75 литрийн Эден архи авч өгсөн. ******* ахтай тааралдаад бид гурав гадаа сууж архиа уусан юм. Тухайн үед тэр зүс таних залуу архи уугаагүй бөгөөд ******* ах бид хоёр архи уусан юм. Тухайн үед ******* ах бага зэрэг согтуурхаад байхаар нь би “одоо гэр рүүгээ орж амар” гэж хэлээд явуулсан юм. Би араас нь гэр рүүгээ орох гээд СU дэлгүүрийн хажууханд очих үед Б гэх Буянт Ухаа 2 дугаар хорооллын оршин суугч залуутай тааралдсан /хааяа хамт архи уудаг/ бөгөөд 1 шил архи гэр рүү нь хамт орж уухаар болсон юм. Б-ийн гэр нь 1022 дугаар байрны 4 давхарт байдаг бөгөөд гэр рүү нь ороод  буцаж гараад тамхи ундаа авахаар гарч орцны гадаа тамхи татаад зогсож байгаад манай гэрээс мөнгө авч архи авахаар гэр рүү алхаж явах үед ******* ах тортой юм барьчихсан хажуугаар гүйхээр нь “хаашаа гүйж яваа юм бэ” гэж асуухад “байж бай” гэж хэлээд гүйгээд 1022 дугаар байр руу явчихаар нь Б бид хоёр араас нь явж ******* ахтай уулзаж яагаад гүйж байгаа талаар нь асуухад тортой эд зүйлс олсон талаар хэлсэн юм. Тэр үед Б “би явлаа” гэж хэлээд явчихсан. Би бас тухайн үед нь хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод гэр рүүгээ харихаар явсан юм. Замдаа жимс зардаг түцний хажууд тамхи татаад зогсож байгаад гэр рүүгээ алхаж байх үед ******* ах хүрч ирээд “ах нь тортой эд зүйлс дэлгүүрийн хажуу талаас олсон чинь дотор нь гар утас байна. Энийг нь зарчихмаар байна” гэж хэлэхээр нь “надад гар утас худалдан авах мөнгө байхгүй” гэж хэлэхэд “энийг зараад архи ууя” гэхээр нь би зөвшөөрөөд Нисэхийн байрны буудал руу очсон. ******* худалдааны төвийн 1 давхарт байрлах гар утасны худалдааны төв рүү хамт ороод 120.000 төгрөгөөр тухайн гар утсыг зарсан юм. Тэгээд бид хоёр тухайн 120.000 төгрөгөө 60.000 төгрөгөөр нь тэнцүү хувааж аваад хажуу талын гуанзанд орж хоол идчихээд дэлгүүр орж 1 шил архи худалдаж аваад такси бариад таксин дотор харих замдаа авсан архиа уусан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/ 

Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ХУ2-22-471 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар эмэгтэй хүний арьсан цүнх, Самсунг А90 маркийн гар утас, цаг, хоолны сав зэргийг нийт 507.440 төгрөгөөр тогтоосон /хавтаст хэргийн 19-20 дахь тал/

 

Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-22-22с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ХААН, Төрийн банкны виза карт, Монгол Улсын иргэний үнэмлэх зэргийг нийт 58.300 төгрөгөөр тогтоосон байна /хавтаст хэргийн 53-56 дахь тал/

 

Шүүгдэгч *******-аас гаргасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 69 дүгээр тал/

 

Хохирогч Н.У-д Самсунг А90 загварын хар өнгийн *************** имэй дугаартай гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт орших Буянт Ухаа 2 дугаар хорооллын 1027-15 тоот гэрээсээ өглөө 8 цаг өнгөрч байхад гараад хүнсний дэлгүүрээс 1 шил 0.5 литрийн шилтэй архи аваад зүс таних хүнтэй хуваан уучихаад цааш гэр рүүгээ ганцаараа явж байхад СU нэртэй дэлгүүрийн хажууханд цагаан гялгар тортой зүйл байсан бөгөөд ойр хавьд хүн харагдахгүй байсан. Би хажуугаар нь гарахдаа хүн юмаа орхиод явсан байж магадгүй гэж бодоод хэн нэгэнд мэдэгдэлгүй нууцаар аваад явсан. Тухайн үед  цагаан өнгийн гялгар уутан дотор юу байгааг би мэдээгүй бөгөөд ойролцоох байрны орцонд ороод үзэхэд гялгар уутан дотор эмэгтэй хүний гоо сайхны эд зүйлс мөн гар утас, хоолны сав, эмэгтэй хүний бугуйн цаг байсан. Би тус гар утсыг аваад үлдсэн эд зүйлсийг орцонд хаяад явсан. Энэ явдлаас 30-40 минутын дараа үл таних эмэгтэй хүн манай гэрт цагдаатай хамт орж ирээд та эд зүйл хулгай хийсэн байна гэж хэлээд эд зүйлээ надаас нэхсэн. Би тухайн үед бугуйн цаг болон орцонд хаясан цагаан өнгийн гялгар уутаа авах гээд орцонд ороход эд зүйл байхгүй байсан. Би тус эмэгтэйн хохирлын мөнгө 150.000 төгрөгийг бэлнээр өгсөн мөн гар утсыг нь ломбарданд 120.000 төгрөгөөр барьцаанд тавьсан төлбөр мөнгөө өгөөд тус гар утсыг буцаан хохирогч эмэгтэйд өгсөн. Одоогийн байдлаар би хохирогчийн хохирлын төлбөр мөнгийг 100 хувь төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-56 дугаар тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

          Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

         Шүүгдэгч ******* нь шунахай сэдэлтээр хохирогч Э.У-ийн цүнхтэй болон тортой эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 593.740 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

         Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч ******* нь урьд Ардын армийн тусгай шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сар, 199 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд багтаан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Сүхбаатарын районы ардын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоосон, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 31-50 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дахь тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.     

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 188 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад шүүгдэгч ******* нь зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч *******-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүхээс шийдвэрлэсэн болно.

 

            3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

Хохирогч Э.У-д “Самсунг А90” маркийн гар утасыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 8 дахь тал/

Хохирогч Э.У нь “гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байна. /хэргийн 73 дахь тал/

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ...................... овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч,  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР