Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 238

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ийн ******* дүгээр гудамжны ,тоотод оршин суух,  /РД:НУ*******/

Хариуцагч:******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ийн ******* дүгээр гудамжны *******тоотод бүртгэлтэй, дүүргийн 2******* дүгээр хороо, Зээлийн 9-*******2 тоотод оршин суух,гуудийн /РД:ОЖ830822**************/-т холбогдуулан

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20**************оны ******* дүгээр сарын *******8-ны өдөр хүлээн авч, 20**************оны ******* дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Нарантуяа, хариуцагч Д., нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Д.той 20************** онд танилцан хамтран амьдрах болсон. Бидний дундаас 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны  өдөр хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр охин Э. нар төрсөн. Д. өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир бид гэрлэлтээ батлуулаагүй. Д. одоо өмнөх эхнэртэйгээ хамт амьдарч байгаа ба тэд дахин хүүхэдтэй болсон. Харин би энэ хугацаанд хүү Э., охин Э. нарыг өөрийн асрамжид өсгөж бойжуулсан. Одоо бид хамт амьдрахгүй нь тодорхой болсон тул хариуцагч Д.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 20************** онд танилцаж хамтран амьдрах болсон. 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны  өдөр хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр охин Э. нар төрсөн. Би өмнөх гэрлэлтийн баталгаагаа цуцлуулаагүй байсан учир Ж.Нарантуяатай гэрлэлтээ батлуулаагүй. Хүү Э., охин Э. нар миний хүүхэд мөн учир маргах зүйл байхгүй. Би өмнөх эхнэртэйгээ буцаж нийлсэн нь үнэн. Гэхдээ хүүхэд нь минийх биш. Одоо бид таарч тохирохгүй байгаа учир гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байгаа. Мөн би өөрийн буруугаа ойлгож Ж.Нарантуяагаас уучлалт гуйж хамт амьдаръя гэсэн боловч зөвшөөрөөгүй. Иймд хүүхдийн тэтгэлэгийг хуулийн дагуу төлнө гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа хариуцагч Д.т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Д. нь 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр төрсөн охин Э. нарын эцэг мөн эсэх, хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн **************-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******-д хуульчлан заасан. Иймд зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцоогүй тохиолдолд нэхэмжлэгч Ж.Нарантуяа тэтгэлэг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Ж.Нарантуяа, хариуцагч Д. нар 20************** онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр охин Э. нар төрж эцэг Д.ийн нэрийг авсан байна.

Мөн хүү Э., охин Э. нар эх Ж.Нарантуяагийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь хүү Э., охин Э. нарын №*********************3000676, №*********************300005******* дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-5-6/

Нэхэмжлэгч Ж.Нарантуяа, хариуцагч Д. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Иймд зохигчид хүү Э., охин Э. нарыг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.*******., *******0.*******.2.-т зааснаар 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр төрсөн охин Э. нарыг эцэг Д.оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Ж.Нарантуяа хүү Э., охин Э. нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Д. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Хариуцагч Д. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.*******00 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.оос 66.*******00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нарантуяад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  **************5 дугаар зүйлийн **************5.2.*******., **************6., **************8., **************9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.*******.-т заасныг баримтлан 20*******5 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Э., 20**************оны 0******* дүгээр сарын *******2-ны өдөр төрсөн охин Э. нарыг ************** нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******.2.-т заасныг баримтлан хүү Э., охин Э. нарыг **************-*******6 нас /суралцаж байгаа бол **************нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэггуудийн оос сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Д.оос гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******.-т зааснаар нэхэмжлэгч Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.*******00 /жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.оос 66.*******00 /жаран зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Нарантуяад олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2., **************9.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ************** хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС