Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/539

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,  

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,           

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:             

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ..................... овогт *******-д холбогдох эрүүгийн 22*******00000007*******4 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........... оны .... дугаар сарын ...-ний өдөр ..................төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3,  2 хүүхдийн хамт, ............................ дүүргийн ........ дүгээр хороо, ... дүгээр гудамж, ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ........... овогт ******* /РД:**********/  

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын **************-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* мянгатын орчимд насанд хүрээгүй хохирогч *******-ийн халааснаас “Реалме кю” маркийн маркийн гар утсыг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.        

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

          

          Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв. 

 

Хоёр. Эрүүгийн 22*******00000007*******4 дугаартай хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн *******3-*******8 дахь тал/

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын *******3-ны өдрийн ТХҮ-22- 079 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-27 дахь тал/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн *******0-************** дэх тал/

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 436-37 дахь тал/    

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч ******* 2022 оны 05 дугаар сарын **************-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо,******* мянгатын орчимд автобусанд насанд хүрээгүй хохирогч *******-ийн халааснаас “Реалме кью” маркийн маркийн гар утсыг хулгайлж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  болох нь:         

 

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын **************-ний өдөр *******6 цагийн үед хичээлээ тараад явж Монгол 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудал дээрээс 66 номерын автобусанд суугаад Төв номын сан дээр буусан.  К25 түргэн хоолны газарт юм идээд Төв номын сангийн автобусны буудлаас дахин 66 номерийн автобусанд суугаад Энхтайваны гүүр даваад явж байх үед тухайн автобус хүчтэй зогсох үед миний гар утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн *******3-*******8 дахь тал/

 

         Сүлд үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын *******3-ны өдрийн ТХҮ-22- 079 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “Реалми кю” маркийн гар утас 750.000 төгрөгөөр үнэлэгдсэн. /хавтаст хэргийн 24-27 дахь тал/

         Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “Реалми кю” маркийн гар утасыг *******аас хураан авч, насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нарт хүлээлгэн өгсөн тухай /хавтаст хэргийн *******0-************** дэх тал/

Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын **************-ний өдөр Хан-Уул дүүргийн *******-р хороо, ******* мянгатаас Яармаг руу явж байсан. Автобусанд нэг жаахан охины гар утас халаасанд нь сул явж байхаад сэмээрхэн аваад автобуснаас буусан юм” гэх” мэдүүлэг хавтаст хэргийн 36-37 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 

         Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор насанд хүрээгүй хохирогч *******-ийн халааснаас “Реалме кю” маркийн маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

 

         Шүүгдэгч *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

         Улсын яллагчаас шүүгдэгч *******--ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарт гар утсыг биет байдлаар буцаан өгсөн бусдад төлөх хохирол төлбөргүй, 20*******9 оны 08 дугаар сарын 20-ны өдөр, 202******* оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.*******  дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-ыг оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч *******-д холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

 

          3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан. 

 

Шүүгдэгч ******* нь “Реалме кю” маркийн маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нарт хүлээлгэн өгсөн ба бусдад төлөх төлбөргүйг дурдав..

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******. .......... овогт *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.*******  дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-д оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.   

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар шүүгдэгч ******* “Реалме кю” маркийн гар утсыг насанд хүрээгүй хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Э нарт хүлээлгэн өгсөн ба бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР