Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 244

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн*******дугаар хороо ******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-гийн

Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Отгонцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: нь *******тэй 2005 онд танилцаж, 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2 ихэр хүүхэд болох Т.Эрмүүн, Т.Энгүүн нар нь төрсөн. болон ******* нарын хоёр хүүхэд төрснөөс хойш Тэлмэн нь Солонгос улсад 3 жилийн хугацаагаар ажиллахаар явсан бөгөөд 2 жилийн хугацаагаар визээ сунгуулан 5 жилийн дараа буюу 2011 онд ирсэн. 2011 онд Монголд ирээд ******* нь Москва хороололд байр худалдан авч эхнэр, 2 хүүхдийн хамт амьдарч байгаад тухайн байрыг 2014 онд зарж, 2014 оноос хойш Налайх дүүрэгт ******* гэр бүлээрээгийн гэрт амьдардаг байсан. 2015 оны 08 дугаар сард хоорондоо маргалдаж муудалцсаны улмаас ******* нь Налайх дүүрэг дэх гэртээ огт эргэж ирээгүй үүнээс хойш сураггүй болж, хаана амьдарч байгаа нь тодорхой бус байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүхээс *******гийн ээжтэй ******* дугаарт холбогдоход “...манай хүү хөдөө явчихсан, холбогдож чадаагүй байна”, эмэгтэй дүүтэй нь 88106122 дугаарт холбогдоход “...манай ах Тэлмэн ямаа самнах гээд хөдөө явсан, хэл дуулгахыг бодьё” гэх тайлбарыг өгсөн.

Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс 2018 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр “******* ************** хаягт оршин суудаг” гэсэн 399/000314 дугаар лавлагааг шүүхэд ирүүлсэн бөгөөд тус хаягаар *******д 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч “мэдэгдэх хуудсыг *******гийн дүү нь гардаж авсан байна.

Иймд *******гийн хаана оршин суудаг нь тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй болох нь зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчгийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжуулах тухай хүсэлтийн шаардлагыг хангаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж шийдвэрлэв.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс нь *******гийн оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгчд мэдэгдэх нь зүйтэй.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Цэвээнжав Зоригтын Тэлмэн /РД:*******, оршин суух бүртгэлтэй хаяг: *******,*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар *******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс *******гийн оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгчгийн /утас: /-т мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн*******дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч*******хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                          Н.БАЯРСҮРЭН