| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0673/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/481 |
| Огноо | 2022-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогчийн өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн .......... оны ...... дүгээр сарын .......-ны өдөр ......... төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .................... мэргэжилтэй, “....................” ХХК-нд ажилладаг, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ дүүргийн ........ дугаар хороо ...... дугаар байрны ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ................... овогт ******* /РД:................/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны ******* тоотод Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, хохирогч Ц-тай “ажлын хөлс өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан толгойн ар хэсэг рүү цохиж тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр Э гэж хамт ажиллаж байсан хүнтэй очсон. Ганцаараа орсон гэдэг нь худлаа, Э хаалга дээр зогсож байсан. Бид хоёр хамт зогсож байсан. Хамт хятад ах нь эхнээс нь дуустал нь хамт буюу хажууд байсан. Хоёр хүн байхад нэг хүнийг зодох боломж байхгүй. Би солгой гараараа бичдэг учраас баруун гараараа хэзээ ч тэгж цохидоггүй. Би бүх үйлдлээ солгойгоороо хийдэг. Худал мэдүүлэг дээр үндэслэж хэлмэгдэж байгаад гомдолтой байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин шинжлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хоёр. Эрүүгийн 2110013050936 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Ц /С/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5921 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дахь тал/
Гэрч Т /Т/-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Гэрч Ч / Сh/ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Шүүгдэгч Ё.С-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дахь тал/, Яашин консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд томилсон тушаал /хавтаст хэргийн 72 дахь тал/, хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 73-76, 79-81 дэх тал/, Хүдэр констракшн ХХК-ийн ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 82-84 дэх тал/, Хүдэр констракшн ХХК-ийн ажлаас чөлөөлөх тухай гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 85 дахь тал/,нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хавтаст хэргийн 86-88 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “******* *******” хотхоны ******* тоотод хохирогч Ц-тай “ажлын хөлс өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар биед нь халдан цохисны улмаас “тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Ц /С/ мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эхнэр Т-ийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ******* вилла хотхоны ******* тоотод амьдардаг. Тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаас тараад эхнэр бид хоёр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн юм. Манай гэрт үеэл ах Ц байсан...18 цаг өнгөрч байхад хаалга нүдэхээр нь би очоод хаалгаа онгойлгосон чинь манай компанид ажиллаж байсан ******* ганцаараа орж ирээд “чи надад 50 сая төгрөг өг, өгөхгүй бол 5000 төгрөгөөр чамайг алуулна шүү” гэж хэлсэн...******* нь миний өмсөж байсан хар өнгийн поло загварын цамцнаас хоёр гараараа татаад доош нь дараад газар унагаасан. Тэгээд миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод байсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5921 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Ц биед тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /хавтаст хэргийн 39-40 дахь тал/
Гэрч Т /Т/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ...шатаар уруудаад явж байхад манай нөхрийг ******* нь толгойг доош нь дарсан байдалтай зүүн гараараа хүзүүн дээр нь дарсан, баруун гараараа толгойн ар хэсэгт цохиод байсан... Манай нөхрийн өмсөж байсан хар өнгийн поло цамц нь урагдсан байдалтай байсан. Нөхөр маань орой “толгой өвдөөд чих шуугиад байна” гээд бөөлжөөд байсан. Гэрт байсан өвдөлт намдаадаг эм уусан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Гэрч Ч /Сh/ мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дүү, эхнэр хоёр ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Би гал тогооны өрөөнд хоол хийж байсан. Удалгүй гэрийн хаалганы хонх дуугарсан бөгөөд Ц хаалга онгойлгосон юм. Тэгээд үүдэнд маргалдаад байх шиг байсан. Мөн удалгүй чимээ шуугиан гараад байхаар нь очоод үзсэн чинь нэг танихгүй хүн дүү А-ийг доош нь дарчихсан газар унагаагаад толгой хэсэг рүү нь гараараа цохиж байхаар нь дундуур нь орж танихгүй хүнийг түлхэж салгасан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Ц-тай “ажлын хөлс өгөөгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар цохисны улмаас биед нь “тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал нар нь “Ц А-аас ажлын хөлсөө авахаар Ч.Э-ы хамт очсон. Би Ц А-ыг цохиогүй” гэж гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, хэргийг прокурорт буцаах дүгнэлт гаргаж мэтгэлцэв.
Шүүх хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Ц /С/, гэрч Т /Т/, Ч / Сh/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 5921 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар: шүүгдэгч ******* нь хохирогч Ц биед халдаж цохисны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Мөрдөгчөөс Ц.Э-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан боловч “Дундговь аймагт ажиллаж байгаа шалтгаанаар” мэдүүлэг аваагүй талаар мөрдөгчийн тэмдэглэл үйлдсэн /хэргийн 33 дахь тал/ байх бөгөөд анхан шатны шүүхээс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЗ/2207 дугаартай шүүгчийн захирамжаар гэрчээр Ц.Э-аас мэдүүлэг авах шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ДЗМ/154 дугаартай магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан байна. /хэргийн 186-188 дахь тал/ Улсын шүүхийн Эрүүгийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 255 дугаартай тогтоолоор “*******-д холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан /хэргийн 196 дугаар хуудас/ байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ё.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Оюунболдоос: шүүгдэгч ******* нь гэм буруугаа ойлгохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн,
Шүүгдэгч Ё.С-ын өмгөөлөгч Ш.Мөнхцацралаас: ******* нь “....................” ХХК-нд ерөнхий инженерээр ажилладаг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 96 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц биед тархи доргилт, сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй /хавтаст хэргийн 19 дэх тал/ байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .................. овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР