Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
Хэргийн индекс | 187/2022/0368/Э |
Дугаар | 2022/ШЦТ/455 |
Огноо | 2022-06-13 |
Зүйл хэсэг | 11.7.1.2., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2010017960534 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ....... оны ..... дугаар сарын .....-ны өдөр .............. аймгийн .................. суманд төрсөн .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, .............. дүүргийн ....... дугаар хороо ..................хотхоны .......... дугаар байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн ....... дүгээр хороо ................ хотхоны ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .................. овогт ............... .................. /РД:......................../.
Монгол улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын ......-ны өдөр .......... аймагт төрсөн ........ настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, 3 дүүгийн хамт, ............ аймгийн ............ сумын ....... дүгээр баг, ......... ............ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .................. дүүргийн .... дүгээр хороо ......... дугаар байрны ....... тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, .......... овогт .............. .................... /РД:............................/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******* *******” цэцэрлэгийг үүсгэн байгуулж ажиллуулах хугацаандаа Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтад заасан “механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал хийц, бүтээц эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” ММ5 6558:2015 стандартын 5.3.7-д заалтыг “Цэцэрлэгийн болон з-д танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна”, 5.3.8-д заалтыг “Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй” гэж заасныг тус тус зөрчиж, тус цэцэрлэгийн үүд хэсэгт 2019 оны 01 дүгээр сард шилэн хаалга хийлгэснээр уг шилэн хаалга 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр салан унаж, хана налуулж тавьсны улмаас тус цэцэрлэгт хүмүүжигч *******-ийн /....... настай/ дээрээс унаж түүний биед баруун зулай, чамархай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор, гадна ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт,
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******* *******” цэцэрлэгт багшаар ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус цэцэрлэгийн үүд хэсгийн шилэн хаалга салан унаж, хана налуулж тавьсны улмаас тус цэцэрлэгт хүмүүжигч *******-ийн /...... настай/ дээрээс унаж түүний биед баруун зулай, чамархай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор, гадна ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 01 дүгээр сараас тусгай зөвшөөрөл авах зааврын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, цэцэрлэгээ бэлдэж 2 удаагийн шалгалтад орж тусгай зөвшөөрөл авсан ба 9 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө хүүхдүүдийнхээ сургалтын хэрэглэгдэхүүний дутууг гүйцээж авахаар гарсан байсан. Б.Д тогооч утсаар “хаалга мултраад уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хаалгыг яаралтай авч тавиарай, хүүхдийн дээр унаж гэмтээх вий, ******* багштай хамтраад хаалгыг аюулгүй болго” гэж зааварчилгаа өгсөн. Тэгээд “чи ч бас мэргэжлийн байгууллагад ханд, би ч бас хандана” гээд цэцэрлэгийг байгуулахад хөрөнгө оруулсан *******д хэлсэн. Мэргэжлийн байгууллага иртэл хугацаа алдаж магадгүй. Эцэг эхчүүд байвал туслалцаа авч бай гэсэн даалгаврыг Б.Д-д өгсөн. 11 цагийн үед “хаалганд хүүхэд дарагдчихлаа түргэн дуудаж, эцэг эхэд нь мэдэгдсэн. Танд мэдэгдэж байна” гэж хэлсэн. Намайг цэцэрлэг рүү явж байхад дахин над руу залгаад “түргэн ирсэн гэмтлийн эмнэлэг рүү явж байна. Та гэмтлийн эмнэлэг дээр ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиж яаралтай тусламжуудыг авсан байгаа. Гэнэтийн осолд үнэхээр их харамсаж байна. Санамсаргүй байдлаар хүүхдийг гэмтээсэндээ хүүхдийн ээжээс уучлалт хүссэн. Тухайн үед шаардлагатай арга хэмжээг авч байсан гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан. Тухайн өдрийн 09 цагийн үед Б.Д “хаалганы доод нугас салсан байна” гэж намайг дуудаад бид хоёр хамт тухайн хаалгыг хана налуулж тавьсан. 11 цагийн цай ороод аяга тавгаа гал тогоонд оруулаад гарч ирэх хооронд тухайн хүүхэд хаалганд даруулсан байсан. Хаалгыг хөндийрүүлж хүүхдээ аваад тогооч Б.Д яаралтай тусламж дуудаж, ар гэрт нь мэдэгдсэн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга Э-ын тушаалаар “******* солонго” цэцэрлэгт хүү *******-ийг явуулах болсон. Өдөр бүр хуваарийн дагуу хүүхдээ өгч байсан. Тухайн өдөр буюу 9 дүгээр сарын 11-ний өдөр хүүхдээ хүргэж өгөхөд эрүүл саруул байсан. Тухайн өдрийн 11 цаг 48 минутад ******** гэсэн дугаараас залгаад “*******-ийн цэцэрлэгээс ярьж байна. ******* цэцэрлэг дээрээ хаалганд даруулаад гэмтсэн, та яаралтай ирээрэй” гэж надад мэдэгдсэн. Цэцэрлэг дээр нь очиход шилэн хаалга унасан бололтой, хүүхэд маань ухаангүй орон дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад “шилэн хаалга хөдөлсөн байхад танай хүүхэд оролдож байгаад дээрээс унагааж гэмтэл авсан” гэсэн. Хүүхдээ харахад ам, хамраас нь цус гарсан байсан. Нилээд их цус гарсан бололтой шалан дээр байсан цусыг нэг багш нь угааж байсан. Хүүхэд ухаангүй байсан тул орчноо ажиглахад хаалга чиглэсэн камер байхаар нь камер чинь ажилладаг уу, камераар юу болсон талаар хармаар байна гэхэд “камер ажилладаг шалгаж болно” гэж байсан. Тэгээд түргэн тусламж ирээд эхний үзлэгээр амны тагнаа задарсан байна, тархины гэмтэл авсан байж магадгүй, очиж шинжлүүлье гээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж тархины томографын зураг авхуулсан. Эмч нарын дүгнэлтээр тархины гавлын яс нь баруун талын зулайгаас дагз хүртэл, дагзнаас зулай хүртэл хоёр салаалсан хугаралтай, тархиндаа цус харвалттай, хамар яс цөмөрч хугарсан маш их хавантай нэлээд хэцүү байна гэж байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь байдлыг ажиглая маргаашаас хагалгаанд орж магадгүй гэж байсан. Хаалга бол гэнэт хэзээ ч зүгээр байж байгаад унахгүй, дуу чимээ орох гажих зэрэг байдал гарч байж унана гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Хүү маань нүдний ясны хугарал, хамрын ясны хагалгаанд орсон. Нүдний ухархайны ясны оронд мембрамм гээд яс орлуулдаг зүйл суулгасан. Мөн ясыг нь засах хагалгаанд орсон. Хүүхдийн биеийн байдал тархины талаас нь хүүхдийн болон мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Одоогийн байдлаар эрүүл мэндийн хувьд сайжирсан байгаа. Тархины гэмтэл өргөс авсан юм шиг зүгээр болно гэж байхгүй. Энэ хугацаанд эмнэлгээр эмчилгээ хийлгэж их явсан, цаашид ч мөн эмчилгээ хийлгэнэ. Миний нэхэмжилсэн 5.799.000 төгрөг төлөгдөөгүй байгаа. *******-гээс 500.0000 төгрөг бэлнээр шилжүүлж авсан, *******-аас 7.000.000 орчим төгрөг авсан гэв.
Хоёр. Эрүүгийн 2010017960534 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дахь тал/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгт миний хүү ******* .... настай эрэгтэй өглөө 08 цаг 40 минутын үед цэцэрлэгт нь хүргэж өгсөн тэгээд өдөр 11 цаг 48 минутанд миний хүүгийн цэцэрлэгээс А гээд багш залгаад хүүхэд чинь коридорт гүйж яваад хаалганы цоож оролдож байгаад дээрээс нь шилэн хаалга уначихлаа түргэн дуудсан байгаа та яаралтай ирнэ үү гэж хэлсэн. Тэгээд би цэцэрлэг дээр нь очиход миний хүү орон дээр хэвтэж байсан. Дээрээс нь унасан шилэн хаалгыг нь түшүүлэн тавьсан байсан. Хивсэн дээрх цус мэтийн зүйлсийг нь багш нь угааж байсан. Тэгээд хүүгээ харахад ухаангүй хэвтэж байсан. Хамар нь хавдсан, хамар амнаас нь цус мэт улаан зүйл гарсан. Тэрийг угааж цэвэрлэсэн мөн хувцас нь цус болсон байсан. Толгойн дагз нь хавдсан тэгээд би юу болсон талаар асуугаад болсон үйл явдлыг нь бичлэг байгаа юу гэж асуухад байгаа болно гэж хэлж байсан. Тэнд байсан тогооч Д энэ хаалга хөдөлж байсан юм. Манайх шилэн хийц ХХК-руу дуудлага өгсөн байгаа гэж байсан. Дуудлага ирэх хооронд танай хүүхэд хаалгаар оролдож байгаад хаалганд даруулсан гэж байсан. Ингээд 103 эмч ирж үзээд хүүхдийн маань амны дээд уруулны дотор тал нь задарсан байна. Хамар нь хугарсан толгой нь хавдсан нилээн хүнд гэмтэл авсан байж болзошгүй гэмтлийн эмнэлэг рүү тогооч Д-гийн хамт очиж зургийг нь авхуулсан чинь чинь толгойн дагз хэсгийн гавал нь 2 талаараа салаалсан хугаралттай, хамар нь цөмөрсөн хугаралтай, нүд нь бас цөмөрсөн хугаралтай, тархи нь цус хуралттай, нүүр тархи нь маш их хавантай байна, ар гэрийнхнийг нь дуудаарай гэж хэлсэн. Цус хуралтын хэмжээ 2.4 см урт 0.8 гүн цус хуралт үүссэн байна гэж байсан. Тухайн үед тэгээд цус тогтоох цус шимэгдүүлэх тариа хаван бууруулах дусал хийлгэсэн өвчин намдаах лаа гэх мэт зохих эмчилгээнүүдийг хийсэн. Тухайн үед дахин тархины зургийг нь аваад маргааш болохгүй бол хагалгаанд орно гэж байсан...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал/
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 48 дугаар байрны 01 давхарт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* нэртэй хүүхдийн цэцэрлэгт тогоочийн ажил хийдэг юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагт Дэгдээхий бүлгийн ангийн багш Э-ийн хамт үдийн цайндаа орж байх хооронд би хүүхдүүдийн анкет, бүртгэлийг шалгачихаад гарахаар гүйгээд гартал үүдний шилэн хаалга унаж байхаар нь гүйгээд очтол доор нь Дэгдээхий бүлгийн хүүхэд дарагдчихсан уйлж байсан... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би хаалга татахад шилэн хаалганы доод тал нь түгжээнээсээ мултраад шууд шалан дээр унасан ба дээд талыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Э багш бид хоёр талаас нь өргөж хаалгыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан тэгээд Э багш бид хоёр шилэн хаалгыг хана налуулаад тавьсан...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54, 57 дахь тал/
Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхдээ барилгын зориулалтын өөрчлөн засварлахдаа барилгын төлөв байдлын дүгнэлт гаргуулах ёстой байсан боловч уг цэцэрлэгийн удирдлага уг дүгнэлтийг гаргуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/
Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг цэцэрлэгийн эрхлэгч *******-ыг танина. Манай найзын эхнэр болох С-той хамтарч уг цэцэрлэгийг ажилуулж байгаа гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед санагдаж байна. Манай найз шилэн хаалга хана хийдэг хүн байна уу гэж асуусан үүний дагуу би давхар найзаасаа асуусан чинь Макс шил ХХК-ийг зааж өгсөн юм. Ингээд би цэцэрлэгийн эрхлэгч Э-тай холбогдоод Макс шил ХХК-ийн ажилтан болох ******** дугаарын утастай хүнийг Э-тай холбогдуулж уулзуулсан. Тэгээд Макс шилээс уг цэцэрлэг дээр очиж үзсэн байсан. Тэгээд манай найз над руу зурвасаар Хаан банкны ********** гэсэн Макс шил ХХК-ийн дансны дугаар болон уг шилэн хаалгыг хийх үнийн дүн болох 2.142.300 төгрөг гэж явуулсан. Уг данс үнийн дүнг би Э-д өгсөн. Үүнээс хойш би хальт орж гарч байх үед Макс шил ХХК-с ажилчид ирсэн. Тухайн шилэн хаалгыг хийж өгч байсан. Би уг хаалга суурьлуулахад оролцоогүй. Тухайн мөнгийг Э над руу шилжүүлээд би Макс шил рүү шилжүүлсэн байдаг. Би Макс шилийг танихгүй захиалга өгсөн л асуудал болсон...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай компани 2013 оноос хойш шилэн хаалга хана, псат, цонх зэрэг зүйлийг хийж гүйцэтгэж байгаа би уг компанид угсралт хариуцсан менежерийн ажил хийдэг. Цагдаагийн байгууллагаас холбогдож уг захиалагчийн талаар асуухад мэдсэн. Тэгээд захиалгаа судлаад үзэхээр 2019 оны 01 сарын 22-ны өдөр манай компанид уг газар шилэн хаалга хийлгэх захиалга өгч Б гэж хүний дансаар захиалгын мөнгө орж ирсэн. Захиалгынхаа нэрийг нь Тэргүүн инвест ХХК-ийн нэр дээр өгсөн байсан. Уг захиалгын дагуу манай угсралтын ажилтангууд очиж уг шилэн хана хаалгыг угсарч суурьлуулж өгсөн. Хүлээлгэн өгсөн баримт бичиг байгаа үгүйг би санхүүгийн хүнээсээ асуугаад байвал хэрэгт хавсаргая, шилэн хана хаалга суурьлуулж өгснөөс хойш 6 сарын баталгаат хугацаа байдаг. Уг байгууллагын шилэн хаалга хананы баталгаат хугацаа дууссан байгаа. Манай байгууллагын ажил захиалгын хуудсаар явдаг ажлын гэрээ хийдэггүй. Эхлээд захиалгын талбайнхаа хэмжээг очиж үзэн захиалагчтай ярилцан захиалгынхаа төлбөрийг аваад хэмжээний дагуу үйлдвэртээ бэлдээд шууд очиж захиалгын талбай дээр угсарч гүйцэтгэдэг. Угсрах явцад эрэг боолт дутуу угсрагдах боломжгүй. Дандаа шинээр бэлдсэн хайрцагтай тоног авч явдаг угсрах үед бүх боолтыг нэг бүрчлэн угсарч байж бүрэн дуусдаг учир орхигдох боломж байхгүй. Манай компанид шилэн хаалга унасан гэсэн анхны тохиолдол гарч байна. Манай ажилчид уг ажлаараа мэргэшсэн тасралтгүй ажилласан хүмүүс байгаа...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10538 дугаартай дүгнэлт: “...*******-ийн биед баруун зулай, чамархай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1 дүгээр хавтаст хэргийн 81-83 дахь тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3824 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 85-87 дахь тал/
2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2021/03 дугаартай шинжээчийн дүгнэлт: а. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.2 “Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байхыг”,
Б. Мөн хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ. 4.1 /Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ/, 4 дүгээр зүйлийн 4.1.1 /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч ажилтан/, 4.1.2 /хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн/, 4.1.3/иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид/, 4.1.4/аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч/ 4.1.5/хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн/, 4.1.6/хоршоо, нөхөрлөлийн гишүүд/, 4.1.7/ял эдэлж байгаа хоригдол/, 4.1.8/Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн/, 4.1.9/хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн/ гэж,
В. /Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна/ гэж тус тус заасан байх тул хүүхэд гэмтсэн асуудал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарахгүй болно.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.4/дотоод, гадаадын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах; гэж заасан эрхийн хүрээнд цэцэрлэгийн шилэн хаалгыг Макс шил ХХК-аар хийлгэж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан байна.
Монгол улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх. 43 дугаар зүйлийн 43.1/Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ/, 43.1.1/ хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон/ гэж заасан байна.
Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1/Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ/ гэж зааснаар:
а/ Монгол улсын стандарт MNS6558:2015. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага”.
Уг стандартын 5.2. Барилга, байгууламж. 5.2 дугаар зүйлийн 5.2.1-5.2.11 дэх заалтууд хамаарна.
б/Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Сайдын 2008 оны А/68 дугаар тушаалын хавсралт” Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм
Уг дүрмийн ХОЁР. Цэцэрлэгийн аюулгүй байдалд тавих шаардлага.
2.2/Цэцэрлэгийн дотоод орчинд: 2.2.1/Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна/, 2.2.2/Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмжийг ашиглах/ тус тус хориглосон байна.
******* ******* хүүхдийн цэцэрлэгийн багш *******, тогооч Б.Д нар шилэн хаалгыг хана налуулж тавьсан байна.
Харин хэний буруутай болохыг хуулийн байгууллагаас тогтоох тул шинжээчээс хариулт өгөх боломжгүй байна.
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 130 дугаар зүйлийн 130.1/Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ/ гэж зааснаар “******* солонго” цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамт олны хурлаар хэлэлцэж баталсан байна. Тус гэрээний Нэг. Нийтлэг үндэслэл. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь. 3-д /Цэцэрлэгийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө/ гэж заасан байна.
Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6/алын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ гэж зааснаар “Цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга”-ыг мөрдүүлж, туслах багш *******-д зааварчилгаа өгсөн тэмдэглэл хэргийн материалд авагдсан байна.
Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1/Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч ажилтан/ гэж заасан байх тул ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцааг зохицуулна /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/
Хохирогч *******-ийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/
Хохирлын баримт /2 дугаар хавтаст хэргийн 160-224 дэх тал/
2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн А/17 дугаар Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал /хавтаст хэргийн 116-120 дахь тал/
******* солонго цэцэрлэгийн хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/
Шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/
Өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 133-141 дэх тал/
******* солонго цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, дотоод журам /1 дүгээр хавтаст хэргийн 149-165, 185/
******* солонго цэцэрлэгийн дүрэм /1 дүгээр хавтаст хэргийн 189-192/
******* солонго цэцэрлэгийг үүсгэн байгуулах тухай хүсэлт /3 дугаар хавтаст хэргийн 41 дэх тал/
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/118 дугаар тушаал /хавтаст хэргийн 13-20 дахь тал/
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, ерөнхий шаардлага /3 дугаар хавтаст хэргийн 30-40 дэх тал/
Цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, зааварчилгаа өгч байсан баримт /хавтаст хэргийн 177-180, 181-183 дахь тал/
Макс шил ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.И-ын тайлбар, мэдээлэл /хавтаст хэргийн 125-126 дахь тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10538 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. *******-ийн биед баруун зулай, чамархай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор, ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/
Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2020 оны 09 дүгээр сард төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар хийсэн. Тухайн үед очиход хүүхэд гэмтсэн байсан, үйл ажиллагаа явуулаагүй байсан. Миний бие эрүүл ахуй, барилга техникийн улсын байцаагч нар хяналтын хуудсаар үнэлэхэд 69.5%-р их эрсдэлтэй үнэлэгдсэн. Иймд хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 2.2.2-т зааснаар хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр ирмэгтэй болон шил төмрөөр хийсэн тавилга тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно гэсэн мөн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын орчин Ерөнхий шаардлага MNS6558:2015 стандартыг зөрчсөн байсан тул хяналт шалгалтын дүнг үндэслэн дүгнэлт гаргасан…” мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-09-355/1564 дугаартай Боловсролын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Б нарын “Цэцэрлэгийн үйл ажиллагааны тухай” дүгнэлт:
Тус цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, зориулалтын бус барилга байгууламжид барилгын төлөв байдлын дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, оршин суугчдын зогсоолын талбай нь орж, гарах хөдөлгөөний урсгалыг хаасан, байнгын хөдөлгөөнтэй замтай ойр, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд зориулсан замгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, БСШУ-ын сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” N56558:2015 стандартын 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.2.4, 5.2.6, 5.2.7 дахь заалтыг;
Сургалтад зориулсан эдэлбэр газаргүй, цэцэрлэгийн гадна тоглоом, биеийн тамир, туршилтын талбайгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” МNS 6558:2015 стандартын 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.4, 5.1.6 дахь заалтыг,
Цэцэрлэгийн бүлэг тус бүрт хүлээн авах өрөө, ариун цэврийн өрөөгүй, анги танхимд хурц ирмэг үзүүртэй, хүүхэд бэртэх эрсдэл бүхий тавилга, цахилгааны утас болон сантехникийн холболтыг хаасан хаалттай, бага бүлгийн төлөвлөлт, зохион байгуулалт, ариун цэврийн байгууламж нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл шаардлагыг хангахгүй, хөгжим, биеийн тамирын танхимгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” ММ36558:2015 стандартын 5.3, 5.4, 5.5 болон тус стандартын А хавсралтыг;
Цэцэрлэгийн бэлтгэл бүлэг нь багшгүй, дунд бүлгийн багшаар туслах багшийн сертификаттай *******-г ажиллуулсан, анги бүрт багш, туслах багшийг орон тоогоор ажиллуулдаггүй нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг;
Дотоод хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, цэцэрлэгийн орчинд шилэн хаалга, хаалт хийсэн, сургалтын орчинд аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаагүйгээс хаалга унаж хүүхэд бэртсэн асуудал гарсан байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, “Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” МNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7, 5.3.8, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг;
Анги бүлгийн цэвэрлэгээ хангалтгүй, ангид туслах багшийн цэвэрлэгээний хэрэгслийг хийх шүүгээгүй, ариун цэврийн өрөөний шалан дээр хальтрахаас сэргийлсэн дэвсгэргүй, цагаан хэрэглэлд ялгах тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байгаа хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтыг хангахгүй байна,
Дээрх зөрчлүүд нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 42 дугаар зүйл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, БСШУ-ны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”, “Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”, “Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” MNS 56558:2015, “Цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэл, техникийн шаардлага" МNS 6353:2012, “Цэцэрлэгийн хүүхдийн гудас, техникийн шаардлага” МNS 6354:2012, “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” МNS САС/RСР 39:2011 стандартын холбогдох заалтын шаардлагад нийцэхгүй байна /1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ганчимэг нарын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №05-092/01 дугаартай дүгнэлт: “...******* солонго цэцэрлэгийн үүдний хэсэгт шилэн хана, хаалга төлөвлөж байрлуулсан нь барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц бүтэц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартын 5.3.8-д Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна., 5.3.8 хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй гэж заасныг зөрчиж байна... Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна., 42.4 дэх хэсэг Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах аюулыг үүсгэн байгуулагч хариуцна., гэж заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Эрхлэгч дараах үүрэгтэй хэсгийн 11.2.9 дэх заалт хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, 11.2.11 дэх заалт сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлж ажлыг зохион байгуулах гэдэг үүргээ хэрэгжүүлж ажлаагүй байна. ******* солонго цэцэрлэгийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 35 дугаар зүйлийн 35.1 Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дах эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасны дагуу аюулгүй байдлыг хангуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй, дотоод хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал/
Шүүгдэгч *******-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би ******* солонго цэцэрлэгийн Дэгдээхэй бүлгийн багшаар 2019 онд ажилд орсон юм, тухайн өдөр буюу 2020 оны 09 сарын 11-ний өглөө хүүхдүүдээ хүлээж авчаад байж байхад 11 цагийн үдийн цайны өмнө манай тогооч Д-г үүдний дотор талын шилэн хаалга хөдөлсөн байна гэж хэлсэн тэгээд Дгийн хамт тухайн хөдөлсөн шилэн хаалгыг хартал доод талын нугасны боолт салж унасан дээд талын нугасны боолт боолттой доогуураа сул болсон байсан ингээд тогооч Д бид 2 хаалганы дээд талын нугасыг салгаж хаалгыг аюулгүй болгоё гэсэн боловч дээд нугасыг салгаж хаалгыг авч дийлээгүй, тухайн үед Д уг хаалганы эвдрэлийн зургийг нь аваад эрхлэгч Э-д хэлхээр болсон, тэгээд би 11 цагийн үдийн цайгаар хүүхдүүдэд цайг нь уулгачихаад хүүхдүүдийн хэрэглэсэн бохир аяга тавгийг гал тогооны өрөө рүү оруулж тавих үед пид гээд юм унах чимээ гарсан тэгээд би гал өрөөний өрөөнөөс Дгийн хамт гүйгээд гараад ирсэн чинь тухайн үүдний дотор талын шилэн хаалга нугаснаасаа салж унасан доор нь ******* гэж миний хариуцсан ангийн хүүхэд доошоо харсан байдалтай дээрээс нь хаалга дарсан байсан, тэгээд Д бид 2 шилэн хаалгыг дээрээс нь холдуулаад би хүүхдийг тэвэрсэн. Д 103-т дуудлага, ар гэрээс нь ээжийг нь дуудаж цэцэрлэгийн эрхлэгч рүү мэдэгдсэн, тэгээд удалгүй түргэний эмч ирээд мөн хүүхдийн ээж орж ирээд Гэмтлийн эмнэлэг рүү тогооч Д болон *******-ийн ээж нь түргэний эмчтэй хамт явсан тухайн үед ийм л зүйл болсон. Дд эрхлэгч ямар нэгэн аргаар хаалгыг буулгаж тавь гэж хэлсэн байсан би сүүлд нь хэрэг болсны дараа тэгж хэлснийг нь мэдсэн...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дэх тал/
Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдрийн хүүхдүүдийг хүлээн авах ажиллагаа дуусах үед над руу тогооч Д утасдаж хүлээн авах өрөөний шилэн хаалга дээрээс унаад ирлээ гэж хэлсэн. Тэр дариуд нь шилэн хаалгыг ******* багшийн хамт авч аюулгүй газар тавихыг мөн хүүхдийн хөлнөөс хол тавиарай гэж хэлчихээд мэргэжлийн байгууллагад хандаж уг гэмтлийг яаралтай засварлуулахыг даалгасан. Би өөрөө давхар утсаараа засварчин дуудсан. Мөн хүлээн авах өрөөтэй холбоотой коридорт хүүхдүүдийг гаргахгүй байхыг өөр өөрсдийн бүлэгт багш нарын хараа хяналтанд байлгахыг хэлсэн. Энэ талаар Д тогооч өгсөн мэдүүлэгтээ дурьдсан байсан. Э багш энэ асуудал дээр хайнга хандаж үүрэг даалгавар зөрчил хүүхдийг бүлгээс гаргаж хараа хяналтгүй орхисны улмаас осол болсон уг асуудлыг Э багш хүлээн зөвшөөрч байсан. Би тухайн үед яагаад хүүхэд хараа хяналтгүй орхисон бэ гэхэд би мартсан байсан гэж хэлж байсан. Тэгтэл 11 цагаас 11 цагийн 30 минутын үед тогооч Д шилэн хаалга хүүхдийн дээрээс уначихлаа гэж ярьсан. Тэгэхээр нь би яаралтай түргэн тусламж дууд ар гэрийнхэнд нь мэдэгд би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд цэцэрлэг рүү явж байхад тогооч Д дахин залгаж түргэн тусламж ирсэн бид эмнэлэг рүү явж байна хүүхдийн ээж ирсэн та эмнэлэг дээр шууд очоорой гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр очиход эмч нар яаралтай тусламж үзүүлж байсан. Ийм осол гарсанд үнэхээр их харамсаж байна. Хүүхдийн эмчилгээнд эмнэлэгт хэвтсэн өдрөөс эмнэлгээс гарах өдөр хүртэл мөн эмнэлгээс гарсны дараагаар хувийн болон улсын эмнэлэгт үзүүлсэн хагалгааг хийлгэсэн эм тарианы зардал гэх мэт бодит зардлууд болох 7.500.000 төгрөгийг эмчилгээнд нь зарцуулсан. Намайг барилгын тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтанд заасан механик аюулгүй байдлыг хангах барилга байгууламжийн материал хийц бүтэц эзэлхүүн нь барилгын ажил болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд амь нас эд хөрөнгө хүрээлэн байгаа орчин аюул учруулахгүй бат бөх тогтвортой байх гэдгийг зөрчсөн гэсний зөвшөөрөхгүй байна. Уг хаалганы гэмтэл тухайн өглөө мэдэгдсэн тэр доор нь яаралтай арга хэмжээ авахыг даалгасан.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин ерөнхий шаардлага стандартын 5-3-7-д цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байршуулж хүүхэд гэмтэж бэртэхээс урьдчилсан сэргийлсэн байна гэснийг цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж бүх тавилга хэрэгсэл тоног төхөөрөмжийг шалгаж аюулгүй байдлыг хангасан. Мөн цэцэрлэгт шилэн хаалга суурьлуулсан нь буруу гэсний хүлээн зөвшөөрөхгүй байна учир нь шилэн хаалга тавилга биш барилгын бүтээцийн нэг хэсэг учраас шилэн тавилга ашигласан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 110-11 дэх тал/, оршин суух газрын лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх /2 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 120 дахь тал/, бакалаврын диплом, магистрын диплом /хавтаст хэргийн 121-127 дахь тал/, ял шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал/
Шүүгдэгч *******-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 130 дахь тал/, оршин суух газрын лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/, гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх /2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 134 дэх тал/, хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 144-149/, албан тушаалын тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 150-155 дахь тал/, ял шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******* *******” цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.9-д заасан “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх", 11.2.10-т заасан “... хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах”, 11.2.11-т заасан сургалтын орчин...”, ...аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан эрхлэгчийн үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалтад заасан “Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна” гэсэн заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ....хамгаалах...,” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цагийн үед тус цэцэрлэгийн үүдний хэсэгт байрлуулсан шилэн хаалга салж, улмаар хана налуулж тавьсан шилэн хаалганд 11 цагийн орчимд хараа хяналтгүй үлдээсэн “Бага” бүлэгт явдаг 3 настай, *******-ийн дээрээс унасаны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,
Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгийн “Бага” бүлэг хариуцсан багшаар ажиллаж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн 12.8.6-д заасан “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” гэсэн заалт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 2 дугаар зорилтын 1 дэх заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ...урьдчилан сэргийлэхэд анхаарах” гэсэн заалт, мөн сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3 дахь хэсгийн 3.11 дэх заалтад заасан “хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана” гэсэн заалт, мөн сайдын А/118 дугаартай тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгт 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 09 цагийн үед тус цэцэрлэгийн үүдний хэсэгт байрлах шилэн хаалга салсаныг мэдсээр байж 11 цагийн орчимд “Бага” бүлгийн 3 настай, *******-ийгхараа хяналтгүй үлдээсны улмаас хана налуулж тавьсан шилэн хаалга хүүхдийг дээрээс унаж тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгт миний хүү ******* 3 настай эрэгтэй өглөө 08 цаг 40 минутын үед цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Өдөр 11 цаг 48 минутанд миний хүүгийн цэцэрлэгээс А гээд багш залгаад “хүүхэд чинь коридорт гүйж яваад хаалганы цоож оролдож байгаад дээрээс нь шилэн хаалга уначихлаа, түргэн дуудсан байгаа та яаралтай ирнэ үү” гэж хэлсэн. Тэгээд би цэцэрлэг дээр нь очиход миний хүү орон дээр хэвтэж байсан. Дээрээс нь унасан шилэн хаалгыг нь түшүүлэн тавьсан байсан. Хивсэн дээрх цус мэтийн зүйлсийг багш нь угааж байсан. Тэгээд хүүгээ харахад ухаангүй хэвтэж байсан. Хамар нь хавдсан, хамар амнаас нь цус мэт улаан зүйл гарсан. Тэрийг угааж цэвэрлэсэн мөн хувцас нь цус болсон байсан. Толгойн дагз нь хавдсан байсан би юу болсон талаар асуугаад болсон үйл явдлыг нь бичлэг байгаа юу гэж асуухад байгаа болно гэж хэлж байсан. Тэнд байсан тогооч Б.Д энэ хаалга хөдөлж байсан юм. Манайх “Шилэн хийц” ХХК-руу дуудлага өгсөн байгаа гэж байсан. Дуудлага ирэх хооронд танай хүүхэд хаалгаар оролдож байгаад хаалганд даруулсан гэж байсан. Ингээд 103 эмч ирж үзээд хүүхдийн маань амны дээд уруулны дотор тал нь задарсан байна. Хамар нь хугарсан толгой нь хавдсан нилээн хүнд гэмтэл авсан байж болзошгүй Гэмтлийн эмнэлэг рүү тогооч Б.Д-гийн хамт очиж зургийг нь авхуулсан чинь чинь толгойн дагз хэсгийн гавал нь 2 талаараа салаалсан хугаралттай, хамар нь цөмөрсөн хугаралтай, нүд нь бас цөмөрсөн хугаралтай, тархи нь цус хуралттай, нүүр тархи нь маш их хавантай байна, ар гэрийнхнийг нь дуудаарай гэж хэлсэн. Цус хуралтын хэмжээ 2.4 см урт 0.8 гүн цус хуралт үүссэн байна гэж байсан. Тухайн үед тэгээд цус тогтоох цус шимэгдүүлэх тариа хаван бууруулах дусал хийлгэсэн өвчин намдаах лаа гэх мэт зохих эмчилгээнүүдийг хийсэн. Тухайн үед дахин тархины зургийг нь аваад маргааш болохгүй бол хагалгаанд орно гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-39 дэх тал/
Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо 48 дугаар байрны 01 давхарт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* нэртэй хүүхдийн цэцэрлэгт тогоочийн ажил хийдэг юм. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагт Дэгдээхий бүлгийн ангийн багш *******гийн хамт үдийн цайндаа орж байх хооронд би хүүхдүүдийн анкет, бүртгэлийг шалгачихаад гарахаар гүйгээд гартал үүдний шилэн хаалга унаж байхаар нь гүйгээд очтол доор нь Дэгдээхий бүлгийн хүүхэд дарагдчихсан уйлж байсан... 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө би хаалга татахад шилэн хаалганы доод тал нь түгжээнээсээ мултраад шууд шалан дээр унасан ба дээд талыг салгах гэтэл дийлэхгүй байсан. ******* багш бид хоёр талаас нь өргөж хаалгыг салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд ******* багш бид хоёр шилэн хаалгыг хана налуулаад тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54, 57 дахь тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10538 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. *******-ийн биед баруун зулай, чамархай, дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, зүүн нүдний ухархайн дотор, ханын хугарал, хамрын ясны хугарал, баруун болон зүүн нүдний зовхи, хамрын нурууны цус гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02-09-355/1564 дугаартай Боловсролын улсын байцаагч Б.Д, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Л.М, Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Б нарын гаргасан шинжээчийн дүгнэлт:
Тус цэцэрлэг орон сууцны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, зориулалтын бус барилга байгууламжид барилгын төлөв байдлын дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, оршин суугчдын зогсоолын талбай нь орж, гарах хөдөлгөөний урсгалыг хаасан, байнгын хөдөлгөөнтэй замтай ойр, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд зориулсан замгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, БСШУ-ын сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”-ийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.1, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” N56558:2015 стандартын 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.2.4, 5.2.6, 5.2.7 дахь заалтыг;
Сургалтад зориулсан эдэлбэр газаргүй, цэцэрлэгийн гадна тоглоом, биеийн тамир, туршилтын талбайгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4, 42.6, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” МNS 6558:2015 стандартын 5 дугаар зүйлийн 5.1.1-5.1.4, 5.1.6 дахь заалтыг,
Цэцэрлэгийн бүлэг тус бүрт хүлээн авах өрөө, ариун цэврийн өрөөгүй, анги танхимд хурц ирмэг үзүүртэй, хүүхэд бэртэх эрсдэл бүхий тавилга, цахилгааны утас болон сантехникийн холболтыг хаасан хаалттай, бага бүлгийн төлөвлөлт, зохион байгуулалт, ариун цэврийн байгууламж нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл шаардлагыг хангахгүй, хөгжим, биеийн тамирын танхимгүй байгаа нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4 Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, "Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” ММ36558:2015 стандартын 5.3, 5.4, 5.5 болон тус стандартын А хавсралтыг;
Цэцэрлэгийн бэлтгэл бүлэг нь багшгүй, дунд бүлгийн багшаар туслах багшийн сертификаттай *******-г ажиллуулсан, анги бүрт багш, туслах багшийг орон тоогоор ажиллуулдаггүй нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь заалтыг;
Дотоод хяналтыг хангалтгүй зохион байгуулсан, цэцэрлэгийн орчинд шилэн хаалга, хаалт хийсэн, сургалтын орчинд аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаагүйгээс хаалга унаж хүүхэд бэртсэн асуудал гарсан байгаа нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 11 дүгээр зүйлийн 11.2.9, “Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” МNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7, 5.3.8, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолыг;
Анги бүлгийн цэвэрлэгээ хангалтгүй, ангид туслах багшийн цэвэрлэгээний хэрэгслийг хийх шүүгээгүй, ариун цэврийн өрөөний шалан дээр хальтрахаас сэргийлсэн дэвсгэргүй, цагаан хэрэглэлд ялгах тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байгаа хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх/ заалтыг хангахгүй байна,
Дээрх зөрчлүүд нь Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 42 дугаар зүйл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, БСШУ-ны сайдын 2008 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм”, “Сургалт хүмүүжлийн байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”, “Сургуулийн өмнөх байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага” MNS 56558:2015, “Цэцэрлэгийн хүүхдийн хөнжил, цагаан хэрэглэл, техникийн шаардлага" МNS 6353:2012, “Цэцэрлэгийн хүүхдийн гудас, техникийн шаардлага” МNS 6354:2012, “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” МNS САС/RСР 39:2011 стандартын холбогдох заалтын шаардлагад нийцэхгүй байна /1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Д.Б, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ууганбаатар, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ганчимэг нарын гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №05-092/01 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Хариулт А: “...******* солонго цэцэрлэгийн үүдний хэсэгт шилэн хана, хаалга төлөвлөж байрлуулсан нь барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц бүтэц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин, Ерөнхий шаардлага MNS 6558:2015 стандартын 5.3.8-д Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна., 5.3.8 хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил, төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмж ашиглахгүй гэж заасныг зөрчиж байна...
Хариулт Б: Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна., 42.4 дэх хэсэг Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах аюулыг үүсгэн байгуулагч хариуцна., гэж заасан байдаг. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 Эрхлэгч дараах үүрэгтэй хэсгийн 11.2.9 дэх заалт хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, 11.2.11 дэх заалт сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлж ажлыг зохион байгуулах гэдэг үүргээ хэрэгжүүлж ажлаагүй байна. ******* солонго цэцэрлэгийн ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 35 дугаар зүйлийн 35.1 Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дах эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина гэж заасны дагуу аюулгүй байдлыг хангуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй, дотоод хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна...” /4 дүгээр хавтаст хэргийн 6-8 дахь тал/
Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэхдээ барилгын зориулалтын өөрчлөн засварлахдаа барилгын төлөв байдлын дүгнэлт гаргуулах ёстой байсан боловч уг цэцэрлэгийн удирдлага уг дүгнэлтийг гаргуулаагүй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал/
Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг цэцэрлэгийн эрхлэгч *******ыг танина. Манай найзын эхнэр болох С-той хамтарч уг цэцэрлэгийг ажилуулж байгаа гэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед санагдаж байна. Манай найз шилэн хаалга хана хийдэг хүн байна уу гэж асуусан үүний дагуу би давхар найзаасаа асуусан чинь Макс шил ХХК-ийг зааж өгсөн юм. Ингээд би цэцэрлэгийн эрхлэгч Э-тай холбогдоод Макс шил ХХК-ийн ажилтан болох ******** дугаарын утастай хүнийг Э-тай холбогдуулж уулзуулсан. Тэгээд Макс шилээс уг цэцэрлэг дээр очиж үзсэн байсан. Тэгээд манай найз над руу зурвасаар Хаан банкны ********** гэсэн Макс шил ХХК-ийн дансны дугаар болон уг шилэн хаалгыг хийх үнийн дүн болох 2.142.300 төгрөг гэж явуулсан. Уг данс үнийн дүнг би Э-д өгсөн. Үүнээс хойш би хальт орж гарч байх үед Макс шил ХХК-с ажилчид ирсэн. Тухайн шилэн хаалгыг хийж өгч байсан. Би уг хаалга суурьлуулахад оролцоогүй. Тухайн мөнгийг Э над руу шилжүүлээд би Макс шил рүү шилжүүлсэн байдаг. Би Макс шилийг танихгүй захиалга өгсөн л асуудал болсон...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дахь тал/
Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай компани 2013 оноос хойш шилэн хаалга хана, псат, цонх зэрэг зүйлийг хийж гүйцэтгэж байгаа би уг компанид угсралт хариуцсан менежерийн ажил хийдэг. Цагдаагийн байгууллагаас холбогдож уг захиалагчийн талаар асуухад мэдсэн. Тэгээд захиалгаа судлаад үзэхээр 2019 оны 01 сарын 22-ны өдөр манай компанид уг газар шилэн хаалга хийлгэх захиалга өгч Б гэж хүний дансаар захиалгын мөнгө орж ирсэн. Захиалгынхаа нэрийг нь Тэргүүн инвест ХХК-ийн нэр дээр өгсөн байсан. Уг захиалгын дагуу манай угсралтын ажилтангууд очиж уг шилэн хана хаалгыг угсарч суурьлуулж өгсөн. Хүлээлгэн өгсөн баримт бичиг байгаа үгүйг би санхүүгийн хүнээсээ асуугаад байвал хэрэгт хавсаргая, шилэн хана хаалга суурьлуулж өгснөөс хойш 6 сарын баталгаат хугацаа байдаг. Уг байгууллагын шилэн хаалга хананы баталгаат хугацаа дууссан байгаа. Манай байгууллагын ажил захиалгын хуудсаар явдаг ажлын гэрээ хийдэггүй. Эхлээд захиалгын талбайнхаа хэмжээг очиж үзэн захиалагчтай ярилцан захиалгынхаа төлбөрийг аваад хэмжээний дагуу үйлдвэртээ бэлдээд шууд очиж захиалгын талбай дээр угсарч гүйцэтгэдэг. Угсрах явцад эрэг боолт дутуу угсрагдах боломжгүй. Дандаа шинээр бэлдсэн хайрцагтай тоног авч явдаг угсрах үед бүх боолтыг нэг бүрчлэн угсарч байж бүрэн дуусдаг учир орхигдох боломж байхгүй. Манай компанид шилэн хаалга унасан гэсэн анхны тохиолдол гарч байна. Манай ажилчид уг ажлаараа мэргэшсэн тасралтгүй ажилласан хүмүүс байгаа...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №2021/03 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.2 “Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхгүй байхыг”,
б/. Мөн хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ. 4.1 /Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ/, 4 дүгээр зүйлийн 4.1.1 /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч ажилтан/, 4.1.2 /хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн/, 4.1.3/иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид/, 4.1.4/аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч/ 4.1.5/хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтанд оролцож байгаа цэргийн үүрэгтэн/, 4.1.6/хоршоо, нөхөрлөлийн гишүүд/, 4.1.7/ял эдэлж байгаа хоригдол/, 4.1.8/Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн/, 4.1.9/хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн/ гэж,
В. /Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1/Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна/ гэж тус тус заасан байх тул хүүхэд гэмтсэн асуудал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарахгүй болно.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.4/дотоод, гадаадын цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах; гэж заасан эрхийн хүрээнд цэцэрлэгийн шилэн хаалгыг Макс шил ХХК-аар хийлгэж, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан байна.
Монгол улсын Иргэний хуулийн 43 дугаар зүйл. Хэлцэл хийсэн гэж үзэх. 43 дугаар зүйлийн 43.1/Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ/, 43.1.1/ хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон/ гэж заасан байна.
Монгол Улсын “Сургуулийн өмнөх боловсролын тухай” хуулийн 2 дугаар зүйлийн 2.1/Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ/ гэж зааснаар:
а/ Монгол улсын стандарт MNS6558:2015. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчин. Ерөнхий шаардлага”.
Уг стандартын 5.2. Барилга, байгууламж. 5.2 дугаар зүйлийн 5.2.1-5.2.11 дэх заалтууд хамаарна.
б/Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Сайдын 2008 оны А/68 дугаар тушаалын хавсралт” Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрэм
Уг дүрмийн ХОЁР. Цэцэрлэгийн аюулгүй байдалд тавих шаардлага.
2.2/Цэцэрлэгийн дотоод орчинд: 2.2.1/Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй, тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна/, 2.2.2/Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулах хурц үзүүр, ирмэгтэй болон шил төмрөөр хийсэн тавилга, тоног төхөөрөмжийг ашиглах/ тус тус хориглосон байна.
******* ******* хүүхдийн цэцэрлэгийн багш *******, тогооч Б.Д нар шилэн хаалгыг хана налуулж тавьсан байна.
Харин хэний буруутай болохыг хуулийн байгууллагаас тогтоох тул шинжээчээс хариулт өгөх боломжгүй байна.
Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 130 дугаар зүйлийн 130.1/Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ/ гэж зааснаар “******* солонго” цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журмыг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамт олны хурлаар хэлэлцэж баталсан байна. Тус гэрээний Нэг. Нийтлэг үндэслэл. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь. 3-д /Цэцэрлэгийн дотоод журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд дагаж мөрдөнө/ гэж заасан байна.
Мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6/алын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/ гэж зааснаар “Цэцэрлэгийн туслах багшийн ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга”-ыг мөрдүүлж, туслах багш *******д зааварчилгаа өгсөн тэмдэглэл хэргийн материалд авагдсан байна.
Энэ нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1/Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч ажилтан/ гэж заасан байх тул ажил олгогч, ажилтны хооронд үүссэн харилцааг зохицуулна /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг нь “******* нь цэцэрлэгийн шилэн хаалга салсныг мэдсэн даруй тогооч Б.Д-д ******* багштай хамтраад шилэн хаалгыг салгаж тавих үүрэг өгсөн. Тухайн шилэн хаалгыг засуулах талаар тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч *******д мэдэгдсэн. Иймд *******-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч Ж.Гантөмөр: “******* нь цэцэрлэгийн багшаар ажиллах эрхгүй буюу дипломгүй байхад багшаар ажиллуулсан. Түүнчлэн туслах багшгүйгээр ганцаараа ажиллаж байсан бөгөөд цайны дараа бохирыг гал тогоо руу зөөх явцад уг осол гарсан. *******-г хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээсэн гэж дүгнэх боломжгүй. Иймд *******-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд:
Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” цэцэрлэгийн үүдний хэсгээс хүүхдийн тоглоомын хэсгийг тусгаарласан шилэн хаалга салсаныг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн орчимд тус цэцэрлэгийн тогооч Б.Д мэдэж, улмаар цэцэрлэгийн эрхлэгч *******-д утасаар мэдэгдсэн байна. Цэцэрлэгийн эрхлэгч ******* нь тогооч Б.Д, “бага” бүлгийн багш ******* нарт уг шилэн хаалгыг салгахыг даалгасан байх ба 11 цагийн орчимд “бага” бүлгийн багш ******* нь хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдээснээс салгаж тавьсан шилэн хаалга .... настай *******-ийн дээрээс унаж, тархинд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь “******* *******” цэцэрлэгийн эрхлэгчийн ажил үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн 11.2.9-д заасан “хүүхэд, багш, ажилтны сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх", 11.2.10-т заасан “... хүүхдийн эрүүл, аюулгүй байх нөхцөлийг хангах”, 11.2.11-т заасан сургалтын орчин...”, ...аюулгүй байдлын стандарт, норм, норматив, багшийн ёс зүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан эрхлэгчийн үүрэг, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавигдах ерөнхий шаардлага болох Монгол Улсын MNS 6558:2015 стандартын 5.3 дугаар зүйлийн 5.3.7 дахь заалтад заасан “Цэцэрлэгийн болон анги танхимын тавилга хэрэгслийг хөдөлгөөнгүй тогтвортой байрлуулж, хүүхэд бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлсэн байна” гэсэн заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтын 2 дугаар зорилтын 8 дахь заалтад заасан “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ....хамгаалах...,” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй.
Шүүгдэгч ******* нь “******* *******” цэцэрлэгийн “Бага” бүлэг хариуцсан багшаар ажиллаж байх хугацаандаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгийн 12.8.6-д заасан “сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах” гэсэн заалт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын А/430 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ын 2 дугаар зорилтын 1 дэх заалтад заасан “бага насны хүүхдийн эрүүл мэнд, аюул осолгүй байдлыг тогтмол хангаж..., ...урьдчилан сэргийлэхэд анхаарах” гэсэн заалт, мөн сайдын 68 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн аюулгүй байдлын дүрмийн 3 дахь хэсгийн 3.11 дэх заалтад заасан “хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллана” гэсэн заалт, мөн сайдын А/118 дугаартай тушаалаар батлагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Багш нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаас гадна өдрийн дэглэмд тусгасан үйл ажиллагааны турш хүүхдэд хараа хяналт тавьж, гэмт халдлага, зам тээврийн осол, байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалан эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллана” гэсэн заалтуудыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас тус цэцэрлэгийн “Бага” бүлэгт суралцаж байсан 3 настай, *******-ийгхараа хяналтгүй үлдээсны улмаас хана налуулж тавьсан шилэн хаалга хүүхдийг дээрээс унаж тархиндаа хүнд гэмтэл авсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн нотлогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын багшлах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн багшлах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч *******-ын өмгөөлөгч Ж.Уранчимэг: ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг багтаж байгаа. Миний үйлчлүүлэгч хохирол төлбөр төлөхөө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байгаа учраас оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******-гийн өмгөөлөгч Ж.Гантөмөр: Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-д зааснаар өршөөн хэлтрэх нөхцөл байдалд хамаарч байгаа учраас өршөөн хэлтрүүлэх гэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 116 дахь тал/, хавтаст хэргийн 133 дахь тал/-аар тогтоогдож байна.
гарсан ба
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын багшлах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн багшлах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна” гэж заасан байна.
Энэ гэмт хэрэг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн орчимд гарсан ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлах шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан багшлах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг,
шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан багшлах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлэх зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зааж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд уг учирсан гэмтлийн улмаас эмчилгээ сувилгаа хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д шүүгдэгч ******* 950.000 төгрөг, шүүгдэгч *******-аас 7.018.026 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна.
Насанд хүрээгүй хохирогч *******-ийн эмчилгээ, эм тариа, асарч сувилахтай холбоотой зардал болон шатахууны зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 5.260.057 төгрөгийн зардал төлөгдөөгүй талаарх нотлох баримтаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э хэрэгт баримтаар гаргаж өгсөн байна. /хх-ийн 2-р хавтас 197-224 дэх тал/
Гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь насанд хүрээгүй хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар хууль зүйн туслалцаа авсан 1.000.000 төгрөгийн зардлыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 161 дугаартай тогтоолын 2.6.6-д заасныг баримтлан гэм буруутай этгээдээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.
Шүүгдэгч ******* нь “******* *******” цэцэрлэгт хөдөлмөрийн гэрээгээр багшаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон ба түүний болгоомжгүй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******-т учирсан гэм хорын зардлыг түүнийг ажиллуулж байсан “******* *******” цэцэрлэг хариуцана арилгах үүрэг хүлээнэ.
Иймд хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон 5.260.057 төгрөгийн зардлыг “******* *******” цэцэрлэгийг үүсгэн байгуулагч шүүгдэгч *******-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д олгохоор шийдвэрлэсэн болно.
Хохирогч хууль ёсны төлөөлөгч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ............. овогт Б-ын Э, ........... овогт Д-ийн Э нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гийн багшлах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан багшлах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг,
шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан багшлах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э--д шүүгдэгч ******* 950.000 төгрөг, шүүгдэгч *******-аас 7.018.026 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т зааснаар “******* *******” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч шүүгдэгч *******-аас 5.260.057 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д олгосугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР