Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2016/0151/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, Иргэдийн төлөөлөгч У.Дэлгэржаргал, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Хохирогч *****, Хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган, Шинжээч эмч Д.Туяа, Ж.Ганцэнгэл, Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг, Л.Энхтунгалаг, Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даж *****ид холбогдох эрүүгийн 201509000857 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Даж *****, 1982 оны 01 дүгээр сарын 22- ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн***** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.  регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч ***** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн***** багийн нутаг дэвсгэрт байрлах***** тоот өрөөнд*****ийг архи ууж агсан тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж ам руу салаавч хийлээ хэмээн толгойн тус газар нь санаатай цохиж амь насанд аюултай Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *****ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай үйлдвэрийн Төмөр толгойн хуурай баяжмалын үйлдвэрийг улсын комисс хүлээн авахаар 2015 оны 12-р сарын 09-ний өдөр ажилласан. Ингээд би 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ очиж улсын комиссын гишүүдэд бичиг баримтаа танилцуулсан. Ингээд Төмөртэй толгойн төмөр замыг хүлээлгэн өгөхөөр болсон бөгөөд хүлээж авах комисс нь Улаанбаатар хотоос гарсан гэсэн. Ингээд Ерөнхий захирал ***** надад Уул уурхай хариуцсан дэд захирал *****уурхай хүлээж авах ажилд хамт авч яв гэж хэлсэн. ***** захиралтай би утсаар ярихад*****захирал МБМ зочид буудлын *****тоот өрөөнд байна гэж хэлсэн. Ингээд би үйлдвэр эрхэлсэн дэд захирал *****ы хамтаар ***** захирлыг авч явахаар очсон. Тухайн үед 13 цаг л болж байсан байх. Ингээд ороход ***** захирал, манай үйлдвэрийн үйлдвэр, шугам сүлжээний цехийн дарга ажилтай*****, мөн манай автозамын төслийн дарга ***** нар архи уугаад сууж байсан. Ингээд бид нар*****захирлыг аваад явах гэхэд архи уучихсан согтуу байсан болохоор би явахгүй гээд байсан. Тэгээд бид 2 машиндаа суугаад явж байтал ***** захирал ерөөсөө***** заавал авч явахгүй бол болохгүй юм байна, чи бууж үлдээд орой ч хамаагүй машинд суулгаад Төмөртэй толгойн уурхай руу аваад араас оч гэж хэлсэн. Тэгээд яваад ороход *****, *****,***** 3 хоорондоо ноцолдоод тэгээд нэг нэгийгээ яах юм бэ гэсэн үг хэлээд тоглоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байгаад байсан. Тэгэхээр нь би эд нар ерөөсөө бүтэхгүй юм байна гэж бодоод гараад явсан. Ингээд 4-н давхараас гараад шатаар буугаад 1 давхарт явж байхдаа гар утсаа мартсанаа мэдээд буцаад өрөө рүү нь орсон. Тэгээд ороод гар утсаа аваад гарах гэхэд ***** явуулахгүй байж бай гээд татаад гаргахгүй байж байтал гаднаас манай үйлдвэрийн геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга *****, баяжуулахын инженер *****, геологич ***** нар ороод ирсэн. Ингээд бид нар буцаж суугаад архи ууцгаасан. Тэгж байхад***** бүгдэн рүү нь л гарын салаавч гаргаж май гэж хэлээд хүн болгон руу дайраад байсан. Би тухайн үед үүдэнд хол сууж байсан болохоор надруу арай ирж агсан тавихгүй байсан. Тэгээд***** дахиад *****, ***** нартай ноцолдоод байсан. Тэгэхдээ нэг нэгнээ унагаж бариад нэг нэгийгээ өшиглөж аваад тэгэхэд *****, ***** нар салгаад байсан. Тэгээд тэд нарыг боль тайван суугаач гэж хэлсэн. Тэгж байгаад тэд нар больцгоосон бөгөөд***** цаана паарны хажууд сандал дээр суугаад унтаж байгаа юм шиг байгаад байсан. Тэгэхээр нь би унтах гэж байгаа юм байхдаа гэж бодож байтал гэнэт***** 2 гараараа салаавч гаргаад май пизда минь гээд босоод ирсэн. Тэгээд ***** захирал уруу чадахгүй шүү банди минь май гэх зэргээр хэлээд дайраад байхаар нь би босоод та нар одоо боль, тайвшир гэж хэлээд дундуур нь ороод салгатал***** гарын салаавч гаргаад май пизда минь чамд хамаагүй шүү гэж хэлээд салаавчаа миний ам уруу хийсэн /зүүн гараараа/. Тэгэхэд нь би хөгшөөн чи тайван бай л даа гэж хэлсэн. Тэгэхэд***** хажуудаа ууж дуусгаад өрж тавьсан архины шилнүүдээс нэгийг бариад авахаар нь би чи тайван байх байл даа гэж хэлээд хойд талд нь байсан сандал руу нь түлхчихсэн. Тэгэхэд***** арынхаа сандал руу суулгүй хажуу тийш паарны тийшээ унасан. Тэгээд*****ийг чи байж байл даа гээд хоёр гараараа түлхчихсэн яг яаж унасаныг хараагүй. Тэгээд анзаараа ч үгүй эргээд харчихсан болохоор унахдаа бас яг яаж унасныг нь хараагүй. Тэгээд анзаараа ч үгүй эргээд харахад***** ямар нэгэн хөдөлгөөнгүй үг хэл байхгүй чимээгүй болчихсон байсан бөгөөд царай нь эвгүй болчихсон байсан. Тэгээд *****, ***** бид 3 яачихваа гээд очоод үзэхэд*****ийн духны орчим шалбарсан байсан. Түлхсэнээс болоод зулгарсан уу, өмнө нь зулгарсан уу гэдгийг үнэндээ мэдэхгүй байна.Тэгээд ухаангүй байгаад байхаар нь дээрээс нь усаар жоохон шүршсэн /хэн шүршсэнг хараагүй/ тэгэхэд ямар ч хөдөлгөөн байхгүй, зөвхөн амьсгалж байсан бөгөөд царай нь их сонин болсон байсан. Тэгээд энэ хүн болохоо болилоо гээд хиймэл амьсгал хийсэн бөгөөд *****, ***** 2-ын нэг нь*****ийн гарын судсыг барьж үзээд зүрх нь цохилж байна, наад хүн чинь тасарчихсан унтаж байна гэж хэлсэн. Тэгээд би*****ийн гарын судсыг бариад үзэхэд судас нь цохилж байсан бөгөөд 103-т ***** дуудлага өгсөн. Эмнэлэг ирээд тариа хийгээд аваад явсан. Тэгэхэд ***** хамт явсан. Бид нар араас нь эмнэлэгт очиход ***** өөдөөс гарч ирээд*****ийг нас барчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг, Хохирогч *****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний төрсөн хүү***** нь бусдын гарт амь насаа алдсан. Тухайн өдөр манай эхнэр надад 18 цагийн орчим хүү*****ийг нас барсан талаар хэлсэн. Тэгээд би гэртээ хариад эхнэртэйгээ уулзаад эмнэлэг дээр очход талийгаач нас барсан байдалтай өрөөнд оруулчихсан байсан. ... Гомдолтой л байна гэхдээ одоо яахав дээ энэ хүний 3 хүүхэд, миний 3 ач, бэр байна. Залуу хүн цаашдаа ухамсарлах хэрэгтэй. Миний хүүхэд дуусч, энэ хүүхэд надтай харилцаа холбоотой тус дэм болж явах болов уу гэж бодоод уучилья гэж бодож байна. 2 500 000 төгрөгийн хохирол барагдуулсан цаашид нэхэмжлэх зүйл алгаа гэх мэдүүлэг, Хохирогч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр***** нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өглөө 07:10 цагын орчим ажил руугаа явлаа гээд гарсан. Манай нөхөр угаасаа ажлын өдөр тогтмол 07 цагийн 10-15 минутын орчим гэрээсээ гарч ажилдаа явдаг. ...Манай төрсөн ах ***** миний утас руу залгаад их сургуулийн найзуудтайгаа явж байгаад***** зодуулсан юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг оюутан ангийн дарга болох *****тай хамт байж магадгүй гэж бодоод ***** руу залгахад -би Эрдэнэт хотод ажилтай явж байна.*****ийг эмнэлэгт нас барчихсан байна гэж сонслоо тэгээд би ангийхныг эмнэлэг дээр оч гэж хэллээ гэж надад хэлсэн. Талийгаачийн цогцсыг хүлээн авахын хажууд нэг өрөөнд цоожилсон байсан. Тэгээд намайг болон талийгаачийн төрсөн дүү ***** бид хоёрыг тэр өрөөнд оруулсан. Ороод харахад талийгаачийн толгойны баруун талд нь шархтай цус гарсан бололтой цэвэрлэчихсэн, цээж хэсэгт нь хөндлөн зулгаралттай байсан. Өөр ямар гэмтэл шархтай байсныг хараагүй. ...бид 2 байрны зээлтэй, 3 хүүхэдтэй, би ажилдаа ороогүй байгаа. Манай гэр бүлийн амьдралыг бүхэлд нь сүйтгэж орхилоо. Миний 3 хүүхэд нялх байна, эдийн засаг, сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орлоо гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/, Гэрч Б.*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...***** орон дээр*****д хандан -за за ойлголоо, чи том юм байна гээд байсан. Тэгсэн***** *****өмөөрөөд*****ийг -чи одоо боль л доо гэхэд***** гараараа салаавч гаргаад тэрнийгээ амруу хийгээд дуу нь чангараад, май, чи муу банди дуугүй бай гээд орилоод байсан. Тэр үед өрөөний хаалга онгорхой байхаар нь би санаа зовоод хаалга хаах гээд хаалга руу хурдан алхаж очоод хаалга хаагаад эргээд хартал Баасандож*****ийг гараараа 2-3 цохих шиг болсон. Харахад талийгаачийн баруун шанаанаас цус гарч байсан. Тэгэхээр нь би ширээн дээр байсан сальфетик аваад цусан дээр нь дарж байхад*****ийн хөл орж ирсэн. Тэгэхээр нь би*****ийг холдуулаад эргээд харахад талийгаач***** сандалаас гулсаад уначихсан байсан.**********ийг наадах чинь ухаан алдчихлаа гээд байсан. Тэр үед*****ийн духны баруун хэсэгт үүссэн шархнаас цус нь урсаж гараад тогтохгүй байхаар нь би ванны өрөө рүү ороод гар нүүрний жижиг цагаан алчуур авч ирээд*****ийн цусыг арчсан. Цус нь тогтохгүй гараад*****ийн царай зүсэнд ч өөрчлөлт ороод байхаар нь***** түргэн дууд гээд ***** гар утаснаасаа түргэнд дуудлага өгсөн. Түргэн тусламжид дуудлага өгсөнөөс хойш 10 орчим минутын дараа эмч ирж үзээд зүрх нь цохилж байна гээд машинаас носилки аваад ир гэхээр нь ***** бид 2 гүйж гараад машинаас нь носилки аваад ороод ирсэн чинь эмч*****д тариа хийгээд хүүхэн хараа нь өөрчлөгдсөн байна яаралтай эмнэлэг авч явья гэсэн. ...Эмнэлэг дээр ирээд*****ийг эмч үзээд зүрх нь зогссон байна гэсэн. Цахилгаан массаж хийхгүй юм уу гэхэд эмч нь үзээд нэмэргүй гээд сувилагч нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /1-р хх- ийн 100-101, 3-р хх-ийн 67, 112 дугаар хуудас /, Гэрч Э.*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...*****,***** бид 3 архи уугаад сууж байхад манай үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал *****,*****той орж ирээд *****авч явах гээд согтуу байна гээд үлдээгээд*****той хамт гараад явсан. Дараа нь***** ганцаараа би үлдчихлээ гээд орж ирсэн. Араас нь 10-20 орчим минутын дараа *****, *****, ***** нар орж ирсэн. Тэгээд юм яриад сууж байсан удалгүй ***** гадаа санхүүгийн хүмүүсийг хүлээлгэж байгаа явлаа гээд гараад явчихсан. Мөн*****,***** хоёр маргаад байхаар нь би харахад***** сандал дээр суучихсан***** зүүн хөлөөрөө***** рүү нэг удаа өшиглөх шиг болсон яг хаана нь өшиглөсөн талаар би хараагүй тэр үед нь*****ийг хорьж байгаа бололтой **********ийг зуураад өмнө нь зогсож байсан.*****ийг ухаан алдсаны дараа***** би түлхчихсэн юмаа гээд сандраад байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-93, 3-р хх-ийн 64-65 дугаар хуудас/, Гэрч К.*****ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би *****тоот өрөөнд орж*****ийг авсан. Намайг 14 цагийн орчим ороход ***** захирал, ***** нар нэлээд согтуу талийгаач согтуу байгааг анзаараагүй. Тэгээд би*****ийг дагуулаад гарсан. Гараад машины урд суудал дээр би суугаад арын суудал дээр***** ганцаараа суугаад машиныг жолооч*****жолоодож явсан бөгөөд машинд суугаад бид 3 уурхай явах гээд алтны уулзвар өнгөрч байх үед***** би буугаад үлдье гээд алтны уулзвар өнгөрч яваад***** машинаас бууж үлдсэн. Би цааш явсан.***** буудлаас гарч ирсэн цагаас эхлээд би үлдье гээд байсан. Тэгсээр байгаад алтны уулзвар өнгөрч явах үед бууж үлдсэн гэх мэдүүлэг/1-р хх-ийн 106-108-р хуудас/, Гэрч ***** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж, зодолдож цохилцсон зүйл байхгүй. Би ***** гэх найзтайгаа тоглож нолцолдсоноос ямар нэгэн байдлаар зодоон цохион хийгээгүй. Тэгж байгаад би унтчихсан байсан. Шуугилдаад байхаар нь босоод ирсэн чинь талийгаач буудлын өрөөний 2 орны дунд хэсэгт дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан бөгөөд***** би түлхчихсэн юмаа яачихваа гээд талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан. Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй гэх мэдүүлэг/1-р хх-ийн 103-114, 3-р хх-ийн 66-р хуудас/, Гэрч Э.*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...***** бид 2-ыг ***** тоот өрөө рүү ороход *****,*****,*****, ***** нар 0,75 литрийн Финлянди нэртэй архи уугаад сууж байсан. ...Би орны хөл хэсэг орчим сууж ***** орны толгой хэсэгт нь суусан. Би ***** руу хараад тэдний төсөлд ажилладаг хоёр инженерийн талаар түүнтэй ярилцаж байсан. Биднийг ийнхүү ярилцаж байхад***** үүдэн талын сандал дээр сууж байсан. Харин ***** үүдэн талын цонхон талын орны хөлд сууж байсан.***** үүдний харалдаа /цонхон талын/ буланд байсан сандал дээр сууж, ***** бидэнд архи хундаглаад бидний дундуур явж байсан.**********ид хандаж ямар нэг үг хэлсэн юм шиг байна лээ би юу гэж хэлсэнийг нь сонсоогүй.**********ийг -чи муу намайг гөлөг гэж хэлэх болоогүй шүү гэж чангаар орилоод цохиж байгаа чимээ сонсогдоход нь би*****ийг сууж байсан зүгт эргээд араас нь харахад**********ийг хоёр гараараа толгой хэсэг рүү нь цохиж байна гэж харсан. Энэ үед ***** тэдний дундуур орж салгаж байсан. ***** талийгаач*****ийг тэвэрч*****ийн дундуур орж байсан. Тэгэхэд*****ийн толгойн баруун хэсгээс /миний харснаар хөмсөг орчмоос/ цус гарахад бид нар бүгд сандарсан.*****, ***** хоёрын нэг нь ванны өрөөнөөс алчуур авчраад түүний цус гарч байгаа шархан дээр 1 минут орчим дарсан. Энэ үед***** унтаад байгаа юм шиг нүдээ аниад сандлаа налаад суугаад байсан. Цус нь тогтоод алчуураар дарахаа болиход*****ийн бие нь сулраад сандлаасаа гулсаж газар унахад нь бид нар сандарч*****, ***** нар түүнд хиймэл амьсгаа ээлжилж хийсэн. Энэ үед би эмнэлгийн байгууллагад дуудлага өгөхөд эмнэлгийн ажилтан 5 орчим минутын дараа ирээд*****ийн биед үзлэг хийгээд хүүхэн хараанд нь өөрчлөлт орсон байна шүү гэж хэлээд ***** бид хоёрыг носилкид явуулсан.*****, ***** бид гурав*****ийг носилки дээр хэвтүүлж эмнэлгийн машинд оруулаад *****ыг эмнэлгийн машинд суулгаад***** бид хоёр өрөөнд эргэж ороод*****, *****, ***** бид дөрөв хувцсаа өмсөөд араас нь *****ын машинаар эмнэлэг явж байхад ***** залгаад*****ийг нас барчихлаа гэж хэлсэн. Талийгаач*****ийн толгойд хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-98, 3-р хх-ийн 62-63-р хуудас/, Гэрч Т.*****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...МВМ зочид буудлын *****тоот өрөөнд ороход *****,*****,*****, ***** нар архи ууж байсан.*****оос бусад нь нилээд согтолттой байсан. Тэгэхэд *****, *****,***** гурав хоорондоо тоглоод нэгнийгээ түлхээд, мөр лүүгээ түлхээд орон дээр ноцолдоод байсан.***** цонхон талын сандал дээр сууж байсан.***** эд нар ингэж архи ууна гэж юу байхав дээ ямар хэцүү юм бэ гэж байсан. Би ороод удалгүй гараад явчихсан. Намайг байхад ***** нэг стакан хагалсан, тэрийг би түүж хогийн саванд хийсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-р хуудас/, Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...15 цагийн орчим *****тоот өрөөнөөс хоёр удаа 0.75 гр Финляндиа архи авсан. Тэгээд *****өрөөнд дахиж захиалга өгөөгүй байж байгаад орой 16 цагийн орчим эмнэлгийн машин ирсэн. Би менежерээс юу болсон гэж асуухад *****тоот өрөөнд байсан хүний бие муудсан гэж надад хэлсэн. ...намайг сүүлд архины захиалга авах гээд ороход анх хоол оруулж өгөхөд хэвтэж байсан ах босоогүй унтаж байсан. 3 залуу нь орон дээр сууж байсан бөгөөд хоорондоо ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл надад анзаарагдаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ий 110-р хуудас/, Гэрч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...дуудлага аваад хамгийн удсандаа 5 минутын дараа л тухайн дуудлаганд орсон. Намайг *****тоот өрөөнд ороход 5-6 залуу байсан бөгөөд үзэх хүнийг орны хажууд хажуугаар нь харуулсан байдалтай хэвтүүлчихсэн байсан. Тэгээд би тэр хэвтэж байсан хүнийг дээш нь харуулж үзэхэд ухаангүй нүүр нь хөхөрчихсөн, хүүхэн хараа хоёр талд өргөссөн амьсгал байхгүй, судасны цохилт мэдэгдэхгүй, зүрхний цохилт нь сонсогдох төдий байсан. Тэр залуучуудын зарим нь нилээд согтуу, 2 залуу нь арай гайгүй байсан. Өвчтөн ухаангүй байсан учраас яаралтай зүрхний массаж хийгээд, зүрхний үйл ажиллагаа дэмжих /Адернил/ тариаг баруун гарын бугалганд нь 1 мл-ээр 2 удаа хийсэн тэр үед би машинаас носилки аваад ир гэж хэлсэн. ...Замдаа талийгаач нас барчихсан очоод сэхээний эмч үзээд найдваргүй болсон байна гэдгийг хэлсэн. ...тэгэхээр намайг үзэх үед л талийгаач нас барж эхэлж байсан гэсэн үг бөгөөд тэр залуучууд эмнэлэг явья гээд байсан би ч гэсэн юмыг яаж мэдэх вэ гэж бодоод эмнэлэг рүү авч явсан гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 135-р хуудас/, Гэрч *****ын мөрдөн байцаалтад өгсөн: Өнөөдөр 15 цагийн үед боловуу манай ерөнхий менежер ***** намайг -*****тоот өрөөнд юу болоод байна, шуугалдаад байна. Зодолдож байгаа юм биш биз дээ, очоод үзээд ир гэж явуулсан. Намайг *****тоот өрөөний гадна очоод чагнахад өрөөн дотор нэг хүн пиздануудаа надтай үзэх хүн байна уу. Зүгээр сайхан зодолдьё гээд хашхирч байсан. Тэгсэн нөгөөдүүл нь бололтой зүгээр наанаа суу гээд инээлдээд байсан. Тэгэхээр нь би зодолдоогүй хоорондоо юм ярьж байна гэж бодоод буцаад буусан. Ерөнхий менежерт зүгээр байна гэж хэлээд байж байтал дээрээс хар нүдний шилтэй, улаан эмжээртэй куртиктэй хүн ширүүн бууж ирсэн. Тэгэхээр нь би та нар өрөөндөө зодолдоод байгаа юм уу гэж асуухад тэр эрэгтэй хүн үгүй үгүй санаа зоволтгүй бид нар тоглож байгаа гэж хэлээд инээж байсан гэх мэдүүлэг/1-р хх-ийн 120-121-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №405 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1******ийн цогцсонд хийсэн Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Д.Туяагийн 2015.12.11-ний өдрийн 01 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Талийгаач*****ийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины хоёр тал бөмбөлгийн суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, баруун чамархайн хуйханд цус хуралт. баруун нүдний дээд зовхинд шарх, доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг,зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-н гадна хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь цогцосны гадна үзлэг болон цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдож байна. 3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба олон удаагийн хүч үйлчилсэний улмаас тархины хоёр тал бөмбөлгийн суурь, 2 талын чамархай, дух бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт үүссэн байна. Чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 4.Талийгаачийн цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл. Тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайн хуйхан дахь цус хуралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Доод уруулын зүүн тал, цээжний зүүн өмнө дээд хэсэг, зүүн сарвууны гадна, баруун бугалганы дунд 1/3-ын гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Талийгаач*****ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархайн хуйхан дахь цус хуралт, баруун нүдний дээд зовхины гадна хэсгийн шарх нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.*****ийг түлхэхээс өмнө дээрх гэмтлүүд үүсэх боломжгүй. Зүрх уушигны гадаргууд үүссэн цэгчилсэн цус харвалтууд нь түргэн зуурын үхлийн үед илэрдэг шинж тэмдэг юм.***** нь дээрх гавал тархины битүү гэмтэл, тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг авсаны дараа идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийхгүй. 6.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эд эсийн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, тархины суурь, хоёр талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 8.Хэргийн материалаар нас барсан хугацааг тогтоох боломжгүй, анхны цогцосны үзлэг хийсэн эмч нас барсан хугацааг тогтоодог. 9.Талийгаачийн цусанд 0.8 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /3-р хх-ийн 121-123-р хуудас/, гэрч ***** /1-р хх-ийн 112-р хуудас/,***** /1- хх-ийн 113-115-р хуудас/, А.***** /1-р хх-ийн 116-117-р хуудас/, ***** /1- хх-ийн 119-р хуудас/, ***** /1-р хх-ийн 123-р хуудас/, ***** /1-р хх-ийн 124-р хуудас/, *****/1-р хх-ийн 125-126-р хуудас/, ***** /1-р хх-ийн 127-128-р хуудас/, ***** /1-р хх-ийн 129-р хуудас/, *****/1-р хх-ийн 130-р хуудас/, *****/1-р хх- ийн 131-132-р хуудас/,***** /1-р хх-ийн 134-р хуудас/, ***** /1-р хх-ийн 109-р хуудас/ нарын мэдүүлгүүд, О.*****, Б.*****, Э.*****, Э.***** нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 139-143-р хуудас/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 144-145-р хуудас, 3-р хх-ийн 191-192-р хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 3-6-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-16-р хуудас/, хураан авах тогтоол болон тэмдэглэл /1-р хх-ийн 19- 23-р хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол болон тэмдэглэл /хх-ийн 24-27-р хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 31-32-р хуудас/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 43-44-р хуудас/, гэрч Б.*****ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 45-46-р хуудас/, камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47-48-р хуудас/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015.12.11-ний өдрийн 01, 2016.01,15-ны өдрийн 05 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 172-172-175, 182-199, 204-206-р хуудас/, цогсцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 176-р хуудас/, Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлгийн магадлагаа /1-р хх-ийн 216-р хуудас/, 2015.12.24-ний өдрийн 01, 02, 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 224-232, 237, 242, 248, 2-р хх-ийн 4, 10, 16-20, 28-32, 41-42-р хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 99-100-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 101-102-р хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-ийн 103-108-р хуудас/, туршилт хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-ийн 109-111-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 51-р хуудас/ зэрэг болно. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *****ийн өгсөн: Тэгэхэд***** хажуудаа ууж дуусгаад өрж тавьсан архины шилнүүдээс нэгийг бариад авахаар нь би чи тайван байж байл даа гэж хэлээд хойд талд нь байсан сандал руу нь түлхчихсэн. Тэгэхэд***** арынхаа сандал руу суулгүй хажуу тийш паарны тийшээ унасан. Тэгээд ухаан алдчихсан. Би*****ийг чи байж байл даа гээд хоёр гараараа түлхчихсэн яг хаашаа яаж түлхсэнээ мэдэхгүй түлхчихээд эргээд харчихсан болохоор унахдаа бас яг яаж унасныг нь хараагүй. Тэгээд анзаараа ч үгүй эргээд харахад***** ямар нэгэн хөдөлгөөнгүй үг хэл байхгүй чимээгүй болчихсон байсан бөгөөд царай нь эвгүй болчихсон байсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.*****ын өгсөн: Намайг араас нь харахад***** талийгаачийг хоёр гараараа цохих шиг л болсон. Аль хэсэг рүү цохисныг мэдэхгүй. Талийгаачийн толгойд учирсан гэмтэл юунаас болж үүссэнийг би мэдэхгүй байна, гэрч Б.*****ын өгсөн: талийгаач тухайн үед цонхны дэргэдэх сандал дээр сууж байсан. Талийгаач ***** рүү салаавч гаргахад***** боль гэхэд талийгаач салаавч гаргаад*****ийн ам руу хийчихсэн. Ингээд талийгаач***** нарын дуу чангараад байхаар нь хаалга хаах гэж яваад хаалга хаачихаад эргээд хартал***** 2-3 удаа цохиж байх шиг байсан. Намайг яваад очиход талийгаачийн толгойн баруун талаас цус гарч байсан, гэрч Э.*****ын өгсөн: Ямар ч байсан өшиглөх шиг болсон. Харин урд нь хүн зогсож байсан болохоор*****ийн хөл хүрээгүй байх гэж бодож байна, гэрч ***** өгсөн: ...***** би түлхчихсэн юмаа яачихваа гээд талийгаачид хиймэл амьсгаа хийж байсан. Миний санаж байгаагаар бид нар хоорондоо муудалцаж хоорондоо зодолдож цохилцсон зүйл байхгүй гэх мэдүүлгүүдээр гэм буруугийн шууд санаатай үйлдэл эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд шүүгдэгч *****ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Хохирогч нарын зүгээс шүүгдэгч оршуулгын зардал бүрэн төлсөн учир гэм хор учруулсаны төлбөр болон 2015 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн охин *****ийг асрагчаар асруулсны цалин хөлс нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ. Талийгаач***** нь нас барах үедээ сард дунджаар 1 400 062 төгрөгийн цалин авч байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд****** ******р, ****** нар нь тэжээгчээ алдсаны тэтгэвэрт сар бүр 534 496 төгрөг авдаг болох нь тэтгэвэр тогтоолтын хуудас /3-р хх-ийн 13-р хуудас/-аар тогтоогдож байна. Иймд талийгаач*****ийн 1 400 062 төгрөгийн сарын дундаж цалингаас талийгаач***** болон эхнэр *****т оногдох хэсэг болох 560 024 төгрөгийг хасч үлдэх хэсгээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч /840 037-534 496=305 541/ зөрүү болох 305 541 төгрөгийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-т заасныг баримтлан шүүгдэгч *****оос сар бүр гаргуулж, насанд хүрээгүй 2015 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн охин ******т 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь/ олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч *****ийн 2015 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн охин******ийг асрагчаар асруулсны цалин хөлс гаргуулахаар ирүүлсэн баримт нь нотлох баримтын хуулийн шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл Хүүхэд асарсаны цалин хөлс гаргуулах тухай гэрээ нь эх хувиараа ирүүлээгүй, гэрээний хугацаа нь тодорхойгүй байх тул энэ талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач*****ийн хар өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэг, улаан эрээн шоотой сороочигн цамц 1 ширхэг, дугуй захтай цагаан өнгийн футболка 1 ширхэг, хүрэн тэлээ 1 ширхэг, хөх жиинсэн өмд 1 ширхэг, сааран өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал дотоож 1 ширхэг, улаан хүрэн өнгийн оймс, хар өнгийн өвлийн түрийтэй гутал, шүүгдэгч *****ийн хөх өнгийн жиинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас, дрожны хэсэг, цагаан гар нүүрний алчуур, тариур, тамхины иш, ундааны лааз 10 ширхэг, хоосон, Финляндиа 0.75 литрийн архины шил 2 ширхэг, 1 нь хоосон, 1 нь шингэнтэй, Абсолют архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, МБМ зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий DVD бичлэг 3 ширхэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны дүрс бичлэг бүхий DVD 1 ширхэг, туршилт хийсэн ажиллагааг бичсэн дүрс бичлэг бүхий DVD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч *****ийн өмчлөлийн Г-2003008285 дугаартай 3 500 000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 111 тоот 500 м2 газар,****** тоот дансан дахь 239 477 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгож, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 216 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хохирогч ***** нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Даж *****ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Даж *****ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч *****ийг 02 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****ид оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *****ийн цагдан хоригдсон 216 /хоёр зуун арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4-т зааснаар шүүгдэгч *****оос гэм хор учруулсны төлбөрт сар бүр 305 541 /гурван зуун таван мянга таван зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 15-нд төрсөн *****т 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач*****ийн хар өнгийн урдуураа цахилгаантай цамц 1 ширхэг, улаан эрээн шоотой сороочигн цамц 1 ширхэг, дугуй захтай цагаан өнгийн футболка 1 ширхэг, хүрэн тэлээ 1 ширхэг, хөх жиинсэн өмд 1 ширхэг, сааран өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал дотоож 1 ширхэг, улаан хүрэн өнгийн оймс, хар өнгийн өвлийн түрийтэй гутал, шүүгдэгч *****ийн хөх өнгийн жиинсэн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цамц 1 ширхэг, хэргийн газраас хураан авсан цусаар бохирлогдсон ариун цэврийн цаас, дрожны хэсэг, цагаан гар нүүрийн алчуур, тариур, тамхины иш, ундааны лааз 10 ширхэг, хоосон, Финляндиа 0.75 литрийн архины шил 2 ширхэг, 1 нь хоосон, 1 нь шингэнтэй, Абсолют архины шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, МБМ зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий DVD бичлэг 3 ширхэг, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны DVD бичлэг 1 ширхэг, туршилт хийсэн ажиллагааг бичсэн DVD бичлэг 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *****ийн өмчлөлийн Г-2003008285 дугаартай 3 500 000 төгрөгийн үнэ бүхий Дархан сумын 15-р багийн Мангиртын 4-р хэсгийн 111 тоот 500 м2 газар****** тоот дансан дахь 239 477 /хоёр зуун гучин есөн мянга дөрвөн зуун далан долоо/ төгрөгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

9.Хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, хохирогч ***** нь хүүхэд асруулсаны цалин хөпстэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТЖАРГАП

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧ                                   Т.ЭНХЖАРГАЛ