Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/550

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ,    

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Н  М  холбогдох эрүүгийн 2210000000672 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд ...... оны .....дугаар сарын ......-ны өдөр төрсөн, .......настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ Орхон аймгийн Баян-Өндөр сумын ............... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ................. тоотод түр амьдарч байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Н  М  /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ******* *******” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа байгууллагаас эрхэлж байгаа ажил үүрэгт нь хэрэглүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерын иж бүрдлээс RХ6600 8gb загварын график картыг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр авч, хувьдаа завшин “************** *******” ХХК-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн үйл явц учирсан хохирлын талаар улсын яллагч яллах дүгнэлтэд маш тодорхой дурдсан байна. Тийм учраас үүн дээр нэмж ярих зүйлгүй.  Б.М ийн тухайд хэлэх үг байна. Залуу хүүхэд ийм сайхан боловсрол мэргэжил эзэмшсэн байж  үүнийгээ буруугаар ашиглаж байгаад нь харамсаж байна. Өнөөдрийг хүртэл байгууллагад учруулсан хохирлыг төлж барагдуулна гэж худлаа ярьж байгаад нь үнэхээр их харамсаж байна.  Маргааш төлнө, цагийн дараа төлнө гэсэн үгийг 5-6 сарын өмнө хэлж байсан. Өнөөдөр ч бас бүхэл бүтэн Монгол Улсын шүүхийн өмнө худлаа яриад зогсож байна. Залуу хүүхэд ийм байж болохгүй. Манай байгууллагын зүгээс Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаас өмнө хэрвээ цагдаагийн байгууллагад гомдол гаргачихвал ийм хууль зүйн асуудал үүснэ шүү гэдгийг М  хангалттай тайлбарлаж өгсөн. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210000000672 дугаартай хавтаст хэргээс:  

 “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Идэрээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/ 

“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/388 дугаартай захирлын тушаал /хавтаст хэргийн 6 дахь тал/

“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/462 дугаартай захирлын ажлаас чөлөөлөх тухай тушаал /хавтаст хэргийн 7 дахь тал/

Хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 15-20 дахь тал/

“******* ******* *******” ХХК-аас шүүгдэгч *******  нийт 4.999.500 төгрөгийн компьютерийн иж бүрдэл худалдаж авч өгснийг нотолсон баримтууд /хавтаст хэргийн 22-24 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 39-40 дахь тал/

“******* ******* *******” ХХК-ийн гэрчилгээ /хавтаст хэргийн 59-60 дахь тал/

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 65-67 дахь тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 52 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

          Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************** *******” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерын иж бүрдлээс RХ6600 8gb загварын график картыг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр авч, хувьдаа завшин “************** *******” ХХК-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

“******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Идэрээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/

 

“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/388 дугаартай захирлын тушаалд: ******* ийг мэдээлэл технологийн инженер албан тушаалд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс. томилсон...” /хавтаст хэргийн 6 дахь тал/  

 

“******* ******* *******” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/462 дугаартай захирлын тушаал: “...мэдээлэл технологийн инженер ажилтай ******* ийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй...” /хавтаст хэргийн 7 дахь тал/  

 

Хөдөлмөрийн гэрээ: 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “******* ******* *******” ХХК болон  ******* той байгуулсан  /хавтаст хэргийн 15-20 дахь тал/

 

“******* ******* *******” ХХК-аас шүүгдэгч *******  нийт 4.999.500 төгрөгийн компьютерийн иж бүрдэл худалдаж авч өгснийг нотолсон баримтууд /хавтаст хэргийн 22-24 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Проперти ХХК-ийн 5 давхарт байрлах “************** *******” ХХК-ийн ай ти инженерээр ажиллаж байсан ******* ажлаас гарахдаа өөрийн ашиглаж байсан компьютерээс RХ6600 8gb загварын график картыг зөвшөөрөлгүй авч явсан. Энэ талаар хэлэхэд өөрт нь хэлэхээр “найздаа өгсөн байгаа, мөнгийг өгнө” гэж хэлээд алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/

 

         “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: RХ6600 8gb загварын график карт 2.500.000 төгрөгийн үнэлгээ....” /хавтаст хэргийн 65-67 дахь тал/

 

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.     

 

Шүүгдэгч ******* нь “************** *******” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мэдээлэл технологийн инженерээр ажилд томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажиллаж байхдаа байгууллагаас эрхэлж байгаа ажил үүрэгт нь хэрэглүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерын иж бүрдлээс RХ6600 8gb загварын график картыг буюу эд хөрөнгө түүний эзэмшилд түр шилжсэн байна. Тодруулвал түүний албан тушаалын байдал нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрх, нөгөө талаас боломжийг бий болгосон бөгөөд уг эд хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр авч, хувьдаа өөртөө завшин “************** *******” ХХК-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “************** *******” ХХК-д 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байхдаа байгууллагаас итгэмжлэн хариуцуулж өгсөн компьютерын иж бүрдлээс RХ6600 8gb загварын график картыг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр авч, хувьдаа завшин “************** *******” ХХК-д 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.         

            Иймд шүүгдэгч ******* ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь “хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар” маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.  

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:                   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/-аар батлагдаж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...2700 нэгжээс 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч  ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирлоо төлж барагдуулаагүй /2.500.000 төгрөг/ байдлыг харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******  мэдэгдэж шийдвэрлэсэн болно.

 

3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

            

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

         “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: RХ6600 8gb загварын график карт 2.500.000 төгрөгийн үнэлгээ....” /хавтаст хэргийн 65-67 дахь тал/ хэрэгт авагджээ. 

   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* оос 2.500.000 төгрөгийг гаргуулж “******* ******* *******” ХХК-д / хууль ёсны төлөөлөгч ******* /  олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б  овогт Н  М ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******* ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******  мэдэгдсүгэй.  

 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* оос 2.500.000 төгрөгийг гаргуулж “******* ******* *******” ХХК-д / хууль ёсны төлөөлөгч ******* /  олгосугай.

 

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.        

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР