Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/484

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг,  

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:      

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт А Д-д холбогдох эрүүгийн 2210011340702 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ......оны ....дүгээр сарын .....-ны өдөр Баянхонгор аймгийн Буу цагаан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Нарантуул зах дээр ачаа ачих ажил хийдэг, ам бүл ........ хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн ............тоотод оршин суух хаягтай, Б  овогт А Д  /РД:...................../  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” плазагийн хойд талд хохирогч Д.Ошалтгаангүйгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2210011340702 дугаартай хэргээс:  

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-******* дахь тал/

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт. 

 

           Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******* *******” плазагийн хойд талд хохирогч Д.Ошалтгаангүйгээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр Тоёота акуа маркийн 54-78 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр таксинд явж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад “******* *******” плазагийн хажууд нэг машинтай шүргэлцээд бууж ирээд ярилцаад зогсож байхад нэг үл таних согтуу залуу миний араас шууд үсдэж аваад хойшоо дараад унгаагаад гараараа толгой руу цохисон, хөл рүү өшиглөсөн, бас нэг эмэгтэй хүн ирээд цохиод байх шиг байсан. Энэ хэргээс болоод толгой өдрийн 30.000 төгрөг нийт 7 хоног бариачид бариулсан. Ямар нэгэн баримт байхгүй. Таксинд явдаг өдрийн орлого 10 хоног 2.000.000 төгрөг алдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-******* дахь тал/

 

Гэрч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...******* ийн цаана нэг машин ирж зогсохыг анзаарсан. Тэгээд очихын хооронд нэг эмэгтэй хүн орилоод явчихаар нь очиход ******* огт танихгүй нэг эмэгтэйг үсдээд зууралдаад, өөрөө их согтуу учраас тэнцвэрээ олж чадахгүй үснээс тавихгүй гарын аясаар хөдлөөд газар хамт унахаар нь би очиж салгасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5836 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Д.*******ийн биед баруун шилбэнд цус хурал, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь 2022.04.16-ны өдөр буюу тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2022.04.04-ний өдөр үүсээгүй байна.” /хавтаст хэргийн 28-29 дэх тал/

 

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…би маргааш нь эрүүлжүүлэхээс гараад эхнэр Г.*******аас юу болсон талаар асуухад “гадаа байсан таксины жолоочийг үсдээд газар унагаагаад агсраад байхаар чинь салгаад тэр эгчийг эмнэлэгт үзүүлсэн” гэсэн. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Г.******* гэх эмэгтэйд учруулсан хохирлоо төлж барагдуулсан, өөрийн буруутай үйлдлээс болсон ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч Г.*******ийг шалтаг шалтгаангүйгээр  зодож, үсдэж газарт унагаан цохисны улмаас хөнгөн гэмтэл учирчээ.

           Шүүгдэгч ******* ийн ийнхүү хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дахь тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.   

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэх нь зүйтэй. 

 

3. Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* нь хохирогч Д.О эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолгүй талаарх хүсэлтээ бичгээр гаргажээ. /хэргийн 58 дахь тал/   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

           Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт А Д ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь  хохирогч Д.О эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.    

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

           6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР