Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/425

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,     

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:         

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хулууд овогт *******ы *******эд холбогдох эрүүгийн 2203002150258 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.    

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ........ оны ... сарын ... -ны өдөр ....................... аймгийн ..................... суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......................... мэргэжилтэй, “.............................” ХХК-д ...................... ажилтан хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............................................................................................. оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх ............................ овогт *******/РД: .................................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******нь 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны уулзварын баруун талын замд “Тоуоtа Ргius” маркийн ............................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч *******-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. Эрүүгийн 2203002150258 дугаартай хавтаст хэргээс:

2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 4-12 дахь тал/

Иргэний хариуцагч Ц.Т мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 38430283 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-61 дэх тал/

Мөрдөгчийн 502 дугаартай магадлагаа  /хх-ийн 52 дугаар тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 72 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ******* нь “Тоёота Приус” маркийн .........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 30 минутын үед  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Механик инженерийн дээд сургуулийн баруун хойд уулзвараар баруун гар тийш эргэхдээ гарцаар гарч явсан явган зорчигч, хохирогч *******-ийг мөргөсний улмаас хохирогчийн биед “зүүн бугалга ясны дээд булууны далд хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн болох нь:  

 

2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: “...11:31:57 секундэд явган зорчигчийн анивчсан ногоон гэрэл унтарч уулзварын баруун талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд явган зорчигч явж байх үед хойноосоо баруун гар тийш буюу баруун тийш эргэх автомашин явган зорчигчийг мөргөж газарт унагаж байна...” /хавтаст хэргийн 16 дахь тал/ 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би явган хүний гарцаар ногоон гэрлээрээ урдаасаа хойшоо чиглэлд гарч явахад баруунаас зүүн тийш явах урсгалыг нэвтэрч гараад зүүнээс баруун тийш явах урсгалд нь явж байтал хойноосоо баруун гар тийш буюу баруун тийш эргэж байсан. Уг автомашин эргээд ороод ирэхээр нь зогсох байх гэж бодтол хурдаа хасалгүй ирээд намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-12 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.*******-ийн биед зүүн бугалга ясны дээд булууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/

 

Мөрдөгчийн 502 дугаартай магадлагаа:

 /хх-ийн 52 дугаар тал/

 

болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог. 

 

          Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаг.

           Шүүгдэгч *******-ийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн .........................улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, гэмтэлгүй байсан нь Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 38430283 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.  /хавтаст хэргийн 55-61 дэх тал/

           Шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлэн дохиотой уулзвараар баруун гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ зөвшөөрөгдсөн гарцаар ногоон гэрлээр гарч явсан явган зорчигчийг мөргөсөн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн хэдий ч хохирогчийн бие мах бодид “зүүн бугалга ясны дээд булууны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 6188 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

           Шүүгдэгч *******-ийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигчид ...зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

          Иймд шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэргийн талаарх улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

            Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь “..................................” ХХК-д ....................... ажилтнаар ажилладаг тогтмол орлоготой, хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

          3. Хохирол төлбөрийн талаар:  

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

           Шүүгдэгч *******-ийн жолоодож явсан “Тоёота Приус” маркийн .........................улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эхнэр Ц.Т “Ариг” банкнаас зээлийн гэрээ байгуулах замаар худалдан авсан болох нь хэргийн 36-43-р талд авагдсан Эко машины зээлийн гэрээ, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ц.Т мөрдөн байцаалтад өгсөн “ ******* бид хоёр гэр бүл учир хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй...”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг баримтаар батлагдаж байна.

          Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д эмчилгээний зардалд нийт 3.621.000 төгрөгийг, мөн хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын санд 264.500 төгрөг тус тус нөхөн төлснийг дурдав.   

 

         Хохирогч  ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сд-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ............... овогт *******-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д мэдэгдсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-д эмчилгээний зардалд нийт 3.621.000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд *******-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт  264.500 төгрөг төлснийг дурдсугай.   

 

            5. Хохирогч  ******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч *******-ээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.  

 

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР