Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/477

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,   

шүүгдэгч Ц.Мөөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:      

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т  овогт Ц-ын  М  холбогдох эрүүгийн 2210000000658 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ...... дүгээр сарын .........-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, “........” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-...... хамт, Сүхбаатар дүүргийн ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т  овогт Ц-ын  М  /РД:................./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Мнь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн зогсоол дээр хохирогч А.С“бараа зөөж байхдаа” үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж аман дотор нь гараа оруулан татаж биед нь зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

        

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

 

Нэг. Шүүгдэгч Ц.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Хоёр. Эрүүгийн 2210000000658 дугаартай хэргээс: 

Хохирогч Н.Сайнбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6084 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 6084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Шүүгдэгч Ц.Мянганбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дахь тал/, нийгмийн даатгалын тодорхойлолт 43 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Мянганбаярын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.   

 

Гурав.Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.  

 

1. Шүүгдэгч Ц.Мнь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн зогсоол дээр бараа зөөж байхдаа хохирогч А.Сүл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар биед  нь халдаж ам руу нь гараа хийсний улмаас зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Хохирогч А.Сайнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Мнь манай машин руу өшиглөсөн. Тэр үед манай жолооч цонхоо онгойлгоод “та яагаад байгаа юм бэ” гэж хэлтэл нэг залуу жолоочийн цонхоор ирээд далайгаад “яасан яах гээд байгаа юм бэ, та нар зүгээр байгаарай, муу пизда минь” гэж хэлсэн. Би хажуу талаас нь тухайн залууд хандаж “өөрөө зүгээр байгаарай, пизда минь яагаад хүн амьтан руу далайгаад байгаа юм” гэж хэлтэл уг залуу хүрээд ирсэн. Тэгээд “чи яасан том дуутай юм бэ, түрүүнээс хойш сонсоод байхад” гэж хэлээд хоёр гурван удаа далайгаад “дальдраан гараагүй тэнэг бацаан ална шүү” гэж хэлэхээр нь би малгайных нь саравч руу цохьсон. Тэгтэл тухайн залуу мөн нэг залуугийн хамт над руу дайрч байгаад ам руу гараа хийж татаж буйл урсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 6084 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. А.Сайнбаярын биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

 

Шүүгдэгч Ц.Мянганбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...зүйл ангиа хүлээн зөвшөөрч байгаа...” мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. 

Шүүгдэгч Ц.Мнь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан- Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн зогсоол дээр “бараа зөөж байхдаа хохирогч А.Сүл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж  улмаар биед нь халдан аман дотор гараа оруулан татсаны улмаас зүүн хацарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч Ц.Мянганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Мнь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Мнь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 173 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж Ц.Мянганбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж Ц.Мнь зөвшөөрсөн байна. 

Шүүгдэгч Ц.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ц.М  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М  мэдэгдэх нь зүйтэй.    

 

3. Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мнь хохирогч А.Сайнбаярт 375.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ц.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Т  овогт Ц-ын  Мянганбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мянганбаярыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.М  мэдэгдсүгэй.      

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мнь хохирогч А.Сайнбаярт 375.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.  

 

5. Шүүгдэгч Ц.Мнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

   

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР