Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0096

 

 

 

 

 

 

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын гомдолтой

  захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

         Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Г нөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Н

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газар

          Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн улсын байцаагч З.Г

          Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч, “Г” ЗБНөхөрлөл

          Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Ганбатын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00343** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0946 дугаар шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

          Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн улсын байцаагч З.Г

          Гуравдагч этгээд Я.Ч,

           Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

          Газрын эзэн Баянзүрх нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

          Хэргийн индекс: 128/2022/0747/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газар нь Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн улсын байцаагч З.Ганбатад холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Ганбатын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00343** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0946 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 3.8 дугаар зүйлийн 1, 4.11 дүгээр зүйлийн 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Ганбатын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00343** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: 

             3.1  Гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо:

          “Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “...Тус дүрмийн бүтцээс үзвэл архитектор төлөвлөлтийн даалгавар нь инженер хайгуулын судалгааны ажилд хамаарахаар байх бөгөөд Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30 “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” гэж зааснаар инженер хайгуулын судалгаа нь зураг төсөлд хамаарахаар байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

          Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн хүсэлт, газар өмчлөх, эзэмших, ашиглах шийдвэрт үндэслэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн хангамжийн боломж, эрүүл ахуй, галын аюулгүйн нөхцөл, шаардлагад нийцүүлэн тухайн барилга байгууламжийн байршлыг тогтоож баталгаажуулна”, мөн 3 дугаар зүйлийн 3.5-д “Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална” гэж тус тус заасны дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсаны дараг зураг төслийн даалгаврыг батлуулдаг.

          Мөн Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Барилга байгууламжийн байршил, загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг энэ хуулийн 35.1.3-т заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна” гэж, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 4-д тус тус заасны дагуу Н.Х, Ц.Б нарт барилгын зураг төсөл батлагдаагүй бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр хүлээн зөвшөөрдөг.

          Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гээд 4.1.30-д “зураг төсөл” гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг” гэж заасны дагуу шууд утгаараа архитектур төлөвлөлтийн даалгаврыг барилгын зураг төсөл гэж үзэх боломжгүй юм.

          Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0946 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахт хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

          3.2 Гуравдагч этгээд “Г” нөхөрлөл давж заалдах гомдолдоо:

            “Анхан шатны шүүх шийдвэртээ “Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт архитектур төлөвлөлтийн даалгавар олгохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шийтгэл оногдуулахдаа хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтан зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 тоот тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 23/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” тогтоолоор “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг тогтоож баталсан болно.

Уг тогтоолын 1.9 дэх хэсэгт “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах Газрын эзэн Баянзүрх төслийн талбар 9.4 га” гэж тусгайлан манай “Г” нөхөрлөлийн төсөл хэрэгжүүлэх газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан болно.

“Газрын эзэн Баянзүрх” ЗБН-д гуравдагч этгээдүүд болох Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос өмнө дээрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ЕТ-06/2016 дугаартай “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Г” нөхөрлөл төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар /ХХ95/ батлагдсан. Улмаар “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Г нөхөрлөл хотхоны ерөнхий төлөвлөгөө /М1:1000/-ны Загвар зураг /эскиз/ батлагдсан.

Гэтэл дээрх баримт бичгүүд нь хүчин төгөлдөр үйлчилж байхад Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн О.Б-д 2021 оны 11 дүгээр сарын 29-ний МЗХ2021/19-019 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Я.Ч, Ү.О-т 2022 оны МЗХ2022/01-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Н.Х, Ц.Б нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны МЗХ2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон болох нь Зөрчлийн хэргийн материал доторх холбогдогчийн мэдүүлэг, газрын үзлэг хэмжилт, Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн тодруулга зэрэг баримтууд хангалттай авагдсан байдаг.

Үүний зэрэгцээ нийтэд ил тод, нээлттэй мэдээллийн эх үүсвэр дэх мэдээллээс ч эдгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг дугаараар нь хайж олох бүрэн боломжтой. Тухайлбал, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт “Барилга байгууламжийн зураг төсөл, байр зүйн дэвсгэр зураг зэрэг мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байна” гэж заасны дагуу нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас хот байгуулалтын кадастрын сангийн мэдээлэлд үндэслэн https://ebarilga.ub.gov.mn/ гэсэн веб сайтыг хөтлөн явуулдаг бөгөөд тус веб сайтад төлөвлөлтийн талбай, барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн даалгавар, тохижилтын архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламжийн архитектур даалгавар гэсэн хот байгуулалттай холбоотой бүх мэдээлэл нийтэд нээлттэй, ил тод байна. Энэ эх сурвалжаас манай байгууллагын төслийн талбайд хамаарах МЗХ2021/19-019 дугаартай орон сууцны цогцолбор барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, МЗХ2022/01-017 дугаартай орон сууцны цогцолбор барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, МЗХ2022/01-004 дугаартай үйлчилгээтэй орон сууцны архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байгаа нь хаяг, байршилтайгаа тодорхой харагдана.

Үүн дотор Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/06/1603 дугаартай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичигт тайлбарласнаар “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор “Орон сууцны ХIҮ хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллах”-ыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолоор Газар шинэчлэн зохион байгуулах “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбар 9.4 га газрыг тогтоосон. Тус төслийн талбарт 2016 онд тухайн үеийн “Нийслэлийн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын захиалгаар хийгдсэн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл” хотхоны загвар зураг /эскиз/-ыг баталсан боловч 2021 оныг хүртэл 2 барилгын суурийн ажил эхлүүлсэн. Тухайн газарт барилга барих хүсэлтүүд ирүүлснийг газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих эсэх талаарх тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд дараах Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан болно” (XX130) гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Хот байгуулалт, хөгжлийн газар нь давхардуулан А даалгаврууд олгосон болохоо хүлээн зөвшөөрснөөс гадна, газрын байршил давхардсан болохыг мөн тодорхой тайлбарласан.

Гэтэл анхан шатны шүүхээс ойлгомжгүй, хэргийн материалд хангалттай авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр дүгнэсэн нь “...Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурдан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” 11 дүгээр тогтоол зөрчлийн материалд бүрэн авагдаагүй нь гуравдагч этгээд “Г” ЗБН-ийн хэрэгжүүлэх төслийн талбайд гуравдагч этгээд иргэн Н.Х, Ц.Б, Ч.О, Я.Ч нарт архитектур төлөвлөлтийн даалгавраар зөвшөөрсөн талбай давхцаж байгаа нь тогтоогдохгүй байна” гэсэн байдаг.

Гэвч 11 дүгээр тогтоолд маш тодорхой бөгөөд тус хэрэгт хамааралтай ганц зохицуулалт нь 1.9 дэх хэсэгт “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах Г төслийн талбар 9.4 га” гэж тогтоосон бөгөөд бүрэн авагдаагүй гэх үндэслэлээр газрын давхцал тогтоогдохгүй гэж дүгнэх нь хэт явцуу дүгнэлт байх бөгөөд тус баримтаар газрын давхцалыг тогтоохгүй болно.

Нэхэмжлэгч Хот байгуулалт, хөгжлийн газар нь 2016 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, “Г” нөхөрлөл төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгаврыг зөрчин нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газар болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.406 га буюу нийт 152 нэгж талбар хамаарах байршилд Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” болон 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно”, 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх” гэж заасныг зөрчиж иргэдэд давхардуулан Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т заасан “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх” гэснийг зөрчсөн зөрчилд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Ганбат 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 00343** дугаар шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Г” ЗБН-ийн гүйцэтгэх захирал Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          2. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 00343** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрыг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

          3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ГХ-БЗД-07” багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “Г” ЗБН-д олгож батламжилжээ.

          4. Хот байгуулалт, хөгжлийн газар “энэхүү 9.4 га байршилд иргэн О.Б-д 2021 оны МЗХ2021/19-019, Я.Ч, Ү.О нарт 2022 оны МЗХ2022/01-004, Н.Х, Ц.Б нарт 2022 оны МЗХ2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон” нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэн торгох шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.    

            5. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.3 дугаар зүйлийн 4-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ”, 3.2 дугаар зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, түүнийг санаатайгаар дампууруулсан, татан буулгасан бол доор дурдсан журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус тодорхойлж заасан.

            6. Дээрхээс үзвэл хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн төрийн байгууллагад Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй байжээ.

7. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг хувийн эрх зүйн хуулийн этгээдэд энэхүү хуулийн зохицуулалт үйлчлэхээр байхад төрийн байгууллага буюу Хот байгуулалт, хөгжлийн газрыг “архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан” гэх үйлдлийг зөрчилд тооцон, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд нийцээгүй байна.

8. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж зааснаар энэхүү магадлалын 4-т дурдсан нэр бүхий иргэдийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн ерөнхий архитектор баталсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

9. Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэхээр заасан.

10. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7, 11.2-т тус тус  зааснаар барилга байгууламжийн зураг төсөл нь хот байгуулалтын баримт бичгийн бүрдэлд хамаарах бөгөөд “Хот байгуулалтын баримт бичгийг хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгж, байгууллага боловсруулна”, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 8.2-т “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд ... хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна”, Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-т “барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх” гэж тус тус зааснаас үзвэл барилга байгууламжийн зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд /аж ахуйн нэгж/ хийж гүйцэтгэх бөгөөд ийнхүү хариуцагч Зөрчлийн тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан шийтгэл оногдуулсан байна.   

Иймд Хот байгуулалт, хөгжлийн газар нь энэхүү зөрчлийн шийтгэл оногдуулах этгээд биш байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн өөрчлөлт оруулан, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Г” ЗБН-ийн гүйцэтгэх за

захирал Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан нь хууль бус эсэх, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0946 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 3.8 дугаар зүйлийн 4.11 дүгээр зүйл 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг...” гэснийг “Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7, 11.2, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4, 12.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд “Г” ЗБНөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА

хирал Б.Нямжав нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт буюу Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан нь хууль бус эсэх, гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0946 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 1.6, 3.8 дугаар зүйлийн 4.11 дүгээр зүйл 1, 4.14 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг...” гэснийг “Хот байгуулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.7, 11.2, Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4, 12.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, гуравдагч этгээд “Г” ЗБНөхөрлөлийн гүйцэтгэх захирал Б.Нямжав нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Н.Хгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА