Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/457

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэг,      

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:          

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н  М  холбогдох эрүүгийн 2*******0000000659 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, .....оны ...... дугаар сарын .........-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй,  “...........” ХХК-нд арматорчин ажилтай, ам бүл ......... хамт, ******* дүүргийн ............ тоотод оршин суух хаягтай, Урьд

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ялаар, хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, Б овогт Н-ийн   М  /РД:...................../

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *******  нь 2022 оны 04 дүгээр сарын *******-ний орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******* дүгээр байрны орцонд насанд хүрээгүй хохирогч ******* эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, дээрэмдэж  609.700 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2*******0000000659 дугаартай хавтаст хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/

Нас тоолсон тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дахь тал/

******* барьцаат зээлийн гэрээ /хавтаст хэргийн 20 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 36-38 дахь тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрч Н.Бямбадоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/, “Уран мандал констракшн” ХХК-нд армотарчин ажилтай гэх захирлын тодорхойлолт, гэрч Г.Ичинхорлоогийн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хавтаст хэргийн 74 дэх тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-70 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

           Шүүгдэгч *******  нь 2022 оны 04 дүгээр сарын *******-ний орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******* дүгээр байрны орцонд насанд хүрээгүй хохирогч ******* эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэж 609.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-8 дахь тал/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: иргэний нэхэмжлэгч *******лтантулгаас “Самсунг А-52” маркийн гар утасыг хураан авч насанд хүрээгүй хохирогч ******* хууль ёсны төлөөлөгч Б.Цэдэнхоролд хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн : “…би 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хичээлээ тараад ангийн найз Б.Т хамт байрны голоор яваад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 20 дугаар байрны баруун талын үйлчилгээний төвөөс доошоо бетонон шатан дээр явж байхад жинсэн цамцтай, хар өмдтэй, хар саравчтай малгайтай, цагаан өнгийн масктай туранхай нэг ах таараад цаг асуухаар нь хэлчихээд шатаар буухад “манай дүү өчигдөр 19 цагийн үед та хоёр шиг хувцастай хүүхдэд зодуулсан босч чадахгүй байгаа гээд дагуулаад дүүгээ харуулъя гээд байрны хойд талаар дагуулаад ******* дүгээр байрны хойд талын эхний орц руу дагуулж ороод 5 давхарт гарахад надаас гар утсаа өгч бай зургийг чинь аваад өөрийнхөө аккаунтыг оруулаад чатаар явуулна гэхээр нь “би таны чат руу явуулчихъя” гэхэд үгүй өөртөө авах гээд байна ш дээ ямар сонин юм бэ гээд уурлаад гадаа манай ах нар байгаа та хоёрыг утастай байх юм бол харчихаад дээрэмдээд хутгалж барина шүү гэсэн. Тэгээд тэгвэл би ээж, аав хоёрыгоо дуудъя гэхэд “би та хоёрт туслах гээд байна, 1-2 минутын дараа ороод ирье гээд самсунг галакси А-52 маркийн гар утсыг аваад гарч явсан. Миний гар утас номин цэнхэр өнгийн, хар өнгийн гэртээ гар утсаа 20******* оны 12 сард шинэ жилээр 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан…” мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/

 

Нас тоолсон тухай тэмдэглэл: “...насанд хүрээгүй хохирогч *******марбаясгалан нь 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн,  20******* оны 4 дүгээр сарын *******-ний байдлаар өдөр 13 нас 11 сартай байжээ...” /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

“*******” барьцаат зээлийн гэрээ буюу 2022 оны 4 дүгээр сарын *******-ний өдрийн “самсунг глакси А52” маркийн гар утсыг 399.000 төгрөгөөр барьцаанд тавьсан барьцааны гэрээ /хавтаст хэргийн 20 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг 2022 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр ломбардан дээрээ байхад ******* овогтой ******* гэдэг хүн ирээд “Самсунг галакси А52” гар утас тавья гэж хэлэхээр нь гар утсыг үзэж судлаад 380.000 төгрөгөнд авах боломжтой талаар хэлэхэд за за болж байна гээд утсаа тавьсан. Утсыг 380.000 төгрөгөнд тавьсан хүүтэйгээ нийлээд 420.000 төгрөг болж байна. Уг мөнгийг надад төлсөн учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...гэр рүүгээ харихаар доошоо бетонон шатаар байрны завсраар бууж байхад нэг цэнхэр жинсэн цамцтай, хар саравчтай малгайтай, цагаан өнгийн макстай нэг ах бид хоёроос цаг асуухаар нь *******марбаясгалан гар утасныхаа цагийг харж хэлчихээд шатаар буугаад явж байхад тэр ах “өчигдөр манай дүү хоёр хүүхэд зодсон байлаа, та хоёр шиг хувцастай iphone маркийн гар утастай хүүхэд байсан. Гар утсыг нь харья” гэхээр нь бид хоёр гар утсаа харуулсан чинь миний утсыг сонирхоогүй. Тэгээд “та хоёр манай дүү дээр очоод царайгаа харуулчих, 10.000 төгрөг өгье” гээд дагуулаад ******* дүгээр байрны хойд талын эхний орц руу орж 5 давхарт гараад *******марбаясгалантай яриад “гар утсыг нь аваад зургийг чинь дараад өөрийн аккаунт руу хийгээдэхье” гэсэн. Тэгээд *******марбаясгалан гар утсаа авъя гэхэд би та хоёрт тус болох гээд байна гэж уурлаад гараа далайхаар нь айгаад дахиж юм хэлээгүй. Та нарыг гадаа байгаа хүмүүс зодоод дээрэлхээд хутгална ш дээ чи ч гэсэн утсаа цүнхэндээ хий гээд ******* гар утсыг аваад гараад явсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

 

Дамно ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг А52 маркийн гар утсыг 609.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ...” /хавтаст хэргийн 36-38 дахь тал/

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн: “...автобуснаас буугаад явж байтал 10 хэдэн насны орчим 2 хүүхэд явж байсан. Тэгэхээр нь тэр 2 хүүхдийг дуудаад манай дүүг та 2 шиг хүүхэд зодсон байна. Би та хоёрыг дүүдээ царайг чинь харуулчихъя гэж хэлээд 5 давхар цэнхэр өнгийн байрны эхний орц руу дагуулж ороод хамгийн дээд давхарт гараад би имэйл хаягаа оруулчихъя чи утасны кодоо оруулчих гэж хэлээд утасных нь кодыг тайлуулаад эндээ байж бай гадаа надтай хамт баахан хүмүүс манай дүүг зодсон хүнийг хайгаад явж байна та 2 эндээ байж бай би эргээд ороод ирье гэж хэлээд утсыг нь аваад гарсан. Би тэр 2 хүүхдийн өндрөөс нь самсунг А51 маркийн гар утас авсан бөгөөд би дээрх утсыг ******* дүүргийн нутаг дэвсгэрт ******* захын дээд талд байдаг нэрийг нь мэдэхгүй ломбарданд гудамжинд явж байсан хүүхдийн бичиг баримтаар тавиулсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/ мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******андалбаганыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 609.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч М.М  гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

            Шүүгдэгч *******  нь насанд хүрээгүй хохирогч ******* эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар дээрэмдэж авч 609.700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

          2. Эрүүгийн хариуцлагын талаар:   

 

  Шүүгдэгч *******  нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 949 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 8 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 5 жил 8 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 60-70 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/-аар тогтоогдож байна. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******  нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тогтоолоор шийдвэрлэж, оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад *******  нь зөвшөөрсөн байна.  

Шүүгдэгч *******  нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэн 609.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд шүүгдэгч ******* д ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.*******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* д мэдэгдэж шийдвэрлэв.

 

 

          3. Хохирол төлбөрийн талаар

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь Самсунг А52 маркийн гар утсыг биет байдлаар хохирогч *******марбаясгаланд хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч *******лтантулгад 420.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдав  

Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

 

1. Б овогт Н  *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч, дээрэмдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Н.*******ыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ******* д мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь Самсунг А52 маркийн гар утсыг биет байдлаар хохирогч *******марбаясгаланд хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч *******лтантулгад 420.000 төгрөг төлж барагдуулсан болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.        

6. Шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ОДБАЯР