Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,  

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч Б.Билгүүн

хохирогчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг

шүүгдэгч __________, түүний өмгөөлөгч  О.Болдбаатар  нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

__________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001214 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тээвэр зохион байгуулалтын техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Нийслэлийн _________ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, _____________)

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч __________ нь 2022 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” баарны үүдний шатан дээр хохирогч __________ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг шатнаас түлхэн унагааж биеийн эрүүл мэндэд нь гавлын дагз, суурь ясны бяцарсан хугарал, их тархины хоёр тал бөмблөгийн дух, зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

 шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:  “...тухайн өдөр “Эргэн дурсахуй” барнаас гарч ирээд хохирогч намайг хэл амаар доромжилж над руу дайрсан. Над руу хэт ойртоод байсан тул биеэсээ холдуулах гэж түлхсэн. Гэмтэл учруулах бодол байгаагүй. Би ийм гэмтэл учирч, ийм үр дагавар гарна гэж бодоогүй ...” гэв.

 

мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-нд ажилаа тараад Налайхаас хот руу гарсан. Тэгээд найз ***,******,***** нартай уулзаж шөнийн 01 цагийн үед “Эргэн дурсахуй” орсон. Эргэн дурсахуй ороод 1 шил виски авч хувааж ууж байгаад дуусгалгүй 03 цагийн үед ////н түрүүлээд гэртээ харихаар гарсан. Тэгээд хойноос нь би гараад үүдний шатан дээр тамхи татаад зогсож байтал нэг үл таних эрэгтэй миний цээж рүү түлхээд би хойшоо шатнаас унасан. Би тэр эрэгтэйтэй маргалдаж, зодолдоогүй. ...Би гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 удаа хагалгаанд орсон бөгөөд одоо миний толгойн зүүн талын дагзны яс байхгүй, толгой байнга өвчинтэй...өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа, бас болсон зүйлээ мартаж санаад байгаа. Одоогоор босож чадахгүй байнгын асаргаанд байгаа...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас)

 

мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ өгсөн:  “....2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 22 цагын үед би ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр байхгүй хүүхдүүд гэртээ байсан. Тэгээд нөхөртэйгөө утсаар яриад хаана байгааг нь асуухад “Би найзуудтайгаа уулзчихаад ирье, маргааш чиний төрсөн өдөр юм чинь өнөөдөр найзуудтайгаа баяраа тэмдэглэчихээд ирье” гэхээр нь би “За тэг тэг. Тайван сууж байгаад ирээрэй” гэсэн. ...Тэгээд тэнээс хойш би нөхөртэйгөө холбогдоогүй бөгөөд шөнийн 04 цагийн үед утас дугархаар нь аваад ярьтал __________ эмнэлэг дээр ирчихсэн толгойндоо оёдол тавиулсан байна, толгойг нь хүн хагалсанчихсан" гэхлээр нь би гэмтлийн эмнэлэг рүү очсон. ...Тухайн үед хамт явсан 2 найз болон ******,****** нараас юу болсон талаар асуухад “баар хаах үед **** түрүүлээд гарсан бөгөөд тэрний араас манай нөхөр Мандахбаяр гараад явсан” гэсэн. Тэгээд ***** удалгүй баарнаас гарч ирэхэд манай нөхөр шатан дээр унасан байдалтай толгой тархинаас нь цус гарчихсан ямарч ухаан мэдрэлгүй байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас)

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед найз __________, **** бид 4 уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эргэн дурсахуй” бааранд орсон Тэгээд 3 цагийн үед баарнаас гарах болоход би Баагийг дуудаад явья гээд гарч байсан...*** бид 2 баарнаас гарах гээд шатаар бууж байтал хүмүүс бөөгнөрсөн байхаар нь очоод харсан чинь ***** толгойноос нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас)

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найз ****** нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эргэн дурсахуй ” бааранд орсон юм. Тухайн бааранд ороод 2 цаг орчим болсон ба 1 шил 1 литрийн Жак /виски/ 0.75 литрийн архи аваад дөрвүүлээ хувааж уучихаад баарнаас 03 цагийн үед түрүүлж гараад хүнтэй уулзаад байж байтал манай 2 найз найд руу залгаад “******шатнаас унаад цустайгаа холилдсон байна” гээд дуудахаар нь би гүйгээд очсон чинь эмч нар ирсэн, бааранд байсан хүмүүс манай найзыг бүгд тойроод зогссон байсан. Тэгэхээр нь би найзыгаа очиж харсан чинь манай найз **** толгойны дагз хэсгээс их хэмжээний цус гараад ухаангүй хэвтэж байсан. ...Бид 4 бааранд байхдаа хоорондоо муудалцаж, зодолдсон зүйл байхгүй. Мөн *****нь хамт байхдаа бусад хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

 

мөрдөн байцаалтад гэрч Т_______ өгсөн: “...Би таксинд суугаад тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би Эргэн дурсахуйн гадна зогсож байсан бөгөөд үүдний шат хэсэг нилэнхүйдээ цус болчихсон, тэнд байсан хүмүүс хүн уначихлаа гээд орилолдсон, шатан дээр толгойноос нь цус гарсан доошоо тонгойгоод ухаангүй байдалтай үл таних ах байсан. ...тэгээд тэнд байсан хүмүүс ________ руу дайраад “чи хүн түлхлээ” гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсгий Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4622 дугаартай “__________ биед гавлын дагз, суурь ясны бяцарсан хугарал, их тархины хоёр тал бөмблөгийн дух, зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны зүүн дэлбэнгийн voxxa/ үапиган лаапү мупан xvoaa. аалзан хальсан доорх тархмал цус харвалт,тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

хуйхны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.

***** нь гуравдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),

 хохирогч _________ биед учирсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

Эргэн дурсахуй баарны 2022 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн хяналтын камерийн бичлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас),

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 82 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _________ нь 2022 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эргэн дурсахуй” баарны үүдний шатан дээр хохирогч ***** хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг шатнаас түлхэн унагааж биеийн эрүүл мэндэд нь гавлын дагз, суурь ясны бяцарсан хугарал, их тархины хоёр тал бөмблөгийн дух, зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

 хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г________ нь хохирогч *** халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан.  Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ** асаргааны зардалд 1 сарын 1.600.000 төгрөг, 4 сарын 6.400.000 төгрөг, хохирогч _________н хувьд ажил хөдөлмөр эрхэлж байсан бол орлого олох нь тодорхой, гэрээний тодорхойлолт байгаа. Хэдий энэ зардлыг нэхэмжлээгүй боловч Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн олговор шаардах эрхтэй. Иймд 4 сарын цалингийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 1.680.000 төгрөг, эмчилгээний гардалд 15.551.171 төгрөг нийт 23.631.171 төгрөгийг гаргуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

 

   шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ нь “...сарын 4.000.000 төгрөгийн цалинтай байсан бол хохирлоо төлөх байсан. Би эмчилгээ хийлгэсэн төлбөрийг төлнө. Мөн би хууль сайн мэдэхгүй, судлах шаардлага гарч байгаагүй тул ямар үйлдлийг санаатай, санаагүй гэж байгааг нь мэдэхгүй. Би шатыг харж байгаад над руу хүрээд ирэхээр нь түлхэж, тархи толгойг нь хагалах санаа байгаагүй. Над руу хэтэрхий ойртож ирээд нүүр ам руу шүлс нь үсрээд, элдвээр хараагаад байхаар нь өөрөөсөө холдуулах гэж түлхсэн....” гэх мэдүүлэг,

 

                        шүүгдэгчийн өмгөөлөгч О.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “....маргаж буй асуудал гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна гэдэг асуудал. Хууль зөрчсөн байх тул хууль зөрчиж авсан нотлох баримтууд нотлох баримтын чанараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл бүхий байх ёстой бөгөөд хэрэгт авагдаж байгаа баримт нь хууль зөрчсөн, эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой хуулийн зохицуулалтыг харгалзан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна... ” гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

                        шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ:  “...тухайн өдөр “Эргэн дурсахуй” барнаас гарч ирээд хохирогч намайг хэл амаар доромжилж над руу дайрсан. Над руу хэт ойртоод байсан тул биеэсээ холдуулах гэж түлхсэн. Гэмтэл учруулах бодол байгаагүй. Би ийм гэмтэл учирч, ийм үр дагавар гарна гэж бодоогүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 17-нд ажилаа тараад Налайхаас хот руу гарсан. Тэгээд найз __________ нартай уулзаж шөнийн 01 цагийн үед “Эргэн дурсахуй” орсон. Эргэн дурсахуй ороод 1 шил виски авч хувааж ууж байгаад дуусгалгүй 03 цагийн үед **** түрүүлээд гэртээ харихаар гарсан. Тэгээд хойноос нь би гараад үүдний шатан дээр тамхи татаад зогсож байтал нэг үл таних эрэгтэй миний цээж рүү түлхээд би хойшоо шатнаас унасан....” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас), мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _______ өгсөн:  “....шөнийн 04 цагийн үед утас дугархаар нь аваад ярьтал ****** байна, Мандахбаяр эмнэлэг дээр ирчихсэн толгойндоо оёдол тавиулсан байна, толгойг нь хүн хагалсанчихсан" гэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү очсон. ...Тухайн үед хамт явсан 2 найз болон _________ нараас юу болсон талаар асуухад “баар хаах үед Батнаран түрүүлэад гарсан бөгөөд тэрний араас манай нөхөр ***** гараад явсан” гэсэн. Тэгээд *** удалгүй баарнаас гарч ирхэд манай нөхөр шатан дээр унасан байдалтай толгой тархинаас нь цус гарчихсан ямарч ухаан мэдрэлгүй байсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас), мөрдөн байцаалтад гэрч ______ өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цагийн үед найз ******* бид 4 уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эргэн дурсахуй” бааранд орсон Тэгээд 3 цагийн үед баарнаас гарах болоход би ******йг дуудаад явья гээд гарч байсан...**** бид 2 баарнаас гарах гээд шатаар бууж байтал хүмүүс бөөгнөрсөн байхаар нь очоод харсан чинь _______ толгойноос нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас), мөрдөн байцаалтад гэрч *****н өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найз ___________ нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Эргэн дурсахуй ” бааранд орсон юм. Тухайн бааранд ороод 2 цаг орчим болсон ба 1 шил 1 литрийн Жак /виски/ 1 жил 0.75 литрийн архи аваад дөрвүүлээ хувааж уучаад баарнаас 03 цагийн үед түрүүлж гараад хүнтэй уулзаад байж байтал манай 2 найз найд руу залгаад “_______ шатнаас унаад цустайгаа холилдсон байна” гээд дуудахаар нь би гүйгээд очсон чинь эмч нар ирсэн, бааранд байсан хүмүүс манай найзыг бүгд тойроод зогссон байсан. Тэгэхээр нь би найзыгаа очиж харсан чинь манай найз ***** толгойны дагз хэсгээс их хэмжээний цус гараад ухаангүй хэвтэж байсан. ...Бид 4 бааранд байхдаа хоорондоо муудалцаж, зодолдсон зүйл байхгүй. Мөн ***р нь хамт байхдаа бусад хүмүүстэй маргалдаж зодолдсон зүйл харагдаагүй...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас), мөрдөн байцаалтад гэрч **** өгсөн: “...Би таксинд суугаад тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд би Эргэн дурсахуйн гадна зогсож байоан бөгөөд үүдний шат хэсэг нилэнхүйдээ цус болчихсон, тэнд байсан хүмүүс хүн уначихлаа гээд орилолдсон, шатан дээр толгойноос нь цус гарсан доошоо тонгойгоод ухаангүй байдалтай үл таних ах байсан. ...тэгээд тэнд байсан хүмүүс __________ руу дайраад “чи хүн түлхлээ” гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас),

Шүүхийн Шинжилгээний Үндэсгий Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4622 дугаартай “___________ биед гавлын дагз, суурь ясны бяцарсан хугарал, их тархины хоёр тал бөмблөгийн дух, зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны зүүн дэлбэнгийн voxxa/ үапиган лаапү мупан xvoaa. аалзан хальсан доорх тархмал цус харвалт,тархины эдийн хүнд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учиржээ.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. хуйхны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. _________ нь гуравдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас), хохирогч ***** биед учирсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 124-125 дугаар хуудас),хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),Эргэн дурсахуй баарны 2022 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн хяналтын камерийн бичлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-17 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасны дагуу эд мөрийн баримтаар тооцох тогтоол үйлдэн сидиг авч, 2022 оны  03 дугаар сарын 18-ны өдөр прокуророос мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол гарсан байх ба хэрэгт хавсаргасан сидиг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.л

Өгчий

            Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч _________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

          Хохирлын талаар

                        

          Хохирогч ________  эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заажээ.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Болдбаатар нь хохирол нөхөн төлөхтэй холбоотойэ завсарлага авах санал гаргаж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно.

 

            Хохирогч эмчилгээний болон асаргааны зардалд 8,080,000 төгрөг, эмчилгээний зардалд 15,551,171 төгрөг нийт 23 631,171 төгрөг нэхэмжилсэн байна. Асаргааны  зардлын талаарх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хохирол нөхөн төлөх завсарлага авсан хугацаанд эмчилгээний зардалд шүүгдэгч 7,000,000 төлсөн байх тул үлдсэн 8,551,171 төгрөгийг шүүгдэгч _________ гаргуулж хохирогч _________ олгох нь зүйтэй.

 

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид 15.551.171 төгрөгийн хохирол учирсан бөгөөд баримтаар нэхэмжилсэн уг хохирлоос шүүгдэгч шүүхийн шатанд 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 8.551.171 төгрөгийг нөхөж гаргуулах.... “ санал,

 

хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирол төлбөрт 8.551.171 төгрөг дутуу байна.хохирогчийн зүгээс хохирол бүрэн барагдаагүй тул шүүгдэгчийг цагдан хорьсон тохиолдолд хохирогч хохирлоо гаргуулж авах боломжгүй нөхцөл байдал үүснэ. Шүүгдэгчийн ажлыг нь хийлгэж хохирол гаргуулах хүсэлтэй бана. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд заасан албадлыг арга хэмжээний төрлүүдээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн тодорхой хугацаа тогтоон хохирол төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдох хугацаанд өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгосон гэж үзэж байна. Иймд хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх ....”санал,

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг өөрөө торгуулийн болон хорих ялын сонгох санкцтай гэмт хэрэг. Хэдий улсын яллагч ялын доод хэмжээг оноож байгаа боловч хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж буй санал үндэслэлтэй байна. Шүүгдэгч хорих ял авах тохиолдолд хохирогч мөн давхар хохирч үлдэнэ. Шүүгдэгч гэр бүлээсээ ганцаараа ажил хийдэг, түрээсийн байранд амьдардаг, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлж байгаа шиг ажлаа хийж хохирогчийн хохирол төлбөрийг төлөх нь аль алинд нь хэрэгтэй гэж үзэж байна. Шүүгдэгч тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, өөрийн гэм бурууг ухаарч, ойлгосон. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу торгуулийн ялыг тодорхой хугацаа заан оногдуулж өгнө үү....” гэх саналыг тус тус гаргав.

 

            шүүгдэгч ________ үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ

 

            Хохирол нөхөн төлөх зорилгоор ажлын 5 хоногийн завсарлын хугацаанд шүүгдэгч ________-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  цагдан хоригдсон  13 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож,   195 /нэг зуун ерэн тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195,000 /нэг зуун ерэн таван мянга-н төгрөгийг торгох ялаас хасч биечлэн эдлэх торгуулийн ялыг 9,805 /есөн мянга найман зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,805,000 / есөн сая найман зуун таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлд заасан албадлыг арга хэмжээний төрлүүдээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэн тодорхой хугацаа тогтоон хохирол төлүүлэх арга хэмжээг заавал авах шаардлагагүй учир нь шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх хуулийн зохицуулалттай тул заавал үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч __________ цагдан хоригдсон  13 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, 195 /нэг зуун ерэн тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195,000 /нэг зуун ерэн таван мянга-н төгрөгийг торгох ялаас хасч биечлэн эдлэх торгуулийн ялыг 9,805 /есөн мянга найман зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,805,000 / есөн сая найман зуун таван мянга/-н төгрөгөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г__________ оногдуулсан 9,805 / есөн мянга найман зуун тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,805,000 / есөн сая найман зуун таван мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч __________ 8,551,171 /найман сая таван зуун тавин нэгэн мянга нэг зуун далан нэг/-н төгрөгийг  гаргуулж хохирогч __________ олгосугай.  

 

7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

 

8. Шүүгдэгч __________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ