Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/601

 

 

2022           07              20                                          2022/ШЦТ/601

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган                

 улсын яллагч  Э.Номин-Эрдэнэ

шүүгдэгч ________  нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

 

 Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205002421407 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, _______ оны 08 дугаар 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн _________ дүгээр хороо, ______ тоотод оршин суух хаягтай, урьд

2001 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар 55.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, ___________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Яллагдагч ___________/ нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ___________ “авто машинаараа шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, доод уруулын дотор салстад цус харвалт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ:  “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ___________ өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-нд би өөрийн ****** улсын дугаартай Веллцаяр маркийн авто машинтайгаа Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын замаар явж байхад хар өнгийн приус маркийн авто машин шахаад байсан, тэгээд гэрлээр дохиод байсан тэгээд би түгжрээд байгаа юм байхгүй байсан болохоор тоохгүй явж байхад уг авто машин миний машины урдуур орж хөндлөн шахаж зогсоод эрээн хувцастай 40 гаран насны эрэгтэй машинаасаа бууж ирээд буугаад ир гэхээр нь би машинаас буугаагүй тэгэхэд нь уг жолооч залуу миний машины арын хаалга онгойлгож машинд орж арын сандал дээр суугаад намайг араас гараараа боогоод яаж яваад байгаа юм бэ гээд байсан. Тэгээд миний хажууд машины гадаа зогсож байсан эрээн хувцастай 40 гаран  насны эрэгтэй миний нүүр хэсэгт гараараа  хэд хэдэн цохисон тэгэхэд цаанаас нь эмэгтэй хүн бууж ирээд хэл амаар доромжлоод шүлсээ хаяад байсан би явъя гэхээр явуулахгүй байсан тэгээд тухай үед яахаараа та нар олуулаа ингэж хүн рүү дайрдаг юм гээд цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Гэмтлийг эрээн хувцастай 40 гаран насны эрэгтэй намайг цохиж уг гэмтлүүдийг учруулсан. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нөхөр *****, хадам аав ****, ээжийн хамт Баруун 4 замаас хороолол орох гээд 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талд явж байхад голын эгнээнд явж байхад зүүн талаас нэг машин шахаад яваад байсан. Тэгээд явж байхад араас сигнал дараад өөрийнхөө цонхоо онгойлгоод манай машины цонх онгойлго гээд гараараа цохисон. Тэгэхээр нь манай нөхөр цонхоо онгойлгоход нөгөө машины жолооч урдаас нулимсан. Тэгэхээр манай нөхөр хажуу тал руу нь шахаад зогсоосон. Тэгээд манай нөхөр машинаас буугаад яагаад байгаа юм бэ гэж хэлээд нөгөө хүнтэй маргалдаж эхэлсэн... хадам аав Дугарсүрэн очоод машинаа холдуулаач гэж хэлээд нүүр хэсэгт нь цохиж байсан... гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 585 дугаартай “__________ биед зүүн завжинд шарх, доод уруулын дотор салстад цус харвалт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч _________ өгсөн: “...би **** нүүр хэсэгт нь гурван удаа гараараа цохисон, ам болон уруул хэсэгт нь цохигдсон байгаа, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Надаас өөр хэн нэгэн **** гэх хүнд гар хүрсэн асуудал байхгүй. Гэм буруугийн талаар маргаан байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ ,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас /,

үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/,

хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _____________ нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц___________ “авто машинаараа шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, доод уруулын дотор салстад цус харвалт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай ...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ___________ нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” дүгнэлтийг тус тус гаргав.

 

                        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч _______ нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт _________ “авто машинаараа шахлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн завжинд шарх, доод уруулын дотор салстад цус харвалт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан болох нь мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 16-нд би өөрийн ****** улсын дугаартай Веллцаяр маркийн авто машинтайгаа Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын замаар явж байхад хар өнгийн приус маркийн авто машин шахаад байсан, тэгээд гэрлээр дохиод байсан тэгээд би түгжрээд байгаа юм байхгүй байсан болохоор тоохгүй явж байхад...миний хажууд машины гадаа зогсож байсан эрээн хувцастай 40 гаран  насны эрэгтэй миний нүүр хэсэгт гараараа  хэд хэдэн цохисон...Гэмтлийг эрээн хувцастай 40 гаран насны эрэгтэй намайг цохиж уг гэмтлүүдийг учруулсан. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 585 дугаартай “_________ биед зүүн завжинд шарх, доод уруулын дотор салстад цус харвалт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/  гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч _________ гэмт үйлдлийн улмаас хохирогч __________ учирсан гэмтлийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хэргийн үйл баримт зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч _________ нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

 Хохирлын талаар:

 

 Хохирогч ________ нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 370,000 төгрөг нэхэмжилдэг бөгөөд  нүдний шилний засвар үйлчилгээний төлбөрт 64000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

 

  Иймд шүүгдэгчээс 64000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц_________ олгох нь зүйтэй байна.  

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох....” санал гаргав.

 

             Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _______ 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ________ оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********д сануулах нь зүйтэй.

 

           Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар __________ 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.  

           

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ___________ 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________ 64000 /жаран дөрвөн мянга/-н төгрөг гаргуулж, хохирогч __________ олгосугай.

 

         5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ____________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ