Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/611

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Ц.Дайрийжав,  нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,  

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

иргэдийн төлөөлөгч Х.Одонтуул

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ___________, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо

шүүгдэгч ___________, түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өөлд овогт __________ холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000070 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1__________ оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн _________ тоотод оршин суух хаягтай, боловч Баянгол дүүргийн 10 дугаар хороо __________ тоотод түр оршин суудаг, урьд нь Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  ________________

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Шүүгдэгч _________ нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн _________ тоотод _____________ цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн  гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч __________ мэдүүлэхдээ:   “...2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн том хүү ******* гэрт очсон. Очиход талийгаач байсан. Очоод утсаа янзлуулаад буцаад гарах гэхэд замдаа бууна гээд миний машинд суусан. Буух болсон чинь би танайд очиж болох уу, ээжтэйгээ утсаар маргалдсан гэртээ харимааргүй байна гэхээр нь гэр рүүгээ дагуулж явсан. Өчигдөр архи уусан шартаад байна гэхээр нь замдаа дэлгүүр дээр зогсож 100 граммын шилтэй архи аваад манайд очсон. Манайд очоод орой нь 0.5 литрийн 1 шил архи ууцгаасан. Дахин 0.75 литрийн 1 шил архины талыг нь уугаад амарсан. 2022  оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 11 цагийн үед үлдсэн тал шил архиа уугаад өдөржин гэртээ байж байгаад орой 8, 9 цагийн үед ганц юм уучихмаар байна гээд хоол идэж чадахгүй байсан. Тэгээд орой 8 өнгөрөөгөөд 9 цаг болж байхад бид 3 дэлгүүр гарч архи, тамхи, ундаа, чипс нийлж авсан. Ууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрээд харахад сууж байсан. Тэгээд өөрт нь 2 хүүхдээ бод, хань ижилтэйгээ эвлэр,чи ийм хүүхэд байгаагүй, гадуур дотуур гарахаа боль, настай эхийнхээ үгэнд орохгүй, архи уухаараа барьж аваад байдаг гэхээр нь чи уухгүй байсан бол юу гэж тэгэх юм гэдэг зүйл ярьж байгаад би талийгаачийг чи арай ч ийм байгаагүй, ах нь чамайг мэднэ, ингээд хөгшин хүнтэй яваад байвал хийморь сүлд чинь байхгүй болно гээд хэлчихсэн чинь таньд ямар хамаатай юм гээд босоод ирэхэд нь хажууд байсан хутгаараа хутгалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. ..”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч _________ мэдүүлэхдээ: “...Талийгчтай 2008 онд танилцсан. 2 хүүхэдтэй, 5 настай охинтой аавыгаа байнга ярьдаг. Хүү том болсон тул гайгүй байгаа. Бид хоёр 2021 оноос эхлэн таагүй харилцаатай болж тусдаа амьдарсан. Хадмынхаа хашаанд амьдардаг байсан. Тусдаа байх хугацаанд талийгаач 2 хүүхэддээ байнгын санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг байсан. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг охиндоо 288,000 төгрөгөөр тогтоолгосон. Хүүд тогтоогдоогүй. Хэрвээ 3 хүүхэтэй байсан бол өрх толгойлсон эмэгтэй гээд тогтоогдох байсан. 18 нас  хүртэл нь хүүд нөхөн төлбөрт 29,585,700 төгрөгийг  нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан: “...Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран __________ тоотод  суух ______ иргэн _________ нь бусдад хутгалуулж нас барсан.... “гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 01 дүгээр хуудас/, 

 

- Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр  хавтаст хэргийн 02  дугаар хуудас/, 

 

- хэргийн газрын үзлэг хийсэн...уг хэрэг учрал болсон гэх газар нь __________ дүгээр гудамжны 21 тоотод байрлах хашаа, монгол гэрт болсон гэх...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст  хэргийн 06-13  дугаар хуудас/,

 

-Цогцсонд  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 6-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч _________  өгсөн: “....Би _____т хандан эхнэр хүүхэдтэйгээ эвлэрээд цуг байж болдоггүй юм уу, хөгшин  авгай дагаад гүйгээд байх юм. Бузар пизда юм аа чи энийгээ больмоор юм гэж хэлсэн чинь танд хамаагүй гэж хэлсэн. Чи тэгээд хариач дээ гэж хэлсэн  чинь хамаагүй ээ гэсэн. Тэгэхээр нь би гэрийн гол байрлах, ширээн дээр байсан хоол хийхэд ашигладаг хүрэн өнгийн иштэй хутгыг аваад цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалаад хутгаа сугалаад авсан чинь шууд доошоо хараад унасан. Тэгэхээр нь эхнэр Туулыг сэргээгээд би Батбаатарыг хутгалчихлаа цагдаа эмнэлэг дуудаарай, болохоо байлаа гэсэн. Тэгсэн эхнэр өөрийн утаснаас цагдаа эмнэлэг дуудсан....” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч _________ дахин өгсөн мэдүүлэгт: “...Тэр үед би талийгаачид хандаад чи одоо манай энд хоёр хүүхэд болоод эхнэр нь байхад нийлээд хамт байж болохгүй юм уу гэхэд надад танд хамаагүй гэх хариу хэлсэн, тэгэхээр нь би талийгаачид чи хөгшин авгайтай яваад бүүр донгио балай болсон байна. Хийморь сүлд чинь зайлсан байна гээд хэлсэн чинь орон дээрээс танд ямар хамаатай юм бэ гээд босоод ирэхээр нь өмнө нь ийм зан гаргаж байгаагүй хүн тул... би сандраад ширээн дээр байсан хоол хийдэг хүрэн өнгийн иштэй хутга байсныг аваад нэг удаа цээжний хэсэгт хутгалсан...”гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 206-209 дүгээр хуудас /,

 

         мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э_________ өгсөн: “...Миний бие уг хэргийн амь хохирогч __________ гэх хүний гэр бүлийн хүн байгаа юм, бид дундаасаа ________ 2014 оны 09 сарын 28-нд төрсөн, бага охин маань ****** 2017 оны 04 сарын 11-ны өдөр төрсөн хүүхэдтэй байсан, гэр бүлийн баталгаатай гэр бүл юм. Талийгаач нас барсан талаар би хэрэг гарсан өдрийн маргааш нь ажил дээрээ буюу __________ хорооны байранд байхад алсан хүнийх нь эхнэр болох Туул гэх хүн надад хэлсэн тэгээд гэр бүлийн бусад хүмүүст хэл дуулгаж байсан юм...Энэ үеэс хойш 18 нас хүртэл хугацаа 7 жил байгаа нь 84 сар 100 хувь мөнгөө одоогийн үнэлгээгээр гэж бодоход 23.335.200 төгрөг болж байна. Иймд хүү ________ 29.585.700 төгрөг болж байгаа бөгөөд энэ мөнгөн дүнг гэм буруутай хүнээр төлүүлмээр байна. Тухайн үйлдэлд таарсан шийтгэл оногдуулж өгнө үү гэж найдаж байна...” гэх мэдүүлэг. /2 хавтаст хэргийн  162 хуудас/,

 

- мөрдөн байцаалтад гэрч ___________ өгсөн: “...2022 оны 01 сарын 12-ны өглөө 08 цагт сэрээд үлдсэн архи бид гурав хувааж уугаад би тасраад унтаад 21 цагийн үед би сэрэхэд ****,****** хоёр дэлгүүрээс архи зээлнэ гээд гарч, 1 шил 0,75 хараа архитай ирээд бид гурав хувааж уугаад сууж байхад би гэрийн зүүн талд орон дээрээ сууж байсан, харин __________ миний урд талд хоолны ширээний хойно, __________ эсрэг талд суугаад архиа уугаад хоорондоо юм яриад сууж байсан. Харин би сүүлд авсан архинаас 3 хундага уугаад би 22 цагийн үед орон дээрээ унтсан. Ингээд унтаж байхад ***** намайг татаж 23 цагийн үед сэрээгээд би хүн хутгалчихлаа гэж надад хэлэхэд миний уусан байсан архи тэр дороо гараад тэгээд ********* дугаарын утсаар 102 дугаарт залгаж цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн... Мэнай гэрт 2022 оны 01 сарын 11-ний өдөр __________ бид гурав ирээд хамт байсан. Харин хэн нэгэн гарч яваагүй, хэн нэгэн ч мөн ирээгүй. Бид гурваас өөр хүн гэрт байгаагүй...Надад ____________ би хутгалчихлаа гэж хэлэхээр нь босоод харахад _______ доошоо хараад хэвтчихсэн цээжнээс нь цус гарчихсан...******* би хүн хутгалчихлаа гээд гартаа бор өнгийн иштэй төмөр зузаан хутгыг гартаа барьчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...Тухайн өдөр 23 цаг 59 минут болж байхад Баянгол дүүргийн ***** хороо Зүүн нарангийн _________ тоотод Баатарсүрэн, ________ алчихлаа хурдан ир гэх дуудлага мэдээлэл ирсэн...Туул гэх эмэгтэйтэй гар утсаар холбоо барихад согтуу гэрээ шууд зааж өгч чадахгүй байсан тул зам уруудаад гараад ирэхийг хүссэн бөгөөд тухайн үед Туул гэх хүнтэй Сайн түнш гээд дэлгүүрийн хажууд уулзсан бөгөөд дуудлага өгсөн хаягийг заалгаад гэрт нь очсон. Бид нарыг очих үед хашаанд нэг Монгол гэр байх бөгөөд тухайн гэрт ороход талийгаач нь доош хараад хэвтсэн байдалтай ойр орчим нь цус мэт зүйлээр бохирлогдсон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутга нь баганы голд шар өнгийн модон сандал дээр байсан. Би хэн ийм зүйл хийсэн талаар асуухад тухайн эмэгтэй манай нөхөр энэ асуудлыг хийсэн гэх зүйл хэлсэн. Би хамтрагч ***** хамт ***** гэх хүнийг явганаар хайхад доошоо гудамж уруудаад алхаж байгаа харагдсан бөгөөд араас нь очиж баривчилсан...ганц тамхи өгөөч би хүн алчихлаа гэж хэлсэн...Гэрт орох үед өөр хүн байгаагүй бид нар гаднаас дуудлага мэдээл өгсөн Туул гэх эмэгтэйн хамт гэрт орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

 

 мөрдөн байцаалтад гэрч Э_________ өгсөн: “ ..2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой... 23 цагийн үед хашаанд нь машин орж байгаа эсвэл ирж байгаа дуу чимээ гараад нэг эрэгтэй хүн утсаар яриад цагдаа дуудаад байгаа чимээ сонсогдож байсан. Хоорондоо эрэгтэй эмэгтэй хүний ярилцах чимээ гарсан бөгөөд ямар зүйл сонсогдоогүй. Харин эрэгтэй хүн зам зааж байгаа бололтой “усан сан” “13-р сургууль” гэх дуу сонсогдсон. Тэгээд байж байгаад чимээгүй болчихсон...Уг хоёр хүний нэг нь лам эгчийн хоолой байсан. Харин эрэгтэй хоолойг хэн болох талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  31-33 дугаар хуудас /,

мөрдөн байцаалтад гэрч __________ дахин өгсөн: "...би гадаа олон хүн байсан талаар огт яриагүй. Хэн чинь нударчихваа гэж яриа гарсан гэж Заяа гэж хүнд огт хэлээгүй миний бодпоор одоо ийм зүйл яриад байгаа нь шууд том хүү ___________гэж хүнийг хардаад байна гэж ойлгосон. Гэрт байхдаа хүртэл аав нь арай хүн алах хүн биш гээд хоорондоо яриад байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 227-230 дугаар хуудас/,

 

 

 

 

             мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 11-нд ээж маань сувилалд хэвтэж байгаад гарсан гээд аав, ээж хоёр гэрт ирсэн. Тэгээд гэртээ харихаар явах үед нь зам дөхөөд бууна гээд талийгаач машинд нь суугаад явсан юм Ингээд тухайн өдрөөс хойш нэг хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-нд манай хадам аав болох хүний эрүүл мэнд муу байна гэхээр нь эхнэрийн хамт Эрдэнэт хот орж эргэхээр явсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад

3

 


_________ дахин мэдүүлэгт: “ ...*****” улсын дугаартай манай гэр бүлийн үн унадаг машинтай эхнэр ________ болон өөрийн хүү охины хамт __________ эх айлд очсон. Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гарсан эм. Би 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 18 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймаг “Баруун бүрэн” сум орсон буцаад ирэхдээ маргааш нь хэрэг гарсан талаар сонсоод 2022 оны 1 дүгээр сарын 13-нд ирсэн цагаа сайн мэдэхгүй байна...” гэх мэүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

 

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн “...____ манай нөхөр бид 2008 онд эр бүлээ батлуулаад одоо 12 жил хамт амьдарч байна...2022 оны 01 дүгээр срын 12-ны орой эхнэр ________ болон 2 хүүхдийн хамт ирээд 1 хоноод манай нөхөр ____г аваад явсан тэгээд шууд Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Манай нөхөр ч цаашаа ажилдаа явсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 3-5 хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “ ...2022 оны 01 дүгээр сарын эхэн үеэр нэг ажлын бололтой хувцас өмссөн 35 орчим насны өндөр ойролцоогоор 178 см орчим өндөр, жаахан туранхайвтар, богино халимаг үстэй шанаагаараа бага зэрэг халцарсан гэмээр залуутай орой 18-19 цагийн үед Баатараа гэх хүн хамт орж ирээд 1 шил архи аваад өмнө нь манайхаас цуг орж ирсэн залуугийн тавьсан өр байсан дээр нэмж 26.600 төгрөгийн өр тавиад гараад явсан. Хэсэг харагдахгүй байсан чинь сүүлд нэг настай хүн орж ирээд “арай бага өр тавиагүй юу” гэж хэлээд өрийг нь дараад явсан. Би ________ гэх ахыг хамгийн сүүлд тэр ажлын хувцастай хүнтэй орж ирсэн тэрнээс хойш огт хараагүй байгаа...өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Манайх камер байгаа боловч одоо тэр үеийн бичлэг байхгүй ” гэх мэдүүлэг /  1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн “ Би 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр найз нар болох ________ нартай Хөвсгөл аймагт амраад явж байсан юм. Тухайн хэрэг гарсан өдөр надад 2022 оны 01 дүгээр сарын 15-нд намайг Хөвсгөл аймгаас гарах үедээ гар утсаа асаахад найз Чулуунбаатараас  дуудлага ирсэн юм. Тэгээд би утсаа аваад ярих үед аав маань хүн амины хэрэг хийсэн хоригдож байгаа гэх зүйл хэлсэн...” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн  83-84 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч __________ өгсөн: “... Бид нар тухайн үед миний өөрийн эзэмшлийн ***** улсын дугаартай Акуа машинаар явсан бөгөөд бензин бага иддэг тул тэгж явсан юм. 2022 оны 01 дүгээр сарын 10-нд орой ярьж байгаад гараад замдаа хоноод маргааш нь буюу Хөвсгөл орсон юм. Бид нар маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 05 минутад би утсаа асаагаад хартал манай найз болох ****** эхнэрээс Батбилэг байна уу? яаралтай ярих юм байна гэх зурвас ирсэн байхаар нь ______ хэлсэн чинь өөрөө утсаа асаагаад гэрлүүгээ ярьсан юм. Тэгээд __________ гэнэт уйлаад байсан бөгөөд 60 гарсан хүн байж ийм юм хийчих гэж дээ ядаж байхад ахын найзыг байна шүү дээ гээд уйлаад байсан. Бид нар энэ тухай сонсоод шууд Улаанбаатар хот руу гарсан бөгөөд явсаар байгаад 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод орж ирсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 234-236 дугаар хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 239-245 дугаар хуудас/,

 

Шинжээч _________ авсан тэмдэглэл “...2022.03.17-ны өдрийн 1108 дугаартай дүгнэлт гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн хутганд үзлэг хийхэд модон бариултай хутга байсан бөгөөд хутганы бариул хэсэг тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон байсан. Бохирлогдсон модон иштэй материалтай эд зүйл дээр гарын мөр илрэх магадлал бага байдаг. Объектийн онцлогоос шалтгаалан гарын мөр илрүүлэх хими болон физикийн арга ашиглан шинжлэхэд гарын мөр илрээгүй болно...” гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №340 дугаартай Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Талийгаач ________ цогцост цээжний зүүн урд эгэмний дунд шугамаар 2, 3-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрсэн үнхэлцэг, зүрхний зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач ________ нь цээжний хөндийд нэвтэрч зүрхний зүүн ховдлын хатгагдсан шархны улмаас цус алдаж нас баржээ.

Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

Талийгаач нь В(Ш)-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согголттой байжээ...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 132-135 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №334 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гэх 2 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн ________ гэх баруун гарын дунд хурууны хээний дардастай тохирч байна. 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын хээний дардас, гарын мөрүүд, харьцуулах загвараар ирүүлсэн ________ гэх гарын хээний дардастай тохирохгүй байна” гэх дүгнэлт. /архины шилнээс бэхжүүлсэн хурууны хээ/, / 1 дүгээр хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудас/,

16.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №715 дугаартай Биологийн шинжилгээний "...Шинжилгээнд ирүүлсэн 23 см урттай хүрэн өнгийн иштэй хутган дээр дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Уг хүний цус нь В(Ш) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт. / 1 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №752 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ________ 57/эр гэж хаягласан цусанд 1,6 промилли спирт илэрсэн. Цусан дах 1,6 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна,

__________ 57/эр гэж хаягласан цусанд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэх дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Биологийн шинжилгээний №753 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн _______ 57 настай, эрэгтэй гэж хаягласан 001415623 гэсэн хуруу шилний дугаартай, улаан өнгийн таггай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Уг цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №333 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн футболканд гэмтэл үүсэн байна, Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. Хөх өнгийн футболканд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Хөх өнгийн футболканд үүссэн гэмтэл шинэ байна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 173хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Биологийн шинжилгээний №716 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн талийгаач ___________ өмсөж явсан гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь В(III) бүлгийн харьяалалтай хүний цус байна..." гэх дүгнэлт / хавтаст хэргийн  178 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №113 дүгнэлт:

-________ нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. _______ нь тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. _________ нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна.

-_________ нь хэрэг хариуцах чадвартай байна..." гэсэн дүгнэлт. / 1 дүгээр хавтаст хэргийн 186-187 дугаар хуудас/,

         

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1108 дүгнэлт:

 

-Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх хутгыг биет байдлаар ирүүлсэн тул гарын мөр илрүүлэх шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн хутга дээрээс гарын мөр илрээгүй болно. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ________ овогтой __________ гэх гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн  52 дугаар хуудас/,

 

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудас/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэлээ.  

 

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч _______ нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** дүгээр гудамжны *** тоотод ****** цээжин тус газар хутгалж алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

 

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Тэжээгчээ алдсан тэтгэмж 29,585,700 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  олгуулах үндэслэлтэй байна..” гэх дүгнэлтийг,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хүний амь нас хохироосон гэм буруугүй гэж маргасангүй, гэвч уучлаарай гэдэг үгээр хохирлыг төлсөн гэх боломжгүй, 2 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Хүүд  29.585.700 төгрөгийг 1 хүүхдэд тогтоолгох асуудлыг хүссэн. Жил бүр өөрчлөгддөг тул хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээгээр тооцож  гаргуулж өгнө  үү ....” гэх дүгнэлтийг,

             

          шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Учрал шүүхийн хэлэлцүүлэгт:  ”...шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1-д заасан зүйлчлэлтэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Оршуулгын зардалд 5,700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, Иргэний журмаар шийдвэрлүүлэхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэх  дүгнэлтийг тус тус гаргав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

 1.Шүүгдэгчийн үйлдсэн “хүнийг алах” гэмт хэргийн субьектив болон обьектив шинж хангагдсан буюу шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн ба энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ________ мэдүүлэхдээ:   “ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн том хүү ________ гэрт очсон...Нэг сэрээд харахад сууж байсан. Тэгээд өөрт нь 2 хүүхдээ бод, хань ижилтэйгээ эвлэр,чи ийм хүүхэд байгаагүй, гадуур дотуур гарахаа боль, настай эхийнхээ үгэнд орохгүй, архи уухаараа барьж аваад байдаг гэхээр нь чи уухгүй байсан бол юу гэж тэгэх юм гэдэг зүйл ярьж байгаад би талийгаачийг чи арай ч ийм байгаагүй, ах нь чамайг мэднэ, ингээд хөгшин хүнтэй яваад байвал хийморь сүлд чинь байхгүй болно гээд хэлчихсэн чинь таньд ямар хамаатай юм гээд босоод ирэхэд нь хажууд байсан хутгаараа хутгалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. ..”  гэх мэдүүлэг болон болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүдээр хэргийн үйл баримт нотлогдох бөгөөд шүүгдэгч __________ гэмт үйлдлийн улмаас хохирогч ______ амь нас хохирсон болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №340 дугаартай Цогцост хийсэн шинжээчийн  “Талийгаач ,,,,,,,, цогцост цээжний зүүн урд эгэмний дунд шугамаар 2, 3-р хавирганы завсар цээжний хөндийд нэвтэрсэн үнхэлцэг, зүрхний зүүн ховдлын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач ________ нь цээжний хөндийд нэвтэрч зүрхний зүүн ховдлын хатгагдсан шархны улмаас цус алдаж нас баржээ. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь В(Ш)-р бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ” гэх  дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдож байна.

 

2.Шүүгдэгч _______ гэмт үйлдлийн улмаас амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаант холбоо нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байна. Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлийн нийгмийн аюулыг урьдаас ухамсарлаж, түүнийг хүссэний улмаас хүйтэн зэвсэг болох хутгаар хохирогч ________ амин чухал эрхтэн байрлах цээжний хөндийг хэсэг рүү нь нэвтлэн дүрж, амин чухал эрхтнийг гэмтээсэнтэй шууд шалтгаант холбоотойгоор __________ нас барсан байх тул шүүгдэгчийг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ________  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг _______ цээжин тус газар хутгалж алсан  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  

Хохирлын талаар

         

Шүүгдэгч нь оршуулгын зардалд 5,700,000 төгрөгийг төлсөн байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүү ________ тэжээгчээ алдсаны тэтгэмжид 29,585,700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд  эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхэд нотлох баримтууд хангалтгүй дутуу учир нь Нийгмийн халамжийн газраас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоосон шийдвэр нь хэрэгт авагдаагүй амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийн хэнд нь хэдэн төгрөгийн тэтгэмж тогтоосон нь тодорхойгүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцоолон шийдвэрлэх боломжгүй байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгох асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ________ Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх...” санал гаргав.

 

шүүгдэгчийн өмгөөлөгч: “... шүүгдэгч 58 настай, уушигны архаг өвчтэй, эмчийн хяналтанд байдаг. Хохирлоо нөхөн төлсөн.  Гэмт хэргийг нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 1.4 дүгээр заалтыг хэрэглэж бага ял оноож  өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: “... хүнийг санаатай алсан. Архидан согтуурлын улмаас  өөрийн хүүхэд шиг хүнтэй архидан согтуурч өөрийгөө хянаж чадаагүйгээс ийм зүйл болсон. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж  байна ...” гэх саналыг тус тус  гаргав.

 

Шүүгдэгч ________  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хувьд хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өөрийгөө илчлэн мэдүүлж байгааг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10 /арав/-н  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээллтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

             

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см  урттай, хүрэн өнгийн иштэй  1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар _________ 10 /арав/-н жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.            

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар _________ биечлэн эдлэх 10 /арав/-н жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч __________ цагдан хоригдсон 191 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

 

5. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см  урттай, хүрэн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

           7. Шүүгдэгч __________ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол __________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ 

 

                                               

                                              ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА

 

 

                                                                                                 Ц.ДАЙРИЙЖАВ

 10