Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 193

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******  ******* дугаар хороо ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух *******ын ******* //

Хариуцагч: ******* *******  хороо *******ийн гудамжны тоотод суух //-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоох, түүний асрамжийн асуудлыг шийдвэрлүүлж тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: 2011 онд танилцаж, 2012 оноос ханилан суусан. 2013 онд хүү Б., 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү нарыг төрүүлсэн. Амьдралын шаардлагаар хүү Б.ийг өөрийн төрсөн эх Б.т 201******* оны 4 дүгээр сард үрчлүүлсэн. бага хүүгээ төрснөөс хойш бидэнтэй хамт амьдрахаа больж өөр хүүхэнтэй хамт амьдарч байгаа тул хүү Б.ыг өөрийн асрамжид авч, түүний эцгийг шүүхийн журмаар тогтоолгож тэтггэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв. 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Хүүхдийн эцэг гэдэгтэй маргахгүй. Хүүдээ тэтгэлэг төлнө гэхдээ би хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай учраас тэтгэлэгийн хувийг багасгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Том хүүг маань хадам эх үрчилж авсан. Амьдралд нь хэрэгтэй байх гээд би юм хэлээгүй. Одоо бага хүүг маань  ахдаа үрчлүүлэх санаатай байгаа учраас хүүгээ өөрийнхөө асрамжид авмаар гэв. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.д холбогдуулан  хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хүүхдийг өөрийн асрамжид үлдээх гэсэн 3 шаардлагыг шүүхэд гаргажээ.

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Дуулгат *******ын ыг төрөх үед эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар хүүхэд эхийн нэрийг авсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар хүүхдийн эцэг, эхийг захиргааны буюу шүүхийн шийдвэрийг үндэслэн тогтоодог.

Хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоогдоогүй нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар хүүхдийн эцгийг тогтоолгохоор хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хариуцагч Д. хүүхдийн эх Т.*******той эр эмийн харьцаатай байсан, хамтран амьдрах хугацаанд хүү Б. төрсөн талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дэмжиж шүүхэд мэдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны хэрэгсэлд хариуцагчийн тайлбар орж тооцогддог учраас шүүх дээрх тайлбарыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 23.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Дуулгат *******ын ын эцгийг хариуцагч Д. болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч Т.*******  хариуцагч Д.ийг 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарсан, энэ хугацаанд хүү Б. эхийнхээ асрамжид байгаа үндэслэлээр маргаантай байгаа асуудлыг нэг мөр зорилгоор хүүхдийн асрамжийг шүүхийн журмаар тогтоолгохыг хүсчээ.

Мөн хүүхдийг өөрийн асрамжид байлгаж өсгөж хүмүүжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн эцгээс тэтгэлэг гаргуулахыг шаардсан байна.

Хүүхдийн асрамжийн талаар гаргаж буй шаардлага нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын үндэслэл мэт боловч зохигч шүүхэд хандахаас өмнө энэ талаар тохиролцоонд хүрээгүй маргаантай байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа учраас хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 Хариуцагч  Д. хүү ыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “бидний дундаас 2 хүүхэд төрсөн, том хүүг Т.******* төрсөн эх тээ үрчлүүлсэн. Бага хүүг ахдаа үрчлүүлнэ гэж ярьдаг учраас би хүүгээ өөрийнхөө асрамжид авна” гэж тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хүүхдийг үрчлүүлэх тохиолдолд эцэг, эхийн зөвшөөрөл авдаг учраас хариуцагчийн Д.гийн тайлбарыг үндэслэн хүү ыг түүний асрамжид үлдээх боломжгүй юм.

Харин хүүхэд төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид байсан, тэрээр 11 сар 21 хоногтой энэ тохиолдолд хүүхдэд эцгээс илүү эхийн хайр халамж асаргаа зайлшгүй шаардлагатай, мөн төрсөн цагаасаа хойш эх, төрсөн ах, эмэг эхийн хамт амьдарч байсан тэдэнд энэгшин дассан зэрэг бодит нөхцөл байдал байгааг харгалзан эхийн асрамжид үлдээх нь хүү ын эрх ашигт нийцнэ гэж үзсэн.

Эцэг Д. хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т заасан ...тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилнэ гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр гаргуулж улсын орлогод оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7, 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 2******* зүйлийн 23.1-д заасныг баримтлан хариуцагч ийг 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү *******ын ын эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д заасныг баримтлан 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.ыг эх Т.*******ын  асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50/тавь/ хувиар, 11-1******* нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.гээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  5*******  дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжид 171.**************2//  төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7-д зааснаар шүүхийншийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                                               ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ