Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 197

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* *******гийн******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг ******* хороо, ******* ******* тоотод оршин суух, Их шавь ийн /РД:/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг шаардсан нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.                              

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амарзаяанар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. бид хоёр 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б. төрсөн. 2013 оноос Ц.Бат-Эрдэнийн зан харьцаа өөрчлөгдөж архи согтууруулах ундааг байнга хэрэглэж агсан согтуу тавьж, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй харьцаа тогтоосны улмаас сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд байнга өртөж байсан учраас тусдаа амьдарцгаасан. Энэ хугацаанаас хойш бид эвлэрч амьдраагүй, цаашид Ц.тэй хамт амьдрах сонирхолгүй учраас гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.ийг өөрийн асрамжид авахыг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Болортуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дэмжиж байна. Ц. Төв аймгийн цагдан хорих төвд хоригдож байгаа учраас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Болотуяа нь хариуцагч Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсчээ.

Хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч С.Болортуяа, хариуцагч Ц. нар нь 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр  гэрлэлтээ бүртгүүлж, 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.ийг төрүүлж, 2013 оноос тусдаа амьдарч байгаа, гэрлэгчид тусдаа амьдрах болсон шалтгаан нөхцөл нь хариуцагч Ц. гэр бүл болж хамт амьдрах явцдаа Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “бие биедээ үнэн байх” үүргээ биелүүлээгүй, өөр бусадтай эр эмийн харьцаа тогтоосон, зан харьцааны хувьд таарамжгүй байсан  тухай үйл баримтад маргаагүй.

Гэрлэгчид шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч ажиллагаа амжилтгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон үндэслэлээр эвлэрэх сонирхолгүй байгаагаа шүүхэд илэрхийлж бичгээр тайлбар ирүүлсэн зэргийг үндэслэн  шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх ...тухайгаа тохиролцож болдог бөгөөд зохигч энэ асуудлаар маргаагүйг хүүхдийг эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон гэж үзэх үндэсэлтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү ийг эх С.Болортуяагийн  асрамжид үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч Ц. өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан  ******* *******гийн*******, Их шавь ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү ийг эх С.Болортуяагийн асрамжид үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар  нэхэмжлэгч С.Болотуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.эс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Болортуяад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийншийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай. 

 

                                                ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ