Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/602

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган     

улсын яллагч С.Бичинхүү /томилолтоор/,   

хохирогч ____

шүүгдэгч __________, тэдний өмгөөлөгч Б.Баттуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: 

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** овогт ___________ нарт холбогдох эрүүгийн 2205007061461тоот дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэч, ******** оны 10 дугаар сарын 15-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Мишээл салонд үсчин хийдэг, мэргэжилгүй, ам бүл -2, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн ____ хороо 65 байрны В1 давхарын 2 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, _

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, __ оны 09 дүгээр сарын 27-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин ажилтай, мэргэжилгүй, ам бүл-4 , нэг зээ болон 2 хүүхдийн хамт амьдардаг, __ 6 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, _______

 

Холбогдсон хэргийн талаар

 

Яллагдагч _________ нар нь 2022 оны 2 дугаа сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ___________ тоотод оршин суух хохирогч ........ гэртээ хүн цуглуулж “архи ууж шуугилдлаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, унагааж хөлөөрөө дэвсэн “ баруун 4 дүгээр хавирганы хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий гэмтэл,

Мөн уламжлалт цагаан сарын баярыг тэмдэглэн төрсөн ах __________ золгохоор ирсэн хохирогч _______  “архи ууж шуугилдлаа, одоо явцгаа гэх шалтгаанаар гараараа цохиж, үсдэж унагааж,  өшиглөн “ биед  зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух зүүн нүдний доод зовхи, эрүү баруун гарын ядам хуруунд зулгаралт, баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн орчим, цээж хэвлий нуруу, баруун бугалга, шуу зүүн бугалга, шуу, умдаг баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт бүхий гэмтлүүдийг тус тус учруулан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед энэ хүмүүс гаднаас орж ирсэн. Би эгчдээ дусал хийж өгөх гээд ариун цэврийн өрөө орж бие засаад гарч ирэхэд 04 тоотын хаалга онгойж өндөр шар хүүхэд орилж, хүүхэд нь ирээд аваад гарсан. Яг тэр явцад намайг үсдээд 03 тоот руу чирсэн. Би арай гэж салаад гэр лүүгээ орсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Энэ үйл явдал 5-6 минутад болсон. Гараад ирэхэд цагдаа ирсэн, энэ 2 хүнийг гавласан байсан. Тэнд хохирогчийн хавиргыг хугалж, нийлж зодсон зүйл болоогүй. Хохирогчийн хавирга яаж хугарсныг би үнэхээр мэдэхгүй байна. Хохирогчийн гэрт гаднаас 2 эрэгтэй, 3 эмэгтэй орж ирж уусан. Би ариун цэврийн өрөө ороод гарч ирэхэд намайг үсдэж чирсэн шалтгаан гэвэл хохирогчийн гэрээс нэг өндөр эгчийг хүүхэд нь аваад гарч байсан. Яг тэр хаалга онгойх үеэр би явж таарсан. Хөл муутай нэг эгч намайг үсдээд дарсан. Тэр үед хохирогч гарч ирээд болиоч гэхэд би гэр лүүгээ мөлхөж орсон. Тэрнээс хойш мэдэхгүй. Хохирогч болохоор __________ бид хоёрыг нийлж зодсон гэж яриад байна. ...” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ мэдүүлэхдээ: “... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед энэ хүмүүс гаднаас орж ирсэн нь үнэн. Өдрийн 13 цагаас эхлэн ууж байсан. Хаалганууд ойрхон байдаг тул маш их чимээ гарч байсан. Би коридорт гараагүй, ач зээ нараа хараад байж байсан. 19 цагийн орчим коридорт эмэгтэй хүний туслаарай гэх дуу гарсан. Миний 14 настай хүүхэд түрүүлээд гарсан. Би хүүхдүүдээ үлдээгээд араас нь гарахад миний 14 настай хүүхдийг одоо бодоход ________а гэх хүн хоолойг нь багалзуурдаад 03 тоотын ховилтой хаалганы ханыг савуулж, эмэгтэй нь миний хүүхдийг үсдэж байсан. Би насанд хүрээгүй охин хүүхдийг яагаад зодож байгаа юм бэ гэхэд ________а миний хүүхдийг орхиод над дээр ирж миний гарын салаавчилж дараад намайг сөхрүүлж суулгасан. Би өвдөөд байна гэхэд манай 01 тоот хаалганаас ээж, охин 2 болох ________ нар гар ирж бид нарыг салгасан. Би хүүхдээ аваад гэртээ орсон. Удаагүй цагдаа ирсэн. _______ нь хэл амаар их доромжилж байсан. Ийм нөхцөл байдал үүсээгүй. Би гарч ирээд 14 настай хүүхдээ өмөөрч, хохирогчид гараа мушгиулж, хүүхдээ аваад гэртээ орсон. Надад хүн зодох чадвар байхгүй гэв...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

хохирогч Ж_________ мэдүүлэхдээ: “.... энэ 2 хүн худал мэдүүлж байна. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт дүү нар ирж идэж уусан. Манай эмэгтэй дүү _______ ариун цэврийн өрөө орсон. Удаад байхаар нь гайхаад гарч ирэхэд _______ болон тэр байрны бүх хүмүүс зодож байсан. Бид хоёрыг тал талаас 6 айлын  хүмүүс бүгдээрээ гарч ирж зодсон. *******тэр байрны хүмүүсийг удирддаг эзэн нь гэж ойлгосон. Би настай хүн тул зодоон хийнэ гэж байхгүй. __________ нар тэнд байсан. Цагаан сарын баяраар дүү нар ирээд сэтгэл хөдөлсөн байсан тул би архи ууж нэлээн муу байсан. _______ нь  хамаг будлианы эзэн. _______ гайгүй хүн. Би энэ 2 хүнийг сайн ялгахгүй байна. ******* тухайн үед саарал үстэй байсан байх

.....Зодоонд _____ байгаагүй. Харин О_______ баахан хүмүүс авч ирээд Нямжамъяан бид хоёрыг газар хэвтүүлээд зодож байсан.

.....Батхишиг бид 2 дүүгээ өмөөрч байхад баахан хүмүүс ирж зодсон. _____ нар зодоонд оролцсон 2 хүн. Гэхдээ _____сүүлд нь гарч ирсэн. Би Энхтүвшинг цагдаа дуудсан гэж бодож байна. Зодооныг салгасан хүн нь Э______н. Би нэлээн согтуу байсан тул сайн санахгүй байна.Би шүүгдэгчийн хурууг салаавчилж дараагүй.  Миний хавирга яаж байгаад хугарсаныг мэдэхгүй  байна. Манай хажуу талын тоотод байдаг өндөр сахалтай залуу намайг өшиглөх шиг болсон.  Мөн  ***** хажуу тал руу өшиглөж байх шиг харагдсан....” гэх мэдүүлэг  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ________ өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн ***** хороо **** дугаар байрны ****** тоотод гэртээ байж байтал манай дүү нар болох ______г, ______ болон нөхөр Нэргүй нар надтай золгох гээд ирсэн. Бид 4 нийлээд 0,75 литрийн архи авчихсан орж ирсэн...хувааж уугаад...дахиад 1 шил 0,75 литрийн архи задлаад байж байтал...манай дүү ****** нь 00-н өрөө орох гээд гараад удаад байхаар нь...Нэргүйг гаргасан чинь ...подвальд манай дүү ______анг нэг эмэгтэй үснээс нь зулгаачихсан...бид 2-ыг унагааж байгаад дээрээс дэвсээд өшиглөөд...саарал өнгийн левчиктэй богино шар үстэй нэг эмэгтэй миний хэвлий хэсэг рүү олон удаа өшиглөөд...шар үстэй бүдэг ногоон юмуу шар өнгийн футболк өмссөн эмэгтэй миний толгой дээрээс өшиглөөд байсан... ” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч _______ өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн ах ______ золгохоор Баянгол дүүргийн ***** дугаар байрны ________ тоотод дүү ****, нөхөр ****** хамт 15 цагийн орчимд очсон. Тэндээ золголтоо хийгээд манай ах бид нарыг дайлаад 0,75 литрийн архи задлаад бид 4 хувааж уугаад би 00 ороод гараад иртэл үл таних дунд зэргийн биетэй 45-50 орчим насны эмэгтэй “та нар одоо явцгаа” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ гэртээ орооч” гээд маргалдаж байтал ...тэр эмэгтэй чи юу гээд байгаа юм бэ гээд миний үснээс зулгаагаад газар унагааж өшиглөсөн...хөрш айлын гэх хоёр эмэгтэй миний биед халдсан...170 см өндертэй шар үстэй, махлаг 40 орчим насны дээгүүрээ саарал өнгийн левчик өмссөн эмэгтэйн миний биений хэвлий хэсэг рүү өшиглөөд үснээс татаж чирсэн...нөгөе нь 40 орчим насны богино тод шар өнгийн үстэй, 160 см орчим өндөртэй цээжин хэсэгт эрээн зурагтай хар өнгийн цамц өмссөн эмэгтэй миний толгой гар хэсэг хүү өшиглөж бас үснээс татаад чирээд байсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн  19-20 дугаар хуудас /,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед төрсөн ах _______ золгохоор Баянгол дүүргийн 7 хороо **** дугаар байрны _________ тоотод эгч ________, хүргэн ах Нэргүйгийн хамт очсон. Тэндээ золголтоо хийгээд ах нэг шил 0,75 литрийн архи задлаад бид архи уугаад юм яриад сууж байтал үл таних шаргал үстэй 45-50 насны махлаг эмэгтэй орж ирээд та нар дуугаа аяд, ямар их шуугидаг юм бэ гэхээр манай ах “ танайд байгаа юу гэр орондоо байна, та нарт хамаагүй” гэж хэлээд гаргасан...эгч сүүлд гараад орж ирэхгүй удаад коридорт хэрүүл болоод байхаар нь ах бид 2 гараад хартал манай эгчийг...хаалга тогшиж байсан шаргал үстэй эмэгтэй үсдчихсэн байхаар нь ...тэд нартай зууралдаад цаашаа түлхсэн...бүгд дайраад бужигнаад байсан..эгчийгээ хамгаалж хүмүүсийг хувцаснаас нь татаж, өөрөөсөө холдуулж түлхсэн...манай ахыг эргэж хараад цохиж зодсон...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

 мөрдөн байцаалтад гэрч ________ өгсөн: “...дуудлага мэдээллийг хүлээн авч уг газарт очиж шалгаад...тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад 50 орчим насны эмэгтэй нь 4 тоотын залуу 2,3 хоног архидаад ...шаардлага тавьсан чинь намайг зодож миний хурууг гэмтээсэн...зодсон гэх хүмүүсийг шалгахад 4 тоотод...2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай...тэнд байсан хүмүүс бүгд нийлээд намайг зодсон гээд агсараад байхаар нь ...тэр эрэгтэйг, эрэгтэй дүүгийнх нь хамтаар авч яваад...эрэгтэй дүүгээс  нь болсон зүйлиин талаар асуухад ах орцонд хүмүүстэй хэрэлдэж маргалдаад байхаар нь би гараад харсан чинь 2,3 эмэгтэйчүүд нийлээд газар унагаачихсан зодож байсан...очиж салгаад ахыгаа босгож авсан гэж хэлсэн...зодуулсан гэх эмэгтэйн дүүтэй очиж уулзахад ...нөгөө эгч хуруу гэмтсэн талаар ярихад...гомдол гаргах талаар зөвлөөд явсан...” гэх мэдуүлэг / хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _________ өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр юу болсон талаар бага хэмжээний харсан...4 тоотод амьдардаг байсан хүн ах дүү нараа бөөгнүүлээд гэртээ чанга дуугараад байсан.19 цагийн үед байрны коридорт хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж чанга дуугараад байсан...6-7 хүн хоорондоо маргалдаж байсан...4 тоотын хөгшин хүн нэг намхан эмэгтэйг хурууг нь салаагаараа салаавчилж бариад хойш нь дараад байсан би салгачихаад гэрт нь оруулах гэсэн тэд нар маргалдаад байсан...би дундаас нь гарч ирсэн болохоор өөр зүйл мэдэхгүй байна.Намайг гарч ирэхээс өмнө юу болсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад  гэрч _______ өгсөн: “...тухайн өдөр ...5 тоотод гэртээ ганцаараа байж байтал...4 тоотын хүмүүс ...00 өрөө бохирдуулаад...тэр хүмүүсийг цэвэрхэн бай чимээгүй бай гэж шаардлага тавиад...6 тоотоос шар үстэй намхан эгч гарч ирээд...намайг өмөөрөөд...хэрүүл эхэлсэн. Би цагдаа дуудна гэж гэрлүүгээ орж ирээд ***** дугаараас дуудлага өгөөд дахин гэрээсээ гараагүй...би хаалганыхаа дурангаар харсан чинь 2 цагдаа ирчихсэн...би гарч очиход 6 тоотын эгч хуруугаа барьчихсан, 4 тоотод ирсэн гэх үл таних эрэгтэй 1 тоотын урд хэвтээд байсан, 4 тоотын эмэгтэй нь үүдэндээ үс нь арзайхсан байдалтай, 4 тоотод амьдардаг 1 эрэгтэйн 3 тоотын үүдэнд хана налчихсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

 

ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №2661 дугаартай “ 1.__________ биед нь халдаж, үсдэж, цохиж “..биед зулайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, баруун гарын ядам хуруунд зулгаралт, баруун чамархайн хуйх, зүүн хөхлөг сэртэн орчим, цээж хэвлий нуруу, баруун бугалга, шуу, зүүн бугалга шуу, умдаг баруун гуя, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт тогтоогдлоо...хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн  61-62 дугаар хуудас/,

 

ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн № 2662 дугаартай “ “_________ биед баруун 4 дүгээр хавирганы хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт” бүхий гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт / хавтаст хэргийн  76-77 дугаар хуудас/,

 

шинжээч эмч Г_________ мэдүүлэг / хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 117,118 дугаар хуудас /,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт / хавтаст хэргийн 101,104 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 100, 103 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

 

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “....шүүгдэгч _______, Б________ нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй байна. ... ” гэх дүгнэлт,

 

шүүгдэгч  нарын өмгөөлөгч:  “... Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” санал гэв.

 

хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт: “...хэлэх зүйл байна. Энэ 2 хүн хоёулаа биш. ________ биш. Зөвхөн ______ нь байсан...” гэх/шүүх хуралдааны тэмдэглэл/  саналыг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            1. Хэргийн үйл баримтын талаар хохирогчид мөрдөн байцаалтад дараах байдлаар мэдүүлсэн хохирогч _______ өгсөн: “ ...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Баянгол дүүргийн ____________ тоотод гэртээ байж байтал манай дүү нар болох _________ болон нөхөр Нэргүй нар надтай золгох гээд ирсэн. Бид 4 нийлээд 0,75 литрийн архи авчихсан орж ирсэн...хувааж уугаад...дахиад 1 шил 0,75 литрийн архи задлаад байж байтал...манай дүү _________н нь 00-н өрөө орох гээд гараад удаад байхаар нь...Нэргүйг гаргасан чинь ...подвальд манай дүү Нямжамьяанг нэг эмэгтэй үснээс нь зулгаачихсан...бид 2-ыг унагааж байгаад дээрээс дэвсээд өшиглөөд...саарал өнгийн левчиктэй богино шар үстэй нэг эмэгтэй миний хэвлий хэсэг рүү олон удаа өшиглөөд...шар үстэй бүдэг ногоон юмуу шар өнгийн футболк өмссөн эмэгтэй миний толгой дээрээс өшиглөөд байсан... ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

 

            мөрдөн байцаалтад хохирогч _________ өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр...би 00 ороод гараад иртэл үл таних дунд зэргийн биетэй 45-50 орчим насны эмэгтэй “та нар одоо явцгаа” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ гэртээ орооч” гээд маргалдаж байтал ...тэр эмэгтэй чи юу гээд байгаа юм бэ гээд миний үснээс зулгаагаад газар унагааж өшиглөсөн...хөрш айлын гэх хоёр эмэгтэй миний биед халдсан...170 см өндөртэй шар үстэй, махлаг 40 орчим насны дээгүүрээ саарал өнгийн левчик өмссөн эмэгтэйн миний биений хэвлий хэсэг рүү өшиглөед үснээс татаж чирсэн...нөгөе нь 40 орчим насны богино тод шар өнгийн үстэй, 160 см орчим өндөртэй цээжин хэсэгт эрээн зурагтай хар өнгийн цамц өмссөн эмэгтэй миний толгой гар хэсэг хүү өшиглөж бас үснээс татаад чирээд байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн  19-20 дугаар хуудас / харин гэрч _________: “ ...эгч сүүлд гараад орж ирэхгүй удаад коридорт хэрүүл болоод байхаар нь ах бид 2 гараад хартал манай эгчийг...хаалга тогшиж байсан шаргал үстэй эмэгтэй үсдчихсэн байхаар нь ...тэд нартай зууралдаад цаашаа түлхсэн...бүгд дайраад бужигнаад байсан...эгчийгээ хамгаалж хүмүүсийг хувцаснаас нь татаж, өөрөөсөө холдуулж түлхсэн...манай ахыг эргэж хараад цохиж зодсон...” гэж мэдүүлдэг / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ үүнээс үзэхэд хохирогч нарын дүү болох гэрч __________ бүгд хохирогч нар руу дайрсан талаар мэдүүлж байгаа нь хохирогч нарын мэдүүлгээс зөрүүтэй байдлыг болгож байгаа юм.

            Улмаар хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж энэхүү зөрүүтэй байдлыг шүүхийн хэлэлцүүлгээр тодруулахаар хохирогчдийг дуудсан боловч ________ шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж мэдэгдэж хохирогч ________ шүүх хуралдаанд оролцлоо. Хохирогч ________ шүүхийн хэлэлцүүлэгт илтэд зөрүүтэй мэдүүлгүүдийг дараах байдлаар өглөө “... Бүгд гарч ирээд _______ бид хоёрыг зодсон... _______г тэр байрны хүмүүсийг удирддаг эзэн нь гэж ойлгосон гэв. Би настай хүн тул зодоон хийнэ гэж байхгүй. ********* нар тэнд байсан... ________ гайгүй хүн. Би энэ 2 хүнийг сайн ялгахгүй байна. ****** тухайн үед саарал үстэй байсан байх... Зодоонд ______ байгаагүй. Харин ______ баахан хүмүүс авч ирээд зодсон... Манай хажуу талын тоотод байдаг өндөр сахалтай залуу намайг өшиглөх шиг болсон... Тухайн үед согтуу байсан тул сайн мэдэхгүй байна. Ямартай ч _______ харагдсан...” гэв. Үүнээс дүгнэхэд хохирогч болсон асуудлын талаар тодорхой сайн мэдэхгүй согтуу байсан талаар мэдүүлж байгаа зөрүүтэй мэдүүлгүүд нь шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход эргэлзээтэй байдлыг бий болгож  байна. Нөгөө талаар мэдүүлэг өгөгчийн мэдүүлгийн эх сурвалжийг шууд зааж чадахгүй “байх”, “тэр байрны оршин суугчид бүгд дайрсан, зодсон” гэх мэтээр мэдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д заасны дагуу энэхүү зөрүүтэй, эх сурвалж эргэлзээтэй мэдүүлгүүд нь дангаараа нотлох баримт болж чадахгүй юм.

            2.Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд хөндлөнгийн гэрчүүд шүүгдэгч нарыг хохирогчдод гэмтэл учруулсан талаар мэдүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад таньж олуулах ажиллагааг хийгээгүйгээс хохирогчид шүүгдэгчийг шууд нэрлэн заах боломжгүй танихгүй, санахгүй байх нөхцөл байдал үүсч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан Хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүйг харуулж байна.

            3. Шүүгдэгч нар нь эхнээсээ өөрсдийн гэм буруугүй болохыг мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч байна.Нөгөөтэйгүүр шүүгдэгч нар болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах саналыг няцаан үгүйсгэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

4.Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч ________ нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, ________ нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

                        5.Цаашилбал шүүгдэгч нарт холбдогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2205007061461 дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, ______ нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

________ нарт авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.19 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ****** овогт _________ нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2205007061461 дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар __________ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

  4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, ___________ нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

С.Б11