Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 226

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* дугаар  хороо “*******-4” Сууц өмчлөгчдийн холбоо /РД 10*******668*******/

Хариуцагч: ******* дүүрэг ******* дугаар хороо 49 дүгээр байр *******9 тоотод оршин суух******* /РД:УР8*******033118/-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 370.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг *******018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч *******018 оны 3 дугаар сарын **************-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Отгонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******-4” СӨХ, түүний төлөөлөгч А.Отгонхүү шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: З.Идэрчулуун тус холбооны харъяа 49 дүгээр байрны *******9 тоотод ******* өрөө орон сууцыг өмчлөн амьдардаг. Тэрээр *******01******* оноос *******018 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны цэвэрлэгээ, үйлчилгээ, засварын зардал 370.000 төгрөгийг төлөөгүй. Бид Дээд зөвлөлөөс тогтоосон тарифийн дагуу зардлыг тооцдог. *******01******* оны зун дээвэр засах үеэр З.Идэрчулууны байрлуу ус гоожоогүй. Бид жил бүр СӨХ бүх гишүүдийн хурал хийж тайлангаа тавьдаг. З.Идэрчулуун тэр хуралд нэг ирж сууж байгаагүй. З.Идэрчулууныг СӨХ-ны мөнгөө төлөхийг байнга шаардаж байсан. Иймд З.Идэрчулуунаас 370.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Идэрчулуун  шүүхэд гаргасан тайлбартаа:  *******01******* оны зун СӨХ-өөс манай байрны дээврийг “Ашид-орд” ХХК-иар янзлуулсан. Тухайн үед дээвэр хуулалтыг цаг агаарын байдлыг харгалзахгүй хуулснаас манай байрлуу ус гоожиж бүх эд зүйл усанд автаж хохирсон. Тухайн үед СӨХ-ны дарга /талийгаач/ Батаад хэлсэн. Батаа гуай хохирлыг шууд төлж чадахгүй гэсэн учраас СӨХ-ны мөнгийг төлөхгүй байхаар тохирсон. СӨХ айл бүрээс 5.000 төгрөг сар бүр хурааж авдаг. Санхүүгийн зарцуулалт мэдээ тайлангаа өрхүүдэд тавьдаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хариуцагч З.Идэрчулуунд шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан. Гэтэл хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүссэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “*******-4” СӨХ нь хариуцагч З.Идэрчулуунаас *******01******* оны 1 дүгээр сараас *******018 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч З.Идэрчулуун *******01******* оны зун дээврийг хуулж засварлахдаа цаг агаарын байдлыг үзэж судлаагүйгээс борооны ус нэвтэрч байрны дотор тал, эд хогшил усанд автаж хохирсон, санхүүгийн тайланг танилцуулдаггүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Хариуцагч З.Идэрчулуун нь ******* дүүргийн ******* дугаар хороо 49 дүгээр байрны *******9 тоотод оршин суудаг бөгөөд *******01******* оноос хойш сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд ямар ч мөнгө төлөөгүй, уг орон сууцанд “*******-4” Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулдаг талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч “*******-4” СӨХ 1999 оны 3 дугаар сарын **************-ны өдөр Хууль зүйн яамнаас олгосон 10*******668******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажилладаг бөгөөд хариуцагч З.Идэрчулуунаас Иргэний хуулийн  147   дугаар  зүйлийн  147.1.-д   зааснаар   дундын  өмчлөлийн  зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******.3.-т тогтоосон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан учраас энэ хугацааны дотор нэхэмжлэгч хариуцагчаас үүргийг шаардах ёстой.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.

Хариуцагч З.Идэрчулуун энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж маргаагүй боловч *******01******* оны 1 дүгээр сараас *******015 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны зардал 190.000 төгрөг төлөхөөс Иргэний хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1.-д зааснаар татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч төлбөр төлөхийг хариуцагчаас байнга шаардаж байсан гэх боловч үүнийг баримтаар нотлоогүй, мөн хариуцагч З.Идэрчулуун хуульд заасан 3 жилийн хугацаа буюу *******015 оны 3 дугаар сараас *******018 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны зардал 180.000 төгрөгийг төлөхгүй татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлож мэтгэлцээгүй учраас хэрэгт авагдсан баримт, зохигчдын  тайлбараар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж дүгнэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Идэрчулуунаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 6.050 төгрөгийг  гаргуулж  нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.*******.*******., 116., 118.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д заасныг баримтлан З.Идэрчулуунаас *******015 оны 3 дугаар сараас *******018 оны ******* дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж “*******-4” СӨХ-д олгож, энэ хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1.-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч ”*******-4” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.750 /арван нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч З.Идэрчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 6.050 /зургаан мянга тавь/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “*******-4” СӨХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч З.Идэрчулуунд шийдвэрийг хувийг шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор гардуулахыг, гардуулах боломжгүй бол уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах, шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                             Л.ЭНХБИЛЭГ