Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/603

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган,     

улсын яллагч Б.Солонго /томилолтоор/    

шүүгдэгч ________ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ___________ холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001746 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Монгол улсын иргэн, **** оны ****** дүгээр сарын*******ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, эгч, 2 дүүгийн хамтаар ___________ тоотод байнга оршин суух үндсэн бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53 дугаар байрны 9 давхар 146 тоотод түр оршин сууж байгаа, урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, __________

 

Холбогдсон хэргийн талаар  

 

Яллагдагч _________ нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвийн Б1 давхарт байрлах 71 дүгээр лангуунаас иргэн Ш_________ худалдаалж байсан түүний эзэмшлийн самсунг галакси ноте 10 5ж загварын гар утсыг “гар утсыг нь худалдаж авна гэж итгэл төрүүлэн, өөр газраас таарах кейс үзээд ирье гэж хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсаны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:    

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _________ мэдүүлэхдээ:  “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих юм байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

2022 оны 05 сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрьын хоёрдугаар хэлтэст “Хархорины Б1 давхарт байдаг 71 дүгээр лангуунаас Самсунг галакси ноте 10 загварын гар утсаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн  1 дүгээр хуудас/,

 

 

£

мөрдөн байцаалтад хохирогч __________ "... би 2022 оны 05 дугаар сарын 13-ны өглөө ажил дээрээ 10 цаг болж байхад ирсэн. Тухайн үед манай ажил дээр худалдан авагчид маш бага байсан. 11 цаг болж байхад манай лангуун дээр нэг үл таних залуу миний зарж байгаа утаснуудаас нэг утас сонирхон үзээд байсан. Тэгээд 20- 30 минут болоод тухайн сонирхож байсан гар утсаа авахаар болж байх шиг байсан. Удалгүй гар утсандаа хийх гэр сонирхож асуухад би өөрт байгаа бүх гэрээ үзүүлэхэд таалагдаагүй учир манай өөдөөс харсан лангуун дээрээс нөгөө авах гэж байсан гар утсаа авч яван гар утасны гэр сонирхож үзээд буцааж авчраад надад өгсөн байж байхад...тухайн залуу ахиж ирэн “эгчээ тэнд өөр нэг гэр байна, хийж үзээд аваад ирнэ” гэж хэлэхэд би итгээд өгөхөд нөгөө залуу миний гар утсыг аваад цаашаа яваад өгсөн. Би араас нь гарахад надад олдоогүй. Би харвал танина. 20-22 насны орчим, эрэгтэй, бор царайтай, зүүн хөмсгөн дээрээ ямар нэг зүйлээр цохисон байдалтай, шар өнгийн үстэй залуу байсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн БГ2-22-Э88 дугаартай хөрөнгийн үиэлгээний тайлан “самсунг галакси нөте 10 5ж” загварын гар утсыг  700,000 төгрөг гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

 

2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Самсунг галакси нөте 10 5ж” загварын мөнгөлөг саарал өнгийн гар утсыг хохирогч ________ хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн  36 дугаар хуудас/,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийсэн “... сэжигтэй этгээдийн зургийг заана уу гэхэд гэрч******** нь №4 номерыг зааж “гар утсыг аваад зугтсан залуу мөн байна” гэснээр ******* регистрийн дугаартай****** овогтой ******* мөн байна гэж таньсныг тэмдэглэлд тусгав” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад яллагдагч __________ өгсөн:  “... 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөө 11 цагт гар утас авах гэж гэрээсээ гараад Хархорин худалдааны төвд очиж гар утасны лангуунууд дээр очиж гар утас үзсэн. Тэгээд Б-1 давхарт байрлах 71 дүгээр лангуун дээр очиж Самсунг галакси нөте 10 загварын гар утас үзээд авах гээд хажуу талынх нь лангуунаас гар утсандаа кейс тааруулж үзэж байгаад тухайн худалдагчид кейсийн буцааж өгчихөөд надад утас зарах гэж байсан эгч намайг анзаарахгүй болохоор нь аваад Хархорин худалдааны төвөөс гараад гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  34 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дугаар хуудас /,

тээврийн хэрэгслийн  лавлагаа / хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч _________ нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвийн Б1 давхарт байрлах 71 дүгээр лангуунаас иргэн ****** худалдаалж байсан түүний эзэмшлийн самсунг галакси ноте 10 5ж загварын гар утсыг “гар утсыг нь худалдаж авна гэж итгэл төрүүлэн, өөр газраас таарах кейс үзээд ирье гэж хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч 700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан” гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

шүүгдэгч __________ шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх дүгнэлийг тус тус гаргав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч ________ нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хархорин худалдааны төвийн Б1 давхарт байрлах 71 дүгээр лангуунаас иргэн __________ худалдаалж байсан түүний эзэмшлийн самсунг галакси нөте 10 5ж загварын гар утсыг “гар утсыг нь худалдаж авна гэж итгэл төрүүлэн, өөр газраас таарах кейс үзээд ирье гэж хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсаны улмаас 700.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрьын хоёрдугаар хэлтэст “Хархорины Б1 давхарт байдаг 71 дүгээр лангуунаас Самсунг галакси ноте 10 загварын гар утсаа алдсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн  1 дүгээр хуудас/, мөрдөн байцаалтад хохирогч ________ "... 20-22 насны орчим, эрэгтэй, бор царайтай, зүүн хөмсгөн дээрээ ямар нэг зүйлээр цохисон байдалтай, шар өнгийн үстэй залуу байсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн БГ2-22-Э88 дугаартай хөрөнгийн үиэлгээний тайлан “самсунг галакси нөте 10 5ж” загварын гар утсыг  700,000 төгрөг гэх хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Самсунг галакси нөте 10 5ж” загварын мөнгөлөг саарал өнгийн гар утсыг хохирогч ******* хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хавтаст хэргийн  36 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийсэн “... сэжигтэй этгээдийн зургийг заана уу гэхэд гэрч _________ нь №4 номерыг зааж “гар утсыг аваад зугтсан залуу мөн байна” гэснээр ********* регистрийн дугаартай ****** овогтой ******г мөн байна гэж таньсныг тэмдэглэлд тусгав” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/,мөрдөн байцаалтад яллагдагч ******* өгсөн:  “... 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөө 11 цагт гар утас авах гэж гэрээсээ гараад Хархорин худалдааны төвд очиж гар утасны лангуунууд дээр очиж гар утас үзсэн. Тэгээд Б-1 давхарт байрлах 71 дүгээр лангуун дээр очиж Самсунг галакси нөте 10 загварын гар утас үзээд авах гээд хажуу талынх нь лангуунаас гар утсандаа кейс тааруулж үзэж байгаад тухайн худалдагчид кейсийн буцааж өгчихөөд надад утас зарах гэж байсан эгч намайг анзаарахгүй болохоор нь аваад Хархорин худалдааны төвөөс гараад гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  34 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

 

Улсын яллагчийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгч ******* овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирлын талаар  

 

 шүүгдэгч ________  “Самсунг галакси нөте 10 5ж” загварын мөнгөлөг саарал өнгийн гар утсыг хохирогч _________ хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг гаргажээ.

 

Шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ___________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч _________ мэдэгдсүгэй.

           Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ___________  720 /долоон зуун хорь/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ___________ мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлдөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол _____________ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ