| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2018/00171/И |
| Дугаар | 227 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* дугаар хороо ”Голомт банк” ХХК /РД207*******377/
Хариуцагч: ******* дүүрэг******* дугаар хороо ******* дүгээр байр 6******* тоотод оршин суух ******* /РД:УЕ600*******2*******23/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.387.979.78 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг*******018 оны 3 дугаар сарын*******8-ны өдөр хүлээн авч*******018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Ж.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бүрнээ*******01******* оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус банкнаас *******.000.000 төгрөгийг жилийн*******1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалин барьцаалж зээлж авсан. Гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 1.2*******4.9*******6.3******* төгрөг, хүү 106.621.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******6.401.*******7 төгрөг нийт 1.387.979.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Бүрнээ шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээл авсан асуудал дээр маргахгүй. Зээлийг авснаас хойш нийт *******.321.473.76 төгрөгийг төлсөн.*******017 оны 6 дугаар сард Ерөнхийлөгч ард түмний өмнө цалин, тэтгэврийн зээлийг чөлөөлж өгнө гэсэн амлалтыг сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа хэлж байсан. Үүнийг “Голомт банк”-ны удирдлага үгүйсгээгүй, энэ талаар ард түмэнд мэдээлэл өгөөгүй учраас зээлийг төлөхгүй гэв. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Ж.Бүрнээгээс*******01******* оны 6 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 1.387.979.78 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ж.Бүрнээ зээлийн гэрээтэй холбоотой үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг “ерөнхийлөгч Х.Баттулга зээл төлж өгнө гэж амласан. Үүнийг банкны удирдлага үгүйсгэж няцаагаагүй” үндэслэлээр 1.387.979.78 төгрөг төлөхөөс татгалзаж маргасан.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1.-д зааснаар байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч Ж.Бүрнээ нь Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1.-д зааснаар ...гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүрэгтэй. Мөн энэ хуулийн 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1.-д зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Мөн дээрх үүргийг талууд гэрээний*******.2.,*******.7.,*******.9.-өөр тохирсон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль буюу гэрээнд зааснаар шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.
Харин хариуцагч Ж.Бүрнээгийн зээлийн гэрээний үүргээс татгалзаж буй нь үндэслэлийг талууд гэрээгээр тохироогүй, түүний тайлбарт дурдсан үндэслэлээр гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч Ж.Бүрнээ зээлийг авсан хугацаанаас хойш*******017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэрээнд заасан үүргийг зохих ёсоор биелүүлж *******.321.473.76 мөнгө төлсөн гэж байгаа боловч зээлийн тооцооллоор*******018 оны 3 дугаар сарын*******0-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3.74*******.043.6******* төгрөг, үндсэн хүүд 1.**************2.782.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3.647.73 төгрөг нийт *******.301.473.76 төгрөгийг төлсөн байна. Тэрээр*******1.000 төгрөгийн тооцооны зөрүүг баримтаар нотлож чадаагүй учраас эргэн төлөлтийн дүнг нэхэмжлэгчийн гаргаж ирсэн тооцоолоор тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 1.2*******4.9*******6.3******* төгрөг, хүү 106.621.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******6.401.*******7 төгрөг, нийт 1.387.979.78 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзсэн.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.1*******7.68 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Бүрнээгээс уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1., 4*******3 дугаар зүйлийн 4*******3.1.-д заасныг баримлан хариуцагч Ж.Бүрнээгээс зээлийн гэрээний үүрэгт 1.387.979.78 /нэг сая гурван зуун наян долоон мянга есөн зуун далан ес, далан найм/ төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.1*******7.68 /гучин долоон мянга нэг зуун тавин долоо, жаран найм/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.Бүрнээгээс 37.1*******7.68 /гучин долоон мянга нэг зуун тавин долоо, жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ