| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0290/И |
| Дугаар | 155/ШШ2018/00745 |
| Огноо | 2018-04-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2018/00745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн - сумын - тоотод оршин суух Ц овогт Н-ийн О -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн - сумын - тоотод оршин суух Т овогт Э-ын Ө-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагч Э.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.Ө-тэй 2009 онд гэр бүл болж 2010 онд охин Э-г, 2012 онд хүү Э-ыг, 2013 онд хүү Э-г төрүүлж өсгөсөн.
Эхнэр Э.Ө нь гэр бүл болсон цагаасаа хойш л архи уух дур сонирхолтой байсан ба бид хоёр 2015 он хүртэл хөдөө мал маллаж байгаад хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт оруулахаар шийдэж малаа зарж - сумын - тоот хашаа байшинг 13.000.000 төгрөгөөр худалдан авч хэсэг хугацаанд амьдарч байгаад мөнгөний хэрэгтэй болоод хашаа байшингаа Прадо-78 маркийн машинаар зарсан. Уг машиныг Ө-гийн төрсөн дүү Д нь Улаанбаатар хотод аваачиж 6.500.000 төгрөгөөр зараад “мөнгийг нь дансанд чинь хийчихье” гэж 2017 оны 01 дүгээр сард авч яваад зарсан гэсэн боловч одоо болтол мөнгийг минь өгөхгүй байгаа.Манай эхнэр авсан юм уу бүү мэд, надад хэлдэггүй, намайг ярих гэхээр дүү нь холбогдож ярьдаггүй.
Эхнэр Ө маань 2015 онд - орж ирээд архиа уугаад чөлөөтэй явдаг болсон. Ийм учир 2017 оны 4 дүгээр сараас эхлэн эхнэр 2 том хүүгийн хамт өөрийн ээж Ч-тай, би бага хүүгийн хамт өөрийн ээж М-тай амьдарч байгаа.
Миний дунд хүү хөгжлийн бэрхшээлтэй учир асаргааны 64.000 төгрөг авдаг. 3 хүүхдийн 60.000 төгрөг, бүгд 124.000 төгрөгийг Өлзийцэцэн сар бүр авч архи уудаг.
Ингээд ээжийндээ ирэхгүй сар гаруй архи уугаад алга болохоор нь хадам ээж маань цагдаад мэдэгдэж байсан. Хүүхдийн мөнгөө авахаараа ээжийндээ ирэхгүй, хүүхдүүдээ хаяж алга болоод байсан гэсэн.Тэгээд багийн даргад мэдэгдэж, багийн дарга Б нь халамжийн хэлтэст мэдэгдээд мөнгийг нь Ө-д түр өгөхгүй болгосон байсан. Одоо шүүхээр эцэг эхийн хэн нь хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсоны дараа асран хамгаалагчид нь өгнө гэж шийдсэн юм билээ.
Ер нь бол салах болсон шалтгаан нь би 2017 оны 3-47 дүгээр сард хөдөө айлын ямаа самнаж мөнгө олохоор явсан хойгуур гэрийн эд хогшил, хамаг юмаа зарж, телевизорыг минь ломбарданд тавьж архи ууж байсныг нь мэдээд хэлж хэрүүл болсоны үндсэн дээр салсан. Ийм асуудал нэг биш олон удаа гарч байсан.
Цаашид энэ хүн 3 хүүхдээ тэжээн тэтгэж, асран хамгаалж явах ямар ч боломжгүй, амьдралын баталгаагүй, архинаас өөр бодох зүйлгүй, хүүхдүүдээ хаяад архи уугаад алга болчихдог хүн юм.
Иймд энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэж бодож байсан боловч хариуцагчтай харилцан ярилцаад том охин Энхзаяагаа ээжтэй нь хамт үлдээхээр шийдэж, харин хоёр хүүгээ өөрийнхөө асрамжид авч үлдэхээр боллоо. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Ээжээс нь тэтгэлэг авахгүй гэв.
Хариуцагч Э.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.О-тай 2009 онд гэр бүл болсон. Энэ хугацаанд 3 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2015 оноос тусдаа амьдарч байна. Би одоо ээж Ч-д 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа.
Охин Э нялх багаасаа ээжийн гар дээр өссөн ба сургуульд орсон юм. Манай дунд хүү Э ухаан саруул биш, хэл яриа муу, оюун ухааны хомсдол оноштойгоор халамжийн 64.000 төгрөг 2017 оны 9 дүгээр сараас авсан. Нөхөр Отгонбаяр 3 хүүхдээ ялгаварлан гадуурхаж, 2 том хүүхдээ тоохгүй, харж үздэггүй, хайр халамж муу, “дунд хүүгээ асрамжийн газар өгнө” гэж ярьдаг байсан.
Отгонбаяр намайг хүүхдийн хурал тэмцээн, уралдаан болохоор явуулах дургүй байнга араас утасдаж, хардаж сэрддэг байсан. Ер нь бол гэртээ хийх юмгүй, хэрүүл хийж суудаг.
Ажил хийх сонирхолгүй, тэсвэр тэвчээр муутай, хоолой багалзуурдаж “чамайг алчихаад өөрийгөө ална” гэж айлган сүрдүүлдэг байсан. 2013 онд бага хүүг гэдсэнд байхад өөр айлын охинд намайг “миний эгч” гэж танилцуулж гэртээ авчирдаг байсан.
Улмаар надад бэлгийн замын халдварт өвчин хүртэл тусгаж, хоёулаа эмчлүүлэ байсан. Энэ цагаас хойш нөхөртөө итгэх итгэлгүй болж, улмаар түр салж байсан. Хүүгээ төрсөнөөс хойш “дахин ийм явдал гаргахгүй” гэж над дээр ирсэн.
Намайг нөхрийн ах дүү нар нь ер нь тоодоггүй, хоосон ядуугаар их дуудаж загнадаг байсан. Дунд хүүтэйгээ би уулзаагүй 10 сар гаруй болж байна. Дунд хүүгээ өгөхөөр очиход ххалга үүдээ түгжээд нохойгоо тавьсан байсан. Бид хоёр ихэд хүүхэдтэй болж орон гэрийн тав тухгүй байдал, сэтгэл санааны дарамт, ханийн хайр халамж дутсанаас би 2 хүүхдээ тээх чадваргүй болж 6-7 сартай 2 ихэр хүүхдээ дутуу төрүүлж байсан.
Нөхөр маань намайг архичин мэтээр бичсэн байгаад гомдолтой байна. Нөхрийн хардалт сэрдэлт, орон гэрийн ая тухгүй байдал, сэтгэл санааны хямралаас болж миний зүрх их муудаж, нөхрөөсөө залхаж салахыг бодож байсан.
О өөрөө сургууль соёлгүй, бичиг үсэг мэдэхгүй, сургууль цэцэрлэгийн ажиллагааг сайн ялгаж мэдэхгүй, хүүхдүүдээ ялгаж үзэж, дунд хүүгээ гадуурхаж хардаг учир эцгийн хайрыг өгч чадахгүй учираас гурван хүүхдээ өөр дээрээ авна гэж байсан боловч нэхэмжлэгчтэй харилцан ярилцсаны үндсэн дээр том охин Э-г өөрийнхөө асрамжид үлдээж, хоёр хүүгээ аавынх нь асрамжид үлдээхээр боллоо. Хүүхдүүдээ сайн харж хандаж яваарай гэж хүсэх байна. О бид хоёрын гэрлэлтийг хуулийн дагуу цуцлаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Э.Ө-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь - аймгийн - сумын ЗДТГ-аас олгосон №0147631-45 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин О.Э төрсөн болох нь 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №0451704/69 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү О.Э төрсөн болох нь 2012 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн №0000691517/06 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү О.Э төрсөн болох нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №0000913875-91 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин О.Э-г төрсөн эх Э.Ө-гийн асрамжид, 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү О.Э, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү О.Э нарыг төрсөн эцэг Н.О-ын асрамжид тус, тус үлдээх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, зохигч нь хүүхдийн тэтгэлэг дээр харилцан тохиролцсон тул гаргуулахгүй гэсэн болохыг дурьдав.
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Н.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ө-гээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон