Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган  

улсын яллагч Б.Тэгшбаяр,   

шүүгдэгч ________, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ___________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205005861318 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Монгол улсын иргэн, *** оны **** дугаар сарын *******-ны өдөр ***** аймгийн Баруун Урт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байхдаа “Насан туршийн боловсрол” олгох сургалтанд хамрагдсан, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, _____________, Урд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1.  дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1. мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн

  1.  дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар ******* урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан ялын зарим ял болох 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар түүний хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өвөрхангай аймаг дах Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шүүгчийн захирамжаар түүний хорих ял эдлээгүй үлдсэн 3 cap 7 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан уг ялын зарим нь болох 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Говь-Сүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангиас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ****** хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ХШЗ/17 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 cap 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. __________

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч _________ нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон бэйкэри” нарийн боовны дэлгүүрийн урд хохирогч Б_________ хүү З________ халааснаас “Ай Фоне Икс Ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн  2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын хоршоо” худалдааны төвийн орчим хохирогч Ш________ халааснаас “Ай Фоне 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 1.350.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ______ мэдүүлэхдээ: “...шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл /,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б_______ өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүүгийн хамтаар Баянгол дүүрэгт байрлах APEX худалдааны төвийн дотор байрлах Монос эмийн сан, Skin food гэх газруудаас худалдан авалт хийгээд тухайн газраасаа гараад ертөнцийн зүгээр зүүн тал руугаа чиглэлтэй гэр лүүгээ МҮИС-ын байр луу явсан. APEX худалдааны төвд худалдан авалт хийж байхад гар утас маань миний хүү болох З.Учралын халаасанд байсан. Гэр лүүгээ явж байхад MONBAKERY гэх газар утсаа алга болсоныг мэдсэн...Хар өнгийн айфоне XR загварын гар утас байсан. Гаднах гэр нь мөн хар өнгийн гэр байсан...Би гар утсаа 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр теди төвөөс 1.130.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ______ өгсөн:  “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн Orange хотхоноос гараад автобусанд суугаад Ардын хоршооны автобусны буудал дээр буусан юм. Манай охин эмнэлэгт хэвтчихсэн байсан тул охиноо эргэх гэж байсан. Тэгээд 12 цагийн үед хүнсний дэлгүүр, эмийн сан орох  шаардлагатай болоод  Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Ардын хоршооны эмийн сан ороод түүнээс гараад Мини маркет дэлгүүрээс худалдан авалт хийчихээд дэлгүүрээс гараад Эх нялхас руу явсан. Тэгээд Эх Нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадаа ирчихээд охиноо дуудах гээд гар утсаараа залгах гэтэл гар утас байгаагүй...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн  17-18 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч _______ өгсөн:   “...тухайн өдөр өглөө 08 цагийн үед манай гэрт ******* ирээд ***** бид 3 манайхаас гараад манай гудамжинд 0.75 литрийн хараа архи хувааж уугаад хороолол орсон. Тэгээд өргөөгийн хойно очоод 0.5 литрийн хуванцар савтай архи аваад хувааж уусан. Тэгээд хороолол руу явсан. Түүнээс хойш болсон явдлыг би сайн санахгүй байгаа. Архи хэтрүүлэн уугаад тасарсан байсан...*****, ****** нарын хамт явж байсан...Өргөөгийн хойно архи хувааж ууснаас хойш би юу болсоныг сайн санахгүй байгаа...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б________ өгсөн: “...Би тухайн өдөр өглөө 08 цагийн орчим Баянгол дүүргийн ***** дүгээр хороо, Хувьсгалчдын **** тоотод байдаг Наянтайгийн гэрт очоод _______ /бүтэн нэр нь _______/ хоёртой 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад нилээд халаад ирэхээр нь тэдний гэрээс гараад Өргөө кино театрын ертөнцийн зүгээр хойд талд очиж байгаад дахин  5 литртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд бид 3 тэндээсээ Гандангийн автобусны буудал орж автобусанд суугаад Саппоро орж үргэлжлүүлэн ууя гэж тохироод хорооллын замаар алхаж байгаад Гандангийн автобусны буудлаас автобусанд суугаад Саппоро орж үргэлжпүүлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа би гэртээ харисан...Би тухайн өдөр Жоохноо *******/-г хүний халааснаас гар утас хулгайлж байхыг нь хараагүй...Би тухайн өдөр 20.000 /хорин мянга/ орчим төгрөгтэй байсан. Тэр мөнгөөрөө архи авч уусан...***** ямар ч мөнгөгүй байсан болохоор архи худалдаж авч өгөөгүй...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  48-49 дүгээр хуудас/,

 

 “Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний компанийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, / хавтаст хэргийн  36-39 дүгээр хуудас/,

             2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон бэйкэри” нарийн боовны дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн  21-22 дугаар хуудас/,

 “Мон бэйкэри” нарийн боовны дэлгүүрийн камерын бичлэг бүхий СД, болон уг СД-г эд мөрийн баримтаар тооцох тогтоол, / хавтаст хэргийн  20 дугаар хуудас/

 

“Ашид Билгүүн ХХК” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний компанийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлан, / хавтаст хэргийн  21-26 дугаар хуудас/

             2022  оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын хоршоо” төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, / хавтаст хэргийн  11-12 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

              - иргэний мэдээлэл /124 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нар болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.  

            Дээрх нотлох баримтуудаас үзэхэд ________ нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон бэйкэри” нарийн боовны дэлгүүрийн урд хохирогч ****** хүү ***** халааснаас “Ай Фоне Икс Ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн  2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын хоршоо” худалдааны төвийн орчим хохирогч ________ халааснаас “Ай Фоне 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 1.350.000 төгрөгийн хохирол бусдад учруулсан хэргийн үйл баримт тогтоогдлоо.

            Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:

   Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч _________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бус аргаар, үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилд  авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

 

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч _______ нь: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч _______ нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мон бэйкэри” нарийн боовны дэлгүүрийн урд хохирогч ________ халааснаас “Ай Фоне Икс Ар” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн  2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ардын хоршоо” худалдааны төвийн орчим хохирогч _______ халааснаас “Ай Фоне 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 500,000 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 1.350.000 төгрөгийн хохирол бусдад учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т_______ нь гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *****_________ холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

  Хохирлын талаар

 

Шүүгдэгч  _______ нь хохирол төлбөрийг төлөөгүй байх бөгөөд шүүгдэгчээс, 850,000 төгрөг гаргуулж хохирогч ******, 50,000 төгрөг гаргуулж хохирогч ******* нарт  олгох нь зүйтэй байна.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ****** 1 жилийн хугацаагаар хорих, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх...” гэх санал /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...хөнгөн ял  оногдуулж  өгнө үү ....” гэх /шүүх хуралдааны тэмдэглэл/ саналыг тус тус гаргав.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан 10 сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нэгтгэж, /8 цагийн ажлыг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлж 480/ 8= 60 хоног /2 сар/  нийт эдлэх ялыг 10 сар +2 сар =12 сар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч __________ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* 10 /арван/ сарын хорих ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8,6.9 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/-н сарын хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/650 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн /нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялтай дүйцүүлж 480/ 8= 60 хоног /2 сар/  нийт эдлэх ялыг 10 сар +2 сар=12 сар буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялыг тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ________ оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* цагдан хоригдсон 90 /ер/-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ________  850,000 төгрөг гаргуулж хохирогч ________,  500,000 төгрөг гаргуулж хохирогч ****** нарт тус тус олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ___________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

Б.