Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2018/00478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: - аймгийн - сумын - багт оршин суух Г овогт Сын Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - аймгийн - сумын - багт оршин суух Х овогт Ч-ын Б-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Х, хариуцагч Ч.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ч.Б - тай 2004 онд танилцан үерхэж байгаад 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ.

Энэ үеэс эхлэн бид хамран амьдарч эхэлсэн бөгөөд хамтын амьдралын явцад хүү Б 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдан хэрэлдэх болсон.

2011 оноос архи уух болсон бөгөөд сүүлд архи уух нь ихсэж, байнга уудаг болж, архийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дарамт хүчирхийлэл бий болгодог байсны улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа...Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү, би хүү Б-г өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа бөгөөд хоорондоо харилцан ярилцаад хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар ярилцсан болно. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Ч.Б -  шүүхэд гаргасан тайлбартаа:

... Миний бие гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлгийг өгч авалцахгүй байхаар харилцан тохиролцсон болно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ч.Б - д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүргэлтийн хэлтсийн №115/001755 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Б төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн №115/001754 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид тохиролцсон тул 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Б-г эх С.Х-гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн болохыг дурьдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч С.-Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б - гаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон