| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0345/И |
| Дугаар | 155/ШШ2018/00526 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2018/00526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: - аймгийн - сумын - дугаар багт оршин суух И овогт Ж-ийн Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - аймгийн - сумын - дүгээр багт оршин суух Т овогт Т-ийн М-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Т.М-тай 1999 онд танилцаж 2000 онд гэр бүл болж 02 дугаар сарын 23-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Х 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр, хүү Ө 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, охин Х 2007 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, хүү Б 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус, тус төрсөн болно.
Хамт амьдарсан эхний жилүүдэд бидний амьдрал сайхан байсан боловч сүүлийн жил 2014 оноос худлаа ярих нь ихсэж, улмаар гэр орондоо ирэхээ байсаар цаанаа хүнтэй гэр бүл болж нэг л өдөр бид тавыг орхиж яваад дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрлөө. Ганцаараа дөрвөн хүүхэд тэжээж, өсгөж өндийлгөх хэцүү байтал эцэг нь нэг ч хүүхдээ өөр дээрээ авч харж ханддаггүй учир өөрөө авч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.
Иймд 2000 оны 9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин Х, хүү Ө, охин Х, хүү Б нарыгаа өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие 2000 оноос эхлэн Ж.Э-тай хамтран амьдарсан бөгөөд 2 хүү, 2 охинтой юм. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа тул 4 хүүхдээ ээж дээр нь үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Одоо ч, цаашдаа ч хүүхдүүдэйгээ холбоотой байх болно. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Т.М-т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2000 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь - аймгийн - сумын ЗДТГ-аас олгосон №9 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин М.Х төрсөн болох нь 2000 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №11 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Ө төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон №115/001077 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2007 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр охин М. Х төрсөн болох нь 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №0012738 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүү М. Б төрсөн болох нь 2013 оны 12 дуаар сарын 16-ны өдрийн №0000915898-111 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Т.М нь шүүхэд гаргасан тайлбартаа охин М.Х, хүү М.Ө, охин М. Х, хүү М. Б нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, тэдэнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан, 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Х, 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ө, 2007 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М. Х, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний төрсөн өдөр хүү М. Б нарыг эх Ж.Э-ын асрамжид үлдээж, эцэг Т.Маас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж, зохигч нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчи улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж,
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон , 2000 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Х, 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү М.Ө нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийг тус бүрт, 2007 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин М. Х, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний төрсөн өдөр хүү М. Б нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь буюу 91.300 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 6.573.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 120.128 төгрөг, гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг ба нийт 190.328 төгрөгийг хариуцагч Т.Маас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон