Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/138 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар (***********),

Холбогдсон хэргийн талаар :         

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны 2 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчим Toyota Harrier маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн сумын дүгээр баг “ ” гэх газар онхолдож, машинд сууж явсан иргэн ын биед 3, 4-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагиргийн ургадал, бүсэлхийн , 2-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал бүхийн хүндэвтэр хохирол учруулж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а  заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

... Миний бие урьд нь энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул одоо хэргийн талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Харин өөрийнхөө үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах болно .... гэх мэдүүлэг /хх-ийн 28 /

Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

202 оны 2 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчим Toyota Harrier маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  Баянхонгор аймгийн сумын дүгээр баг “ ” гэх газар онхолдож, тухайн үед би машинд сууж явсан. Тухайн өдөр архи задалж хамт уусан эхнэр болох тай Баянхонгор аймгаас очоод авах тулаар ярьсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгаа учир явж чадахгүй машин бензингүй гэж хэлэхэд ******* нь би унаад явъя гэж гээд төд удалгүй маш их хурдтай явж байна гэж бодоод сэрэх явцад л замд осол болсон. Би .000.000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн. Тухайн үед машины зардлыг төлөөд өгчихвөл эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэж хэлж байсан.  ******* нь эмчилгээ хийлгэх явцад .000.000 төгрөг , цагаан сарын баярын үед 3.000.000 төгрөг нийтдээ 4.000.000 төгрөг өгсөн. Би нэхэмжлэлээс шаардлагаасаа банк бус Нэт капиталд төлөх дүн 7.705.878.32 төгрөгнөөс татгалзаж байна гэв.

Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

... 202 оны 2 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 40 минутын үед ангийн захирагч залгаад манай гэрт ороод ирж гэж хэлсэн. Гэрт нь яваад ороход 0,75 литрийн ногоон шилтэй архи гаргаж ирсэн, бид хоёр архийг нь ууж байхдаа эхнэр тай видеокол хийж байгаад би чамайг очоод авъя гэж байсан. Тухайн үед би архи уусан, машинаа барьж чадахгүй, мөн миний машин бензингүй байгаа гэж хэлэхэд бензинийг нь би өөрөө хийе, чи надтай ханьтай яваад ир” гэж ангийн захирагч ******* хэлсэн. Тэгээд ангийн үүднээс 202 оны 2 дугаар сарын 05-ны шөнийн 02 цагийн үед хөдлөөд хувийн шатахуун түгээх газар очиж нэг хүнтэй нэлээн удаан юм ярьж зогссон. Тэр хооронд би машиндаа унтаад өгсөн, шатахуун түгээх газраас хөдөлж байгааг нь мэдсэн. Тухайн үед засмал дээр нэлээн хурдтай явж байна даа гэж дотроо бодож байтал тойрог дээр онхолдсон. Би ухаан алдсан яг юу болсныг сайн санахгүй байгаа, Баянхонгор аймгийн сумын төвөөс Баянхонгор аймаг руу явж байхдаа Баянхонгор аймгийн сумын дүгээр багийн нутаг “ ” гэх газар зам тээврийн осолд орсон. Би хэдэн км цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй, нэлээн хурдтай явж байсан. Тээврийн хэрэгслийн ******* унасан явж байсан. Ослын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирсан, *******ийн эмчилгээний мөнгө ,000,000 төгрөг өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 0-2 /,

Иргэний нэхэмжлэгч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Манайхаас зээлсэн тухайн төлбөрийг төлж барагдуулбал өөр гомдол санал байхгүй. 28 хоногийн хугацаа хэтрэлтэй байгаа гэв.

Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...2020 оны дүгээр сарын 08-ны өдөр 0000000 төгрөгийн зээлээр гэдэг хүн лизингээр урьдчилгаа мөнгийг өгч авсан. гэгч нь миний хариуцсан зээлдэгч учраас би хариуцдаг, эдийн засагч нараас зээл авсан хүнээ тухайн эдийн засагч хариуцдаг. Зээлийн төлөлт дуусаагүй байхад тээврийн хэрэгсэл осолд болон бусад байдлаар эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд зээлийн хоног нь 80 хоногоос дээш болсон тохиолдолд шүүхээр шийдвэрлэдэг. Бусад тохиолдолд харилцагчтай уулзан харилцан ярилцаж байгаад шийдвэрлэдэг. Зээлдэгч нь гэрээний дагуу үр төлбөрөө төлж дуусгаагүй тохиолдолд манайх шүүхэд гомдол гаргана ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-70/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...******* нь Баянхонгор аймгийн хаягтай байсан учраас банк бус компаниас зээлээр автомашин авах гэсэн чинь болохгүй байна гээд надтай утсаар яриад хэлж байсан. Тэгэхдээ “тээврийн хэрэгслийг зээлээр авах гэж байгаа юм, та очоод гэрээ хийгээдэх” гэхээр нь би за гэж хэлсэн. Би *******ийн хамтаар 2020 оны 0 дугаар сард банк бус компанид миний бичиг баримтаар гэрээ хийгээд зээлээр ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгөөр аваад Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу унаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-82 /

Гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...Тус өдөр би Баянхонгор аймагт тэмцээнд оролцохоор ирсэн байсан. Аймагт ирээд тэмцээндээ ороод оой 23 цагийн орчимд тэмцээнээ дуусаад *******той утсаар ярихад гэрт угаалга хийж байна, маргааш өглөө 08-09 цагийн үед аймаг гарна. ах аймаг явах ажилтай юм байна, цуг очно гэж хэлсэн. Надтай утсаар ярихад *******ийн архи уусан, үгүй нь мэдэгдээгүй. Шөнийн 04 цагийн үед миний утас дуугараад аваад ярьсан чинь Баянхонгор аймгийн сумын эрүүл мэндийн төвөөс ярьж байна, ******* машинтай явж байгаад осолд орсон байна гэж хэлсэн. Надад ослыг талаар ерөөсөө юм хэлдэггүй, би ч гэсэн асуудаггүй болохоор мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 8 дугаар шинжээчийн

. 2. ын бие хүзүүний 3, 4-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөргөөрсөн цагиргийн урагдал, бүсэлхийн , 2-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн -р хувирганы зөрүүтэй хугарал, 2 талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргуугийн  няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх хүзүүний 3, 4-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагиргийн урагдал, бүсэлхийн , 2-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх бусад зүүн -р хувирганы зөрүүтэй хугарал, 2 талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргуугийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ .... гэх дүгнэлт /хх-ийн 3-32/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шинжээчийн

. Зам тээврийн осолд өртсөн Toyota Harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 202 оны 2 дугаар сарын байдлаар 28,000,000 төгрөгийн үнэ ханштай байна.

2. Тухайн авто машин зам тээврийн ослын улмаас 80 хувь нь эвдэрсэн бөгөөд мөнгөн дүнгээр 22,400,000 төгрөгийн хохирол учирсан байна ... гэх дүгнэлт /хх-ийн 3-4/

Техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар 

Хариулт ....  Тоуоta Harier маркийн /**************/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ын ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна.

Хариулт 2: Тоуоta Harier маркийн /**************/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэх ын нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байна. Тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан ын *******ийн буруутай үйлдлийн улмаас тухайн зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.

Хариулт 3: Зам тээврийн ослын зураг, ослын газрын хэмжилт, тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл, гэмтэл, холбогдогчийн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх ын *******  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна.

Хариулт 4: Тоуоta Harier маркийн /**************/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ын ******* нь 209 оны 02 дүгээр сарын 0-ны өдөр олгосон 29825 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна.

Хариулт 5: Асуултад тусгагдаагүй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 93-94/

Шүүгдэгч *******, хохирогч нарын согтуурлын зэргийг тогтоох драйгер үлээлгэж шалгасан фото зураг ...  /хх-ийн 3/

 - Эрүүгийн хэрэг  үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 07-2/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн/, жолоочийн согтуулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 44-45/, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, фидуцийн гэрээний хуулбарууд /хх-ийн 7-78/, эд  хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 00/, иргэний  үнэмлэхийн хуулбар /хх-ийн 0/, депозит дансны хуулганууд /хх-ийн 05-0/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 07/, Баянхонгор аймаг Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 09/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 0-/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаар албан бичиг, хавсралт /хх-ийн 3-4/,  баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч *******ид холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны 2 дугаар сарын 05-ны шөнө 03 цагийн орчим Toyota Harrier маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн сумын дүгээр баг “ ” гэх газар онхолдож, машинд сууж явсан ын биед 3, 4-р нугаламын жийргэвчийн цүлхийлт, мөгөөрсөн цагиргийн ургадал, бүсэлхийн , 2-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал бүхийн хүндэвтэр хохирол учруулж, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч  *******ийн мэдүүлэг /хх-ийн 28 /, хохирогч ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 0-2/, иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-70/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 8-82/, гэрч Г.гийн мэдүүлэг /хх-ийн 87-88/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 8 дугаар шинжээчийн .... ын бие хүзүүний 3, 4-р нугалмын жийргэвчийн цүлхийлт, мөргөөрсөн цагиргийн урагдал, бүсэлхийн , 2-р нугаламуудын зүүн талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, зүүн -р хувирганы зөрүүтэй хугарал, 2 талын уушгины доод дэлбэнгийн ар гадаргуугийн  няцрал гэмтлүүд тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 3-32/,

Баянхонгор аймгийн  “Энх-Нахиа” ХХК-ийн 202 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар шинжээчийн ...  Toyota Harrier маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь 202 оны 2 дугаар сарын байдлаар 28,000,000 төгрөгийн үнэ ханштай байна ... Тухайн авто машин зам тээврийн ослын улмаас 80 хувь нь эвдэрсэн бөгөөд мөнгөн дүнгээр 22,400,000 төгрөгийн хохирол учирсан байна ... гэх дүгнэлт /хх-ийн 3-4/,

Техникийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар ... Тоуоta Harier маркийн /**************/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ын ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна,...Тоуоta Harier маркийн /**************/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ын ******* нь 209 оны 02 дүгээр сарын 0-ны өдөр олгосон 29825 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна... гэх дүгнэлт /хх-ийн 93-94/,

Шүүгдэгч *******, хохирогч нарын согтуурлын зэргийг тогтоох драйгер үлээлгэж шалгасан фото зураг ...  /хх-ийн 3/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон шинжлэн судалсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс согтуурсан,  үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн .4 дүгээр зүйлийн -д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой  хохирлыг нөхөн төлсөн,  харин гэмт хэргийн улмаас учирсан тээврийн хэрэгслийн хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн ., .2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж, харин хохирогчийн биед  хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илрэхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, / ажил эрхэлдэг буюу Баянхонгор аймгийн сум дахь гал түймэр унтраах дугаар ангид захирагч ажилладаг, / эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон  хохирогчийн шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт / хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү/,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн , 7.3 дугаар зүйлийн , 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул оногдуулсан ял дээр албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж болохоор хуулинд зохицуулалт оруулж өгсөн тул түүнд нэмж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ид оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3227478 төгрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх баримтаар тогтоогдсон болон шүүгдэгчийн нотлох баримтгүйгээр өгсөн 4400000  төгрөгийн шаардлагыг хасч, хохирогч ын шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлээс шаардлагаасаа банк бус Нэт капиталд төлөх дүн 7.705.878.32 төгрөгнөөс татгалзаж, шүүгдэгч *******оос 9,52,000 төгрөг гаргуулж, хохирогч т олгож шийдвэрлэлээ.

Хохирогч ын  гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 500000 төгрөгийн тухайд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дурар соног авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөөгчөөр үйлчлүүсний төлөө/ өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд болоод эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалд орж  тооцогдохгүй  тул хохирогчийн эрх зүйн туслалцаа өмгөөлөгчөөс авсны төлбөр 500,000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтоосон гэмтэл бүрэн эдгэрсэн, эрүүл мэндэд эмчилгээ хийлгэх талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан цаашид эмчилгээ хийлгэх талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үйлдээж өгөхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шүүгдэгч *******ийн 29825 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж,

шүүгдэгч *******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 50,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгож,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн ,2,3,4,  3., 3.7 дугаар зүйлийн 2., 2.3,2.4, 3.7 дугаар зүйлийн 3., 3.2,  3.8, 3.0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн , 7.3 дугаар зүйлийн , 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.0 дугаар зүйлийн 2.-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн  хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн -д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа /Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг тоот, түр оршин сууж байгаа Баянхонгор аймгийн сумын дугаар баг тоот хашаанаас өөрийн эрхэлж байгаа сум дахь гал түймэр унтраах дугаар анги/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч *******ид согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т  зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5. дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн .-т зааснаар шүүгдэгч *******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардал 50,000 төгрөгийг гаргуулж, хохирогч т олгосугай.

0. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497., 50 дугаар зүйлийн 50.-т зааснаар шүүгдэгч *******оос 9,52,000 төгрөг гаргуулж, хохирогч т олгосугай.

2. Хохирогч ын  гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн ., .2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн 29825 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ширхгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 4 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Ч.БАЙГАЛМАА