Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2018/00864

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: - аймгийн - сумын - тоотод оршин суух Г овогт У-гийн Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - аймгийн - сумын - багт оршин суух С овогт Д-гийн М -т холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны                3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч У.Б, хариуцагч Д.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.М-тай 2010 оноос үерхэж байгаад 2013 оны 4 дүгээр сарын              30-ны өдөр хүү Б.А -ыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан. Хүү төрсөнөөс хойш Д.М нь хүүдээ ямар нэгэн мөнгөн болон эд материалын тэтгэмж тэтгэлэг огт үзүүлж байгаагүй.

Энэ хугацаанд хүүгээ миний бие ганцаар өсгөж өдий хүрсэн билээ. Иймд хүү Б.А -ыг өөрийн асрамжиндаа авч түүний төрсөн эцэг нь Д.М мөн болохыг тогтоолгож, эцгээс нь хуульд заасны дагуу  хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хүү Б.А - нь миний төрсөн хүү мөн болно. Хүүгээ төрсөн цагаас хойш уулзаж, тодорхой хэмжээгээр тусалж дэмждэг байсан. У.Б нь хүү Б.А -ын хамт 2013 оны 8 дугаар сард  2014 оны 02 дугаар сард буюу цагаан сараар ирж хамаатан садантай минь танилцан ирж байсан. Мөн 2017 оны 6 дугаар сард би өөрийн биеэр хүүгээ - очиж авч - суманд гэртээ авчирч хамт байсан. 

Мөрөн орох үедээ болон хүүгээ Улаанбаатар хотод ээжийн хамт байхад уулзаж, хувцас хэрэгтэй зүйл болон тодорхой хэмжээний мөнгө өгөх зэргээр тусалдаг байсан. Энэ хугацаанд хүүдээ өөрийн боломжоор тусалдаг байсан ба цаашид ч боломж бололцоотой үедээ харж хандана гэж боддог.

Миний бие одоогоор - суманд ээжийн хамт амьдардаг ба тогтсон ажил орлого, хашаа байшин, машин тэрэг, мал ахуй байдаггүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байна... Иймээс цаашид ажил төрөл хийж орлоготой болсон цагтаа хүүдээ туслалцаа үзүүлэх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч Д.М-т холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

У.Б,  Д.М нар нь 2010 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.А - төрсөн болох нь 2013 4 дүгээр сарын 30-ны өдрийн №0000892901-361 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Д.М нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Б.А -ын төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Б.А - нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.А -ыг эх У.Б-ы асрамжид үлдээж, эцэг Д.М-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.М-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.Б нарт тус тус даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны                байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.А -т Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Д.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.А -т сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон