Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дамбажав

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0************** оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

 Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар (**************),    

Холбогдсон хэргийн талаар :         

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг гэх газраас зүүн зүгт 1 километрийн зайд байх төв засмал зам дээр *******0************** оны 03 дугаар сарын *******7-ны өдөр Toyota corolla E1*******0 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж ийн жолоодож явсан Nissan Vanette маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Toyota Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гийн эрүүл мэндэд хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, 5, 6-р нугалмын сулрал, тархи доргилт, дух, эрхий нурууны зулгаралт бүхий хүнд хохирол, Nissan Vanette маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ийн эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн сэлтэрхийгүй зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулан, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...*******0************** оны 03 дугаар сарын *******6-ны өдөр миний ажил амарсан бөгөөд тухайн өдөр миний таньдаг Баянхонгор аймгийн сумын гэх залуу суманд ирсэн байсан. Би түүнд урьд нь “ажил *******0************** оны 03 дугаар сарын *******6-ны үед амарна” гэж ярьж байсан болохоор намайг авахаар ирсэн байсан. *******0************** оны 03 дугаар сарын *******6-ны орой *******0 цагийн үед бид хоёр түүний машинтай Баянхонгор аймаг руу явсан бөгөөд шөнө нь Өвөрхангай аймгийн төв ороод нь нойр хүрээд гээд бид хоёр машиндаа унтсан.  *******0************** оны 03 дугаар сарын *******7-ны өглөө нар гарчихсан байхад Баянхонгор аймаг руу хөдөлсөн, миний хувьд унтаад явж байсан. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум өнгөрөөд Баянхонгор аймгийн ******* сум руу дөхөж байхад надад “миний нойр хүрээд байна, чи жоохон жолоодох уу” гэхээр нь би зөвшөөрөөд түүнд “би шинэ жолооч шүү” гэхэд тэрээр “гайгүй байх” гэж хэлсэн, би жолоо барьж, жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад хөдөлсөн, ойролцоогоор *******0-30 орчим километр явж байхад урдаас машин ирээд нэлээн хурдтай зөрсөн. Би машин хурдтай зөрсөн болохоор сандраад жолоогоо хажуу тийш нь дарсан санагдаж байна. Түүнээс хойш болсон зүйлийг мэдээгүй, нэг ухаан ороход би машины гадна зогсож байсан бөгөөд миний жолоодож явсан машин замын хажуу руу унасан, замын хажууд нэг машин мөргүүлчихсэн байсан. Уг машин дотор нэг хүн ёолоод байсан тул хүмүүс түргэн дуудсан гээд байж байсан..., ... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан, миний нойр хүрээгүй. Би ойролцоогоор 60 орчим километр цагийн хурдтай явсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 169-171 /

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

Би *******ийг авахаар *******0************** оны 03 дугаар сарын *******6-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоуоta Corolla маркийн авто машинтай 13 цагийн үед гараад *******ийг очиж аваад шууд буцсан. Өвөрхангай аймгийн төвд буцаж ирэхэд шөнө болсон байсан бөгөөд миний нойр хүрж байсан болохоор зогсоол дээр машинаа тавиад машиндаа унтаад өглөө нь буюу *******0************** оны 03 дугаар сарын *******7-ны 06-07 цагийн үед Баянхонгор аймгийн төв рүү гарсан. Баянхонгор аймгийн ******* сумын нутаг “ ”-ын бригад өнгөрөөд явж байгаад  би *******т “Миний нойр хүрээд байна, чи жоохон машин бариад яваадах” гэж хэлсэн чинь тэрээр зөвшөөрөөд миний машиныг цааш жолоодсон бөгөөд би  жолоочийн эсрэг талын урд суудалд суугаад жоохон явж байгаад унтсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг ухаан орсон чинь осол аваар болчихсон байсан. Тэнд байсан хүмүүс аймгаас цагдаад дуудлага өгчихсөн гээд байж байсан, удаагүй цагдаа, эмч нар ирж нөгөө мөргөлдсөн машинд сууж явсан гэх хөл нь хугарсан хүнийг эмнэлгийн машинд хийгээд авч явсан. Би *******ээс юу болсон талаар асуухад тэрээр “Би юу болсон талаар мэдэхгүй байна” гэж байсан. Харин нөгөө машины хүмүүс “хурдтай машин өнгөрсний дараа танай машин урдаас ирээд шууд мөргөсөн” гэж байсан. Осол болох үед авто машинд ******* бид хоёроос өөр хүн байгаагүй, ослын улмаас миний биед хүзүүний нугалам хугарч гэмтэл авсан. Өөр гэмтэл бэртэл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-4******* /,

Хохирогч ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Өөрийнхөө машиныг бүрэн бүтэн болгуулах хүсэлтэй байна. Би өөр янзлах боломжгүй тул шинжээчийн үнэлгээгээр гаргасан хохирлоор машиныг төлүүлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн би сумандаа үсчин хийдэг, сарын 1000000 төгрөгийг орлоготой, одоогоор ажиллах боломжгүй тул үүнийг нэхэмжилнэ, мөн цаашид эмчилгээ хийлгэх буюу эм тариа авах учраас  5000000 төгрөг нэхэмжилж байгаа гэв. Шинжээчийн дүгнэлтээр машины эвдрэлийн үнийг 8180000 төгрөгөөр тогтоосон, уг үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа.  Хэрэгт авагдсан эмчилгээний баримт бүгд төлөгдсөн гэв.       

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

*******0************** оны 03 дугаар сарын *******7-ны өглөө 09 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумаас Улаанбаатар хот руу ямаа самнахаар  дүү , түүний эхнэр , нутгийн ах бид 4 явж байсан. Баянхонгор аймгийн ******* сум өнгөрч байхад өмнөөс улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байсан. Замын тойрох хэсэг дээр хурдтай орж ирээд миний машины урд хамар хэсэг рүү машиныхаа бөгсөн хэсэг буюу багаж хэсгээр мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон үйл явдлыг шоконд орчихсон байсан болохоор сайн санахгүй байгаа. Миний баруун хөлийн дунд чөмөг хугарч бяцарсан байна гэсэн. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би машин дотор гал гараад эхлэхээр нь түлхүүрээрээ машинаа унтраах гэж хариулсан боловч машин унтарчихсан байсан. Миний машины урд тал мотор хүртлээ ихээхэн гэмтсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5*******-54 /,

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

*******0************** оны 03 дугаар сарын *******6-ны өдрөөс *******7-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Чандмань сумаас эхнэр Өнөрзаяа, үеэл  ахын найз нарын хамтаар Улаанбаатар хот руу ажлаар гарсан юм. Тэгээд Манай үеэл ах нь өөрийн улсын дугаартай Nissan Vanette маркийн тээврийн хэрэгслээр гарсан. Би урд суудал дээр сууж явсан манай эхнэр, ах нар арын суудал дээр сууж явсан юм. ах өөрөө машинаа барьсан байсан. Өглөө 09 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын гэх газарт явж байхад араас цагаан өнгийн суудлын авто машин манай машиныг гүйцэд түрүүлсэн. Тухайн машины дугаар болон маркийг нь хараагүй тэр машин гүйцэд түрүүлэхэд бид 4 хоорондоо “ямар хурдтай явдаг машин бэ” гээд хоорондоо яриад явж байхад урдаас ирж байсан Corolla маркийн машин ******* тийшээ шарваад шууд урдаас урсгал сөрж орж ирээд хажуу талаараа манай машины урдаас мөргөөд замын хажуу руу унасан. ах хөл гээд орилоод байсан тэгээд би машинаас буугаад арын хаалгыг онгойлгоод эхнэр, ах хоёрыг гаргасан. ахын хаалгыг юмаар хөшиж онгойлгоод гаргах гэхэд хөл нь хугарсан буулгах боломжгүй байсан тул шууд түргэн тусламж дуудсан. Манай машиныг мөргөсөн машин дотроос эрэгтэй, эмэгтэй ******* хүн гарч ирээд “зүгээр үү” гээд орилоод бид хэд дээр ирсэн. Ирээд тухайн машиныг барьж явсан гэх эмэгтэй “уучлаарай би зүүрмэглэсэн байна хэр хурдтай явж байсан бэ” гэж бид нараас асуусан. Тухайн үед тэр машин нь их хурдтай яваад өөдөөс шарваад ороод ирсэн. Тэгээд удаагүй түргэн, цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Осол болох үед ахын хөл хугарсан бусад хүмүүс гайгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 /,   

 Гэрч О.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

нь өөрөө машинаа барьсан байсан. Өглөө 09 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын гэх газарт явж байхад араас нэг машин манай машиныг гүйцэт түрүүлээд гарсан бид 4 хоорондоо “ямар хурдтай явдаг машин бэ” гээд хоорондоо яриад явж байхад манай машины өөдөөс Corolla маркийн саарал өнгийн машин ******* тийшээ шарваад шууд урдаас урсгал сөрж орж ирсэн, яг аль талаараа яаж мөргөсөн гэдгийг нь хараагүй ард суудал дээр сууж байсан учраас нэг мэдэхэд л манай машин зам хөндөлдөөд зогссон байсан, орилоод байсан. арын хаалгыг онгойлгож өгөөд Өнөрзаяа бид хоёр машинаас буусан буугаад харахад манай машины өөдөөс ирж байсан саарал өнгийн машин нь замын хажуу руу унасан байсан. бид хоёр ийг гаргах гээд машины хаалгыг юмаар хөшиж онгойлгоод гаргах гэхэд хөл нь хугарсан буулгах боломжгүй байсан. Манай машиныг мөргөсөн машин дотроос эрэгтэй, эмэгтэй ******* хүн гарч ирээд , нартай уулзаад байсан. түргэн дуудаад удаагүй цагдаа, түргэн нар ирээд бид нарыг аваад явсан. Эмнэлэг ирж үзүүлэхэд зүгээр байна гэж хэлсэн. Харин ийн хөл хугарсан яаралтай хот руу яв гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /,

 Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 Өглөө 09 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын гэх газарт явж байхад араас нэг машин манай машиныг гүйцэд түрүүлээд гарсан бид 4 хоорондоо “ямар хурдтай явдаг машин бэ” гээд яриад явж байхад манай машины өөдөөс нэг саарал өнгийн машин ******* тийшээ шарваад шууд урдаас урсгал сөрж орж ирсэн. Тэгээд яг аль талаараа яаж мөргөсөн гэдгийг нь мэдэхгүй байна арын суудал дээр сууж байсан учраас, нэг мэдэхэд л манай машин зам хөндөлдөөд зогссон байсан. ах  орилоод, манай нөхөр арын хаалгыг онгойлгож өгөөд ах бид хоёр машинаас буугаад харахад манай машины өөдөөс ирж байсан саарал өнгийн машин нь замын хажуу руу унасан байсан,.... ахын хөл хугарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 71-7******* /,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0**************  оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******56 дугаар шинжээчийн

1. гийн биед хүзүүний 4-р нугаламын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, 5, 6-р нугалмын сулрал, тархины доргилт, дух, эрхий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх  нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюулгүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 99-100/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0**************  оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******58 дугаар шинжээчийн

1. ийн биед баруун дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн сэлтэрхийгүй зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтэл  нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтэл нь тухайн  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 106-107/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0**************  оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******57 дугаар шинжээчийн

1. *******ийн биед тархи доргилт, дагзны хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал, эгэмний зулгаралт, баруун сарвуу, *******-р хурууны цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

*******. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 1*******6-1*******7/

 Шинжээчийн *******0************** оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаар шинжээчийн

Хариулт 1: Тоуоta Corolla маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Холбогдогч ******* өгсөн мэдүүлэгтээ осол болохын өмнө “сандраад рүү лээ зүүн тийш дарсан тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй үл тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн ойлголт юм. Энэ нь осол болоход шууд нөлөөлсөн байна.

Хариулт *******: Nissan Vanette  маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариулт 3: Ослын газрын зургаас харахад А цэг буюу хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэг нь Тоуоta Corolla маркийн // улсын дугаарт тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* явсан эгнээний эсрэг урсгалд байна. Улмаар зорчих хэсгийн тасархай цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноос. осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна.

Хариулт 4: Тоуоta Corolla маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь *******0************** оны дугаар сарын 17-ны өдөр олгосон дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй айна. Nissan Vanette маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь *******0************** 01 дүгээр сарын 13-ны өдөр олгосон 1413691 дугаартай “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй төлөвтэй байна.

Хариулт 5: Асуултад тусгагдаагүй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдохгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 131-13*******/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн *******0************** оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1************** дугаар шинжээчийн .... Nissan Vanette маркийн тээрийн хэрэгслийн зах зээлийн үнэ 1*******,600,000 төгрөг .... Toyota Corolla  E1*******0 маркийн тээврийн  хэрэгслийн зах зээлийн үнэ 6,000,000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 137-140/

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1*******6 дугаар шинжээчийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн зах зээлийн үнэ 8,180,000  төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 146-153/

- Эрүүгийн хэрэг  үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /ххх-ийн 01-04/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 08/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-16/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 17/, хохирогч гийн эмчийн магадлагаа /хх-ийн 19/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний баримт /хх-ийн *******0-*******1/, хохирлын баримт /хх-ийн **************/, хохирогч ийн эмчилгээний баримтууд /хх-ийн *******4-*******8/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 30-33/, баримт бичиг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, тэмдэглэл /хх-ийн 35-36/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 37/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 161/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17*******/, шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 18*******/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 183/, депозит дансны хуулганууд /хх-ийн 185-189/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 190/, Хаан банкны 5*******390973*******4 тоот дансны хуулга /хх-ийн 178/,  Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 179/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 180/,  Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн *******0**************  оны 04 дүгээр сарын *******6-ны өдрийн 55 дугаар албан бичиг /хх-ийн 19*******-194/, Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн *******0**************  оны 04 дүгээр сарын *******5-ны өдрийн 56, 57 дугаар албан бичгүүд /хх-ийн 158-159/, Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн *******0************** оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичиг /хх-ийн 196-197/,  баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч  *******т холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан байхыг шаарддаг.

 Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг гэх газраас зүүн зүгт 1 километрийн зайд байх төв засмал зам дээр *******0************** оны 03 дугаар сарын *******7-ны өдөр Toyota corolla E1*******0 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчиж ийн жолоодож явсан Nissan Vanette маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Toyota Corolla маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гийн эрүүл мэндэд хүзүүний 4-р нугалмын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, 5, 6-р нугалмын сулрал, тархи доргилт, дух, эрхий нурууны зулгаралт бүхий хүнд хохирол, Nissan Vanette маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ийн эрүүл мэндэд баруун дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн сэлтэрхийгүй зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулан, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөөрч мэдүүлсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 169-171 /, хохирогч гийн мэдүүлэг /хх-ийн 40-4******* /, хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 5*******-54 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 63-64 /, гэрч О.ын мэдүүлэг /хх-ийн 67-68 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 71-7******* /,

 Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0**************  оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******56 дугаар шинжээчийн .... гийн биед хүзүүний 4-р нугаламын арын сэртэнгийн зөрүүгүй хугарал, 5, 6-р нугалмын сулрал, тархины доргилт, дух, эрхий хурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 99-100/,            

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны *******0**************  оны 03 дугаар сарын *******9-ний өдрийн *******58 дугаар шинжээчийн ... ийн биед баруун дунд чөмөг ясны доод 1/3 хэсгийн сэлтэрхийгүй зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо ... хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 106-107/,

 Шинжээчийн *******0************** оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаар шинжээчийн .... Тоуоta Corolla маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* /РД:ЕЮ94030*******06/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байна,.... Nissan Vanette  маркийн // улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан // нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдохгүй байна ... Ослын газрын зургаас харахад А цэг буюу хоёр тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн цэг нь Тоуоta Corolla маркийн // улсын дугаарт тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* /РД:В094030*******06/-ийн зорч/ явсан эгнээний эсрэг урсгалд байна. Улмаар зорчих хэсгийн тасархай цагаан шугамыг давж эсрэг урсгалд орсноос. осол гарахад хүргэсэн шууд шалтгаан болсон байна .... гэх дүгнэлт /хх-ийн 131-13*******/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн *******0************** оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1*******6 дугаар шинжээчийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангийн зах зээлийн үнэ 8,180,000  төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 146-153/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн болон шинжлэн судалсан хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байх тул шүүхээс *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан , хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой  хохирлыг нөхөн төлсөн,  харин гэмт хэргийн улмаас учирсан тээврийн хэрэгслийн хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.*******-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас ямар нэгэн хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцож үйлдсэн гэж, харин хохирогч нарын биед  хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэлдээ болгоомжгүй хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр агуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт тодорхойлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 9847500 төгрөг нэхэмжилснээс шүүхийн шатанд шүүгдэгч *******ээс эрүүл мэндэд учирсан хохирод 66*******500 төгрөг, машины үнэ 3900000 төгрөг нийт 456*******600 төгрөгийг нөхөн төлснийг хасч тооцон, үлдэх 4*******80000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж , хохирогч т олгуулж,

Харин нэхэмжлэлийн шаардлагаас сар бүр олох байсан үсний орлого болох 1000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  эрүүл мэндэд учирсан хохирол болох 5000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид өөрт учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдажв шийдвэрлэлээ.

 Хохирогч  нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илрэхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, / бага насны хүүхэдтэй, өөрийн асрамжинд байдаг, тодорхой ажил эрхэлдэг буюу Өвөрхангай аймгийн сумын Хан- рашаан сувиллын цогцолбор газарт зохион байгуулагчаар ажилладаг, / эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон  хохирогчийн шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт / хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү/,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-т зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг  хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “ ... хар хөх өнгийн Samsung А-31 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн **************.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1,*******,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн *******.1, *******.3,*******.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.*******,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.3-д зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн *******.1-т  зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг  хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 4,*******80,000 төгрөг гаргуулж, хохирогч т олгосугай.

9. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг болон нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******1.5 дугаар зүйлийн 1.1, 1.*******-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх 1 ширхэгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

11. Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “ ... хар хөх өнгийн Samsung А-31 маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******т буцаан олгосугай.

1*******. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн **************.4 дүгээр зүйлийн **************.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1,*******,3,4,  36.6, 36.7 дугаар зүйлийн *******.1, *******.3,*******.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.*******,  36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

   ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Пүрэвдоржийг согтуурсан, мансуурсан, үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн *******.1-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ....... жилийн  хугацаагаар хасаж, ...... жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн бүртгэлтэй оршин сууж байгаа /........................................................................................................................................../ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдорж нь согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ нэмж авсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдорж нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-т  зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржид оногдуулсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Пүрэвдоржид мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ...... жилийн хугацаагаар хассан ялын хугацааг зорчих эрх болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Пүрэвдоржоос ................................... төгрөг гаргуулж, хохирогч ................................... олгосугай.

 

10. Шүүгдэгч Б.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

1*******. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Пүрэвдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА