Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1901

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “ИЗОУИС”-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,959,030 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03102 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Уг ИЗОУИС-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 4,670,120 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож,  Ц.Угийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ИЗОУИСд далагаж шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. Ц.У намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүхээс тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч буюу ИЗОУИС-иасгаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Ц.У миний сарын үндсэн цалин 826,400 төгрөг байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гарсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажлын нийт 4 сар 18 хоног буюу 107 хоногоос нийтээр амрах өдрүүдийг хасаж нийт ажлын 103 хоногийн цалин 3,959,030 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт ИЗОУИС-иасгаргуулах нь зүйтэй.

Миний бие ИЗОУИС-иасэнэхүү ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн олгож өгөх талаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл олгоогүй бөгөөд олгохгүй болохоо амаар илэрхийлээд байгаа юм. Иймд ИЗОУИС-иасажилгүй байсан хугацааны олговорт 3,959,030  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Ц.Уг ажилд нь эргүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг бид Улсын дээд шүүхэд давж заалдах боломжтой байсан боловч “залуу хүнийг нэг алдсан дээр нь бүрмөсөн түлхээд яахав” гэж зөвлөлдөөд Санхүү, Эдийн засгийн сургуульд багшийн орон тоо байхгүй байсныг үл харгалзан ажилд нь буцаан авсан. Гэтэл ажилд ороод хэдхэн хонохдоо бидэнд мэдэгдэлгүйгээр хүсэлт гаргалгүйгээр дахин ажил олгогчоос мөнгө нэхэмжилж шүүхэд хандаж байгаа нь манай сургуулийн бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдсан хэрэг боллоо. Тэрээр нэхэмжлэлдээ “... ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөж олгох талаар хүсэлт гаргасан боловч амаар өгөхгүй гэдгээ илэрхийлсэн гэж” шүүхэд худал мэдүүлснийг үндэслэн шууд иргэний хэрэг үүсгэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч болох нэхэмжлэгч нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ч тэрээр худал мэдээлэл шүүхэд гаргажээ. ИЗОУИС-ийн аливаа өргөдөл, гомдол, хүсэлттэй асуудал гагцхүү Захиргаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Ц.Цэлмэг би хариуцдаг ба мөнгө хүссэн хүсэлтийг бичгээр гаргаж надад хандах ёстой, би хэрэв үндэслэлтэй гэж үзвэл санхүүд цохолт хийж гаргадаг журам үйлчилдэг.

Гэтэл Ц.У нь хэнтэй уулзсан нь огт мэдэгдэхгүй, бичгээр огт хүсэлт гаргаагүй атлаа ийнхүү шүүхэд бичсэн нэхэмжлэлдээ худал бичиж төөрөгдүүлж байгаа нь цаашид багшаар ажиллах ёс зүйгүй этгээд гэдэг нь харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар “... шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Магадгүй Ц.Уг бичгээр хүсэлтээ гаргаад наад зах нь надтай ирж уулзаад учир байдлаа яриад бичгээр хүсэлтээ гаргасан бол хүсэлтийг нь хангах эсэх талаар ярих боломжтой байсан. Би нэхэмжлэлийн талаар 2018 оны 4 дүгээр сарын 09-нд шүүхээс мэдэгдэх ирсэн үед мэдэж Уянгасүрэнгийн утсаар ярьж яагаад шүүхэд өгөх болсон талаар асууж нэхэмжлэлээ эргүүлэн татвал хүсэлтийн хангах талаар бодож үзнэ гэсэн. Шаардлагатай бол Мобикомоос тухайн өдрийн миний ярианы дэлгэрэнгүйг шүүхэд авч өгч болно. Хэрэв Ц.У дараа нь үнэхээр цаашид ИЗОУИС-д ажиллах хүсэлтэй байгаа бол уучлал гуйгаад бичгээр хүсэлтээ гаргаад ирвэл дээрх мөнгийг өгөхөд татгалзах зүйл миний хувьд байхгүй. Харин шүүхээр явж иймэрхүү байдлаар авна гэвэл бид нэг ч төгрөг өгөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн нь илтэд байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлд зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч ИЗОУИС-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,959,030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

              Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргасан.

              Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03102 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Уг урьд эрхэлж байсан ажил албан тушаал буюу ИЗОУИС-д Санхүү эдийн засгийн сургуулийн багшийн ажилд эгүүлэн тогтоожээ. /хх-ийн 4-5 дахь талд/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 6-8 дахь талд/

Хариуцагч ИЗОУИС Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “Ц.Уг ажилд эгүүлэн томилох тухай” Б/25 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ц.Уг Санхүү эдийн засгийн сургуулийн багшаар эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан уг тушаалын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 40 дахь талд/

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харъяаллын дагуу шийдвэрлэнэ” гэж, зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага нь хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх байна.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Ц.У гийн шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэж ажилд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд хариуцагчийн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж зааснаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан6

Ц.Уг ажлаас үндэслэлгүй халагдсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардах эрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл үргэлжлэх ба уг хугацаанаас хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ гаргасан байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03102 дугаар шийдвэр гарснаас хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилогдох хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч ИЗОУИСнь олгоогүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 10-13 дахь талд/

Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон өдрөөс эхлэн ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүрэг үүссэн байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 4 сар 18 хоногийн /амралт, нийтээр амрах баярын өдрийг оролцуулаагүй/ ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч ИЗОУИС-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчид олгох цалин хөлсний олговрыг тооцохдоо Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 03102 дугаар шийдвэрээр тогтоосон 826,400 төгрөгөөр тооцоход 4 сар 18 хоног /826,400х4=2.3,305,600/ төгрөг, 18 хоног /826,400:21.5=38,437/, /38,437х18=691,869/ төгрөг нийт 3,997,469 төгрөг гарч байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,959,030 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, зүйлд  заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ИЗОУИС-иасажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,959,030 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ИЗОУИС-иас78,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                               Л.ЭНХЖАРГАЛ