Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/101

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С-,

Шүүгдэгч М.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Е-д холбогдох 2213001260134 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ........ ажилтай, Баян-Өлгий аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Н овгийн М-ы Е, РД:БД..............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, хохирогч Б.Е-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Е-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А. Шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, хохирогч Б.Е-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-11 дэх тал/

2. Тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлэт /хавтаст хэргийн 12-16 пахь тал/

3. Хохирогч Б.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу Даваа гарагийн үдээс хойш өөртөө хувцас хунар авахаар Булган сумын төвийн хэсгээр ганцаараа явж байгаад орой 17 цагийн үед найз Ө-ын Б-тэй тааралдсан. Тэгээд найз Б- бид хоёр Керей нэртэй дэлгүүрээс Сэнгүр нэртэй 2.5 литрийн савалгаатай пиво худалдаж аваад уг савтай хоёр пивийг бид хоёр дээрх дэлгүүр дотор ууж дуусгасан. Орой 21 цаг өнгөрч байхад бид хоёр пивоо ууж дуусгаад Б- бид хоёр гэр гэртээ харихаар болоод салцгааж явцгаасан.Би гэр рүүгээ явах гээд зам хөндлөн гарч байтал зүүн талаас мотоцикль ирж мөргөсөн. Мотоцикпьд мөргүүлчээд хэвтэж байхад мотоциклийг жолоодож явсан М.Е- надруу хүрч ирээд намайг босгох гэсэн боловч би босож чадахгүй байсан.Тэгээд тэр хүн эмнэлэг, цагдаа дуудаад намайг эмнэлэгт хүргэсэн. Би 22 цагийн үед мотоцикпьд мөргүүлсэн санагдаж байна. Гадаа харанхуй болчихсон гудамжны гэрэлтүүлэг байгаагүй. Гудамруу орох санаатай сумын төв замаар хөндлөн гарч байтал гэнэт зүүн талаас мотоцикпь гарч ирээд мөргүүлсэн. Тухайн үед би согтуу байсан бөгөөд өөрийнхөө ухаан санааг бүрэн мэдэж байсан.Мэдээж уучихсан халамцуу байсан болохоор аяархан явган л явж байсан. Гүйж яваагүй. ...би ганцаараа явж байсан. ...зүүн талаараа мөргүүлсэн. ...Надаас өнөөдрийн байдлаар нийт 1,000,000 /нэг сая/ төгрөгний зарлага гарсан. ...Харин М.Е-ы зүгээ надад тус аймгаас Улаанбаатар хот руу түргэний машинаар явахад 2,100,000 төгрөгийг төлж өгсөн, мөн наашаа ирэхэд онгоцны зардал болох 529,650 төгрөгийг төлж өгсөн. Мөн намайг хотод байхад М.Е- ах над руу 100,000 төгрөг шилжүүлсэн. ...М.Е- нь надад учирсан бүх хохирлыг бүрэн барагдуулж өгсөн, өөрөөр хэлбэл үлдэгдэл хохирлын мөнгөө М.Е-аас бэлнээр авсан болно. Одоо миний бие М.Е-аас ямар нэгэн хохирол нэхэмжпэхгүй, санал гомдолгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65, 67 дахь тал/,

4. Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...Иргэн Б.Е-ын биед аарцаг ясны зүүн талд олон хэсэг болон задарсан хугаралттай, зүүн талын ташааны дээд хэсэгт бүслүүр орчим хөх ягаан туяатай цус хуралттай, битүү хавантай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Б.Е-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах, механизмаар үүсгэгдэнэ. Иргэн Б.Е-ын дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад удаан нөлөөлөх. Дээрх гэмтэл нь амь биед аюултай, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т, 3.1.15-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Иргэн Б.Е-ын биед үүссэн дээрх дээрх гэмтлүүд 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд” гэх 373 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

5. Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “...Yajian загварын улсын дугааргүй мотоциклийн жолооч Монголханы М.Е- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэв” гэх магадлагаа /хавтаст хэргийн 105-107 дахь тал/,

6.Шүүгдэгч М.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролыг төлж өгсөн болно. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 118 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

 

7.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

8.Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

9. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.Е- нь Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, хохирогч Б.Е-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

10. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Е-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан, хохирогч Б.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан, санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн хэрэг тул М.Е-д гомдох зүйлгүй, цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй, гаргах санал хүсэлтгүй гэдгээ илэрхийлж, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн, шүүгдэгч М.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- дэмжин оролцож, шүүгдэгчийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч М.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухайд:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд “Хүн бүр амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан ба энэхүү хүний амьд явах жам ёсны үндсэн эрхэд халдсаны улмаас бусдын амь насыг хохироосон тохиолдолд гэм буруугийн санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрээс үл хамааран гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсгээр зүйлчилж, хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

3. Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Хшөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, хохирогч Б.Е-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

4. Тодруулбал: Жолооч М.Е- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Б.Е-ыг мөргөж, хүнд гэмтэл учруулсан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

5. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

7. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна.

8. Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч М.Е- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй байна. 

9. Гэтэл шүүгдэгч М.Е- нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, хохирогч Б.Е-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Е-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан шинжээчийн дүгнэлтээр бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

10. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2, 2.3-д  заасан гэмт хэргийн “жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч М.Е-д холбогдуулан үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

11. Иймд шүүгдэгч М.Е-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний амь насыг хохироож үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

2. Шүүгдэгч М.Е-ы авто осол гаргасан үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан байх тул түүнийг гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

3. Шүүгдэгч М.Е- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол буюу эмчилгээнд 3630.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн  мөрдөн байцаалтын шатанд өсгөн  мэдүүлгээр нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Е-аас гаргуулж, хохирогч Б.Е-ад олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ.

4. Харин хохирогч Б.Е- нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            1. Шүүгдэгч М.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч М.Е-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

4. Түүнчлэн шүүгдэгч М.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан ” гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

5. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,

            6.Шүүгдэгч М.Е-ы өмгөөлөгч А.С- эрүүгийн хариуцлагын хуралдаанд “...Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан байна.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

8. Шүүгдэгч М.Е- нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж 3630.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, тул шүүхээс түүнд алдаагаа ойлгож ухаарах боломж олгож, хорих ял оногдуулахгүй байхыг хүсье” гэж мэдүүлсэн байна.

9. Шүүгдэгч М.Е-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байдал, хохирогчийн хүсэлт зэрэгт үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2- дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар М.Е-ы тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд шүүгдэгч М.Е-ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 10 сар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

12. Шүүгдэгч М.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

13. Шүүгдэгч М.Е-ыг ялаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н овогт М.Е-ыг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Е-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10 /арав/ сарын хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Е-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 10 /арав/ сар хорих ялаас чөлөөлсүгэй.

5.Шүүгдэгч М.Е- нь гэмт хэргийн хор уршигт 3.630.000 /гурван сая зургаан зуун гучин мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид эмчилгээний зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч М.Е- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч М.Е-ыг ялаас чөлөөлсөн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БОЛОРМАА