Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А-, Х.Б-, С.Т-,

шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-н Р-, У овогт М-ийн В-, Ж овогт М-ийн Е- нарт холбогдох эрүүгийн 2213000370091 дугаартай дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х овогт С-н Р-, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 03 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, РД:Б3.................

2. Монгол Улсын иргэн, У овогт М-ийн В-, 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ...................

3. Монгол Улсын иргэн, Ж овогт М-ийн Е- 1997 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, барилгын дотоод засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БЮ...............

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Мухар зах” гэх газарт бэлчээрт байсан адуун сүргээс иргэн А.Б-ийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

2. Мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг “Даваа” гэх газраас хохирогч М.С-ы 1 тооны азаргыг машин механизм ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч С.Р- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Шүүгдэгч М.В- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлэээн зөвшөөрч байна гэв.

1.3. Шүүгдэгч М.Е- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Эрүүгийн 2213000370091 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 33-42 дугаар тал/,

2.2. Иргэн А.Б-ээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 01 дүгээр тал/,

2.3. Хохирогч А.Б-ээс гаргаж өгсөн 2021 оны мал тооллогын баримтууд /1 дүгээр хавтасны 9-13 дугаар тал/,

2.4. Эд зүйлд /1 хос өвлийн гутал/ үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 43-51 дүгээр тал/,

2.5. 1 хос өвлийн гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хавтасны 54-60 дугаар тал/,

2.6. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай, иргэн Б.К-ийн эзэмшлийн “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн, мөн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн “Senke” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 64-76 дугаар тал/,

2.7. Мобиком ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4/1463 дугаартай албан тоот, түүний хавсралт /1 дүгээр хавтасны 77-80 дугаар тал/,

2.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-16 дугаартай “1 тооны 10 насны адуу 2021 оны 12 дугаар сарын байдлаар 1.700.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 84-87 дугаар тал/,

2.9. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-60 дугаартай “Хятад улсад үйлдвэрлэгдсэн 1 тооны Мустанг-5 загварын мотоцикль 2021 оны 12 дугаар сарын байдлаар 1.000.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-101 дүгээр тал/,

2.10. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-0105 дугаартай “2001 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэл 2021 оны 12 дугаар сарын байдлаар 6.800.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 108-112 дугаар тал/,

2.11.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/14 дугаартай мөр судлалын дүгнэлт /1 дүгээр хавтасны 120-126 дугаар тал/,

2.12.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 22/17 дугаартай мөр судлалын дүгнэлт /1 дүгээр хавтасны 137-140 дүгээр тал/,

2.13. Иргэн Б.К-ийн эзэмшлийн 78-13 БӨТ улсын дугаартай, “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 153-158 дугаар тал/,

2.14. Мөрдөгчөөс иргэн М.Е-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 179-184 дүгээр тал/,

2.15. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 7, 16, 19, 22, 25 дугаар тал/,

2.16. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 168-169 дүгээр тал/,

2.17. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 165-166 дугаар тал/,

2.18. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 173, 177 дугаар тал/,

2.19. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 161-162 дугаар тал/,

2.20. Иргэн М.С-аас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 226 дугаар тал/,

2.21. Хохирогч М.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 234, 248 дугаар тал, 2 дугаар хавтасны 56, 58 дугаар тал/,

2.22. Хохирогч М.С-ы мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /1 дүгээр хавтасны 236-240 дүгээр тал/,

2.23. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 249-250, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/,

2.24. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 18-19 дүгээр тал/,

2.25. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 22-23 дугаар тал/,

2.26. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 26-27 дугаар тал/,

2.27. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-072 дугаартай “1 тооны нас гүйцсэн азарга 2021 оны 12 дугаар сарын байдлаар 2.300.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 6-9 дүгээр тал/,

2.28. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БӨА-22-0114 дугаартай “2021 оны 12 дугаар сарын байдлаар 2 дугаар зэргийн 1 кг адууны мах 8.000 төгрөгийн, 3 дугаар зэргийн 1 кг адууны мах 7.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 32-35 дугаар тал/,

2.29. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн БӨА-22-0147 дугаартай “2021 оны 12 дугаар сарын байдлаар 11.5 метрийн суран аргамж 180.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 61-64 дугаар тал/,

2.30. Иргэн С.Р-ын эзэмшлийн 11.5 метрийн урт суран аргамжийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2 дугаар хавтасны 47-53 дугаар тал/,

2.31. Шүүгдэгч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 82, 96-97, 100 дугаар тал/

2.32. Шүүгдэгч М.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 121-122 дугаар тал/

2.33. Шүүгдэгч М.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 133-134, 220 дугаар тал/,

2.34. Хохирогч А.Б-, М.С- нарын Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нараас гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлүүлж авсан тухай тодорхойлолтууд /2 дугаар хавтасны 247-248 дугаар тал/, 

2.35. Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 221-223 дугаар тал, 2 дугаар хавтасны 152, 154-158, 160-164, 167-176, 179-185 дугаар тал, 3 дугаар хавтасны 33, 50-52 дугаар тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1.А. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Мухар зах” гэх газарт бэлчээрт байсан адуун сүргээс иргэн А.Б-ийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 3.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт аваагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 33-42 дугаар тал/,

3.1.2. Иргэн А.Б-ээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 01 дүгээр тал/,

3.1.3. Хохирогч А.Б-ээс гаргаж өгсөн 2021 оны мал тооллогын баримтууд /1 дүгээр хавтасны 9-13 дугаар тал/,

3.1.4. Эд зүйлд /иргэн М.Е-ын эзэмшлийн 1 хос өвлийн гутал/ үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 43-51 дүгээр тал/,

3.1.5. 1 хос өвлийн гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хавтасны 54-60 дугаар тал/,

3.1.6. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-16 дугаартай “1 тооны 10 насны адуу 2021 оны 12 дугаар сарын байдлаар 1.700.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 84-87 дугаар тал/,

3.1.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-60 дугаартай “Хятад улсад үйлдвэрлэгдсэн 1 тооны Мустанг-5 загварын мотоцикль 2021 оны 12 дугаар сарын байдлаар 1.000.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-101 дүгээр тал/,

3.1.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БӨА-22-0105 дугаартай “2001 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэл 2021 оны 12 дугаар сарын байдлаар 6.800.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтасны 108-112 дугаар тал/,

3.1.9.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/14 дугаартай мөр судлалын “1.Хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. Харин №3 гэж дугаарласан 2 ширхэг мөрүүдийн зүүн талын мөрний хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тодорхой хэсэг тээврийн хэрэгслийн дугуйны дардастай харьцуулах боломжтой.

2. Хэргийн газраас бэхжүүлсэн гэх №3 гэж дугаарласан 2 ширхэг мөрүүдийн зүүн талын тээврийн хэрэгслийн мөр нь иргэн М.Каримбекийн эзэмшлийн “Porter” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын зүүн дугуйны дардастай ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.

3. Ерөнхий шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 120-126 дугаар тал/,

3.1.10. Иргэн Б.К-ийн эзэмшлийн 78-13 БӨТ улсын дугаартай, “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 153-158 дугаар тал/,

3.1.11. Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Ногооннуур сумын 02 дугаар багт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манайд нийт 21 тооны адуу байдаг бөгөөд тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Мухар зах” гэх газарт бэлчээрт байдаг. Манайх адууг өдөр бүр харж хариулдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр очиж адуу сүргийг тоолоход бүрэн байсан ба 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр очиж харахад адуу сүргээс 2 тооны адуу хулгайд алдагдсан талаар мэдсэн. Миний хулгайд алдагдсан 2 тооны адуу бол нэг нь хүрэн зүсмийн зөв талын гуяд “5” тоо тамгатай, нас гүйцсэн тарган морь байсан ба нэг нь хөх зүсмийн адил тамгатай нас гүйцсэн тарган морь байсан.

...М.В- /хоч нэр Бороохой/, С.Р-, М.Е- нар манай 2 тооны адууг бүлэглэн хулгайлсанаа хүлээн зөвшөөрч, надаас уучлалт гуйж, гарсан бүх хохирлыг төлж өгсөн. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 7, 16, 19, 22, 25 дугаар тал/,

3.1.12. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өлгий сумын 09 дүгээр багт оршин суудаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед М- овогтой В- /Бороохой/ өөрийн цагаан өнгийн 78-13 БӨТ улсын дугаартай портер машинаар 1 тооны хүрэн /зээрд маягийн/ зүсмийн нас гүйцсэн адуу малыг манайд ачиж ирсэн. Тэгээд М.В- надад нэг тооны адуу байгаа, та худалдаж авах уу, энэ адуу миний өөрийн адуу байгаа юм, одоо 1.600.000 төгрөгөөр худалдах бодолтой байна гэж хэлсэн. Тэгээд М.В-гийн ачиж ирсэн хүрэн зүсмийн адууг үзээд нядлах боломжтой болохоор нь 1.600.000 төгрөгөөс буулгаж өгөөрэй гэхээр нь 1.500.000 төгрөгт буулгасан. Урьд нь М.В-гаас авах миний 500.000 төгрөг байсан ба нэмж 1.000.000 төгрөг өгөхөөр М.В-тай тохирсон. Тэгээд М.В-гийн ачиж ирсэн хүрэн зүсмийн адууг өөрийн хашаанд буулгаж авч хашаанд хонуулаад маргааш нь өөрийн гэрт идшинд зориулж нядалсан.

...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрт байхад Мухамедийн В- өөрийн цагаан өнгийн портер машинаар нэг тооны хүрэн зүсмийн зөв талын гуяд “5” тоо тамгатай, ямар нэгэн имгүй, нас гүйцсэн 2 дугаар зэргийн тарган морь авч ирсэн. Уг морыг би нийт 1.500.000 төгрөгөөр үнэлж худалдан авсан ба өөрийн авах 500.000 төгрөгийг хасаж М.В-д 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн болно" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 168-169 дүгээр тал/,

3.1.13. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр Өлгий сумын 10 дугаар багт оршин суудаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байх, ямар ч байсан 12 дугаар сарын эхээр байсан нэг өдөр гэрт байхад 11 цагийн үед М овогтой В- /Бороохой/ өөрийн цагаан өнгийн портер машинаар 2 тооны адууны мах ачиж ирсэн. Тэгээд надад 2 тооны адууны мах байгаа, та худалдаж авах уу гэж хэлэхээр нь гарал үүслийн гэрчилгээтэй үү гэж асуухаар тухайн махны гарал үүслийн гэрчилгээг гэрт мартсан байна. Би танд эргэж авч ирээд өгөх болно гэхээр нь 2 тооны адууны махыг худалдаж авсан. Би М-ийн В-д нийт 2.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн ба тухайн үед М.В- надад яаралтай мөнгөний хэрэг гарч байна гэхээр нь бүх мөнгийг газар дээр нь тоолж өгсөн болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 161-162 дугаар тал/,

3.1.14. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие малын ченж нарын бод малыг хөлсөөр нядалж өгөөд мөнгө авдаг бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өлгий сумын 10 дугаар багт байрлах гэрт байхад ах болох М.В- миний гар утас луу өглөө 09 цагийн үед залгаж “миний бие 2 тооны адуу авч ирж нядалж байна. Чи ирж 2 тооны адууг гаргахад туслаад өг, чиний хөлсний мөнгийг өгөх болно” гэхээр нь Өлгий сумын 10 дугаар баг Кувейт хороололд байрлах ах болох М.В-гийн гэрт очсон. Тэгээд би очиход ахын хашаанд 2 тооны хөх зүсмийн адууг зэрэг нядалж арьснаас гаргасан байсан. Тэгээд би очиж махыг нь янзлан задалж өгсөн. Тухайн 2 тооны хөх зүсмийн адууг нийт 4 хүн нядалсан бөгөөд ах М.В-, түүний найзууд С.Р-, М.Е- нар байсан. Тэгээд 2 тооны адууг гаргаж дуусаад би гэрлүүгээ яваад өгсөн. Ах М.В-гийн гэрт 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийт 2 тооны адуу гаргах үед тусалсан бөгөөд тухайн 2 тооны адуу хөх зүсмийн нэг нь тарган морь байсан, нэг нь туранхай азарга байсан. Би өөрөө малын ченж нарт бод мал гаргаж өгдөг учраас ямар мал гэдгийг сайн мэдэж байна. Тухайн 2 тооны адуугийн им тамгыг сайн анзаараагүй байсан ба би очиход арьснаас нь гаргасан байсан. Тэгээд им тамгыг анзаараагүй. Тухайн үед ах М.В-гаас ямар учиртай адуунууд вэ гэж асуухад “хүнээс худалдаж авсан мал” гэж хэлж байсан. Миний ах малын ченж болохоор өөрийнх нь худалдаж авсан мал гэж бодсон. Өдрийн цагаар нядалсан болохоор түүний үгэнд итгэсэн. Тэгээд дараа нь хулгайн адуу нядалсаныг мэдсэн. Ах М.В-гийн гэрт 2 тооны хөх зүсмийн адууг нядлах үед миний бие, ах М-ийн В-, мөн С-н Р, овгийг мэдэхгүй М.Е- гэх залуугийн хамт дөрвүүлээ байсан ба М.В-гийн хөрш С.А- гэх залуу таваг асууж ирээд нядалж байсан нэг адууд гар хүргэж яваад өгсөн. Өөр гаднаас хүн байгаагүй болно. Ах М.В-гийн хашаанд би очиход 2 тооны хөх зүсмийн адууг зэрэг нядалж арьснаас нь гаргасан байсан ба тухайн 2 тооны адуугийн махыг янзалж өгсөн. Өөр ямар нэгэн адуу байгаагүй байсан. Миний бие 2 тооны адуугийн махыг янзалж өгөөд явсан. Миний тусалсан адуу бол хоёулаа хөх зүсмийн адуу байсан ба нэг нь азарга, нэг нь морь байсан. Өөр ямар нэгэн адуу байгаагүй байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 165-166 дугаар тал/,

3.1.15. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай хөрш болох М-ийн В- /Бороохой/ өөрийн хашаанд 2 тооны адууг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авч ирж нядалсан бөгөөд би махны таваг хайж гэрт нь очиход М.В-, С.Р-, үл таних нэг хүний хамт нийт 3 хүн 2 тооны адууг зэрэг нядалж байсан. Уг 2 тооны адуугийн нэг нь азарга, нэг нь морь байсан. М.В-гийн хашаанд нядалж байсан 2 тооны адуу бол хөх зүсмийн адуунууд байсан. Хоёр хөх зүсмийн адуугийн азарга нь туранхайдуу махтай байсан бөгөөд хөх зүсмийн морь нь тарган махтай байсан. Уг 2 тооны адууны тамгыг анзаараагүй. Манай хөрш М.В-гийн хашаанд нядалж байсан 2 тооны адууг маш сайн харсан бөгөөд хоёулаа хөх зүсмийн нэг нь азрага, нэг нь морь байсан. Тухайн 2 тооны адуугийн арьсыг хагас дутуу гаргасан учраас сайн харсан. Тамгыг анзаарах боломжгүй байсан ба адууны гаднах тал нь нэлээн шороотой бохирлогдсон болохоор тамгыг харах боломжгүй байсан. Манай хөрш М.В- махны ченж хийдэг учраас заримдаа мал нядлуулж тусалдаг болохоор малын зүс, хүйсийг маш сайн мэддэг. Нядалж байсан хоёр тооны адуугийн нэг нь хөх зүсмийн азарга нь нэлээн туранхайдуу азарга байсан. Тухайн үед азарганы 2 сөлзөө нь харагдаж байсан. Уг азарга нь урт дэл сүүлтэй, гаднаас нь харахад азарга гэдэг нь тод харагдаж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 173, 177 дугаар тал/,

3.1.16. Шүүгдэгч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орой 15 цагийн орчим М.Е- гэх найзтайгаа хамт Бугат сумын 2 дугаар багийн иргэн Д- /Жумагул/ гэх хүний гэрээс өөрийн эмээлээ авахаар миний мотоциклээр хамт явсан. Эмээл авах асуудлын хувьд бол би урьд нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр билүү 09-ний өдрийн аль нэгэнд адуу зарсан. Тэр үед Д- эмээлийг минь авч явсан байсан. Улмаар М.Е- бид хоёр Д-гийн гэрт орой 18 цагийн үед очиж гэрээс нь цай уугаад 30 орчим минут суугаад эмээлээ аваад буцсан. Тэндээс гараад зусланд очиход нэг сүрэг адуу байхаар нь уг адуун сүргийг нэг эзэнгүй хашаанд тууж очоод тэр хашаанд хашиж байгаад хүрэн морь, цайвар хөх морь хоёрыг нэг нэгээр нь барьж аваад тэр хашаанд уяад явсан. Тэгээд бид хоёр аймгийн төвд ирж В- гэх найзтайгаа ярьж би нэг газарт хоёр адуу барьж аваад хашаанд уяад явсан. Чиний машинаар очиж аваад ирмээр байна гэж хэлээд аймгийн төвөөс орой 20 цагийн орчим В-гийн портер загварын машинаар нь нөгөө газарт очиж урьд нь барьж явсан хоёр адууг ачихаар очиход тэдгээр хоёр адууны хажууд нь бас нэг хөх зүсмийн нэг азрага ирээд зогсож байсан. Бид нар адууг ачихаар очих үед цаг барагцаагаар 22 цаг болсон байсан. Тэгээд В-, М.Е- бид гурав урд нь хашаанд уяад явсан 2 тооны адуу болон тэдний хажууд нь өөрөө ирж нийлсэн байсан нэг тооны хөх зүсмийн азрагыг В-гийн портер загварын машинд ачаад аймгийн төвд В-гийн хашаанд ирж буулгасан. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед уг гурван тооны адууг нядалсан. Тэгээд адуунуудын махыг нь В- зарж борлуулсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 82, 96-97, 100 дугаар тал/,

3.1.17. Шүүгдэгч М.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гадуур нэг найзынхаа гэрт орой сууж байхад Р- над руу залгаад “хаана байна, бид хоёр хулгайн хоёр морь авч ирж байгаад тарган болоод явахгүй байна, таны машинаар очоод аваад ирье” гэсэн. Тэгээд Р-, М.Е- хоёр мотоцикльтай ирсэн. Тэгээд хаана байгаа талаар асуухад Р- аймгийн захад байгаа гэсэн, тэгэхэд М.Е- “худлаа, Мухар зах гэх газарт Хашдаа гэх хүний хашаанд байгаа” гэж хэлэхээр нь би миний машин цастай учир дээшээ гарч чадахгүй мототциклио ачаад наанаас нь мотоциклоор очоод аваад ирцгээе, би машинтайгаа засмал зам дагуу хүлээж байя гээд өвөл байсан учир орой 21 цагийн үед байх гадаа тас харанхуйд гурвуулаа миний 78-13 БӨТ улсын дугаартай портер загварын машиныг асаагаад мотоциклээ ачаад Мухар зах руу явцгаасан. Тэгээд би Зээгтийн давааны наад талд машинтай үлдэж Р-, М.Е- хоёр мотоцикпио унаад уяж бэлдсэн хоёр морийг авч ирэхээр явсан юм. Тэгээд удалгүй 3 адууг аваад ирсэн. Нэг морийг Р- унаад нөгөө хоёр морийг нь хөтлөөд М.Е- мотоциклээр хойноос нь тугаад ирсэн. Тэгээд бид гурав уг гурван адууг миний машинд ачаад Р- бид хоёр машинтай, харин М.Е- мотоциклээр аймаг руу ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайн адууг бэлдсэн талаараа анх Р- надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрч хамт очиж авч ирсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 121-122 дугаар тал/,

3.1.18. Шүүгдэгч М.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад найз болох Р- манай гэрт ирээд хоёулаа хөдөө хамт яваад ирэх үү, би хэд хоногийн өмнө Бугат сумын 2 дугаар багийн иргэн Д- гэх хүнд нэг адуу зарсан, тэр үед Д- миний эмээлийг авч явсан, тэр эмээлээ авч ирэх гэсэн юм гэхээр нь түүнтэй хамт мотоцикпээр явсан. Тэгээд бид хоёр аймгийн төвөөс 20 гаруй км газар яваад Д- гэх хүний гэрт нь очиж цай уугаад, Р- эмээлээ аваад бид хоёр мотоцикпээр Д- гэх хүний гэрээс хамтдаа гарцгаасан.

...Анх бэлчиж байсан сүрэг адуунаас морь барих гэсэн юм гээд надад Р- хэлсэн. Тэгээд би Р-ын “Супер сенке” гэх улсын дугааргүй мотоциклийг жолоодож, харин Р- явган хоёр талаас нь хөөгөөд байж Хашдаа гэх хүний хашаа руу тууж оруулаад мотоциклийн ард ганзагласан байсан аргамжаар бугуйлдаж хоёр адуу бариад уг аргамжны хоёр үзүүрээс нөгөө хоёр барьсан морийг уяж бэлдээд аймаг руу мотоциклээр яваад В-гийн гэрт очиж Р- В-тай уулзсан. Тэгээд тэдний гэрээс дахин мотоциклоо ачаад морь уяж бэлдсэн Мухар зах руу бид гурав портер машинаар ирсэн. Тэгээд замдаа хоёр адуугаа яаж мөнгө болгох талаараа ярилцсан юм.

...дөхөж ирээд В- замын хажууд машинтайгаа хүлээж байхаар болоод замын хажууд ганцаараа үлдсэн. Тэгээд Р- бид хоёр машинд ачсан мотоциклээ буулгаад морь уяж бэлдсэн хашаанд ирэхэд чөдөртэй хөх зүсмийн азрага ногттой, цуулбартайгаа зогсож байсан. Тэгэхээр нь Р- бид хоёр ярилцаад хамтдаа аваад явья гэж хэлээд авч явсан. Р- нэг морийг ногтоор нь унаад хоёр морийг хөтлөөд, би мотоцикль унаад араас нь туугаад В- дээр очсон. Тэгээд бид гурвуула машин дээр нөгөө гурван адуугаа ачаад Р- В- хоёр машинаар аймаг руу явсан ба би араас нь мотоциклээр явсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 133-134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.  

 

3.2.Б. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг “Даваа” гэх газраас хохирогч М.С-ы 1 тооны азаргыг машин механизм ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт аваагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.2.1. Иргэн М.С-аас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Даваа гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 1 тооны хөх зүсмийн нас гүйцсэн азрага хулгайд алдагдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтасны 226 дугаар тал/,

3.2.2. Хохирогч М.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...азаргыг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хонь хариулж ирээд өвөлжөөний байшингийн хажууд орой 20 цагийн үед чөдөрлөж тавьсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 12-ны өглөө хөх зүсмийн азаргаа хайгаад олоогүй. Тэгээд гэрийн ойр орчмоор хайгаад сураглаж байхад манай гэрт ойрхон хар зам дагуу нэг портер загварын машинд мал ачиж явсан мөр анзаарагдсан...

...манай багийн иргэн М.В- болон түүний найз С.Р- нар манай гэрт ирж миний адууг 2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө манай гэрийн хажуунаас хулгайлж, аймгийн төвд М.В-гийн гэрт нядлан махыг нь А.Апмагүл гэх хүнд өгсөн талаар хүлээн зөвшөөрч, бид нараас уучлал гуйж ирээд бэлэн 400.000 төгрөг, алдагдсан азарганы оронд зөв талын гуяндаа 6-гийн тоо тамгатай хээр зүсмийн морь өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 234, 248 дугаар тал, 2 дугаар хавтасны 56, 58 дугаар тал/,

3.2.3. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 249-250, 2 дугаар хавтасны 1 дүгээр тал/,

3.2.4. Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өлгий сумын 10         дугаар багт байрлах гэртээ байхад ах болох М.В- миний гар утасруу өглөө 09 цагийн үед залгаж миний бие 2 тооны адуу авч ирж, нядалж байна, чи ирж уг 2 тооны адууг гаргахад туслаадах, чиний хөлс мөнгийг өгөх болно гэхээр нь Өлгий сумын 10 дугаар баг Кубейт хороололд байрлах ах болох М.В-гийн гэрт очсон. Тэнд очиход ахын хашаанд 2 тооны хөх зүсмийн адууг зэрэг нядалж, арьснаас нь гаргасан байсан. Тухайн 2 тооны хөх зүсмийн адууг нийт 4 хүн нядалсан бөгөөд ах М.В-, түүний найз С.Р-, М.Е- нар байсан.

...12-ны өдөр нийт 2 тооны хөх зүсмийн адуу нядалсан бөгөөд нэг нь азарга, нэг нь морь байсан. Азрага нь хөх зүсмийн туранхайдуу, урт дэл сүүлтэй, төмсөгтэй байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 18-19 дүгээр тал/,

3.2.5. Гэрч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.В- өөрийн хашаанд 2 тооны адууг 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авч ирж нядалсан бөгөөд би махны таваг хайж гэрт нь очиход М.В-, С.Р-, үл таних 1 хүний хамт нийт 3 хүн 2 тооны адууг зэрэг нядалж байсан. Уг 2 тооны адууны нэг нь азарга, нэг нь морь байсан. Уг 2 тооны хөх зүсмийн адуунууд байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 22-23 дугаар тал/,

3.2.6. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрт байхад 11 цагийн үед М.В- өөрийн цагаан өнгийн портер машинаар 2 тооны адууны мах ачиж ирсэн. Тэгээд надад 2 тооны адууны мах байгаа, та худалдаж авах уу гэж хэлэхээр нь гар үүслийн гэрчилгээтэй юу гэхэд тухайн махны гарал үүслийн гэрчилгээг гэрт мартсан байна. Би танд эргэж авч ирээд өгөх болно гэхээр нь 2 тооны адууны махыг худалдаж авсан. 2 адууны махны нэг нь туранхайдуу мах байсан ба нэг нь тарган мах байсан. Туранхай адууны мах бол нилээн унаж хэрэглэсэн адууны мах шиг харагдсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 25-27 дугаар тал/,

3.2.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн БӨА-22-072 дугаартай “1 тооны нас гүйцсэн азарга 2021 оны 12 дугаар сарын байдлаар 2.300.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 6-9 дүгээр тал/,

3.2.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн БӨА-22-0114 дугаартай “2021 оны 12 дугаар сарын байдлаар 2 дугаар зэргийн 1 кг адууны мах 8.000 төгрөгийн, 3 дугаар зэргийн 1 кг адууны мах 7.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон дүгнэлт /2 дугаар хавтасны 32-35 дугаар тал/,

3.2.9.Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Р-гийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22/14 дугаартай мөр судлалын “1.Хэргийн газраас бэхжүүлж авсан тээврийн хэрэгслийн мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна. Харин №3 гэж дугаарласан 2 ширхэг мөрүүдийн зүүн талын мөрний хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээр нь тодорхой хэсэг тээврийн хэрэгслийн дугуйны дардастай харьцуулах боломжтой.

2. Хэргийн газраас бэхжүүлсэн гэх №3 гэж дугаарласан 2 ширхэг мөрүүдийн зүүн талын тээврийн хэрэгслийн мөр нь иргэн М.Каримбекийн эзэмшлийн “Porter” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын зүүн дугуйны дардастай ерөнхий шинж тэмдгээр тохирч байна.

3. Ерөнхий шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 120-126 дугаар тал/,

3.2.10. Иргэн Б.К-ийн эзэмшлийн 78-13 БӨТ улсын дугаартай, “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 153-158 дугаар тал/,

3.2.11. Шүүгдэгч С.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улмаар М.Е- бид хоёр Д-гийн гэрт орой 18 цагийн үед очиж гэрээс нь цай уугаад 30 орчим минут суугаад эмээлээ аваад буцсан. Тэндээс гараад зусланд очиход нэг сүрэг адуу байхаар нь уг адуун сүргийг нэг эзэнгүй хашаанд тууж очоод тэр хашаанд хашиж байгаад хүрэн морь, цайвар хөх морь хоёрыг нэг нэгээр нь барьж аваад тэр хашаанд уяад явсан. Тэгээд бид хоёр аймгийн төвд ирж В- гэх найзтайгаа ярьж би нэг газарт хоёр адуу барьж аваад хашаанд уяад явсан. Чиний машинаар очиж аваад ирмээр байна гэж хэлээд аймгийн төвөөс орой 20 цагийн орчим В-гийн портер загварын машинаар нь нөгөө газарт очиж урьд нь барьж явсан хоёр адууг ачихаар очиход тэдгээр хоёр адууны хажууд нь бас нэг хөх зүсмийн нэг азрага ирээд зогсож байсан. Бид нар адууг ачихаар очих үед цаг барагцаагаар 22 цаг болсон байсан. Тэгээд В-, М.Е- бид гурав урд нь хашаанд уяад явсан 2 тооны адуу болон тэдний хажууд нь өөрөө ирж нийлсэн байсан нэг тооны хөх зүсмийн азрагыг В-гийн портер загварын машинд ачаад аймгийн төвд В-гийн хашаанд ирж буулгасан. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед уг гурван тооны адууг нядалсан. Тэгээд адуунуудын махыг нь В- зарж борлуулсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 82, 96-97, 100 дугаар тал/,

3.2.12. Шүүгдэгч М.В-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би гадуур нэг найзынхаа гэрт орой сууж байхад Р- над руу залгаад “хаана байна, бид хоёр хулгайн хоёр морь авч ирж байгаад тарган болоод явахгүй байна, таны машинаар очоод аваад ирье” гэсэн. Тэгээд Р-, М.Е- хоёр мотоцикльтай ирсэн. Тэгээд хаана байгаа талаар асуухад Р- аймгийн захад байгаа гэсэн, тэгэхэд М.Е- “худлаа, Мухар зах гэх газарт Хашдаа гэх хүний хашаанд байгаа” гэж хэлэхээр нь би миний машин цастай учир дээшээ гарч чадахгүй мототциклио ачаад наанаас нь мотоциклоор очоод аваад ирцгээе, би машинтайгаа засмал зам дагуу хүлээж байя гээд өвөл байсан учир орой 21 цагийн үед байх гадаа тас харанхуйд гурвуулаа миний 78-13 БӨТ улсын дугаартай портер загварын машиныг асаагаад мотоциклээ ачаад Мухар зах руу явцгаасан. Тэгээд би Зээгтийн давааны наад талд машинтай үлдэж Р-, М.Е- хоёр мотоцикпио унаад уяж бэлдсэн хоёр морийг авч ирэхээр явсан юм. Тэгээд удалгүй 3 адууг аваад ирсэн. Нэг морийг Р- унаад нөгөө хоёр морийг нь хөтлөөд М.Е- мотоциклээр хойноос нь тугаад ирсэн. Тэгээд бид гурав уг гурван адууг миний машинд ачаад Р- бид хоёр машинтай, харин М.Е- мотоциклээр аймаг руу ирсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хулгайн адууг бэлдсэн талаараа анх Р- надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрч хамт очиж авч ирсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 121-122 дугаар тал/,

3.2.13. Шүүгдэгч М.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...анх бэлчиж байсан сүрэг адуунаас морь барих гэсэн юм гээд надад Р- хэлсэн. Тэгээд би Р-ын “Супер сенке” гэх улсын дугааргүй мотоциклийг жолоодож, харин Р- явган хоёр талаас нь хөөгөөд байж Хашдаа гэх хүний хашаа руу тууж оруулаад мотоциклийн ард ганзагласан байсан аргамжаар бугуйлдаж хоёр адуу бариад уг аргамжны хоёр үзүүрээс нөгөө хоёр барьсан морийг уяж бэлдээд аймаг руу мотоциклээр яваад В-гийн гэрт очиж Р- В-тай уулзсан. Тэгээд тэдний гэрээс дахин мотоциклоо ачаад морь уяж бэлдсэн Мухар зах руу бид гурав портер машинаар ирсэн. Тэгээд замдаа хоёр адуугаа яаж мөнгө болгох талаараа ярилцсан юм.

...дөхөж ирээд В- замын хажууд машинтайгаа хүлээж байхаар болоод замын хажууд ганцаараа үлдсэн. Тэгээд Р- бид хоёр машинд ачсан мотоциклээ буулгаад морь уяж бэлдсэн хашаанд ирэхэд чөдөртэй хөх зүсмийн азарга ногттой, цуулбартайгаа зогсож байсан. Тэгэхээр нь Р- бид хоёр ярилцаад хамтдаа аваад явья гэж хэлээд авч явсан. Р- нэг морийг ногтоор нь унаад хоёр морийг хөтлөөд, би мотоцикль унаад араас нь туугаад В- дээр очсон. Тэгээд бид гурвуула машин дээр нөгөө гурван адуугаа ачаад Р- В- хоёр машинаар аймаг руу явсан ба би араас нь мотоциклээр явсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 133-134 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

 

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

5. Эрх зүйн дүгнэлт.

5.1. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нараас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх тайлбарыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэм буруугийн талаар маргаантай байхгүй” гэх дүгнэлтийг гаргаж, гэм буруугийн талаар улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.”, “-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.” гэж заасан байх ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж”, “бүлэглэж”, “машин механизм ашиглаж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.

5.3. Мөн машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.

5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ.

5.5. Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Мухар зах” гэх газарт бэлчээрт байсан адуун сүргээс иргэн А.Б-ийн 2 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж 3.400.000 төгрөгийн, мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Бугат сумын 02 дугаар багийн нутаг “Даваа” гэх газраас хохирогч М.С-ы 1 тооны азаргыг машин механизм ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг хангажээ.

5.6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч  С.Р-, М.В-, М.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тус тус тооцож шийвэрлэв. 

5.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай хэлбэр, хялбар аргаар хөрөнгөжих гэсэн шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж үндэслэлтэй.

 

6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

6.2. Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б-т 3.400.000 төгрөгийн, хохирогч М.С-д 2.300.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулж хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн нь тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож байх тул шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.  

6.3. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.В- нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг ганцаараа төлж барагдуулсан гэж мэдүүлсэн боловч хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 7, 16, 19, 22, 25 дугаар тал/,

хохирогч М.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 234, 248 дугаар тал, 2 дугаар хавтасны 56, 58 дугаар тал/, хохирогч А.Б-, М.С- нарын Шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нараас гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн төлүүлж авсан тухай тодорхойлолтууд /2 дугаар хавтасны 247-248 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогч А.Б-, М.С- нарт учирсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар хувааж төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Р-, М.В- нарын тус бүрд 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч М.Е-д 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул шүүгдэгч тус бүрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Шүүхээс шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч М.В-, М.Е- нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь тэдний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож ба харин шүүгдэгч С.Р- нь урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байжээ.

2.5. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хуулийн дээрх хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэхэд заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг болгоогүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэрэглэх эсэхийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.

2.6. Шүүхээс шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын тус бүрт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч С.Р- нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 02/713 дугаартай албан бичгээр тогтоогдож байна /3 дугаар хавтасны 33 дугаар хуудас/.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 4 дэх хэсэгт “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасан байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Р-д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой тооцож, 34 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоов.  

2.8. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарт оногдуулсан хорих ялыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлснийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч М.Е-ын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

2.10. Шүүгдэгч С.Р-, М.В- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

2.11. Шүүгдэгч М.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч С.Р-, М.В- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын эдлэх хорих ялыг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

2.12. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд бичигдсэнээр иргэн Б.К-ийн эзэмшилд байгаа болох нь тогтоогдож байх тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай, иргэн Б.К-ийн эзэмшлийн “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Харин шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Senke загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль нь шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн хөрөнгө болох нь тогтоогдож байх тул Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн “Senke” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр нь үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн урт түрийтэй хар өнгийн гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Е-д буцаан олгохоор шийдвэрлэв.

2.13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 168-169 дүгээр тал/, гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 161-162 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас нийт 3.700.000 төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Е- нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос 20.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч С.Р- ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, шүүгдэгч М.В- нь гэмт хэргийн улмаас олсон орлогын тодорхой хэсгийг С.Р-ын хэлснээр бусад этгээдэд шилжүүлсэн талаар мэдүүлсэн байна.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч М.Е-оос 20.000 төгрөг, шүүгдэгч С.Р-аас 1.840.000 төгрөг, шүүгдэгч М.В-гаас 1.840.000 төгрөгийг тус тус хариуцуулахаар шийдвэрлэж, дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогыг шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai porter загварын тээврийн хэрэгслийн үнэ бодит байдалд нийцэхгүй, зах зээлийн ханшнаас хэт өндөр хэмжээгээр тогтоогдсон хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоох зорилгоор шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээчин этгээдэд шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгснөөр шинжээчийн зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд БӨА-22-0105 дугаартай дүгнэлтээр “2001 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол Улсад орж ирсэн “Hyundai porter загварын тээврийн хэрэгсэл 2021 оны 12 дугаар сарын байдлаар 6.800.000 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосоныг үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Senke” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 11 метр 50 см-ийн урт суран аргамжийг тус тус хураан улсын төсөвт; мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.800.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр тэнцүү хувааж; мөн шүүгдэгч С.Р-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.840.000 төгрөгийг, шүүгдэгч М.В-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.840.000 төгрөгийг, шүүгдэгч М.Е-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос  албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

2.14. Мөн шүүгдэгч С.Р-ын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан эмнэлгийн зохих тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С-н Р-, У овогт М-ийн В-, Ж овогт М-ийн Е- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын тус бүрд 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Р-д Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 276 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой тооцож, 34 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-д оногдуулсан 2 жил 6 сар 4 хоногийн хорих ялыг, мөн шүүгдэгч М.В-, М.Е- нарт оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-ын цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

6. Шүүгдэгч С.Р-, М.В- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Е-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, шүүгдэгч С.Р-, М.В- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын эдлэх хорих ялыг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай, иргэн Б.К-ийн эзэмшлийн “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, мөн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн “Senke” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр нь үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн урт түрийтэй хар өнгийн гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Е-д буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Хуанышт даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Р-ын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Senke” загварын улсын дугааргүй ногоон өнгийн мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 11 метр 50 см-ийн урт суран аргамжийг тус тус хураан улсын төсөвт; мөн шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Porter-1” загварын 78-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6.800.000 төгрөгийг шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарын тус бүрээр тэнцүү хувааж, мөн шүүгдэгч С.Р-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.840.000 төгрөгийг, шүүгдэгч М.В-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.840.000 төгрөгийг, шүүгдэгч М.Е-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч С.Р-ын эрүүл мэндийн байдалтай холбогдуулан эмнэлгийн зохих тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Р-, М.В-, М.Е- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ