Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/197

 

 

 

2022/ШЦТ/197

 

 

 

/


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

Шүүгдэгч: Р

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овогт Цэнд-Аюушийн Рид холбогдох 2212000000214 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Цсуманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Б сумын З багийн .. гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, мөн тус шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овогт Ц-ийн  Р /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Б сумын З багийн Ргэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Цтай маргалдаж, хутгаар зүсэж улмаар зүүн гуяны дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000214 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Цгийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр найз Мөнхбатын хамт гэртээ архи ууж байгаад Авирмэдийн хамт өөрийн дүү Рийнд очтол Р унтаж байсан. Тэгээд сэрээгээд бид 2 хоорондоо маргалдаад би гэрээс нь гараад байж байтал Р хутга барьж гарч ирээд намайг хутгалсан. Би Рийнд очоод Рийг унтаж байхаар нь сэрээсэн чинь намайг ажлаа хийсэнгүй, архи уулаа гээд загнаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад Р намайг хутгалчихсан. Миний зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн байсан. Би эмнэлгийн байгууллагад хандаж 2 оёдол тавиулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж бодож байна. Би Рийг ганц хоёр удаа цохиж авсан. Түүний гарыг хэн зүссэнийг би мэдэхгүй байна. Авирмэд, Р, бид нар байсан. Би мэдэхгүй байна. Р нь хааяа л архи уудаг томоотой залуу байгаа юм. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Т-ын мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын Зуун мод багийн нутаг Рамын хашаа гэх газарт гэртээ нөхөр Рийн хамт байхад Авирмэд, Мөнхөө 2 ирж манай нөхөртэй хамт нэг шил архи хувааж уугаад яваад өгсөн. Тэгээд би нөхрөө унтуулчихаад усанд явчихаад ус аваад ирсэн чинь манай нөхөр Р өөрийн ах Ог хутгалчихлаа гэчихсэн зогсож байсан. Би өөр юу болсныг мэдэхгүй байна. О, Авирмэд, Р нар байсан. Би ямар шалтгаанаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Огийн зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн оёдол тавьсан гэсэн. Би мэдэхгүй байна. О, Р нар өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй. О, Р нар нь тайван дөлгөөн зантай хүмүүс. Тухайн үед ямар шалтгаанаас ийм асуудал болсныг мэдэхгүй байна. Би тухай үед хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Намайг хажууд нь байх үед Авирмэд гэх хүн О, Р гэх хүмүүстэй маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.А-ийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Булган сумын Зуун мод багийн нутаг Рамын хашаа гэх газарт Рийнд Мөнхбатын хамт 1 шил архи авч очоод Р ах тэр архины ихэнхийг нь уучихсан. Тэгээд би Мөнхбатын хамт О ахынд очтол О ах Рийнхоос мах авчихъя хамт явъя гэхээр нь би хамт явсан. Тэгээд Рэнцэнгийнд очтол Р унтаж байхад О сэрээгээд хоорондоо муудалцаад барилцаж аваад тэгээд Р Ог цохиод авсан. Би салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг салгачихаад бие засчихаад ирсэн. О газар хэвтчихсэн Р намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь зүүн хөлөөс нь цус гарч байсан. Тэгээд би шууд эмнэлэг рүү эмч дуудах гээд гүйсэн. О, Р, бид нар байсан. Р ах Ог ажлаа хий, архи уухаа боль гээд байсан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдсан. Огийн зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн байсан. Би мэдэхгүй байна. О, Р нар нь тайван дөлгөөн зантай, ажилсаг хүмүүс. Тухайн үед ямар шалтгаанаас ийм асуудал болсныг мэдэхгүй байна. Би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/хх-ийн 24-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Рийн дахин мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би гэм буруу дээрээ маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Цгийн биед зүүн гуяны дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 44-45 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ааймгийн Б сумын Зу багийн Р гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ц нь зүүн гуяны дунд хэсэгтээ бусдад хутгаар зүсүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р нь А аймгийн Б сумын З багийн Р гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Цтай маргалдаж, хутгаар зүсэж улмаар зүүн гуяны дунд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Цгийн мэдүүлсэн “Тэгээд сэрээгээд бид 2 хоорондоо маргалдаад би гэрээс нь гараад байж байтал Р хутга барьж гарч ирээд намайг хутгалсан. Би Рийнд очоод Рийг унтаж байхаар нь сэрээсэн чинь намайг ажлаа хийсэнгүй, архи уулаа гээд загнаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж байгаад Р намайг хутгалчихсан. Миний зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн байсан. Би эмнэлгийн байгууллагад хандаж 2 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,

гэрч Г.Түмэнбаярын мэдүүлсэн “Тэгээд би нөхрөө унтуулчихаад усанд явчихаад ус аваад ирсэн чинь манай нөхөр Р өөрийн ах Ог хутгалчихлаа гэчихсэн зогсож байсан. Би өөр юу болсныг мэдэхгүй байна. О, Авирмэд, Р нар байсан. Би ямар шалтгаанаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Огийн зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн оёдол тавьсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

гэрч Б.Авирмэдийн мэдүүлсэн “Рэнцэнгийнд очтол Р унтаж байхад О сэрээгээд хоорондоо муудалцаад барилцаж аваад Р Ог цохиод авсан. Би салгах гээд хүчрэхгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг салгачихаад бие засчихаад ирсэн. О газар хэвтчихсэн Р намайг хутгалчихлаа гэхээр нь харсан чинь зүүн хөлөөс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 24-25/,

өөрийн гэм бурууг хүлээж Рийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

хохирогч Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 217 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Р нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Р нь А аймгийн Б сумын З багийн Ргэх газарт 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Цтай маргалдаж гуя тус газарт нь хутгаар зүссэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Рид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Р нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Р болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч Рид холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 85 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Р нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Р нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Р нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

Шүүгдэгч Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.5 см урттай хутга 1 ширхгийг устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Ц-н Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Рийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Рид оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.5 см урттай хутга 1 ширхгийг устгасугай.

6. Шүүгдэгч Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Р.АЛТАНЦЭЦЭГ