Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

                    2022/ШЦТ/198

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

            Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Саруултуяа

            Иргэдийн төлөөлөгч: Б.Баярсүрэн

            Шүүгдэгч: Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Чийн Мт холбогдох 2112000000309 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, худгийн моторчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт А аймгийн Ө сумын З багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Ч-ийн М /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А аймгийн Ө сумын З багийн З хорооллын З тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 23 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Ч.М архи уусан гэх шалтгаанаар маргалдан, улмаар хүрзээр толгойн тус газарт нь цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С мэдүүлэхдээ: Тухайн үед хүү маань өөд болчихоод би гэртээ байсан. Би дүү нарынхаа энэ үйл явдлыг маргааш нь сонссон. Тэр үед хүү маань өөд болсон байсан болохоор дүүгийнхээ оршуулгын зардлыг бид нар тал талаасаа зээл авч гаргасан байсан бөгөөд дараа нь Мын цөөн тооны малаас зарж энэ мөнгийг төлсөн. Миний дүү хууч өвчтэй, чих нь юм сонсохгүй, биеийн эрүүл мэндийн байдал нь тааруу байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Одоо гомдолгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000309 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-ийн мэдүүлсэн: ...Би талийгаач Ч.М-ийн төрсөн эгч нь байгаа юм. Ч.М нь эхнэр, хүүхэд байхгүй, ганц бие, огт гэр бүл зохиож байгаагүй залуу байсан. Манай аав Ч нь .. настай бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг. Ээж 2000 онд бурхан болсон. Талийгаач Ч.М-ийн хувьд надаас өөр хандах хүн байхгүй. Түүний төрсөн ах М нь бас ганц бие, эхнэр, хүүхэдгүй бөгөөд огт гэр бүл зохиож байгаагүй хүн байдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 119-120 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Н-ийн мэдүүлсэн: ...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр амь хохирогч Ч.М бол уулзаагүй. Харин Мтай Б.Ө ахын гэрт намайг гаднаас ороход уг айлд М, гэрийн эзэн Б.Ө хоёр хууч хөөрөөд дундаа нэг шилтэй “Хараа” нэртэй архи тавьсан байсан. Дээрх архинаас нэлээн уусан бололтой, архины шилний талаас доогуур байсан. Надад уг архинаас М архины шилэн рункээр нэг хийж өгсөн бөгөөд би өгсөн архийг нь уусан. Тэгээд Б.Ө, М бид гурвыг хууч хөөрөөд байж байтал гаднаас Ц ах орж ирээд өврөөсөө нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи гаргаж ирээд задалсан. Уг архийг М бидэнд аягалж өгсөн. Уг архийг ууж дуусаад Б.Ө-ийн гэрээс Ц, М, Б.Ө нар хамт гараад явсан. Миний бие Б.Ө ахын гэрт ганцаараа үлдээд уг айлдаа хоносон. Намайг Б.Ө-ийн гэрт байхад орой 20 цагийн үед Б.Ө гаднаас гэртээ ганцаараа орж ирсэн. М надтай уулзах үед хүргэн ах Ц.Э-ийн гэрт маань хөгжөөнө гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр миний бие дахин Мтай тааралдаагүй, уулзаагүй....гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ж-ийн мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М орой 23 цагийн багцаа ганцаараа манай гэрт орж ирсэн. Тухайн үед миний бие гэртээ дээл оёж байсан. Манай гэрт М юу ч ярихгүй, ганцаараа гэрийн баруун талын орон дээр сууж байгаад гэрээс гараад явсан. М манай гэрт орж ирээд орон дээр сууж байгаа арваад минут болоод гарсан. Надад архи уусан зүйл мэдэгдээгүй. М манай гэрээр өмнө нь орж ирж байгаагүй. Тухайн өдөр л орж ирсэн. Тэр үед манайд манай нөхөр Б.А унтаж байсан. Дойт багт байдаг Ц, Д нар унтаж байсан. Манай нөхрийг нутгийн хүмүүс Б.А гэхээс илүүтэй Т гэж дууддаг.....гэх мэдүүлэг /1хх-ийн 127-128 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.У-ийн дахин мэдүүлсэн: ...Манай урд талын хашаанд гэрт амьдардаг байсан. М, талийгаач Ч.М нар нь үе үе архи уучихдаг байсан. Архи уусан үедээ ганц нэг удаа хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байгаа бололтой байдаг байсан. Яг хоорондоо зодоон, цохион хийгээд байж байхыг нь бол хараагүй. Миний хувьд гэрээр нь орж гарч байгаагүй. М болон талийгаач Ч.М нар нь хоёулаа хамт амьдардаг бөгөөд эхнэр, хүүхэдгүй ах дүү хүмүүс байсан. Зан байдлын хувьд хоёулаа л хүнтэй харилцаатай тийм л хүмүүс шиг санагддаг. Тухайн орой М, талийгаач Ч.М нарын гэрт чанга, чанга ярих яриа сонсогдож байсан, Яг хэн, хэн чанга дуугарч байсан талаар мэдэхгүй байна. Ер нь бол нэг их тийм чимээ шуугиан гарсан эсэх талаар бол мэдэхгүй байна. Манай хүүхдүүд зурагтаа чангалчихсан, зурагт үзэж байсан юм. Тийм болохоор гадаа болж байсан чимээ шуугиан сайн сонсогдоогүй. Тухайн үед манай гэрт 2 болон 7 дугаар ангийн 2 хүүхэд байсан. Манай нөхөр Хаан банкны галч хийдэг тул тэр өдөр Хаан банкан дээрээ хонож байсан. Манай гэрт өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 133-134 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Мын гэрчээр мэдүүлсэн: ...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн эгч Ч.С-ийн гэрт буяны ажилд оролцоод уг айлаас өдрийн 14 цагийн орчим гараад Б.Ө ахын хамтаар гэрт нь очоод уг айлд нэг шил 0.5 граммын архи хамт ууж байтал гаднаас Б.Н орж ирсэн. Миний бие Б.Н архи рункээр хийж өгсөн. Б.Н, Б, бид гурвыг хууч хөөрөөд сууж байхад гаднаас Ц орж ирээд хууч хөөрсөн. Миний бие ууж байсан “Хараа” нэртэй архинаас Ц шилэн рункээр 2 удаа архи хийж өгсөн. Удалгүй ууж байсан “Хараа” нэртэй архи дууссан. Энэ үед Ц өврөөсөө 0.5 граммын “Хараа” нэртэй архи гаргаж ирээд ширээн дээр тавьсан. Уг архийг миний бие шилэн рункээр хамт байсан Б.Н, Ө, Б.Ө нарт рункээр аягалж өгөөд дуусгасан. Тэгээд уг айлын гэрээс Б.Ө, Ц, бид гурав гарсан. Б.Ө хашаан доторх модон жорлонд миний бие орж бие зассан бөгөөд бие засаад гараад ирэхэд Б.Ө,  нар хашаанаас гараад явсан байсан. Өдрийн 16 цагийн багцаа миний бие Б.Ө-гийн гэрээс гараад явганаар алхаж Зэгстэй хороололд байх гэртээ ирсэн бөгөөд гэрт ирэхэд манай гэрт төрсөн дүү Ч.М сургуулийн сурагч М.С, О.Б нар байсан. Дээрх гурван хүн баруун орон дээр сууж байсан. Миний бие дээрх гурван хүнтэй ойр зуурын юм ярьсан. Удалгүй Ч.М О.Б-ийн хамтаар мотоцикльтой яваад ирэхдээ 2 шил архи авчирсан бөгөөд нэг шилтэй нь “Ерөөл” нэртэй архи, нэг шилтэй нь “Хараа” нэртэй архи байсан. Дээрх хоёр шилтэй архи 0.5 граммын шилтэй архинууд байсан. Ч.М-ийн авчирсан “Ерөөл” нэртэй 0.5 граммын архийг задлаад манай гэрт байсан О.Б-ыг аягалаад өг гэж хэлээд уг архийг цагаан өнгийн шаазан аягаар О.Б аягалаад надад эхний архийг өгсөн. Дараагийн аягатай архийг Ч.М хийж өгсөн. Ч.М бид хоёр нэг шил “Ерөөл” нэртэй архиа хуваагаад ууж дуусгасан. Ч.М хамт архи ууж байхдаа миний бие Ч.М хандан яагаад дөнгөж буяны ажил явдал дуусаад удаагүй, аав эгчийнд байхад чи ахтайгаа архи уугаад байгаа юм гэж хэлтэл.Ч.М миний урдаас чамд ямар хамаатай юм, пизда минь, чамайг би насаар чинь тэжээж байна, чиний хазгар хөлийг чинь хүртэл би тэжээж байна гэж чанга дуугаар хэлсэн. Ч.М олон үгээр намайг хэлж доромжилж байснаа намайг гэрийн голд байрлах ширээний зүүн талд сууж байхад дээлийн энгэрээс хоёр гараараа заамдаж аваад цохих гээд байхаар нь би Ч.М хажуу тийш нь гараараа татан гэрийн зүүн талд байх төмөр орны урдуур хажуу шанаагаар нь унагаасан. Тухайн үед орны өмнө унасны дараа Ч.М-ийн нүүрэнд гэмтэл учраагүй, шалбарсан зүйл байгаагүй байсан тул миний бие гэрээсээ гараад хашаанаасаа гарч хэсэг хашааны гадаа ганцаараа зогсож байгаад буцаад хашаандаа ороод гэр рүүгээ орох гээд алхаж явтал Ч.М гэрээс гарч ирээд манайхаас зайл гөлөг минь гэж хэлээд миний баруун мөрнөөс хүчтэй гараараа татаж намайг газар унагаасан бөгөөд газар унасан хойно нь миний зүүн мөр рүү хөлөөрөө хүчтэй өшиглөсөн. Мөн цээжин хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Намайг газар мөлхөж байхад гэрийн баруун урд байх хураасан байсан галын түлээний дэргэд богино иштэй төмөр хүрз байхаар нь уг хүрзийг баруун гараараа газраас барьж аваад шууд эргэж хараад Ч.М-ийн нүүрэн тус газар руу нь 2 удаа хүчтэй цохисон. Надад төмөр хүрзээр Ч.М нүүрэндээ цохиулаад ёо ёо пизда минь гэж хэлээд алхаад гэр рүүгээ орсон. Энэ үед миний бие гэр рүү Ч.М-ийн араас орох гэснээ Ч.М намайг зодох байх гэж бодоод гэрт оролгүй, хашаанаасаа гараад Шар Т-ийн гэрт очсон. Уг айлд Шар Т эхнэр Ж-ийн хамт байсан. Уг айлд орж арав орчим минут болоод гарсан. Тэгээд Н ахын гэрийн гадаа очтол уг айлын хашааны хаалга түгжээтэй байсан бөгөөд хаалгыг нь гараараа нүдсэн чинь хүн гарч ирээгүй тул буцаад гэр рүүгээ явсан. Гэрийн хашааныхаа урд талын банзны засвараар гэр рүүгээ хартал гэрийн хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод гэрт ороход Ч.М гэрийн баруун талын орны урд газар дээшээ хараад зүүн талын шанаанаас нь цус гарсан, шалбарсан байдалтай юм ярьж чадахгүй, ухаангүй байсан. Гэхдээ Ч.М амьсгалж байсан тул миний бие ухаан алдсан байна гээд гэрт байсан хөнгөн цагаан шанагаар ус хутгаж Ч.М сэргээх гээд ус олон удаа цацсан. Ч.М сэрэхгүй болохоор нь гар, хөлийг нь барьж хөдөлгөж сэргээх оролдлого хийсэн чинь Ч.М сэрэхгүй байсан учраас гэрээсээ гарч өөрийн төрсөн дүү Ч.Сг дуудаж гэртээ хамт ирээд Ч.М сэргээх гэж Ч.С гар, хурууг нь атгаж хөдөлгөөд Ч.М-ийн зүүн шанаанаас гарсан цусыг төрсөн дүү Ч.С бор өнгийн өнгийн нойлын цаасаар арчиж, мөн бор хөвөн шатааж Ч.М-ийн хацар дээрх цусыг нь тогтоох гээд тавьсан. Бор хөвөнг Ч.С орны гудасны завсраас авсан. Ч.М сэрэхгүй байсан учир Ч.С надаас цаасан дээр байсан эмнэлгийн дугаарыг аваад эмнэлэг рүү залгасан чинь уг дугаар холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн тул эмч С гар утас руу Ч.С залгаад Ч.М зодуулсан байна, хурдан ир гэж дуудлага өгсөн. С эмч цагдаад дуудлага өг гэж хэлээд утсаа тасалсан. Энэ үед дахин С эмч рүү залгаад цагдаагийн дугаарыг өгөөч гэж хэлтэл С эмч чи хэн бэ гэж надаас асуухаар нь би М байна гэж хэлтэл С эмч утсаа салгасан. Ч.М-ийн дэргэд байсан “Ерөөл” нэртэй архины шилийг миний бие гэрээс гаргаж шидсэн. Ч.М бид хоёрыг гэрт маргах үед М.С, О.Б нар байсан. Гэрийн гадаа маргалдаж Ч.М төмөр хүрзээр цохих үед дээрх хоёр хүүхэд манай гэрээс явсан байсан. Тухайн өдөр Ч.М О.Б хамтаар 2 шил архи авчирсны нэг шилтэй архи нь “Хараа” архи байсан бөгөөд уг архийг би гэрт Ч.М архи хамт ууж байхдаа ширээн дээр байхад нь авч өвөртөлсөн байсан. Тэгээд Ч.М ухаан орохгүй байхаар нь өвөртөө байсан “Хараа” нэртэй архиа хашааны гадаа шарилж байсан газар аваачиж тавьсан. Дээрх нэг шил 0.5 граммын архийг миний бие уух гэж өвөртөө хийсэн байсан. Ч.М намайг газар татаж шороотой газар унагаахад миний зүүн гарын алганы дотор талд бугалаг орчим хоёр газар зулгарч шалбарсан. Ч.М цохисон төмөр модон иштэй хүрз манай гэрийн хүрз бөгөөд хог, шороо, цас цэвэрлэдэг хүрз байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 137-139 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч М.С-ийн мэдүүлсэн: ... Намайг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цаг 40 минутын үед гэртээ найз Б-ны хамт утсаараа тоглоод байж байхад найз О.Б залгаад манайд мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд бид 3 уулзаж байгаад Б бид хоёр Б гэрт нь буулгачихаад харихаар Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг сургуулийн уурын зуухны урд явж байхад М гэх ах согтуу мотоциклийн урдуур орж ирж зогсохоор нь бид хоёр зогсоход М нь мотоциклиос барьчихаад явуулахгүй, гэрт хүргээд өгчих гээд байхаар нь найз Баттулга бид хоёр М ахыг суулгаад бид гурав түүний гэр гэх зааж өгсөн газар болох сумын зүүн урд руу байх банзан хашаа буюу хашааных нь хаалга зүүн зүг рүү харсан, онгорхой, дотроо монгол гэртээ айлын гадаа очиход М ах мотоциклиос буухгүй, бид хоёрыг орчихоод яв гээд байхаар нь тухайн унаж явсан мотоциклио гэрийг нь түшүүлж тавиад гэрт нь ороход М гэх ах өвөртөө байсан тал архиа гаргаж ирээд уугаад суусан. Тэгээд бид гурвыг сууж байтал гаднаас М гэх М ахын ах нь болох шар дээлтэй хазгай гишгэдэг ах согтуу гаднаас ганцаараа орж ирээд "юун 10 жилийн хүүхдүүд сууж байгаа юм, арай архи дарс уугаад байгаа юм биш биз" гээд учиргүй М ах руу "чи шөнө татаж унаад унтдаггүй биз дээ, өнөө шөнө үхчих ч юм билүү яаж мэдлээ, чи тархины наалдангитай биз дээ" гэх зэргээр хэлээд М ахын сууж байсан сандлыг татаад түүнийг сандлаас нь унагаагаад, зодолдчих гээд хоорондоо хэрэлдээд ширүүн, ширүүн харалцаад байсан. Тэгтэл М ах "чиний ах шиг байгаа чинь хаана байгаа юм, би чамайг насаар чинь, чиний хазгай хөлтэй чинь цуг тэжээж байна" гэж М ахдаа хандан хэлээд байсан. Тэгтэл М ах "гай болов чи" гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгтэл М ах намайг дэлгүүр явчихаад ирье гэхээр нь би явахгүй, яаж хүний мотоцикль унадаг юм гэж хэлэхэд манай найз Баттулгыг гуйж байгаад тэр хоёр дэлгүүр яваад М ах бид хоёр үлдээд гэрт нь сууж байтал тэр хоёр удалгүй ирээд найз Баттулгыг түрүүлээд ороод ирэхээр нь "архи аваагүй биз дээ, дэлгүүр байхгүй байгаа биз дээ" гэж асуухад 2 шил архи авсан талаараа Баттулга хэлсэн. Тэгээд М, М ах нар нь Б тухайн авсан архинаасаа “Ерөөл” нэртэй архийг нь аягалуулж шаазан аягаар дүүрэн дүүрэн 2, 2 удаа уугаад тэр хоёр бараг тухайн архийг дуусгахаар нь найз Б бид хоёр явлаа гэхэд бид хоёр руу муухай, муухай харцгаагаад байж бай "намайг хүргэж өгнө" гэж М ах хэлэхээр нь бид хоёр тэгье гэж хэлээд мотоциклио хашаанаас нь түрж гараад найз Б мотоциклио унаад, би явган хоёр тийшээгээ харьцгаасан. Тэгээд би гэртээ харьсан. Тухайн үед 20 цаг 40 минут болж байсан санагдаж байна. Миний харснаар тэр хоёр ахад ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй. Хоорондоо маргалдаад, хэрэлдээд л байсан. Яг зодолдсон асуудал болоогүй. М ах М ахыг сандал дээр сууж байхад нь сандлаас нэг удаа татаж унагаасан...гэх мэдүүлэг /1хх-ийн 143-144 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч О.Б-ын  мэдүүлсэн: …Намайг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байхад манай нагац ах Б над руу залгаад 10-н түлхүүр, дугуйн дорцоов зэргийг гэрт аваад ир гэхээр нь би мөн ахынхаа мотоциклийг гуйж унаж яваад Б ахынд 10-н түлхүүр, дугуйн дорцоовыг нь аваачиж өгчихөөд буцаж харих замдаа найз С, Базарваань нартай уулзаж байгаад Б-ыг гэрт нь буулгачихаад С бид хоёр тухайн мотоцикльтойгоо харихаар Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг сургуулийн уурын зуухны урд явж байхад М гэх ах согтуу мотоциклийн урдуур орж ирж зогсохоор нь бид хоёр зогсоход, М нь мотоциклиос барьчихаад явуулахгүй, гэрт хүргээд өгчих гээд байхаар нь найз С бид хоёр М ахыг суулгаад бид гурав түүний гэр гэх зааж өгсөн газар болох сумын зүүн урд руу байх банзан хашаа буюу хашааных нь хаалга зүүн зүг рүү харсан, онгорхой, дотроо монгол гэртээ айлын гадаа очиход М ах мотоциклиос буухгүй бид хоёрыг орчихоод яв гээд байхаар нь тухайн унаж явсан мотоциклио гэрийг нь түшүүлж тавиад гэрт нь ороход М гэх ах өвөртөө байсан тал архиа гаргаж ирээд уугаад суусан. Тэгээд бид гурвыг сууж байтал гаднаас М гэх М ахын ах нь болох шар дээлтэй хазгай гишгэдэг ах согтуу ганцаараа орж ирээд учиргүй М ах руу "чи шөнө татаж унаад унтдаггүй биз дээ, өнөө шөнө үхчих ч юм билүү яаж мэдлээ, чи тархины наалдангитай биз дээ" гэж хэлээд М ахын сууж байсан сандлыг татаад түүнийг сандлаас нь унагаагаад, зодолдчих гээд хоорондоо хэрэлдээд ширүүн байсан. Тэгтэл М ах "чиний ах шиг байгаа чинь хаана байгаа юм, би чамайг насаар чинь чиний хазгай хөлтэй чинь цуг тэжээж байна" гэж М ахдаа хандан хэлээд байсан. Тэгтэл М ах намайг дэлгүүр явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь би түүнтэй хамт мотоциклио унаад сумын Алтай ахын дэлгүүр ороход М ах тэндээс 0.5 литртэй “Хараа” нэртэй архи, “Ерөөл” нэртэй архинаас 2 ширхгийг авсан. Энэ үед М ах, манай найз С нар дээрх гэрт үлдсэн. Тэгээд бид хоёр буцаж түүний гэрт очиход М, М ах нар нь надаар тухайн авсан архинаасаа “Ерөөл” нэртэй архийг нь аягалуулах болсон. Тэгэхээр нь би тухайн архийг нь шаазан аягаар дүүрэн хийгээд 2, 2 удаа өгөхөд тэр хоёр бараг тухайн архийг дуусгахаар нь найз С бид хоёр явлаа гэхэд бид хоёр руу муухай, муухай харцгаагаад байж бай "намайг хүргэж өгнө" гэж М ах хэлэхээр нь бид хоёр айсандаа тэгье гэж хэлээд мотоциклио хашаанаас нь түрж гараад би мотоциклио унаад, найз С явган хоёр тийшээгээ зугтаасан. Тэгээд би гэртээ харьсан. Тухайн үед 20 цаг 15 юм уу 20 минут болж байсан. Миний харснаар тэр хоёр ахад ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй.....гэх мэдүүлэг /1хх-ийн 147-149 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Ц-ын мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг Б гэх айлд би ганцаараа 1 шил архитай ороход Б.Өгийн гэрт Б., М мөн Бор н хочтой залуу буюу гурвуулаа сууж байсан. Тэгээд миний авч орсон 0.5 грамм хэмжээтэй “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд Б.Ө-н гэрээс бид 4 гараад би дүүгийнхээ рүү хариад унтаад өгсөн. Өөр зүйл бол би мэдэхгүй. Намайг Ө-нд анх ороход 1 шил архи ууж дууссан бололтой байсан. Тэгээд миний авчирсан миний 1 шил архийг хувааж уусан. Тэр үед бол М бол бараг эрүүл гэмээр л байсан. Би харин тухайн үед өөрөө их согтуу байсан юм. Мтай 2 жилийн өмнө танилцсан ба миний нийлж хамт архи уудаг хүмүүс дотроос хамгийн төлөв томоотой, даруу хүн байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин уулзаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ө-ийн мэдүүлсэн: ...Би гэртээ М-ын хамтаар 17 цагийн үед гэртээ байж байхад гаднаас Б, Н нар гаднаас 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч орж ирсэн. М бид хоёр манай гэрт 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хуваагаад ууж байсан. Тэгээд Бын авчирсан архи болон бид хоёрын ууж байсан архийг дөрвүүлээ хувааж уугаад дөрвүүлээ гэрээс гарсан. М маань хөгжөөнө гэж хэлээд явсан. Тэрнээс хойш таараагүй. М согтолт нь гайгүй байсан. Хүргэн ахынх руу явна гэж байсан. Бор гэх айл руу явсан байх. Мтэй би таараагүй их удаж байна. М үг дуу цөөтэй, хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Уг нь аавтайгаа амьдардаг байж байгаад сүүлийн 2 жил дүү М-ээ хамт амьдарч байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.С-ын мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цаг 50 минутын үед миний гар утас руу дуудлага ирээд утсаа авахад хэл ам нь мэдэгдэхгүй нэг эрэгтэй хүн залгаад манай дүүг хүн зодсон байна, манайд хүрээд ирээч гэж хэлээд эмнэлгийн утас холбогдохгүй байна гэхээр нь би тэр хүнд итгээгүй. Тэгээд би сумын цагдаад мэдэгд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй цагдаагийн дугаар асуухад би мэдэхгүй байна, та асуух газраасаа асуу гэж хэлээд утсаа тасалсан. Над руу эхлээд 2 удаа залгахад нь би авсан. Надад дуудлага өгөхдөө хүн ухаангүй байна, хүнд байна гэсэн мэдээлэл надад өгөөгүй. Тэгэхээр нь хүмүүс хоорондоо жаахан маргалдаад бичиг авах гэж байна гэж бодоод залгасан дугаарыг блоклоод унтсан. Нэн шаардлагатай бол жижүүрээс ярих байх гэж бодоод, тэгээд ч тухайн өдрийн дуудлагын эмч биш байсан болохоор дугаарыг нь блоколж унтсан. Ерөнхийдөө байнга жижүүрээс ямар дуудлага ирсэн талаар мэдээллийг эмч нарт өгдөг. Ирсэн дуудлагад эрэмбэлэн ангилал хийгээд сумын эрүүл мэндийн төвийн даргад танилцуулж баг томилох, эсвэл тухайн өдрийн эмч явахыг шийддэг. Би Ковид-19 өвчилсөн хүмүүст эмчилгээ хийж байгаа учир дуудлагаас чөлөөлөгдсөн байсан юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 159-160 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.С-н дахин мэдүүлсэн: ...2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө намайг гэртээ байж байх үед 01 цаг 40 минутаас 01 цаг 50 минутын хооронд танихгүй дугаар над руу залгахад би утсаа авахад нэлээд согтуу бололтой хүн би гэртээ орж ирсэн чинь манай дүүг хүмүүс зодсон бололтой байна, хүрээд ирээч гэж хэлэхээр нь хүний биеийн байдал ямар байгаа юм бэ гэхэд надад тодорхой юм хэлэхгүй байхаар нь та “Эрүүл мэндийн төв”-д хандсан уу гэхэд эмнэлгийн утас болохгүй байна гээд байхаар нь та эхлээд цагдаад болон манай “Эрүүл мэндийн төв”-д мэдэгдээрэй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэсэг байж байгаад эргээд тэр дугаар над руу залгасан, намайг утсаа авахад нөгөө хүн цагдаагийн дугаар хэд юм бэ гэхэд би сумын цагдаа нарын утсыг мэдэхгүй байсан учир мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд байж байтал 04 цагийн үед манай сумын цагдаа Содном болон хэсгийн төлөөлөгч нар утсаар залгаад Ч.М гэх хүн нас барсан байдалтай, гэртээ байна, танайд дуудлага өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаагаас “Эрүүл мэндийн төв”-д дуудлага өгөөд тухайн өдөр дуудлаганд явж байсан С.Солонго эмч очиж үзэхэд талийгаач Ч.М нас барсан байсан гэсэн. Ч.М ямар шалтгааны улмаас нас барсан талаар мэдэхгүй байна. Тухайн дуудлага 04 цагт ирээд эмч, сувилагч нар дуудлага мэдээлэл хүлээн аваад цаг алдалгүй 5-10 минутын дотор хурдан очсон байсан. Эрүүл мэндийн төвд үүрэг гүйцэтгэх эмч, сувилагч нарын батлагдсан хуваарь байдаг. М өөрөө эрүүл мэндийн төв дээр дуудлага мэдээлэл өгсөн эсэх талаар мэдэхгүй байна. Жижүүрийн бүртгэл дээр цагдаа Содномыг тухайн дуудлагыг өгсөн гэж бүртгэсэн байсан. Миний утасны дугаарыг мэддэг эсэх талаар мэдэхгүй байна. М тухайн үед надтай утсаар холбогдож манай дүү хүнд зодуулсан бололтой байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Тэр үед нь би та цагдаад болон Эрүүл мэндийн төв рүү холбогдож дуудлага өгөөрэй гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед М согтуу байсан. Тэгээд сүүлд нь дахиж залгаад байхаар нь би Мын хэлж ярьж байгаад итгээгүй, утсаа таслаад дахиж утсаа аваагүй. Эрүүл мэндийн төвийн даргын шийдвэрээр бол хуваарь харгалзахгүй явж болно. Тухайн үед би хуваарьгүй гэртээ амарч байсан. Тэгээд ч М согтуу залгаад байсан учир би итгээгүй. Хамгийн анх залгахад нь та сумын Эрүүл мэндийн төв болон цагдаад дуудлага өгөөрэй гэж зөвлөгөө өгсөн. Урьд өмнө нь  талийгаач Ч.М хэвтэн эмчилгээ хийлгэж байсан. Харин М хэвтэн эмчилгээ хийлгэж байсан эсэх талаар мэдэхгүй. Дээрх хүмүүс хоёулаа л эмчийн хяналтанд байдаг. Миний мэдэхээр тийм тохиолДол гараагүй учраас би энэ талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 203-205 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Г-ийн  мэдүүлсэн: ...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 цаг орчимд Ч.М гэх ах хүн зодсон байна, Ч.М гэртээ орны урд хэвтэж байна, цагдаа дуудах хэрэгтэй байна гэж ирээд би, хадам аав Ц. Эрдэнэбилэг, М бид 3 цагдаагийн хэсэг дээр ирсэн. Тэгээд цагдаа аваад явсан. Түүнээс өмнө 00 цагийн үед л байх, би яг сайн сэрээгүй байхад М манайд ирээд Ч.С аваад явсан юм. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Ч.М ах гэрийнхээ баруун талын орны урдуур газарт дээшээ хараад хэвтсэн, толгой доор нь дэр дэрлүүлсэн, толгойноос нь цус гарсан бололтой түүнийг нь хөвөн шатаагаад тогтоосон байсан. Үгүй. Өөр зүйл огт яриагүй. М ахыг архи дарс уусан талаар бол би сайн мэдээгүй. Харин нүүр, ам зэрэг ил харагдах газар нь ямар нэгэн шарх, сорви гэхээр зүйл байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 162-163 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Э-ийн  мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед гэртээ унтаж байхад М манайд ирээд дүү Ч.С унтаж байхад сэрээгээд аваад явсан. Тэгээд 02 цагийн үед манайд эргэж ирээд намайг унтаж байхад та босоодохооч гэхээр нь би хүргэн Ганпүрэвийн хамтаар цамцтай гэрээс гараад замдаа цагдаад дуудлага өгөөд хамт цагдаатай гэрт нь очсон. Намайг очиход гэрийн баруун талын орны урд дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Ч.С нь амь хохирогчийн хажууд суучихсан байсан. Би хэзээ гарсан талаар мэдэхгүй байна. Ил харагдах шарх, сорви байгаагүй. Сэтгэл санааны хувьд хэвийн байсан. М нь манайд ирэхдээ ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Э-ийн дахин мэдүүлсэн: ...Талийгаач Ч.М болон М нар нь эхнэр, хүүхэд байхгүй, хоёулаа хамт амьдардаг байсан. Ч.М архи согтууруулах ундааны зүйл ер нь бол уучихаад байдаг хүн байсан. Хувийн зан байдлын хувьд хүнтэй айхавтар маргаад байхгүй, үг дуу цөөтэй, 2020 онд Улаанбаатар хотод тархины хагалгаанд орсон унаж тусдаг өвчтэй группт байдаг. Харин М нь бас л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хүнд гэм хоргүй, мөрөөрөө хүн байдаг юм. М болон талийгаач Ч.М нар нь хоорондоо эвтэй, гайгүй л байдаг байсан. Үе үе манайхаар орж ирдэг байсан. Урьд өмнө нь хоорондоо маргалдаж зодоон, цохион хийлээ гэж дуулж байгаагүй юм байна. М, талийгаач Ч.М нар ажил хийдэггүй байсан ба М Өгий багт өөрийнхөө цөөхөн тооны малыг маллаж амьдардаг байсан бөгөөд үе үе мал дээрээ очдог. Тэр үед нь Ч.М гэртээ ганцаараа байдаг байсан. Ер нь бол группийнхээ мөнгөөр л амьдардаг байсан хүмүүс байгаа юм. М, талийгаач Ч.М нар нь байнга л хамт амьдарч байсан. Тусдаа амьдрал зохиож байгаагүй хүмүүс юм. Ч.М ямар шалтгааны улмаас нас барсан талаар сайн мэдэхгүй байна. М болон талийгаач Ч.М нар хэдэн оноос эхэлж хамт амьдарч байгаа талаар нь мэдэхгүй байна. Миний мэдэхээр ер нь байнга л хамт амьдарч байна. Миний хувьд энэ айлд 1999 оноос хойш л хүргэн орсон цагаас хойш л М болон талийгаач Ч.М нар хамт амьдарч байсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.С-ийн мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хорооллын 05-04 тоотод хүргэн ах Э-нд унтаж байхад  ах согтуу ганцаараа ирээд намайг дуудаад "чи урагшаагаа манай гэрт очоодхооч, намайг гаднаас гэртээ орсон чинь газраар хэвтэж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би  ахын хамт түүний гэрт очих гээд явж байхдаа түүнээс түрүүлж алхаад гэрт нь яваад ортол талийгаач М нь гэрийнхээ баруун талд байх орны өмнө газраар цээж хэсэг нь эргээд ор руугаа харсан байдалтай хэвтэж байхаар нь түүнийг согтуу унтаж байна гэж бодоод дуудаад татахад сэрэхгүй байсан. Мөн түүнд дэр дэрлүүлж байгаад нүүр, толгой зэрэг нь цус болчихсон байхаар нь толгой нь хагарсан байна гэж бодоод би нүүр, толгой хэсгийнх нь цусыг цэвэрлээд, хуучин хөвөнгөөр зүүн нүдний зовхи, зүүн хэсэг зэргээс нь цус гараад байхаар нь цусыг нь тогтоох зорилгоор шатааж байгаад дарсан. Тухайн үед талийгаач М ямар ч мэдрэлгүй, үе үе хурхираад байх шиг байсан. Мөн талийгаачийн гар нь даарсан бололтой хүйтэн байхаар нь гарыг нь атгаж өгөөд дулаацуулж атгаж суусан. Мөн хөлийг нь хүйтэн байгаа байх гэж бодоод гутлыг нь тайлж хөлийг нь оймсных нь гадна талаас барьж өгч хивсээр хучсан. Хөл, гар зэрэг нь сайхан дулаан болж байх шиг байсан. Тэгээд сумынхаа эмнэлэгт мэдэгдэх гээд залгах гэж байгаад би буруу дугаар руу баахан залгасан байж байгаад дахиад эмнэлгийн ажилтан Сүхээ гэх хүн рүү залгаж байгаад авангуут нь М ахаар яриулж дуудлага өгөх гэтэл цагдаа руу мэдэгд гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгч байсан. Тэгтэл цагдаагийн алба хаагч ирээд эмнэлгийн байгууллагын ажилтныг дуудаж өгч, тухайн хүнд үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Би талийгаач дүү М, М ах хоёрын гэрт урьд шөнө нь хамт хоноод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 цаг 30 минутад бид нар ажил явдалд нь оролцсон. Түүнээс хойш талийгаачийг хараагүй, тухайн үед түүний нүүр болон биеийн ил харагдах хэсэгт нь ямар нэгэн ил харагдах шарх, сорви байгаагүй. Би тухайн үедээ  ахаас асуухад М ах намайг гадуур явж байгаад гэртээ ирэхэд ингээд байж байсан гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Миний мэдэхээр өмнө нь М, амь хохирогч Ч.М нар нь хоорондоо хэрүүл маргаан, зодоон цохион хийж байсан асуудал гарч байгаагүй. М, амь хохирогч Ч.М нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. Манай ах М, дүү М нар нь аль, аль нь хүнтэй суугаагүй, хоёулаа группэд байдаг, хамт амьдардаг хүмүүс байсан юм. М нь хөл, М нь тархи толгойны өвчтэй хүмүүс юм. Хоорондоо хэвийн харилцаатай л хүмүүс байсан. Би тухайн өдөр нь гэр рүү орж буяны эд зүйлс тавихад гэр нь цэвэрхэн байсан. Тэр хэвээрээ харагдаж байсан. Гэрт ямар нэгэн зодоон, цохион болсон гэхээр зүйл ажиглагдаагүй. Тухайн үед гэрт нь их хэмжээгээр урсаж, тунасан цус байгаагүй. Талийгаачийн хэвтэж байсан орны урд хэсэг болон өмсөж байсан дээлийнх нь ханцуй зэрэгт цус болсон байсан. Харин дээлийнх нь энгэр хэсэг нойтон, норсон байсан. Энэ нь цус биш байсан. Намайг ороход баруун орных нь толгойны ойролцоо “Ерөөл” нэртэй архины шил байсан. Би өөр шил, сав хараагүй....гэх мэдүүлэг /1хх-ийн 172-174 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч Б.О-ын  мэдүүлсэн: ... Би шинжээч эмчээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Амь хохирогч Ч.М-ийн биед учирсан ил харагдах гэмтэл, шархнууд нь 2 ба түүнээс дээш олон удаагийн мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байсан. Би өөрийн гаргасан дүгнэлтэд амь хохирогч Ч.М-ийн биед учирсан ил харагдах гэмтэл, шархнуудын талаар тодорхой нэг бүрчлэн тоочиж бичсэн байгаа. Амь хохирогчийг богино хугацаанд компьютер томограф шинжилгээ болон бусад шинжилгээнд яаралтай хамруулж, эмнэлгийн 2 болон 3 дугаар шатлалын эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Харин тухайн тохиолдолд цаг хугацааны хувьд талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан. Тухайн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүрзээр цохих үед үүсэх боломжтой. Мөн гараар болон бусад мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Амь хохирогч Ч.М нь баруун чамархай ясны хугарлыг цонхолж бэхэлсэн хагалгааны харалдаа хуухны орчимд мохоо зүйлээр цохиулсны улмаас том цус хуралт үүсч, улмаар тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа үүссэний учир талийгаач нас барсан....гэх мэдүүлэг /1хх-ийн 241-243 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Мын мэдүүлсэн: ...Би тухайн тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал хүсэлт  байхгүй. Миний хувьд өөрийн төрсөн дүүг ална гэж үнэндээ бодоогүй. Би маш их гэмшиж байна. Би С эмч рүү 2 удаа залгасан. Анх залгаад “манай дүү хүнд зодуулсан юм шиг байна, та нэг хүрээд ирээч гэхэд С эмч тэгвэл тэр цагдаагаа дуудахгүй юу гээд утсаа салгасан. Дараа нь 2 дахь удаагаа залгахад С эмч намайг чи хэн бэ гэхээр нь би тэр үед Дума байна гэхэд шууд утсаа тасалсан. Миний хувьд тухайн үед уусан архи гарчихсан, эрүүл болчихсон байсан шүү дээ. Тэгтэл намайг хэл ам нь мэдэгдэхгүй, нэг эрэгтэй хүн залгаад байсан гэж худал мэдүүлсэн байгаатай санал нийлэхгүй байна. Надад одоогоор сонгон авсан өмгөөлөгч байхгүй. Би өмгөөлөгч сонгон авч байгаад хэргийн талаар мэдүүлэг өгье. Миний хувьд урьд өмнө ийм асуудалд холбогдож байгаагүй учраас энэ талаар ямар ч мэдлэггүй байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Мын дахин мэдүүлсэн: ...Миний хувьд ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ө, Н, Ц нарын хамтаар хоёр шил архи уугаад гэртээ харьсан. Намайг гэртээ харих үед манай талийгаач дүү Ч.М гэртээ согтуу байж байхаар нь ахын хувьд чи бие муутай байж архи уухаа боль гэж хэлсэн чинь талийгаач Ч.М чи юу юм бэ гээд намайг заамдаж аваад гараараа миний шанаа руу цохисон. Тэгэхээр нь би гэрээс гараад хашааны гадаа нэлээд удаан байж байгаад эргээд хашаа руугаа орсон чинь талийгаач Ч.М гэрээс гарч ирээд намайг татаж унагаагаад мөр рүү нэг удаа, гэдэс рүү хоёр удаа өшиглөхөөр нь гэрийн баруун урд мод шиг зүйл байхаар нь түүнийг барьж аваад талийгаачийг нэг удаа цохиод дахиж нэг хальт цохиод, дахиад нэг удаа цохисон. Хаана нь цохисон талаар мэдэхгүй. Би газраас мод аваад цохилоо гэсэн чинь газарт байсан хүрзийг аваад цохисон байсан. Тэгээд талийгаач намайг пизда минь зайлаарай гээд юм л яриад л байсан. Би юу ярьсныг нь дуулаагүй. Тэгээд хашаанаас гараад хашааны гадна хэсэг сууж байгаад манай гудамжинд байдаг Төвшөө гэх айлд орж хэсэг сууж байгаад эргээд гэртээ ортол талийгаач орныхоо урд талд газар толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэр үед би нэрээр нь дуудаад талийгаач сонсохгүй, ухаангүй болчихсон байсан. Тэгээд би өөрийн охин дүү Сг, хүргэн ах Бор /Э/-ын гэрээс олж ирээд сумын эмч, цагдаа нарт дуудлага өгсөн. Дуудлага өгөх үедээ манай дүү гэртээ ухаангүй болчихсон байна гэж мэдэгдсэн. Намайг зодоод байхаар нь би талийгаачийг хүрзээр нэг л удаа цохисон. Яг хаана нь цохисон талаараа санахгүй байна. Тухайн үед талийгаач Ч.М бид хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Би тэр үед архи уусан. Тэгээд их согтуу байсан. Ч.М ч гэсэн согтуу байсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 22-26 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Ч.М-ийн биед баруун шанаа, чамархай орчмын хуйхан доор болон ясны хальс, чамархайн булчинд цус хуралт /10x8 см/. Баруун чамархай ясны хугарлыг цонхолж бэхэлсэн хагалгааны дараах байдал, баруун чамархай орчмын тархины хатуу бүрхүүл хальсан дээрх бага хэмжээний цусан хураа, их тархины зүүн зулай, чамархай, дагз орчмын тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа /170мл орчим/, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл хальсан доорх голомтлог цус харвалт /1x1 см талбайд/, зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дээд, доод ирмэг, зовхины гадна буланд язарсан шарх, дээд уруулын зүүн дотор салстад язарсан шарх, дээд уруул, эрүүний зүүн хажууд зулгаралт, баруун хөмсөгний гадна булан, баруун чихний дэлбээний дотор ирмэгт жижиг язарсан шарх, баруун хөмсөгний дээд хэсэг, дотор булан, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чамархайн дээд хэсгийн хуйханд зулгаралт, баруун гарын сарвууны ар хэсэг, бугуйнд цус хуралт, бугуйн дээд хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. /2021.11.09-ны 12:55 цагийн үеийн гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг орчим болсон/ 3. Хэрэг болох нэг цаг хугацаанд дараалан үүсэх боломжтой. 3. Баруун шанаа, чамархай орчмын хуйхан доор болон ясны хальс, чамархайн булчинд цус хуралт. Баруун чамархай орчмын тархины хатуу бүрхүүл хальсан дээрх бага хэмжээний цусан хураа. Их тархины зүүн зулай, чамархай, дагз орчмын тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа /170мл орчим/, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл хальсан доорх голомтлог цус харвалт /1x1 см талбайд/ гэмтлүүд тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины дээд, доод ирмэг, зовхины гадна буланд язарсан шарх, дээд уруулын зүүн дотор салстад язарсан шарх, баруун хөмсөгний гадна булан, баруун чихний дэлбээний дотор ирмэгт жижиг язарсан шарх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөмсөгний дээд хэсэг, дотор булан, духны баруун дээд хэсэг, баруун шанаа, чамархайн дээд хэсгийн хуйханд зулгаралт, баруун гарын сарвууны ар хэсэг, бугуйнд цус хуралт, бугуйн дээд хэсэгт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт гэмтлүүд нь нийтдээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Амь хохирогч Ч.М нь гавал тархины битүү гэмтэл болох их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. 5. Амь хохирогч Ч.М нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. /Цусанд 2,8 промиль спиртийн зүйлийн илрэл/. АВ (1Ү)-р бүлгийн цустай байна. /дүгнэлтийг хавсаргав/ 6. Шинжилгээгээр уушгины гялтангийн архаг наалдцад үрэвсэл өвчтэй байна. Үхэлд хүргэхгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 228-232 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Мын биед зүүн гарын алганы угт эрхий хуруу талд арьсны өнгөц давхраа хууларсан зулгаралт, чигчий хуруу талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх нидрэгдэх, цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Уг гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Жич: хэргийн газрын үзлэгийн үеэр Мын биед тухайн хэрэг болсон өдөр биед нь үзлэг хийсэн болно/...гэх дүгнэлт /1хх-ийн 248-249 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-06 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 07-09, 14-15 хуу/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 10-13 хуу/

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-20 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-26 хуу/

Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /1хх-ийн 32-90 хуу/

Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 32 хуу/

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлагаа /1хх-ийн 208-210 хуу/

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 215-227 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /2хх-ийн 28-31 хуу/

Мын хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 32-36 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 37 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2хх-ийн 63 хуу/

Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрны их эмчийн тодорхойлолт /2хх-ийн 67 хуу/

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /2хх-ийн 68 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 350 тоот яллах дүгнэлтийн хавсралт /2хх-ийн 80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ө сумын З багийн З хорооллын З тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 23 цагийн орчимд Ч.М нь хүрзээр толгойн тус газартаа цохиулж, амь нас нь хохирсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Мын хүнийг алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А аймгийн Ө сумын З багийн З хорооллын З тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 23 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Ч.Мтэй маргалдан, улмаар хүрзээр толгойн тус газарт нь цохиж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-ийн “...Тухайн үед хүү маань өөд болчихоод би гэртээ байсан. Би дүү нарынхаа энэ үйл явдлыг маргааш нь сонссон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-ийн “...Уг архийг ууж дуусаад Б.Ө-ийн гэрээс Ц, М, Б.Ө нар хамт гараад явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 123-124/,

 

гэрч О.Ж-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр М орой 23 цагийн багцаа ганцаараа манай гэрт орж ирсэн. Манай гэрт М юу ч ярихгүй, ганцаараа гэрийн баруун талын орон дээр сууж байгаад гэрээс гараад явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 127-128/, 

 

гэрч С.Уийн дахин мэдүүлсэн “...М, талийгаач Ч.М нар нь үе үе архи уучихдаг байсан. Архи уусан үедээ ганц нэг удаа хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байгаа бололтой байдаг байсан. Тухайн орой М, талийгаач Ч.М нарын гэрт чанга, чанга ярих яриа сонсогдож байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 133-134/,

 

насанд хүрээгүй гэрч М.С-ийн “...Тэгээд бид гурвыг сууж байтал гаднаас М гэх М ахын ах нь болох шар дээлтэй хазгай гишгэдэг ах согтуу гаднаас ганцаараа орж ирээд "юун 10 жилийн хүүхдүүд сууж байгаа юм, арай архи дарс уугаад байгаа юм биш биз" гээд учиргүй М ах руу "чи шөнө татаж унаад унтдаггүй биз дээ, өнөө шөнө үхчих ч юм билүү яаж мэдлээ, чи тархины наалдангитай биз дээ" гэх зэргээр хэлээд М ахын сууж байсан сандлыг татаад түүнийг сандлаас нь унагаагаад, зодолдчих гээд хоорондоо хэрэлдээд ширүүн, ширүүн харалцаад байсан. Тэгтэл М ах "чиний ах шиг байгаа чинь хаана байгаа юм, би чамайг насаар чинь, чиний хазгай хөлтэй чинь цуг тэжээж байна" гэж М ахдаа хандан хэлээд байсан. Тэгтэл М ах "гай болов чи" гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгтэл М ах намайг дэлгүүр явчихаад ирье гэхээр нь би явахгүй, яаж хүний мотоцикль унадаг юм гэж хэлэхэд манай найз Баттулгыг гуйж байгаад тэр хоёр дэлгүүр яваад М ах бид хоёр үлдээд гэрт нь сууж байтал тэр хоёр удалгүй ирээд найз Баттулгыг түрүүлээд ороод ирэхээр нь "архи аваагүй биз дээ, дэлгүүр байхгүй байгаа биз дээ" гэж асуухад 2 шил архи авсан талаараа Баттулга хэлсэн. Тэгээд М, М ах нар нь Баттулгаар тухайн авсан архинаасаа “Ерөөл” нэртэй архийг нь аягалуулж шаазан аягаар дүүрэн дүүрэн 2, 2 удаа уугаад тэр хоёр бараг тухайн архийг дуусгахаар нь найз Баттулга бид хоёр явлаа гэхэд бид хоёр руу муухай, муухай харцгаагаад байж бай "намайг хүргэж өгнө" гэж М ах хэлэхээр нь бид хоёр тэгье гэж хэлээд мотоциклио хашаанаас нь түрж гараад найз Баттулга мотоциклио унаад, би явган хоёр тийшээ харьцгаасан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 143-144/,

 

насанд хүрээгүй гэрч О.Б-ын “…Тэгээд бид гурвыг сууж байтал гаднаас М гэх М ахын ах нь болох шар дээлтэй хазгай гишгэдэг ах согтуу ганцаараа орж ирээд учиргүй М ах руу "чи шөнө татаж унаад унтдаггүй биз дээ, өнөө шөнө үхчих ч юм билүү яаж мэдлээ, чи тархины наалдангитай биз дээ" гэж хэлээд М ахын сууж байсан сандлыг татаад түүнийг сандлаас нь унагаагаад, зодолдчих гээд хоорондоо хэрэлдээд ширүүн байсан. Тэгтэл М ах "чиний ах шиг байгаа чинь хаана байгаа юм, би чамайг насаар чинь чиний хазгай хөлтэй чинь цуг тэжээж байна" гэж М ахдаа хандан хэлээд байсан. Тэгтэл М ах намайг дэлгүүр явчихаад ирье гээд гуйгаад байхаар нь би түүнтэй хамт мотоциклио унаад сумын Алтай ахын дэлгүүр ороход М ах тэндээс 0.5 литртэй “Хараа” нэртэй архи, “Ерөөл” нэртэй архинаас 2 ширхгийг авсан. Энэ үед М ах, манай найз С нар дээрх гэрт үлдсэн. Тэгээд бид хоёр буцаж түүний гэрт очиход М, М ах нар нь надаар тухайн авсан архинаасаа “Ерөөл” нэртэй архийг нь аягалуулах болсон. Тэгэхээр нь би тухайн архийг нь шаазан аягаар дүүрэн хийгээд 2, 2 удаа өгөхөд тэр хоёр бараг тухайн архийг дуусгахаар нь найз С бид хоёр явлаа гэхэд бид хоёр руу муухай, муухай харцгаагаад байж бай "намайг хүргэж өгнө" гэж М ах хэлэхээр нь бид хоёр айсандаа тэгье гэж хэлээд мотоциклио хашаанаас нь түрж гараад би мотоциклио унаад, найз С явган хоёр тийшээгээ зугтаасан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 147-149/, 

 

гэрч Х.ЦэдэнБын “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчимд Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багт байдаг Б.Ө гэх айлд би ганцаараа 1 шил архитай ороход Б.Өгийн гэрт Б.Ө, М мөн Бор н хочтой залуу буюу гурвуулаа сууж байсан. Тэгээд миний авч орсон 0.5 грамм хэмжээтэй “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан. Тэгээд Б.Өгийн гэрээс бид 4 гараад би дүүгийнхээ рүү хариад унтаад өгсөн...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 153-154/,

 

гэрч Б.Өгийн “...Би гэртээ Мын хамтаар 17 цагийн үед гэртээ байж байхад гаднаас Б, Н нар гаднаас 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч орж ирсэн. М бид хоёр манай гэрт 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хуваагаад ууж байсан. Тэгээд Бын авчирсан архи болон бид хоёрын ууж байсан архийг дөрвүүлээ хувааж уугаад дөрвүүлээ гэрээс гарсан. М маань хөгжөөнө гэж хэлээд явсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 156-157/,

 

гэрч Э.Сын “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 01 цаг 50 минутын үед миний гар утас руу дуудлага ирээд утсаа авахад хэл ам нь мэдэгдэхгүй нэг эрэгтэй хүн залгаад манай дүүг хүн зодсон байна, манайд хүрээд ирээч гэж хэлээд эмнэлгийн утас холбогдохгүй байна гэхээр нь би тэр хүнд итгээгүй. Тэгээд би сумын цагдаад мэдэгд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй цагдаагийн дугаар асуухад би мэдэхгүй байна, та асуух газраасаа асуу гэж хэлээд утсаа тасалсан. Над руу эхлээд 2 удаа залгахад нь би авсан. Надад дуудлага өгөхдөө хүн ухаангүй байна, хүнд байна гэсэн мэдээлэл надад өгөөгүй. Тэгэхээр нь хүмүүс хоорондоо жаахан маргалдаад бичиг авах гэж байна гэж бодоод залгасан дугаарыг блоклоод унтсан...”, “...2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө намайг гэртээ байж байх үед 01 цаг 40 минутаас 01 цаг 50 минутын хооронд танихгүй дугаар над руу залгахад би утсаа авахад нэлээд согтуу бололтой хүн би гэртээ орж ирсэн чинь манай дүүг хүмүүс зодсон бололтой байна, хүрээд ирээч гэж хэлэхээр нь хүний биеийн байдал ямар байгаа юм бэ гэхэд надад тодорхой юм хэлэхгүй байхаар нь та “Эрүүл мэндийн төв”-д хандсан уу гэхэд эмнэлгийн утас болохгүй байна гээд байхаар нь та эхлээд цагдаад болон манай “Эрүүл мэндийн төв”-д мэдэгдээрэй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэсэг байж байгаад эргээд тэр дугаар над руу залгасан, намайг утсаа авахад нөгөө хүн цагдаагийн дугаар хэд юм бэ гэхэд би сумын цагдаа нарын утсыг мэдэхгүй байсан учир мэдэхгүй байна гэдгээ хэлсэн. Тэгээд байж байтал 04 цагийн үед манай сумын цагдаа Содном болон хэсгийн төлөөлөгч нар утсаар залгаад Ч.М гэх хүн нас барсан байдалтай, гэртээ байна, танайд дуудлага өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаагаас “Эрүүл мэндийн төв”-д дуудлага өгөөд тухайн өдөр дуудлаганд явж байсан С.Солонго эмч очиж үзэхэд талийгаач Ч.М нас барсан байсан гэсэн...” ...гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 159-160, 203-205/,

 

гэрч Ц.Г-ийн  “...2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2 цаг орчимд Ч.М гэх ах хүн зодсон байна, Ч.М гэртээ орны урд хэвтэж байна, цагдаа дуудах хэрэгтэй байна гэж ирээд би, хадам аав Ц. Эрдэнэбилэг, М бид 3 цагдаагийн хэсэг дээр ирсэн. Түүнээс өмнө 00 цагийн үед л байх, би яг сайн сэрээгүй байхад М манайд ирээд Ч.Сг аваад явсан юм. Ч.М ах гэрийнхээ баруун талын орны урдуур газарт дээшээ хараад хэвтсэн, толгой доор нь дэр дэрлүүлсэн, толгойноос нь цус гарсан бололтой түүнийг нь хөвөн шатаагаад тогтоосон байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 162-163/,

 

гэрч Ц.Э-ийн  мэдүүлсэн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 23 цагийн үед гэртээ унтаж байхад М манайд ирээд дүү Ч.Сг унтаж байхад сэрээгээд аваад явсан. Тэгээд 02 цагийн үед манайд эргэж ирээд намайг унтаж байхад та босоодохооч гэхээр нь би хүргэн Ганпүрэвийн хамтаар цамцтай гэрээс гараад замдаа цагдаад дуудлага өгөөд хамт цагдаатай гэрт нь очсон. Намайг очиход гэрийн баруун талын орны урд дээшээ харсан байдалтай нас барсан байсан. Ч.С нь амь хохирогчийн хажууд суучихсан байсан. Би хэзээ гарсан талаар мэдэхгүй байна. Ил харагдах шарх, сорви байгаагүй. Сэтгэл санааны хувьд хэвийн байсан. М нь манайд ирэхдээ ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166/,

 

гэрч Ч.Сгийн “...Намайг 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 00 цагийн үед Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хорооллын 05-04 тоотод хүргэн ах Эрдэнэбилэгийнд унтаж байхад М ах согтуу ганцаараа ирээд намайг дуудаад "чи урагшаагаа манай гэрт очоодхооч, М намайг гаднаас гэртээ орсон чинь газраар хэвтэж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би М ахын хамт түүний гэрт очих гээд явж байхдаа түүнээс түрүүлж алхаад гэрт нь яваад ортол талийгаач М нь гэрийнхээ баруун талд байх орны өмнө газраар цээж хэсэг нь эргээд ор руугаа харсан байдалтай хэвтэж байхаар нь түүнийг согтуу унтаж байна гэж бодоод дуудаад татахад сэрэхгүй байсан. Мөн түүнд дэр дэрлүүлж байгаад нүүр, толгой зэрэг нь цус болчихсон байхаар нь толгой нь хагарсан байна гэж бодоод би нүүр, толгой хэсгийнх нь цусыг цэвэрлээд, хуучин хөвөнгөөр зүүн нүдний зовхи, зүүн хэсэг зэргээс нь цус гараад байхаар нь цусыг нь тогтоох зорилгоор шатааж байгаад дарсан. Тухайн үед талийгаач М ямар ч мэдрэлгүй, үе үе хурхираад байх шиг байсан. Мөн талийгаачийн гар нь даарсан бололтой хүйтэн байхаар нь гарыг нь атгаж өгөөд дулаацуулж атгаж суусан. Мөн хөлийг нь хүйтэн байгаа байх гэж бодоод гутлыг нь тайлж хөлийг нь оймсных нь гадна талаас барьж өгч хивсээр хучсан. Хөл, гар зэрэг нь сайхан дулаан болж байх шиг байсан. Тэгээд сумынхаа эмнэлэгт мэдэгдэх гээд залгах гэж байгаад би буруу дугаар руу баахан залгасан байж байгаад дахиад эмнэлгийн ажилтан Сүхээ гэх хүн рүү залгаж байгаад авангуут нь М ахаар яриулж дуудлага өгөх гэтэл цагдаа руу мэдэгд гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгч байсан. Тэгтэл цагдаагийн алба хаагч ирээд эмнэлгийн байгууллагын ажилтныг дуудаж өгч, тухайн хүнд үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Би талийгаач дүү М, М ах хоёрын гэрт урьд шөнө нь хамт хоноод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 07 цаг 30 минутад бид нар ажил явдалд нь оролцсон...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 172-174/, 

шинжээч эмч Б.О-ын “...Амь хохирогч Ч.Мгийн биед учирсан ил харагдах гэмтэл, шархнууд нь 2 ба түүнээс дээш олон удаагийн мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байсан. Би өөрийн гаргасан дүгнэлтэд амь хохирогч Ч.Мгийн биед учирсан ил харагдах гэмтэл, шархнуудын талаар тодорхой нэг бүрчлэн тоочиж бичсэн байгаа. Амь хохирогчийг богино хугацаанд компьютер томограф шинжилгээ болон бусад шинжилгээнд яаралтай хамруулж, эмнэлгийн 2 болон 3 дугаар шатлалын эмнэлэгт анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Харин тухайн тохиолдолд цаг хугацааны хувьд талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан. Тухайн үхэлд хүргэсэн гэмтэл нь хүрзээр цохих үед үүсэх боломжтой. Мөн гараар болон бусад мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. Амь хохирогч Ч.М нь баруун чамархай ясны хугарлыг цонхолж бэхэлсэн хагалгааны харалдаа хуухны орчимд мохоо зүйлээр цохиулсны улмаас том цус хуралт үүсч, улмаар тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа үүссэний учир талийгаач нас барсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 241-243/,

 

шүүгдэгч Мын мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 20-21, 22-26/,

 

талийгаач Ч.Мгийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 111 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 228-232/,

 

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 215-227/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 03-06/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 07-09, 14-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 10-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Мын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А аймгийн Ө сумын Збагийн З хорооллын З тоотод 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 23 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Ч.Мтэй маргалдан, улмаар хүрзээр толгойн тус газарт нь цохиж, амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хохирогч нь баруун шанаа, чамархай орчмын хуйхан доор болон ясны хальс, чамархайн булчинд цус хуралт, баруун чамархай орчмын тархины хатуу бүрхүүл хальсан дээрх бага хэмжээний цусан хураа, их тархины зүүн зулай, чамархай, дагз орчмын тархины хатуу бүрхүүл хальсан доорх цусан хураа /170мл орчим/, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл хальсан доорх голомтлог цус харвалт /1x1 см талбайд/ гэмтлүүд тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.3-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд амь хохирогч Ч.М нь гавал тархины битүү гэмтэл болох их тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогч нь гавал тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Энэ гэмт хэргийг шүүгдэгч М үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Учир нь: шүүгдэгч М нь хүрзээр хүний толгой руу цохисны улмаас хүний амь нас хохирч болох нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хохирлыг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзнэ.

 

Эдгээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа ба хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Баярсүрэн нь “Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь шүүхээс гаргасан шийдвэртэй тохирч байгаа болно.  

 

Иймд шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Дүүгийнхээ оршуулгын зардлыг бид нар тал талаасаа зээл авч гаргасан байсан бөгөөд дараа нь Мын цөөн тооны малаас зарж энэ мөнгийг төлсөн. Одоо гомдолгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Мт хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Мын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаярын “шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах” гэсэн саналыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхгийг устгаж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Саруултуяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М нь тус хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 239 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт Ч-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мт оногдуулсан 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мын цагдан хоригдсон 239 /хоёр зуун гучин ес/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхгийг устгасугай.

 

  1. Хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Мын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Саруултуяа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                          П.ГАНДОЛГОР

 

                                                                                                     Б.ОТГОНЦЭЦЭГ