| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0186/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/204 |
| Огноо | 2022-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/204
2022/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ийн Д-т холбогдох 2212000000185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, .. настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Д багийн .. гэх газарт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Т овогт Б-ийн Д /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ө сумын төвд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байх буудлын өрөөнөөс иргэн Б.Ө-ын хар өнгийн Самсунг А31 маркийн нэг ширхэг шинэ гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч Б.Ө-ын эд хөрөнгөд 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000185 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ө-ын мэдүүлсэн: ....Миний бие 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өгийнуур суманд өөрийн найз Г.О-ийн хамтаар гар утас засвар худалдааны үйл ажиллагаа явуулахаар ирсэн. Тус суманд ирээд Өгийнуур сумын төвд байдаг “Боссо“ хүнсний дэлгүүрийн эзэн З.С-эй уулзаад “Боссо” хүнсний дэлгүүрийн хоёр давхарт байх буудалд нэг өрөө хөлсөлж аваад уг өрөөндөө гар утас худалдаа засварын ажил хийж эхэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гар утас засвар явуулж байсан буудлын өрөөнд гаднаас тарган шар царайтай 55-60 орчим насны, хөх өнгийн дээлтэй эмэгтэй, 40 орчим насны туранхай, бор царайтай, улаан хүрэн өнгийн дээлтэй залуугийн хамтаар орж ирээд зарж байгаа гар утаснаас хар өнгийн Самсунг эс-7 маркийн гар утас 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас худалдаж авсан эмэгтэй тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд удалгүй гар утас худалдаж авсан эмэгтэй хамт орж ирсэн залуугийн хамтаар гар утас худалдаа засвар хийж байсан хоёр давхрын өрөөнөөс гараад явсан. Дээрх эмэгтэй гар утас худалдаа засвар хийж байсан өрөөнөөс гарахдаа орон дээр гар утаснууд байна шүү гэж хэлээд гарсан. Тухайн үед манай найз Г.О бид хоёр зарж байсан гар утсаа анзаараагүй үлдсэн. Удалгүй орон дээр байсан 3 ширхэг шинэ гар утсаа хартал хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас байхгүй байсан. Энэ үед манай найз Г.О бид хоёр гар утас худалдаж авсан тарган шар царайтай эгчийг дээрх гар утсыг хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод буудлын хоёр давхраас хурдан гүйж гараад “Боссо” дэлгүүрийн ойр орчим сумын төвөөр хайгаад дээрх шар царайтай тарган эгчийг хамт явсан залуугийн хамтаар олоогүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсыг Архангай аймгийн Цагдаагийн жижүүрээс аваад гар утас хулгайд алдсан талаараа мэдэгдэж ямар хүн хамгийн сүүлд орж ирсэн талаараа, мөн гар утас худалдаж авсан шар царайтай тарган эмэгтэй нөхрөө олон өдөр сумын төвд архи ууж байгаа талаар хэлж ярьж байсан талаар мэдэгдсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаар сумын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээрх хүний үйл хөдөлгөөн камерт байхгүй байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн хамтаар Өгийнуур сумын төвөөр гудамж хорооллоор, хүнсний дэлгүүрүүдээр хамт эргүүлээр явж ажилласан боловч уг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн олдоогүй. Дээрх гар утас авсан эмэгтэйн царайг сайн санаж байна. Харвал танина гэдгээ хэсгийн төлөөлөгчид Г.О, бид хоёр хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч гурав хоног архи уугаад хөдөө гэр рүүгээ явахгүй байгаа нэг хүн бий, тэр хүний гэрт очиж эхнэрийнх нь царайг та хоёрт үзүүлье гээд Өгийнуур сумаас баруун урагшаа 25 км зайд хөдөө нэг айлын гэрт очтол уг айлын эзэгтэй нөхөр хоёр байхгүй байсан. Гэрт байсан охин, аав ээж хоёр Өгийнуур сумын төвд байгаа гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч уг айлын зургийг жаазанд байгаа зурагнууд дотор та хоёр дээр орж ирсэн эмэгтэй байгаа эсэхийг хараадах гэсэн. Тэгтэл жаазтай зурган дотор хамгийн сүүлд надаас гар утас аваад гарсан тарган, шар царайтай эгч яах аргагүй мөн байсан. Энэ үед хэсгийн төлөөлөгч тухайн айлын эзэгтэйн гар утсыг гэрт байсан охиноос аваад хөдөө гэрээс нь залгатал дээрх эмэгтэй би гар утас аваад гарсан байна лээ, одоо аваачаад өгье, хөдөө айлд байгаа талаараа хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минтутад хэсгийн төлөөлөгчийн хамтаар цагдаагийн хэсэг дээр ирэхэд гар утас хулгайлаад аваад явсан эмэгтэй миний алдсан хар өнгийн нэг ширхэг гар утсыг маань барьчихсан цагдаагийн хэсгийн гадаа зогсож байсан. Миний бие хулгайд алдсан нэг ширхэг хар өнгийн гар утсаа үзтэл Самсунг А-31 маркийн гар утас маань мөн байсан. Дээрх гар утас бүрэн бүтэн байсан. Буудлын хоёр давхарт байх өрөөний орон дээрээс алдсан хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас миний эзэмшлийн утас байсан. Дээрх утас хайрцаггүй утас байсан. Гар утас худалдаж авсан шар тарган царайтай эмэгтэй буудлын өрөөнөөс гараад явснаас хойш багцаагаар 2 минутын дараа гар утас алга болсныг мэдээд буудлын өрөөнөөс найз Г.О-ийн хамтаар маш хурдан гарч гүйн гараад ойр хавиар дээрх утас худалдаж авсан эмэгтэйг хайтал дээрх хүн олдоогүй. Дээрх эмэгтэй, эрэгтэй хоёр маш хурдан алга болсон байсан. Дээрх хоёр хүнээс өөр хүн тухайн үед орж ирээгүй. Миний хулгайд алдсан гэх Самсунг А-31маркийн гар утас шинэ утас байсан бөгөөд зах зээлд би дээрх гар утсыг 450.000 төгрөгөөр зардаг юм. Миний бие хулгайд алдсан Самсунг А-31 маркийн гар утсан дээрээ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Гар утсаа шинээр нь олж авсан тул гомдол байхгүй. Надтай 99972867 дугаараар холбогдож болно...гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.О-ийн мэдүүлсэн: ...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед Өгийнуур суманд өөрийн найз Б.Ө-ын хамтаар гар утас засвар худалдааны үйл ажиллагаа явуулахаар ирсэн. Тус суманд ирээд Өгийнуур сумын төвд байдаг “Боссо “хүнсний дэлгүүрийн эзэн З.С-эй уулзаад “Боссо” хүнсний дэлгүүрийн хоёр давхарт байх буудалд нэг өрөө хөлсөлж аваад уг өрөөндөө гар утас худалдаа засварын ажил хийж эхэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гар утас засвар явуулж байсан буудлын өрөөнд гаднаас тарган шар царайтай 55-60 орчим насны хөх өнгийн дээлтэй эмэгтэй 40 орчим насны туранхай бор царайтай, улаан хүрэн өнгийн дээлтэй залуугийн хамтаар орж ирээд зарж байгаа гар утаснаас хар өнгийн Самсунг эс-7 маркийн гар утас 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас худалдаж авсан эмэгтэй тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд удалгүй гар утас худалдаж авсан эмэгтэй хамт орж ирсэн залуугийн хамтаар гар утас худалдаа засвар хийж байсан хоёр давхрын өрөөнөөс гараад явсан. Дээрх эмэгтэй гар утас худалдаа засвар хийж байсан өрөөнөөс гарахдаа орон дээр гар утаснууд байна шүү гэж Б.Ө бид хоёрт хэлээд гарсан. Тухайн үед манай найз Б.Ө бид хоёр зарж байсан гар утсаа анзаараагүй үлдсэн. Удалгүй орон дээр байсан 3 ширхэг шинэ гар утсаа хартал хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас байхгүй байсан. Энэ үед манай найз Б.Ө бид хоёр гар утас худалдаж авсан тарган шар царайтай эгчийг дээрх гар утсыг хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод буудлын хоёр давхраас хурдан гүйж гараад “Боссо” дэлгүүрийн ойр орчим сумын төвөөр хайгаад дээрх шар царайтай тарган эгчийг хамт явсан залуугийн хамтаар олоогүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсыг Архангай аймгийн Цагдаагийн жижүүрээс аваад гар утас хулгайд алдсан талаараа мэдэгдэж ямар хүн хамгийн сүүлд орж ирсэн талаараа, мөн гар утас худалдаж авсан шар царайтай тарган эмэгтэй нөхрөө олон өдөр сумын төвд архи ууж байгаа талаар хэлж ярьж байсан талаар мэдэгдсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаар сумын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээрх хүний үйл хөдөлгөөн камерт байхгүй байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн хамтаар Өгийнуур сумын төвөөр гудамж хорооллоор, хүнсний дэлгүүрүүдээр хамт эргүүлээр явж ажилласан боловч уг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн олдоогүй. Дээрх гар утас авсан эмэгтэйн царайг сайн санаж байна. Харвал танина гэдгээ хэсгийн төлөөлөгчид Б.Ө, бид хоёр хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч гурав хоног архи уугаад хөдөө гэр рүүгээ явахгүй байгаа нэг хүн бий, тэр хүний гэрт очиж эхнэрийнх нь царайг та хоёрт үзүүлье гээд Өгийнуур сумаас баруун урагшаа 25 км зайд хөдөө нэг айлын гэрт очтол уг айлын эзэгтэй нөхөр хоёр байхгүй байсан. Гэрт байсан охин, аав, ээж хоёр Ө сумын төвд байгаа гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч уг айлын зургийг жаазанд байгаа зурагнууд дотор та хоёр дээр орж ирсэн эмэгтэй байгаа эсэхийг хараадах гэсэн. Тэгтэл жаазтай зурган дотор хамгийн сүүлд надаас гар утас аваад гарсан тарган шар царайтай эгч яах аргагүй мөн байсан. Энэ үед хэсгийн төлөөлөгч тухайн айлын эзэгтэйн гар утсыг гэрт байсан охиноос аваад хөдөө гэрээс нь залгатал дээрх эмэгтэй би гар утас аваад гарсан байна лээ, одоо аваачаад өгье, хөдөө айлд байгаа талаараа хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минутад хэсгийн төлөөлөгчийн хамтаар цагдаагийн хэсэг дээр ирэхэд гар утас хулгайлаад аваад явсан эмэгтэй миний алдсан хар өнгийн нэг ширхэг гар утсыг маань барьчихсан цагдаагийн хэсгийн гадаа зогсож байсан. Миний бие хулгайд алдсан нэг ширхэг хар өнгийн гар утсаа үзтэл Самсунг А-31 маркийн гар утсыг авчирч өгсөн. Дээрх гар утас бүрэн бүтэн байсан. Буудлын хоёр давхарт байх өрөөний орон дээрээс алдсан хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас манай найз Б.Ө-ын эзэмшлийн утас байсан. Дээрх утас хайрцаггүй утас байсан. Гар утас худалдаж авсан шар тарган царайтай эмэгтэй буудлын өрөөнөөс гараад явснаас хойш багцаагаар 2 минутын дараа гар утас алга болсныг мэдээд буудлын өрөөнөөс найз Б.Ө-ын хамтаар маш хурдан гарч гүйн гараад ойр хавиар дээрх утас худалдаж авсан эмэгтэйг хайтал дээрх хүн олдоогүй. Дээрх эмэгтэй, эрэгтэй хоёр маш хурдан алга болсон байсан. Дээрх хоёр хүнээс өөр хүн тухайн үед орж ирээгүй. Манай найз Б.Ө-ын хулгайд алдсан гэх маркийн гар утас шинэ утас байсан. Зах зээлд би дээрх гар утсыг 450.000 төгрөгөөр зардаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.С-ийн мэдүүлсэн: ...Миний хувийн эзэмшлийн “Боссо” нэртэй хүнсний дэлгүүрийн хоёр давхарт байрлах буудалд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа “Приус” маркийн машинтай хоёр залуу ирээд ахаа буудал хайж явна, бид хоёр гар утас худалдаа засварын ажлаар яваа хүмүүс байна, танайх буудалдаа хүн авах уу гэж надаас асуусан. Би дээрх хоёр залууд нэг хүний хоногийн 15.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд нөгөө буудал асуусан хоёр залуу манай буудалд буусан. Дээрх хоёр залуу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай буудал байрлаж хоносон бөгөөд тооцоогоо хийгээд Баянхонгор аймаг руу явна гээд явсан. Манай буудалд байрлаж гар утас худалдаа засвар ажиллуулж байсан хоёр залуу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед намайг хүнсний дэлгүүртээ сууж байхад нэг ширхэг гар утсаа хулгайд алдчихсан, нэг настай тарган шар авгай аваад явчихлаа, хараагүй биз гэж надаас асуугаад гадуур хүнсний дэлгүүрүүдийн орчмоор хайгаад байсан. Өөр зүйл миний хувьд мэдэхгүй. Манай буудал нэр байхгүй. Нийт 2 өрөө байдаг бөгөөд хаалган дээрээ дугаар байхгүй. Дээрх хүмүүс манай хүнсний дэлгүүрээр орж ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ч-гийн мэдүүлсэн: ...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед бэр эгч Д-ын хамтаар цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн өөрийн эзэмшлийн мотоцикльтой Өгийнуур суманд орж ирсэн. Бэр эгч Д Ө сумын хүн эмнэлэгт орж эм бичүүлнэ гээд миний мотоциклиос буугаад явсан. Удалгүй Өгийнуур сумын дугуй засварын гадаа намайг мотоцикльтой зогсож байхад Д эгч над дээр ирээд эгчдээ утас сонгоод өг, Өгийнуур суманд утас засвар худалдаа ирсэн байна гээд намайг дагуулаад Д эгч “Боссо” хүнсний дэлгүүрийн хоёр давхарт байх буудалд хамт ороод Д эгч, бид хоёр зарж байсан утаснуудаас хар өнгийн Галаксу 5-7 маркийн гар утас авахаар болоод Д надад мөнгөний картаа өгөөд эмийн санд карт уншуулаад мөнгө аваад ир гэж хэлээд надад картаа өгсөн. Миний бие эмийн санд очиж карт уншуулж 150.000 төгрөг аваад гар утас зарж байгаа газар ирсэн. Тэгээд Д эгч мөнгөө өгөөд гар утас 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Удалгүй Д эгч, бид хоёр гар утас худалдаа засвар явуулж байсан буудлаас гараад миний мотоцикльтой хөдлөөд Г.Мягмаржав ахын гадаа очоод миний мотоциклиос Д эгч буугаад хашааны гадаа үлдсэн. Миний бие Ц.Б ахыг сундлаад хөдөө А гэх айлд мотоциклиор хүргэж өгөөд буцаж ирээд Д эгчийг мотоцикль дээрээ сундлаад А гэх айлд хүргэж өгөөд миний бие хөдөө гэр рүүгээ мотоцикльтой явсан. Д надад утас авсан талаараа юу ч хэлээгүй. А гэх айлд Дын хүргэж өгөхөд хүртэл надад утас авсан талаараа юу ч хэлээгүй. Харин Дын төрсөн охин Б.Буянхишиг над руу 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед утсаар яриад ээж, та хоёрыг утас хулгайлаад явсан гээд цагдаатай хамт хүмүүс хайгаад байна гэж хэлсэн. Тухайн өдрийн 22 цагийн үед Алтай ах руу утсаар залгаад асуутал Д эгч гар утас хулгайлсан байна, Д эгчийг хулгайлсан утсаа цагдаад аваачиж өгөхөөр явсан гэж хэлсэн. Маргааш өдөр миний бие Д руу утсаар залгаад ярьтал Д эгч нь утас авсан байна лээ, баларсан юм боллоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.А-ийн мэдүүлсэн: ...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Д багцаагаар 18 цагийн үед нутгийн хүн болох Ц.Ч-гийн хамтаар мотоцикльтой манай хөдөө гэрт ирсэн Д манайхаар ерөнхийдөө орж гардаг хүн. Тухайн өдөр Д надад гар утас авсан талаараа юу ч яриагүй. Харин орой бүрэнхий тасрах гэж байхад Дтай яриулаад өгөөч гээд хэсгийн төлөөлөгч ахмад П.М утсаар ярьсан. Тэгээд Д утсаар яриад өө баларсан, би утас авсан, одоо цагдаа дээр аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд Дыг миний бие хөдөө гэрээсээ Өгийнуур сумын цагдаагийн хэсэг дээр 22 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн. Тухайн өдөр цагдаа Дтай утсаар ярьсны дараа Д барьж явсан хар саарал өнгийн эмэгтэй хүний барьдаг цүнхнээсээ хар өнгийн шинэ утас гаргаж надад үзүүлээд баларсан цагдаад аваачиж өгье, цагдаагийн хэсэг дээр хүргээд өг гэж надад хэлсэн. Тухайн үед манай гэрт Д бид хоёр байсан. Дын нөхөр Ц.Б манайд согтуу унтаж байсан. Дээрх хүн юу ч мэдэхгүй, хурхраад унтаад байсан. Өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Дын дахин мэдүүлсэн: ...Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт байрлах “Боссо” хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байх буудлын өрөөнд орсон. Тухайн өрөөнд яах гэж орсон бэ гэхээр гар утас зарж байхаар нь гар утас авах зорилгоор орсон. Тэгээд би нэг гар утас худалдан авсан. Мөн нэг гар утас андуураад цүнхэндээ хийсэн байна лээ. Тухайн гар утсыг би авах гэж аваагүй, өөрийнхөө хайхрамжгүй болгоомжгүй байдлаас болж ийм байдалд хүрсэн. Түүнээс өөр ямар нэгэн санаа зорилго байхгүй. Би хохирогчид учирсан хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан. Гар утсыг нь буцаагаад аваачиж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/
Эд зүйл хүлээлгэн өгч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-33 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 70 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ө сумын төвд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байх буудлын өрөөнөөс иргэн Б.Ө-ын хар өнгийн Самсунг А31 маркийн нэг ширхэг шинэ гар утас хулгайд алдагдаж, түүнд 450.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Ө сумын төвд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байх буудлын өрөөнөөс иргэн Б.Ө-ын хар өнгийн Самсунг А31 маркийн нэг ширхэг шинэ гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч Б.Ө-т 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
хохирогч Б.Ө-ын мэдүүлсэн “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гар утас засвар явуулж байсан буудлын өрөөнд гаднаас тарган шар царайтай 55-60 орчим насны хөх өнгийн дээлтэй эмэгтэй, 40 орчим насны туранхай, бор царайтай, улаан хүрэн өнгийн дээлтэй залуугийн хамтаар орж ирээд зарж байгаа гар утаснаас хар өнгийн Самсунг эс-7 маркийн гар утас 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас худалдаж авсан эмэгтэй тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд удалгүй гар утас худалдаж авсан эмэгтэй хамт орж ирсэн залуугийн хамтаар гар утас худалдаа засвар хийж байсан хоёр давхрын өрөөнөөс гараад явсан. Дээрх эмэгтэй гар утас худалдаа засвар хийж байсан өрөөнөөс гарахдаа орон дээр гар утаснууд байна шүү гэж хэлээд гарсан. Тухайн үед манай найз Г.О бид хоёр зарж байсан гар утсаа анзаараагүй үлдсэн. Удалгүй орон дээр байсан 3 ширхэг шинэ гар утсаа хартал хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас байхгүй байсан. Энэ үед манай найз Г.О бид хоёр гар утас худалдаж авсан тарган шар царайтай эгчийг дээрх гар утсыг хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод буудлын хоёр давхраас хурдан гүйж гараад “Боссо” дэлгүүрийн ойр орчим сумын төвөөр хайгаад дээрх шар царайтай тарган эгчийг хамт явсан залуугийн хамтаар олоогүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсыг Архангай аймгийн Цагдаагийн жижүүрээс аваад гар утас хулгайд алдсан талаараа мэдэгдэж ямар хүн хамгийн сүүлд орж ирсэн талаараа, мөн гар утас худалдаж авсан шар царайтай тарган эмэгтэй нөхрөө олон өдөр сумын төвд архи ууж байгаа талаар хэлж ярьж байсан талаар мэдэгдсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаар сумын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээрх хүний үйл хөдөлгөөн камерт байхгүй байсан. Тэгтэл хэсгийн төлөөлөгч гурав хоног архи уугаад хөдөө гэр рүүгээ явахгүй байгаа нэг хүн бий, тэр хүний гэрт очиж эхнэрийнх нь царайг та хоёрт үзүүлье гээд Өгийнуур сумаас баруун урагшаа 25 км зайд хөдөө нэг айлын гэрт очтол уг айлын эзэгтэй нөхөр хоёр байхгүй байсан. Гэрт байсан охин, аав ээж хоёр Өгийнуур сумын төвд байгаа гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч уг айлын зургийг жаазанд байгаа зурагнууд дотор та хоёр дээр орж ирсэн эмэгтэй байгаа эсэхийг хараадах гэсэн. Тэгтэл жаазтай зурган дотор хамгийн сүүлд надаас гар утас аваад гарсан тарган, шар царайтай эгч яах аргагүй мөн байсан. Энэ үед хэсгийн төлөөлөгч тухайн айлын эзэгтэйн гар утсыг гэрт байсан охиноос аваад хөдөө гэрээс нь залгатал дээрх эмэгтэй би гар утас аваад гарсан байна лээ, одоо аваачаад өгье, хөдөө айлд байгаа талаараа хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минутад хэсгийн төлөөлөгчийн хамтаар цагдаагийн хэсэг дээр ирэхэд гар утас хулгайлаад аваад явсан эмэгтэй миний алдсан хар өнгийн нэг ширхэг гар утсыг маань барьчихсан цагдаагийн хэсгийн гадаа зогсож байсан. Миний бие хулгайд алдсан нэг ширхэг хар өнгийн гар утсаа үзтэл Самсунг А-31 маркийн гар утас маань мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,
гэрч Г.О-ийн мэдүүлсэн “2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гар утас засвар явуулж байсан буудлын өрөөнд гаднаас тарган шар царайтай 55-60 орчим насны хөх өнгийн дээлтэй эмэгтэй 40 орчим насны туранхай бор царайтай, улаан хүрэн өнгийн дээлтэй залуугийн хамтаар орж ирээд зарж байгаа гар утаснаас хар өнгийн Самсунг эс-7 маркийн гар утас 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утас худалдаж авсан эмэгтэй тооцоогоо бэлэн мөнгөөр хийгээд удалгүй гар утас худалдаж авсан эмэгтэй хамт орж ирсэн залуугийн хамтаар гар утас худалдаа засвар хийж байсан хоёр давхрын өрөөнөөс гараад явсан. Дээрх эмэгтэй гар утас худалдаа засвар хийж байсан өрөөнөөс гарахдаа орон дээр гар утаснууд байна шүү гэж Б.Ө бид хоёрт хэлээд гарсан. Тухайн үед манай найз Б.Ө бид хоёр зарж байсан гар утсаа анзаараагүй үлдсэн. Удалгүй орон дээр байсан 3 ширхэг шинэ гар утсаа хартал хар өнгийн Самсунг А-31 маркийн гар утас байхгүй байсан. Энэ үед манай найз Б.Ө бид хоёр гар утас худалдаж авсан тарган шар царайтай эгчийг дээрх гар утсыг хулгайлаад аваад явчихлаа гэж бодоод буудлын хоёр давхраас хурдан гүйж гараад “Боссо” дэлгүүрийн ойр орчим сумын төвөөр хайгаад дээрх шар царайтай тарган эгчийг хамт явсан залуугийн хамтаар олоогүй. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн гар утсыг Архангай аймгийн Цагдаагийн жижүүрээс аваад гар утас хулгайд алдсан талаараа мэдэгдэж ямар хүн хамгийн сүүлд орж ирсэн талаараа, мөн гар утас худалдаж авсан шар царайтай тарган эмэгтэй нөхрөө олон өдөр сумын төвд архи ууж байгаа талаар хэлж ярьж байсан талаар мэдэгдсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгчийн хамтаар сумын камерын бичлэгийг шүүж үзэхэд дээрх хүний үйл хөдөлгөөн камерт байхгүй байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчийн хамтаар Өгийнуур сумын төвөөр гудамж хорооллоор, хүнсний дэлгүүрүүдээр хамт эргүүлээр явж ажилласан боловч уг эмэгтэй, эрэгтэй хоёр хүн олдоогүй. Дээрх гар утас авсан эмэгтэйн царайг сайн санаж байна. Харвал танина гэдгээ хэсгийн төлөөлөгчид Б.Өрнөхбаяр, бид хоёр хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч гурав хоног архи уугаад хөдөө гэр рүүгээ явахгүй байгаа нэг хүн бий, тэр хүний гэрт очиж эхнэрийнх нь царайг та хоёрт үзүүлье гээд Өгийнуур сумаас баруун урагшаа 25 км зайд хөдөө нэг айлын гэрт очтол уг айлын эзэгтэй нөхөр хоёр байхгүй байсан. Гэрт байсан охин, аав, ээж хоёр Өгийнуур сумын төвд байгаа гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн төлөөлөгч уг айлын зургийг жаазанд байгаа зурагнууд дотор та хоёр дээр орж ирсэн эмэгтэй байгаа эсэхийг хараадах гэсэн. Тэгтэл жаазтай зурган дотор хамгийн сүүлд надаас гар утас аваад гарсан тарган шар царайтай эгч яах аргагүй мөн байсан. Энэ үед хэсгийн төлөөлөгч тухайн айлын эзэгтэйн гар утсыг гэрт байсан охиноос аваад хөдөө гэрээс нь залгатал дээрх эмэгтэй би гар утас аваад гарсан байна лээ, одоо аваачаад өгье, хөдөө айлд байгаа талаараа хэлсэн. Тэгээд 21 цаг 30 минутад хэсгийн төлөөлөгчийн хамтаар цагдаагийн хэсэг дээр ирэхэд гар утас хулгайлаад аваад явсан эмэгтэй миний алдсан хар өнгийн нэг ширхэг гар утсыг маань барьчихсан цагдаагийн хэсгийн гадаа зогсож байсан. Миний бие хулгайд алдсан нэг ширхэг хар өнгийн гар утсаа үзтэл Самсунг А-31 маркийн гар утсыг авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
гэрч З.С-ийн мэдүүлсэн “Манай буудалд байрлаж гар утас худалдаа засвар ажиллуулж байсан хоёр залуу 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн үед намайг хүнсний дэлгүүртээ сууж байхад нэг ширхэг гар утсаа хулгайд алдчихсан, нэг настай тарган шар авгай аваад явчихлаа, хараагүй биз гэж надаас асуугаад гадуур хүнсний дэлгүүрүүдийн орчмоор хайгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
гэрч Ц.Ч-ийн мэдүүлсэн “Удалгүй Өгийнуур сумын дугуй засварын гадаа намайг мотоцикльтой зогсож байхад Д эгч над дээр ирээд эгчдээ утас сонгоод өг, Өгийнуур суманд утас засвар худалдаа ирсэн байна гээд намайг дагуулаад Д эгч “Боссо” хүнсний дэлгүүрийн хоёр давхарт байх буудалд хамт ороод Д эгч, бид хоёр зарж байсан утаснуудаас хар өнгийн Галаксу 5-7 маркийн гар утас авахаар болоод Д надад мөнгөний картаа өгөөд эмийн санд карт уншуулаад мөнгө аваад ир гэж хэлээд надад картаа өгсөн. Миний бие эмийн санд очиж карт уншуулж 150.000 төгрөг аваад гар утас зарж байгаа газар ирсэн. Харин Дын төрсөн охин Б.Б над руу 2022 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед утсаар яриад ээж, та хоёрыг утас хулгайлаад явсан гээд цагдаатай хамт хүмүүс хайгаад байна гэж хэлсэн. Тухайн өдрийн 22 цагийн үед Алтай ах руу утсаар залгаад асуутал Д эгч гар утас хулгайлсан байна, Д эгчийг хулгайлсан утсаа цагдаад аваачиж өгөхөөр явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
гэрч Ч.А-ийн мэдүүлсэн “Харин орой бүрэнхий тасрах гэж байхад Дтай яриулаад өгөөч гээд хэсгийн төлөөлөгч ахмад П.М утсаар ярьсан. Тэгээд Д утсаар яриад өө баларсан, би утас авсан, одоо цагдаа дээр аваачаад өгье гэж хэлсэн. Тэгээд Дыг миний бие хөдөө гэрээсээ Өгийнуур сумын цагдаагийн хэсэг дээр 22 цаг өнгөрч байхад хүргэж өгсөн. Тухайн өдөр цагдаа Дтай утсаар ярьсны дараа Д барьж явсан хар саарал өнгийн эмэгтэй хүний барьдаг цүнхнээсээ хар өнгийн шинэ утас гаргаж надад үзүүлээд баларсан цагдаад аваачиж өгье, цагдаагийн хэсэг дээр хүргээд өг гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,
өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Дын яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,
эд зүйл хүлээлгэн өгч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-33/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Дын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ааймгийн Ө сумын төвд байрлах “Б” хүнсний дэлгүүрийн 2 дугаар давхарт байх буудлын өрөөнөөс иргэн Б.Ө-ын хар өнгийн Самсунг А31 маркийн нэг ширхэг шинэ гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Дын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Ө-ын гар утас нь хулгайд алдагдаж түүнд 450.000 төгрөгийн хохирол учирсан болох нь“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 702 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44/-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогч Б.Ө нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэхдээ “...Хулгайд алдсан гар утсаа шинээр нь олж авсан тул гомдол, санал байхгүй...” /хх-ийн 06-08 хуу/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Дыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Дт ял оногдуулахыг тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Дын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ