Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/205

 

 

 

 

 

 

                                  2022/ШЦТ/205

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Б.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д  овогт Б-ын Г-т холбогдох 2212000000183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт А аймгийн И сумын Э багийн Б хороололд оршин суух, урьд нь А аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 13.303.000 төгрөгөөр торгох ялаар, Ааймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 691 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Д овогт Б-н Г /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр Б хорооллоос хохирогч Б.Э-ийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч Б.Э-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр айлд хонь хяргачихаад гэртээ ирээд байж байсан. Тэгтэл манайд Б нэг залуутай орж ирээд хамт 1 шил архи уусан. Тэгээд Б хамт орж ирсэн залуутайгаа манайхаас гараад явчихсан. Би гэрээсээ гартал манай хашааны гадаа мотоцикль байсан болохоор нь Б болон хамт явж байсан залууг нь мотоциклио орхиод явчихлаа гэж бодоод хашаан дотор байдаг задгай грашид оруулж тавьсан. Би хулгай хийгээгүй, хашаандаа оруулж тавьсан нь үнэн гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000183 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Э-ийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мотоциклиор сумын төв рүү орж ирээд мотоциклио сумын төвд үлдээгээд аймгийн төв рүү машинаар явсан бөгөөд аймгийн төвд 2 хоноод суманд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирээд айлд хоноод маргааш нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө сумын төвөөр ажил эмхлүүлэх гээд гарсан чинь хөл өвдөөд болохгүй болохоор нь мотоцикльтойгоо яваад М гэдэг хүнтэй уулзчихаад П гэдэг айлд ороод П гуайтай 1 шил архи хувааж уугаад тэндээсээ П гуай хоёулаа хамт нэг айлд очъё гэхээр нь цуг яваад Баян-Улаан хорооллын урдаасаа 3 дахь гудамжны хамгийн зүүн талын үзүүрийн хашааны үүдэнд зогсоод П гуай түрүүлээд орсон. Би тэр байшинтай айлд орсон, үгүйгээ сайн санахгүй байна. Тэгээд П гуай бид 2 мотоциклио үлдээгээд явган хажуу талынх нь айлын хашаанд байдаг гэртээ айлд ороход тэнд нэг настай буурал толгойтой тарган эгч байсан бөгөөд тэр эгч бид хоёрт тал шил архи гаргаж өгч байсан. Тэрнээс нь ууж байгаад би бие засах гээд гараад ирсэн чинь миний мотоцикль байхгүй байхаар нь миний мотоцикпь алга байна гэсэн чинь чиний мотоциклийг би яаж мэдэх юм бэ гэж тэр гэрт байсан настай эгч хэлсэн. Тухайн үед би мотоциклио зүүн талынх нь айлын гадаа орхисноо мартчихсан байсан. Тэгээд Полоож гуай бид 2 явах гээд тэр айлаас гарч ирээд мотоциклио авах гэсэн чинь миний мотоцикль байхгүй байхаар нь гайхаад за нэлээн архи уучихсан согтуу явж байгаад цагдаад баригдчихаж магадгүй гэж бодоод явган явсаар байгаад Ц гэдэг айлд ирж хоносон. Тэгээд маргаашнаас нь мотоциклио хайгаад олоогүй. Нөгөө орсон айлаа ч олоогүй. Тэгээд хамт явсан П гуайгаас асуух гэсэн чинь П гуайг олохгүй нэлээн хэд хоносон. П гуай өглөө гараад явдаг орой согтуу ирээд унтаад өгдөг байсан. Тэгээд өнөө өглөө П гуайг арай гэж олоод нөгөө очсон айлаа заалгаж аваад хэсгийн төлөөлөгчтэй хамт очсон чинь нөгөө очсон айлын маань эгч П та 2 орж ирээд чи жаахан унтаж байгаад явсан, чи гарч бие засчихаад орж ирэхдээ миний мотоцикль алга байна гэхээр нь би чиний мотоциклийг би яаж мэдэх вэ гэсэн чинь чи жаахан унтаж байгаад П та 2 явсан гэж хэлсэн. Тэр үед манай хүүхдүүд хөдөөнөөс ирээд аймаг руу явсан гэж хэлсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би мотоциклио энэ айлын гадаа тавиагүй, энэ хашааны зүүн талын ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадаа тавьсан гэдгээ хэлсэн. Мотоциклио олж авдаг өглөөнөө би Д-ийн Т гэдэг хүнтэй мотоцикль гадаа нь тавьсан айлын байшин руу орсон чинь 2 хүн архи уугаад сууж байхаар нь би танай хашааны гадаа мотоциклио үлдээгээд явсан чинь алга болчихсон байна гэсэн чиний мотоциклийг би мэдэхгүй гээд хацар дээрээ сорвитой хүн нь тэгж хэлэхээр нь би хэсгийн төлөөлөгчтэй уулзаад би өглөө мотоциклио үлдээсэн айлаар орсон чинь тэр айлын хүн мэдэхгүй гээд байна гэж хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч камер шүүгээд үзье гээд камер шүүгээд үзсэн чинь П гуай бид 2 хамгийн анх орсон айлын байшингийн урд талын зүүн талын цонхоор нь 1 хүн гарч ирээд миний мотоциклийг түрж хашаа руу оруулаад байшингийн баруун талаар тойруулж оруулаад нилээн удаж байгаад байшингийн булан тойрч гарч ирээд хөлөөрөө газар малтаад мотоциклийн мөрийг арилгаж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгчтэй хамт хашаанд нь ороод үзсэн чинь байшингийнх нь баруун талд хаалга байхгүй, машины гарааш байсан бөгөөд миний мотоциклийг тэр гарааш руу оруулаад зүүн талынх нь ханыг налуулаад хойноос нь хаалган талаас нь болон зүүн талаас нь машины суудлаар харагдуулахгүй гээд наанаас болон хажуугаас нь хаагаад нууж тавьсан байхаар нь хэсгийн төлөөлөгч бид нар нөгөө айлын эзэн болох Ганбаатар гэдэг хүнтэй уулзсан чинь би наад мотоциклийг чинь ёстой мэдэхгүй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу баасан гараг байсан, үдээс өмнө манайд дэлдэн Б гэдэг залуу нэг танихгүй хүнтэй хамт орж ирээд надтай архи уусан, тэгээд би согтоод уначихсан бөгөөд нэг сэрээд харсан чинь дэлдэн Б шалан дээр унтаж байсан, би буцаад унтчихсан байсан дахиад хэр удаан унтсаныг мэдэхгүй сэрсэн чинь дэлдэн Б нөгөө хүн хоёр байхгүй, миний унтсан өрөөний урагшаа харсан цонх онгорхой байсан тэгэхээр нь би дэлдэн Б тэр хоёрыг цонхоор гараад явчихаж гэж бодсон гэж ярьж байсан. Тэгээд би мотоциклио олж авсан. Түрүүтэй гуталтай, хар өнгийн хувцастай, туранхайдуу, баруун хөл нь гэмтээсэн юм уу, хугалж байсан юм уу, бага бага зэрэг баруун тал руугаа хазганаж явдаг. Миний хулгайд алдсан мотоцикль 2021 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би өөрөө мотоциклоо шинээр нь 2021 оны 09 дүгээр сард аймгийн зах дээрээс 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би энэ мотоциклио аваад удаагүй бөгөөд 2021 оны 09 дүгээр сард аваад хүйтэн ороод унаж чадаагүй байж байгаад сая дулаан орохоор нь гаргаж ирж унаж байгаа юм. Би өөрийн мотоциклио 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний мотоцикль бараг хэвээрээ байгаа бөгөөд 2 толь нь байхгүй болохоос биш бусад нь бүгдээрээ зүгээр өнгө үзэмж ч гэсэн сайтай мотоцикль байгаа юм. Би тэр байшинд орсон, үгүйгээ сайн санахгүй байгаа юм. Хажуу талынх нь айлд ороход буурал толгойтой, настай тарган эгч байсныг санаж байна. Тэр эгч П гуай бид хоёрт тал шил архи гаргаж өгсөн бөгөөд тэрийг нь ууж байхдаа бие засах гэж гараад миний мотоцикль алга болсон байна гэж хэлэхэд тэр эгч чиний мотоциклийг би яаж мэдэх вэ дээ гэж хэлж байсан. Тэгээд би тэнд унтсан юм шиг байна лээ. Тэгээд босоод явах гэсэн чинь миний мотоцикль байхгүй байхаар нь явган яваад Ц гэдэг айлд ирж хоносон. Би өглөө хоносон айлаасаа гарахдаа шараа тайлаад жаахан архи уучихаад гарсан юм. Тэгээд М гэдэг хүнтэй уулзчихаад П гуайнд очоод П гуайтай 1 шил архи хувааж уугаад, тэгээд Баян-Улаан хороолол руу явсан. Би тухайн үед нэг сэргээд нэг ухаан алдаад яваад байсан байна лээ. Мотоциклио гудамжны зүүн үзүүрийн ногоон төмөр хаалгатай хашааны гадаа тавьснаа мэдээд байгаа хирнээ байшин руу орсон үгүйгээ санахгүй, тэгсэн хирнээ баруун талынх нь хашаанд байгаа гэртэй айлд ороход буурал үстэй, настай тарган эгч тал шил архи гаргаж өгснийг санаад байгаа юм. Би орж архи уусан тарган буурал толгойтой эгчийн гэрийг заалгаж очиж уулзчихаад гарч ирээд мотоциклио хашааных нь үүдэнд орхисон айл руу орсон чинь 2 хүн архи уугаад сууж байхаар нь би мотоциклио танай хашааны үүдэнд 3 хоногийн өмнө орхисон чинь алга болчихсон байна гэж хэлсэн чинь хацар дээрээ сорвитой хүн нь чиний мотоциклийг би мэдэхгүй гэж хэлсэн. Би гомдолтой байна. Би уг нь тэр өдөр гэр рүүгээ буцах байсан бөгөөд мотоциклио хайгаад сумын төвд 3-4 хоночихлоо, үхэрт шүлхий өвчний вакцин хийж байгаа, мал төллөж байгаа, ямаагаа самнаж байгаа гээд зөндөө ажилтай байсан юм. Мотоцикль алга болоогүй бол би аль хэдийн гэртээ очоод бүх ажлаа амжуулчихсан байх байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ны мэдүүлсэн: ...Надад хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. Манай нөхөр Э нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр архины хордлогын улмаас харваж нас барсан юм. Тиймээс би мотоциклио алдсан хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай нөхөр Э нь  аймгийн И сумын төвд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг айлын хашааны үүдэнд тавиад алдсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн мотоциклио олж авсан байсан. Надад хэрэгт холбогдуулан шалгуулах асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 149-150 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Б-ын мэдүүлсэн: ....Би 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Х гэдэг газар байдаг О гэдэг айлаас морьтой сумын төв рүү орж ирээд 1 хоноод байж байсан чинь миний араас О ах эхнэртэйгээ орж ирээд эхнэр нь уурлаад миний унаж байсан морийг сумын төвийн хойд руу гаргаж байгаад сул тавиулаад эмээлийг нь авч машиндаа хийгээд аваад явсан. Би сумын төвд ирснээсээ хойш өдөр болгон архи уусан. Би өнгөрсөн өвөл У.Б /О/ гэдэг хүнд хөлсөөр морины ажил хийж өгсөн бөгөөд тэрний үлдэгдэл болох 100.000 төгрөг авах байсныгаа дэлгүүр ажиллуулдаг Д гэдэг эгчийн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийлгэсэн. Би тэр өдрөө архи уугаад сумын төвд Г гэдэг айлд хоносон. Тэр айлд Т гэдэг хүн бас хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өглөө бараг 6 цагийн үед байх, Т ах бид 2 дэлгүүр орж архи авах гээд хойд Х хороололд байдаг Д эгчийн дэлгүүрийн гадаа нь очоод онгойхыг нь зөндөө хүлээсэн. Тэгээд би энд хүлээж байхаар хоёулаа ийшээ ойрхон алхъя гээд гудамжны үзүүр рүү алхаж байсан чинь урдаас Г /хочийг нь занхаан Г/ гэдэг хүн гарч ирээд тааралдсан бөгөөд Г гэдэг хүн 1 ширхэг жижигхэн хавтгай шилтэй архи барьчихсан явж байгаад гурвуулаа манайд очоод энийг уучихъя, би өчигдөр уух гээд бараагүй юм гэхээр нь Т ах бид хоёр Г-ын гэрт очоод тэр архийг нь хувааж уучихаад дэлгүүр рүү явах гэсэн чинь Г гэдэг хүн надад ахдаа идэх юм, бас 5000 төгрөг аваад ирээрэй гэхээр нь мөнгөөр яах гэж байгаа юм бэ гэсэн чинь тогны мөнгө дутаад байна, тогны мөнгөө төлөх гэсэн юм гээд байсан. Тэгээд Т бид 2 дэлгүүрээс 3 шил архи, хиам, бэлэн 5000 төгрөг, 1 хайрцаг тамхи аваад буцаад Г ирээд Г 5000 төгрөг, тамхи, хиамаа өгчихөөд 1 шил архийг нь тэнд хуваагаад уусан чинь Г, Т ах 2 унтаад өгөхөөр нь би 2 шил архиа өвөртөө хийгээд Г гэдэг айлд ирээд тэнд байсан хүмүүстэй нөгөө 2 шил архиа уугаад тэндээ хоносон. Тэгээд тэрнээс хойш би гадуур архи уугаад яваад байгаа юм. Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буурал Т, Т, Мөнхдалай, Г гэдэг хүмүүстэй архи уугаад Г гэдэг айлд хоноод маргааш өглөө нь бараг 6 цагийн үед гарсан байх, дэлгүүрийн үүдэнд эргэлдэж байгаад дэлгүүр онгойнгуут дэлгүүрээс архиа аваад Г-д ирж 1 шил архи уусан чинь Г, Т ах 2 унтаад өгөхөөр нь би 2 шил архиа өвөртөө хийгээд Ганзориг гэдэг айлд ирээд буурал Т, Б, Г, М, бид нар 1 шил архиа задлаад уух гээд байж байсан чинь Т гэдэг хүн хүрээд ирсэн. Би тэр хүмүүстэй архиа уугаад тэндээ хоносон. Тэндээсээ би гараагүй, намайг тэндээс гараагүй, хоносон гэдгийг тэнд байсан бүх хүмүүс мэднэ. Өглөө Г гэдэг хүнтэй тааралдахад нар гарчихсан байсан бөгөөд 7 цаг болж байсан байх гэж бодож байна. Г гэдэг айлд жижиг шилтэй архийг нь уучихаад гараад дэлгүүр дээр ирэхэд дэлгүүр онгойгоогүй байсан бөгөөд хүлээж байгаад дэлгүүр онгойнгуут юмнуудаа аваад Г-д ирсэн. Тэнд 1 шил архи уусан бөгөөд тэндээс Г гэдэг айлд ирэхэд бараг 9 цаг болж байсан байх гэж бодож байна. Т ах бор цоохор дээлтэй явж байсан. Би нударгатай улаан дээлтэй явж байсан. Би дээлээ энд тэнд тайлж орхиогүй, унтахдаа нөмрөөд унтдаг байсан. Би 11 цагийн үед Ганзориг гэдэг айлд архи ууж байсан байх. Бид нар архиа ууж дуусаад тэндээс гараад банкны дэргэд ирцгээсэн. Тэр оройноо би хойд хороололд байдаг эмээгийндээ очиж хоносон. Г ганцаараа байсан. Өөр хүн байгаагүй. Би сайн анзаараагүй. Цагаан зураастай хөх саарал малгайтай байсан. Хувцсыг нь сайн анзаараагүй. Өмнө нь тааралдахад өмссөн байсан хувцастайгаа байсан байх. Ганбаатар нэг тийшээ хазганаж алхдаг юм, яг аль тийшээ хазганаж алхдаг гэдгийг нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.П-ийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 10 цагийн үед гэртээ байж байсан чинь И сумын Б багийн Х гэдэг газар байдаг Э гэдэг залуу 1 шил архи авчихсан манайд орж ирээд таньтай танилцах гэсэн юм гэхээр нь би танилцаад нөгөө авч ирсэн архийг нь хувааж уугаад би нэлээн согтсон. Би урд өдөр нь архи уучихсан, бас жаахан шартангуй маягтай байсан юм. Би жаахан согтоод орж гараад байгаад байсан. Тэгээд хүний авч ирсэн архи уучихаад яаж зүгээр байх вэ гэж бодоод хоёулаа ийшээ нэг айлд очъё гээд би Э-ийг дагуулаад Д гэдэг айлд очихоор явсан. Д гэдэг айл Б хороололд байдаг юм. Д бид нар худ ураг хүмүүс байгаа юм. Явж байхдаа би Э-д цаад талынх нь хашаа шүү гэсэн чинь Э наад талынх нь үзүүрийн хашааны хаалганы урд талд зогссон. Би буугаад тэр хашаа руу орж байснаа санаад байгаа юм, байшин руу орсон үгүйгээ санахгүй байгаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь Д-ийн гэрт байж байсан. Д тал шил архи гаргаж ирээд би тэрнээс нь жижиг рункээр 2 удаа уусан санагдаад байна. Тэнд хэр удсанаа сайн мэдэхгүй байна. Гарч ирээд явах гэсэн чинь Э-ийн мотоцикль байхгүй байхаар нь гайхаад мотоциклийг тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэгээд би харилаа гээд явсан бөгөөд явахдаа Э-ийг цагдаад мотоциклио тэмдэглүүлээрэй гэж хэлээд явсан. Э бид хоёрын мотоциклио үүдэнд нь орхисон хашаанд Г гэдэг айл байж байгаад нүүгээд хашаа байшинг нь Б гэдэг хүний эхнэр худалдаж аваад одоо хүү Г нь байгаа гэдгийг сүүлд нь хүнээс сонссон юм. Тэрнээс хойш 1 бил үү 2 хоногийн дараа бил үү Э манайд Т гэдэг хүнтэй орж ирээд мотоциклио олоогүй, та бид 2 хэн гэдэг айлд очсон юм гэхээр нь Д гэдэг айлд очсон ш дээ гэж хэлээд гэрийг нь зааж өгөөд явуулсан. Тэр өдрийн үдээс хойш Э мотоциклио олоод авчихлаа гээд явж байсан. Д гэдэг хүн надтай худ ураг хүн байгаа юм. Ойрд очоогүй байсан бөгөөд дээр нь жаахан архи уучихсан байсан болохоор очмоор санагдаад очсон юм. Би Э-д цаад талынх нь хашаа шүү гэж хэлсэн чинь Э наад талынх нь айл ногоон төмөр хаалгатай хашааны үүдэнд зогсчихсон. Тэгээд би тэр хашаа руу орсон үгүйгээ сайн санахгүй байгаа юм. Нэг ухаан орсон чинь би Д гэдэг айлд байж байсан. Цэнхэр өнгөтэй Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн байх, шинэдүү мотоцикль харагдаж байсан. Тэр үед согтуу байсан болохоор хайж нэг их сүр болоогүй, тэр хавиар жаахан эргэлдэж байгаад явсан. Э-ийг цагдаад тэмдэглүүл гэж хэлээд би өөрөө гэр рүүгээ явсан. Хоёр хоногийн өмнө шиг санаж байна, намайг гэртээ байж байсан чинь Э бид 2 мотоциклио хашааных нь үүдэнд орхисон. Г манайд орж ирээд надад та хамт явсан хүнтэйгээ хамт мотоциклийг нь түрээд манай хашаанд оруулаад байшингийн баруун талд байдаг хуучин гараашид оруулаад орхисон байна лээ ш дээ гэхээр нь би уурлаад чи намайг юугаа ч мэдэхгүй гэж бодоо юу, би тэр үед чинь эрүүл явсан юм, танай хашаанд юу байдаг, танай гарааш хаанаа ч байдаг гэдгийг би мэдэхгүй гээд уурлаад хэлсэн чинь Г юм ярьж чадахгүй дуугүй байж байгаад манайхаас гараад явчихсан. Тэгсэн чинь өчигдөр таарсан чинь надтай юм ярихгүй яваад өгсөн. Өнөө өглөө би гэртээ байж байсан чинь Ганбаатар манайд орж ирээд таныг хэсгийн төлөөлөгч дуудсан уу гэхээр нь би сонсоогүй хүн болоод яасан гэнээ гэсэн чинь яагаа ч үгүй, зүгээр зүгээр гэчихээд гараад явчихсан. Миний бодлоор энэ Г их сэжигтэй байгаад байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Т-ын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төв рүү хувийн ажил хөөцөлдөөд орж ирсэн. Тэгээд буцаагүй, энд нэлээн хэд хоночихлоо, би хөдөөнөөс орж ирсэн өдрөө архи уугаад Ганзориг гэдэг айлд очиж хоносон чинь Г-нд бас дэлдэн Б /Г.Б/ гэдэг залуу архи уугаад хоносон байсан. Маргааш нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн өглөө эрт босоод Б би дэлгүүр явлаа, дэлгүүрээс юм авах ёстой хүнээр дэлгүүрийн Д эгчийн данс руу мөнгө хийлгүүлсэн. Бэлэн мөнгө байгаа гэхээр нь бараг 6 цагийн үед Б бид хоёр Д гэдэг айлын дэлгүүр рүү явсан. Д-ийн эхнэрийг Д гэдэг юм. Дэлгүүрийн гадаа ирээд дэлгүүр онгойх болоогүй болохоор нь тэр хавиар эргэлдэж байсан чинь Г /занхаан Г/ гэдэг хүн тааралдаад надад 1 жижиг шилтэй архи байна, манайд очъё гэхээр нь Б бид хоёр Г-тай цуг Г-ын гэрт очиж нөгөө жижиг шилтэй архийг нь уучихаад буцаад дэлгүүр рүү явах гэсэн чинь Г манайд идэх юм байдаггүй, ядаж байхад гэрлийн мөнгө өгөх гэсэн 5000 төгрөг дутаад байна гээд Б-аас 5000 төгрөг, идэх юм аваад ирээч гээд гуйгаад байсан. Б бид 2 дэлгүүрээс 3 шил архи, 1 хайрцаг тамхи, 2 ширхэг билүү, 1 ширхэг билүү хиам, бэлэн 5000 төгрөг аваад буцаад Г-ын гэрт ирээд Б, Гт 1 хайрцаг тамхи, 5000 төгрөг, 1 хиам өгсөн санагдаж байна. Тэнд Г, Б бид нар 1 шил архийг нь хувааж уусан чинь Г би унтлаа гээд үлдсэн. Би ч гэсэн нилээн согтоод байсан. Нэг сэрсэн чинь Б байхгүй болохоор нь би Г гэдэг айлд ирсэн чинь Б ирчихсэн, 1 шил архиа задлаад ууж байсан. Би ч ороод нөгөө архинаас нь уугаад согтоод тэндээ хоносон. Маргааш өглөө нь Г гэдэг айлаас гараад өөр хүмүүстэй архи уучихсан. Тэр өдрөөс хойш Г-нд би дахиж очоогүй, Г, Б нартай дахиж тааралдаагүй. Ганбаатар гэдэг хүнтэй өнөө өглөө тааралдсан. Би Б-тай дэлгүүрээс архи аваад Г-нд 1 шил архийг нь уугаад дараа нь Г-нд очиж 2 шил архи уусан. Тэнд Б, буурал Т, М, Г гэсэн хүмүүс байсан. Би тэр архинаас нь уугаад тэндээ согтож унаад өглөө нь тэднийхээс гарсан. Би өглөө 11 цагийн үед Г-оос гарсан. Тэгэхэд тэнд буурал Т, Б, Б, Г гэсэн хүмүүс үлдсэн. Б бид хоёр явж байгаад Г-тай тааралдахад 7-8 цаг болж байсан байх. Тэгээд дэлгүүр орж архи авчихаад Г-нд ирж 1 шил архи уугаад гарсан. Нилээн удсан байх гэж бодож байна. Зурагтаар морины уралдаан гараад байсан бөгөөд тэрийг үзэж байгаад 1 шил архи дуусгаад Г унтлаа гээд хэвтээд өгсөн. Би ч гэсэн унтах шиг болсон бөгөөд түр зүүрмэглэсэн юм шиг байна лээ. Тэгсэн чинь Б байхгүй байхаар нь Г-нд очсон байх гэж бодоод тэднийд очсон чинь Б тэнд байж байсан. Миний багцаагаар 10 цагийн үед Г-аас гарсан байх гэж бодож байна эрт л байсан юм. Би бор дээлтэй, саравчгүй малгайтай явсан. Б нударгатай улаан дээлтэй явсан бөгөөд малгайг нь санахгүй байна. Г гэдэг айлд архи ууж байсан. Би багцаагаар бодоход Г гэдэг айлаас 10 цагийн үед гарсан санагдаад байна. Г ганцаараа гэртээ байсан. Өөр хүн байгаагүй. Хар өнгөтэй байсан санагдаад байна, куртиктэй байсан санагдаж байна, би сайн анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Анх ороход ямар хувцастай байсан тэр хувцастайгаа байсан санагдаж байна. Анх очиход Г хаалганыхаа цоожийг авч хаалгаа онгойлгосон. Бид гурвыг байшинд нь ороход цонх нь хаалттай байсан бөгөөд архи уугаад эхэлж байхад Г муухай үнэртээд байна гээд цонхоо онгойлгож байсан. Тэгээд нэг их удаагүй буцаагаад түгжиж байсан. Нэг хөлөө жаахан эвгүй гишгээд хазганаж алхдаг юм. Яг аль тийшээ хазганаж алхдаг гэдгийг нь би мэдэхгүй байна. Хөлөө гэмтээж байсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би нэг хэсэг зүүрмэглэсэн юм шиг байна лээ. Тэгээд сэрэхэд Болдбаатар гараад явчихсан, Г бид 2 байсан. Тэгэхээр нь би явах гээд гарахад Г ганцаараа унтаад үлдсэн. Өөр хүн байгаагүй. Намайг гарахад байшингийн цонх хаалттай байсан. Хашааны гадна ямар нэг мотоцикль байгаагүй. Би хаалгаар нь гарсан. Өөр хаагуур гарах вэ дээ. Намайг гарахад цонх нь хаалттай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Б-ын мэдүүлсэн: ...Би сумын төв орж ямаа самнах хүн олох гээд Ц гэдэг айлд очсон чинь Эгэдэг хүн надад хамт яваад П ахыг олоод өгөөч, би явж чадахгүй байна, мотоциклио алдчихсан гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр П гуайг хайж яваад гуанзангуудын урд П гуайг олж уулзаад Э гэдэг хүн та бид хоёр хэн гэдэг айлд очсон юм бэ гэсэн чинь П гуай нилээн бодож байгаад З Г баруун талд байдаг Д гэдэг айлд очсон гэж хэлэхээр нь би нөгөө Э аваад Д гуайн гадаа очоод П гуай та хоёрын орсон айл чинь энэ айл гэж зааж өгсөн. Тэгээд тэр айлдаа ороогүй, хажуу талд нь байдаг занхаан Г гэдэг айлд Э бид хоёр орсон чинь занхаан Г, бантан Б 2 архи уугаад сууж байхаар нь би энэ хүн мотоциклио алдчихсан гэнэ гэж хэлсэн чинь бантан Баяраа надад архи хийгээд өгөхөөр нь би уухгүй гээд аваагүй. Тэгсэн чинь Э гэдэг хүнд архи хийж өгсөн чинь уучихсан. Б Б юм яриад байсан бөгөөд юу яриад байсныг сонсоогүй. Тэгээд гарч яваад Ц гэдэг айлд очсон чинь нөгөө хүн бөөлжөөд байсан. Би Ц гэдэг хүнийг аваад гэр рүүгээ явсан. Гэрийн эзэн Г, бантан Б гэдэг хүнтэй архи уугаад сууж байсан. Өөрөө асуугаагүй. Би энэ хүн мотоциклио алдчихсан гэнэ гэсэн чинь бантан Б л юм яриад байсан. Юу ярьсныг нь би сонсоогүй. Юу ярьсныг нь би сонсоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г-ын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09-10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуу/

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 67-69, 70-71 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 85 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 101 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн Исумын Т багийн нутаг дэвсгэр Б хороололд хашааны үүдэнд байсан хохирогч Б.Э-ийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн И сумын Тбагийн нутаг дэвсгэр Б хороололд хашааны үүдэнд байсан хохирогч Э-ийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, хохирогч Б.Э-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

хохирогч Ө.Э-ийн мэдүүлсэн “П гуай бид 2 мотоциклио үлдээгээд явган хажуу талынх нь айлын хашаанд байдаг гэртээ айлд ороход тэнд нэг настай буурал толгойтой тарган эгч байсан бөгөөд тэр эгч бид хоёрт тал шил архи гаргаж өгч байсан. Тэрнээс нь ууж байгаад би бие засах гээд гараад ирсэн чинь миний мотоцикль байхгүй байхаар нь миний мотоцикпь алга байна гэсэн чинь чиний мотоциклийг би яаж мэдэх юм бэ гэж тэр гэрт байсан настай эгч хэлсэн. Тухайн үед би мотоциклио зүүн талынх нь айлын гадаа орхисноо мартчихсан байсан. Тэгээд Полоож гуай бид 2 явах гээд тэр айлаас гарч ирээд мотоциклио авах гэсэн чинь миний мотоцикль байхгүй байхаар нь гайхаад за нэлээн архи уучихсан согтуу явж байгаад цагдаад баригдчихаж магадгүй гэж бодоод явган явсаар байгаад Цогоо гэдэг айлд ирж хоносон. Тэгээд маргаашнаас нь мотоциклио хайгаад олоогүй. Мотоциклио олж авдаг өглөөнөө би Д-ийн Т гэдэг хүнтэй мотоцикль гадаа нь тавьсан айлын байшин руу орсон чинь 2 хүн архи уугаад сууж байхаар нь би танай хашааны гадаа мотоциклио үлдээгээд явсан чинь алга болчихсон байна гэсэн чиний мотоциклийг би мэдэхгүй гээд хацар дээрээ сорвитой хүн нь тэгж хэлэхээр нь би хэсгийн төлөөлөгчтэй уулзаад би өглөө мотоциклио үлдээсэн айлаар орсон чинь тэр айлын хүн мэдэхгүй гээд байна гэж хэлсэн чинь хэсгийн төлөөлөгч камер шүүгээд үзье гээд камер шүүгээд үзсэн чинь П гуай бид 2 хамгийн анх орсон айлын байшингийн урд талын зүүн талын цонхоор нь 1 хүн гарч ирээд миний мотоциклийг түрж хашаа руу оруулаад байшингийн баруун талаар тойруулж оруулаад нилээн удаж байгаад байшингийн булан тойрч гарч ирээд хөлөөрөө газар малтаад мотоциклийн мөрийг арилгаж байгаа дүрс бичигдсэн байсан. Тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгчтэй хамт хашаанд нь ороод үзсэн чинь байшингийнх нь баруун талд хаалга байхгүй, машины гарааш байсан бөгөөд миний мотоциклийг тэр гарааш руу оруулаад зүүн талынх нь ханыг налуулаад хойноос нь хаалган талаас нь болон зүүн талаас нь машины суудлаар харагдуулахгүй гээд наанаас болон хажуугаас нь хаагаад нууж тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ны мэдүүлсэн “Манай нөхөр Э нь А аймгийн И сумын төвд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг айлын хашааны үүдэнд тавиад алдсан байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн мотоциклио олж авсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/,

гэрч Ц.П-ийн мэдүүлсэн “Гарч ирээд явах гэсэн чинь Э-ийн мотоцикль байхгүй байхаар нь гайхаад мотоциклийг тэр хавиар хайгаад олоогүй юм. Тэрнээс хойш 1 бил үү 2 хоногийн дараа бил үү Э манайд Т гэдэг хүнтэй орж ирээд мотоциклио олоогүй, та бид 2 хэн гэдэг айлд очсон юм гэхээр нь Д гэдэг айлд очсон ш дээ гэж хэлээд гэрийг нь зааж өгөөд явуулсан. Тэр өдрийн үдээс хойш Энэбиш мотоциклио олоод авчихлаа гээд явж байсан. Э-ийг цагдаад тэмдэглүүл гэж хэлээд би өөрөө гэр рүүгээ явсан. Хоёр хоногийн өмнө шиг санаж байна, намайг гэртээ байж байсан чинь Энэбиш бид 2 мотоциклио хашааных нь үүдэнд орхисон. Г манайд орж ирээд надад та хамт явсан хүнтэйгээ хамт мотоциклийг нь түрээд манай хашаанд оруулаад байшингийн баруун талд байдаг хуучин гараашид оруулаад орхисон байна лээ ш дээ гэхээр нь би уурлаад чи намайг юугаа ч мэдэхгүй гэж бодоо юу, би тэр үед чинь эрүүл явсан юм, танай хашаанд юу байдаг, танай гарааш хаанаа ч байдаг гэдгийг би мэдэхгүй гээд уурлаад хэлсэн чинь Ганбаатар юм ярьж чадахгүй дуугүй байж байгаад манайхаас гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/,

гэрч Д.Б-ын мэдүүлсэн “Би сумын төв орж ямаа самнах хүн олох гээд Ц гэдэг айлд очсон чинь Э гэдэг хүн надад хамт яваад П ахыг олоод өгөөч, би явж чадахгүй байна, мотоциклио алдчихсан гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр П гуайг хайж яваад гуанзангуудын урд П гуайг олж уулзаад Энэбиш гэдэг хүн та бид хоёр хэн гэдэг айлд очсон юм бэ гэсэн чинь П гуай нилээн бодож байгаад  Г-ийн баруун талд байдаг Д гэдэг айлд очсон гэж хэлэхээр нь би нөгөө Э-ийг аваад Д гуайн гадаа очоод П гуай та хоёрын орсон айл чинь энэ айл гэж зааж өгсөн. Тэгээд тэр айлдаа ороогүй, хажуу талд нь байдаг занхаан Ганбаа гэдэг айлд Э бид хоёр орсон чинь занхаан Г, бантан Б 2 архи уугаад сууж байхаар нь би энэ хүн мотоциклио алдчихсан гэнэ гэж хэлсэн чинь бантан Б надад архи хийгээд өгөхөөр нь би уухгүй гээд аваагүй. Би энэ хүн мотоциклио алдчихсан гэнэ гэсэн чинь бантан Б л юм яриад байсан. Юу ярьсныг нь би сонсоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,

өөрийн гэм бурууг хүлээж Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 81-82/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-05/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08/,

эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 09-10/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12/,

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24 хуу/

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 67-69, 70-71/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Г нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А аймгийн И сумын Т багийн нутаг дэвсгэр Б хороололд хашааны үүдэнд байсан хохирогч Б.Э-ийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Э-ийн эзэмшлийн ”Мустанг-5” маркийн улсын дугаартай мотоцикль нь хулгайд алдагдаж, түүнд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24/-ээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г нь хулгайлсан мотоциклийг хохирогчид буцаан өгсөн байх тул шүүгдэгч Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

       Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.    

     

        Шүүгдэгч Г-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Б-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

                                                                                                                                                                                            5. Шүүгдэгч Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ