Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0195/Э |
Дугаар | 2022/ШЦТ/208 |
Огноо | 2022-08-01 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/208
2022/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Иргэний нэхэмжлэгч: С.У
Шүүгдэгч: Ц.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Говогт Цгийн Дт холбогдох 2212000000200 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын ... багийн ... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Говогт Цгийн Д /РД:../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ааймгийн Э сумын Абагийн У гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 30 ширхэг, 4.30 метрийн урттай, 7.987 м3 хэмжээний шинэс төрлийн хуурай, босоо мод унагаж бэлтгэн, тээвэрлэж ойн санд 1.577.975 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: Би хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичигтэй мод бэлтгэсэн. Хэрэглээний гоожинг жилд нэг удаа бичиж өгдөг. Мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгөхдөө заасан хугацаанд модоо бэлтгээрэй гэж хэлсэн. Модоо бэлтгээд ачиж явж байгаад шаварт суучихсан. Тэгээд С.У ахтай утсаар ярьж та ирээд машин гаргаад өгөөч гэж дуудсан. С.У ахыг ирэхээр нь бэлтгэсэн модоо С.У ахын машин дээр шилжүүлж ачсан гэв.
Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч С.У мэдүүлэхдээ: Ойн анги нь хэрэглээний гоожинг олгохдоо иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэнэ гэж тодорхой хэлж өгдөггүй. Намайг хэрэглээний гоожин авах өргөдөл бичиж өгөхөд Ц.Д хамт өргөдөл бичиж өгсөн. Ойн анги нь хэрэглээний гоожин олгохдоо тодорхой хэлж тайлбарлаж өгдөггүй учраас хөдөөний хүмүүс хэрэглээний гоожин авчихаад банз зүсүүлж болох юм байна, палк зүсүүлж болох юм байна гэж ойлгодог. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Ц.Д над руу утсаар яриад машин шаварт суучихлаа, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд очиход машин нь шавраас гарахгүй байсан учраас Ц.Дын машин дээрх модыг өөрийнхөө машин дээр шилжүүлж ачаад ирсэн. Ц.Дын бэлтгэсэн модыг шилжүүлж ачаад авчирч өгсөн боловч мод тээвэрлэсэн гэж машинаа хураалгасан. Ц.Д бид хоёр мод бэлтгэх эрхийн бичигтэй учраас өдрийн цагаар төв рүү орсон. Хэрэв мод бэлтгэх эрхийн бичиггүй байсан бол шөнийн цагаар хулгайгаар төв рүү орох байсан. Надад Ц.Даас нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Машинаа буцааж авах хүсэлттэй байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2212000000200 дугаартай эрүүгийн хэргээс
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Эрдэнэмандал сумын иргэн Д нь Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газраас мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 1.577.975 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна гэж бодож байна. Санал, хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч С.Угийн мэдүүлсэн: ...Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин байгаа юм. Би дүү Н.Ганзоригоос 2021 онд худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Уг машин миний эзэмшлийн машин гэсэн үг юм. Би Даас машинаа нэхэмжилнэ. Миний машиныг аваад өгөх юм бол надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Огийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад модны нэгдсэн захын хашаанд их хэмжээний хэрэглээний мод буулгасан байсныг шалгахад Өлзийт багийн иргэн Ц.Д гэх хүн буулгасан байсан. 4 метр гаруй урттай мод байсан. Би хэмжиж тоолоогүй болохоор хэдэн метрийн урттай хэдэн ширхэг мод байсан талаар сайн мэдэхгүй байна. Модны нэгдсэн захын хашаанд буулгасан. Ц.Д гэх хүн байхгүй байсан болохоор мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 04-05 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Бын мэдүүлсэн: ...Улс, аймаг, сум орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, тогтоол, шийдвэр нь сумын газрын даамал бид хоёр дээр байдаг болохоор би сайн мэднэ. Сум орон нутгийн тусгай хамгаалалттай газарт Идэр-Улаан багийн Хүннү голын Ай сав газарт байгаа Хүн чулууны хөшөө дурсгалын газрууд, Хан-Өндөр уул, Зост хайрхан орно. Аймгийн тусгай хамгаалалттай газарт Алаг-Уул, Хан-Өндөр, Эрдэнэ-Уул багийн нутагт байх 65 ширхэг Буган чулуу хөшөөнүүд тус тус ордог юм. Улсын тусгай хамгаалалттай газарт Хануй голын сав газарт байх Хар хул хааны балгас, түүний ойролцоох хүн чулууны хөшөөнүүд орно. Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ. Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газар нь модны гарах гарцын хэмжээ өндөр байдаг болохоор нэг модноос 4.30 урттай мод 3-4 ширхэг мод гарах боломжтой байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Угийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад Ц.Д надтай утсаар ярьж модонд явсан чинь миний машин эвдэрчихлээ, та машинтайгаа ирээд чиргүүл чирээд, мод ачаад өгөөч гэхээр нь би за тэгье гээд Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газраас Ц.Дын бэлтгэсэн 4 метрийн урттай модыг 79-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээр ачиж сумын төв рүү орж ирээд модны нэгдсэн захын хашаанд зүсүүлж янзлуулахаар буулгасан. Тухайн 4 метрийн урттай моднууд Ц.Дын мод байгаа юм. Тухайн модыг Ц.Д 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр явж бэлтгэсэн гэсэн. Намайг очиход Ц.Д, Э.Э, Д.И 3 байсан. Ц.Д шинэс төрлийн модноос 4.30 орчим метр урттай 30 ширхэг мод ачсан юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би очоод мод ачаад л буцсан юм. Намайг очиход тухайн модыг бэлтгэсэн байсан. Ц.Дыг сумын ой ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авч байхад нь би хамт байсан юм. Ц.Д мод бэлтгэх эрхийн бичиг авсан. 79-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг би Улаанбаатар хотоос 2021 онд Ганзориг гэх хүнээс худалдаж авахаар гэртээ аваад ирсэн байгаа бөгөөд мөнгө, төгрөгийг нь өгөөгүй байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Иийн мэдүүлсэн: ...Би хоног, өдрийг сайн санахгүй байна, 2022 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байж байхад Ц.Д надтай утсаар ярьж модонд явах гэсэн юм, та мод ачилцаад өгөөч гэхээр нь би за тэгье гээд сумын төв рүү орж ирээд Ц.Дын ЗИЛ-130 маркийн автомашинаар Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газар очиж модоо хийж машин дээрээ ачиж явж байгаад шаварт суучихсан юм. Тэгээд Д утсаар С.У ахтай ярьчихлаа, С.У ах ирэхээр болчихлоо гэсэн. Тэгээд маргааш нь У ах ирээд Дын машин дээр ачсан байсан модыг У ахын машинд шилжүүлж ачаад машиныг нь чирч гаргаж орхиод бид нар сумын төв рүү явж байгаад би замдаа гэртээ бууж үлдсэн. Ц.Д, Э.Э, бид гурав явж тэр өдрөө бэлтгэсэн юм. Ц.Д мод хөрөөдөж унагаад, дундуур нь тайраад Э.Э, бид хоёр машин дээр ачсан. Бид 3 модоо ачиж дуусаад явах гэтэл шаварт суучихаад хоносон юм. Ц.Д надад эрхийн бичиг авсан гэж ярьж байсан бөгөөд би эрхийн бичгийг нь хараагүй. Би тэр модны тоо, ширхгийг нь сайн мэдэхгүй байна. 4 метр гаруй урттай модыг С.У ахын машины тэвшин дээр уртаар нь ачсан. Би хэдэн мод унагааж, хэдэн мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 9-10 мод унагаасан байх. Тайрч бэлтгэсэн модыг нь ачиж өгсөн. С.У ахын машин гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Эын мэдүүлсэн: ...Би хоног, өдрийг сайн санахгүй байна, 2022 оны 04 дүгээр сарын 05-06-ны үед Алаг-Уул багийн Уртын давааны өвөрт гэртээ байж байхад Ц.Д ах, Д.И ах нар ЗИЛ-130 маркийн машинтай манайд ирээд мод ачилцаад өгөөч гэхээр нь би хойноос нь морьтой очиж Д.И ахтай хамт Ц.Д ахын тайрсан модыг нь машин дээр нь ачилцаж өгсөн. Би модыг нь ачилцаж дуусаад малдаа явчихаад гэртээ ирэхэд Д ахын машин нь шаварт суучихсан байсан. Д ах, И ах хоёр машинаа гаргаж чадахгүй, манайд хоносон. Тэгээд маргааш нь У ах ирээд Дын машин дээр ачсан байсан модыг У ахын машинд шилжүүлж ачаад машиныг нь чирч гаргаж орхиод явсан. Ц.Д, Д.И ах, бид гурав явж тэр өдрөө бэлтгэж ачсан. Ц.Д ах мод хөрөөдөж унагаад дундуур нь тайраад Д.И ах, бид хоёр машин дээр ачсан. Би эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Би тэр модны тоо, ширхгийг нь сайн мэдэхгүй байна. 4 метр гаруй урттай гучаад модыг С.У ахын машины тэвшин дээр уртаар нь ачсан. Ц.Д ах 10 гаруй мод унагааж, тайрч бэлтгэсэн бөгөөд тайрч бэлтгэсэн модыг нь ачиж өгсөн. С.У ахын машин гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Дын мэдүүлсэн: ...Тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Мод бэлтгэх газраа өөрчлөхөөр ойн ангийн дарга Эрдэнэбаатар гэх хүнээр гоожин дээр цохолт хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18, 31, 35, 39-40 хуу/
Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 10 хуу/
Мод бэлтгэх эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15, 28-30, 32-34 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 44хуу/
2022 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АА-22-39 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-66 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АЦ22-63 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-70 хуу/
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот албан бичиг /хх-ийн 89 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн АЦ22-67 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 145-148 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 108-109 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Э сумын А багийн У гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 30 ширхэг, 4.30 метрийн урттай, 7.987 м3 хэмжээний шинэс төрлийн хуурай, босоо мод унагаж бэлтгэн, тээвэрлэж ойн санд 1.577.975 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр А аймгийн Эсумын Абагийн Угэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 30 ширхэг, 4.30 метрийн урттай, 7.987 м3 хэмжээний шинэс төрлийн хуурай, босоо мод унагаж бэлтгэн, тээвэрлэж ойн санд 1.577.975 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
иргэний нэхэмжлэгч Д.Эгийн мэдүүлсэн “Би уг хэрэгт ойн санд учирсан 1.577.975 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,
иргэний нэхэмжлэгч С.Угийн мэдүүлсэн “Би Даас машинаа нэхэмжилнэ. Миний машиныг аваад өгөх юм бол надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155/,
гэрч Б.Огийн мэдүүлсэн “Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад модны нэгдсэн захын хашаанд их хэмжээний хэрэглээний мод буулгасан байсныг шалгахад Өлзийт багийн иргэн Ц.Д гэх хүн буулгасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,
гэрч Р.Бын мэдүүлсэн “Иргэн ойд мод бэлтгэхдээ ойд огтлолт хийж босоо мод унагаахгүй, цэвэрлэгээний ажлаар гишүү, унаанги модноос бэлтгэнэ. Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газар нь модны гарах гарцын хэмжээ өндөр байдаг болохоор нэг модноос 4.30 урттай мод 3-4 ширхэг мод гарах боломжтой байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
гэрч С.Угийн мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад Ц.Д надтай утсаар ярьж модонд явсан чинь миний машин эвдэрчихлээ, та машинтайгаа ирээд чиргүүл чирээд, мод ачаад өгөөч гэхээр нь би за тэгье гээд Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газраас Ц.Дын бэлтгэсэн 4 метрийн урттай модыг 79-81 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээр ачиж сумын төв рүү орж ирээд модны нэгдсэн захын хашаанд зүсүүлж янзлуулахаар буулгасан. Тухайн 4 метрийн урттай моднууд Ц.Дын мод байгаа юм. Тухайн модыг Ц.Д 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр явж бэлтгэсэн гэсэн. Намайг очиход Ц.Д, Э.Э, Д.И 3 байсан. Ц.Д шинэс төрлийн модноос 4.30 орчим метр урттай 30 ширхэг мод ачсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
гэрч Д.Иийн мэдүүлсэн “2022 оны 04 дүгээр сарын эхээр намайг гэртээ байж байхад Ц.Д надтай утсаар ярьж модонд явах гэсэн юм, та мод ачилцаад өгөөч гэхээр нь би за тэгье гээд сумын төв рүү орж ирээд Ц.Дын ЗИЛ-130 маркийн автомашинаар Алаг-Уул багийн Уртын даваа Их нүүр гэх газар очиж модоо хийж машин дээрээ ачиж явж байгаад шаварт суучихсан юм. Тэгээд Д утсаар С.У ахтай ярьчихлаа, С.У ах ирэхээр болчихлоо гэсэн. Тэгээд маргааш нь У ах ирээд Дын машин дээр ачсан байсан модыг У ахын машинд шилжүүлж ачаад машиныг нь чирч гаргаж орхиод бид нар сумын төв рүү явж байгаад би замдаа гэртээ бууж үлдсэн. Ц.Д, Э.Э, бид гурав явж тэр өдрөө бэлтгэсэн юм. Ц.Д мод хөрөөдөж унагаад, дундуур нь тайраад Э.Э бид хоёр машин дээр ачсан. Бид 3 модоо ачиж дуусаад явах гэтэл шаварт суучихаад хоносон юм. 4 метр гаруй урттай модыг С.У ахын машины тэвшин дээр уртаар нь ачсан. Би хэдэн мод унагааж, хэдэн мод бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 9-10 мод унагаасан байх. Тайрч бэлтгэсэн модыг нь ачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,
гэрч Э.Эын мэдүүлсэн “Би хоног, өдрийг сайн санахгүй байна, 2022 оны 04 дүгээр сарын 05-06-ны үед Алаг-Уул багийн Уртын давааны өвөрт гэртээ байж байхад Ц.Д ах, Д.И ах нар ЗИЛ-130 маркийн машин манайд ирээд мод ачилцаад өгөөч гэхээр би хойноос нь морьтой очиж Д.И ахтай хамт Ц.Д ахын тайрсан модыг нь машин дээр нь ачилцаж өгсөн. Би модыг нь ачилцаж дуусаад малдаа явчихаад гэртээ ирэхэд Д ахын машин нь шаварт суучихсан байсан. Д ах, И ах хоёр машинаа гаргаж чадахгүй, манайд хоносон. Тэгээд маргааш нь У ах ирээд Дын машин дээр ачсан байсан модыг У ахын машинд шилжүүлж ачаад машиныг нь чирч гаргаж орхиод явсан. Ц.Д, Д.И ах, бид гурав явж тэр өдрөө бэлтгэж ачсан. Ц.Д ах мод хөрөөдөж унагаад дундуур нь тайраад Д.И ах, бид хоёр машин дээр ачсан. Би эрхийн бичиг авсан талаар мэдэхгүй байна. Би тэр модны тоо, ширхгийг нь сайн мэдэхгүй байна. 4 метр гаруй урттай гучаад модыг С.У ахын машины тэвшин дээр уртаар нь ачсан. Ц.Д ах 10 гаруй мод унагааж, тайрч бэлтгэсэн бөгөөд тайрч бэлтгэсэн модыг нь ачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 36-38/,
гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-18, 31, 35, 39-40/,
мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 10/,
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15, 28-30, 32-34/,
2022 оны 05 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот экологи эдийн засгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-56/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АА-22-39 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-66/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АЦ22-63 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-70/,
Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот албан бичиг /хх-ийн 89/,
“Дамно” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн АЦ22-67 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 145-148/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгч Ц.Дын “би гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлэг нь няцаагдаж байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Д нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд мод бэлтгэх эрхийн бичиг авсан байгаа боловч тухайн хэрэглээний мод бэлтгэх нөхцөлийг зөрчиж “ойд огтлолт хийж 30 ширхэг босоо модыг унагаж бэлтгэн, тээвэрлэсэн” байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ц.Д нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ц.Д нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1.577.975 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /1.577.975*3=4.733.925 /дөрвөн сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 4.733.925 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурор газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Дын гэмт хэрэг үйлдсэн орлого болох 1.277.920 төгрөгийн үнэлгээ бүхий 4.30 метрийн урттай, 30 ширхэг, 7.987 м3 шинэс төрлийн модыг улсын орлогод оруулж, 144.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Уртын давааны Их нүүр гэх газраас хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн нөхцөлийг зөрчиж бэлтгэн модыг өөрийн эзэмшлийн ЗИЛ-130 маркийн машинаар тээвэрлэж, гэмт хэрэг төгссөний дараа автомашин цаашид тээвэрлэх боломжгүй болж С.Угийн ЗИЛ-131 маркийн 79-81 УАР улсын дугаартай автомашинд зөөвөрлөн очсон нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүгдэгч Ц.Дын ЗИЛ-130 маркийн автомашиныг битүүмжилж, үнэлгээ гаргуулах ажиллагаа хийхгүй, сүүлийн С.Угийн ЗИЛ-131 маркийн автомашиныг хурааж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц битүүмжлэгдсэн ЗИЛ-131 маркийн 79-81 УАР улсын дугаартай автомашиныг эзэмшигч С.Уд олгож, Ц.Дын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн автомашиныг битүүмжилж, үнэлгээ хийлгэх ажиллагаа хийгдээгүй тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Дыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Говогт Цгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даас 4.733.925 /дөрвөн сая долоон зуун гучин гурван мянга есөн зуун хорин тав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 60 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 14.668.527 төгрөгийн үнэлгээ бүхий 79-81 УАР улсын дугаартай “ЗИЛ-131” маркийн автомашиныг эзэмшигч С.Уд буцаан олгож, гэмт хэрэг үйлдсэн орлого болох 1.277.920 төгрөгийн үнэлгээ бүхий 4.30 метрийн урттай, 30 ширхэг, 7.987 м3 шинэс төрлийн модыг улсын орлогод оруулж, 144.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ