Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

 

 

 

 

 

                                2022/ШЦТ/209

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Довогт Дын Төд холбогдох 2212000490186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, А аймгийн Б сумын Дбагийн засаг дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тус аймгийн Батцэнгэл сумын Дбагийн Түрүү толгойн ар гэх газарт оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдаж байсан, Довогт Дын Т /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ааймгийн Ба сумын Дбагийн Засаг дарга Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төсвийн хөрөнгөөр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан LXYPCKL00J0286512 арлын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад худалдаалан өөрт давуу байдал бий болгон А аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000490186 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын мэдүүлсэн: ...2018 оны 08 дугаар сарын эхэн үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн төвийн барилгын нээлтийн өдөрлөгийн арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд Д.Төд мотоцикль гардуулж өгснийг мэдэж байна. Д.Т дарга өөрөө аймгийн төвөөс очиж мотоцикль аваад Дбагийн төвийн нээлтийн үйл ажиллагаан дээр аваачсан гэсэн. Бид тухайн мотоциклийнх нь төлбөр тооцоог хийх гээд албан ёсны баримт, гаалийн бичгийг нь аваад гэрээгээ хийгээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Харин 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тухайн авсан мотоциклийг нь албан ёсоор бүртгэлжүүлж тамгын газрын хөрөнгөд бүртгээд Д.Т даргад хүлээлгэж өгсөн. Тухайн үед Д.Т дарга нь улаан өнгийн мотоциклийг худалдаж авсан гээд манай тамгын газарт унаж ирээд бүртгүүлсэн бөгөөд тухайн үед тэр мотоцикль шинэ байсан. Харин би бол Д.Т даргыг төсвийн мөнгөөр цэнхэр өнгийн мотоцикль авсныг нь мэдээгүй, дээрх бүртгүүлсэн улаан өнгийн мотоциклийг авсан гэж ойлгосон юм. Д.Т нь тухайн улаан өнгийн мотоциклийг манай тамгын газарт бүртгүүлж хүлээн авсан бөгөөд тус мотоциклийг албан хэрэгцээндээ өдийг хүртэл ашигласан. Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газар тухайн жилийн хөрөнгө оруулалтын батлагдсан зардлаас 1.800.000 төгрөгөөр албан хэрэгцээнд мотоцикль авсан нь үнэн. Нөгөө талаас харахад Дбагийн засаг дарга Д.Т нь хэдий тамгын газрын мотоциклийг бусдад худалдаалсан ч гэсэн түүний оронд мотоцикль авчирч бүртгүүлэн албан хэрэгцээндээ ашиглаж, төрийн үйлчилгээг хүргэж байсан болохоор тамгын газарт хохирол учраагүй байж болохоор харагдаж байна. Дбагийн засаг дарга Д.Т нь улаан өнгийн шинэ мотоцикль тамгын газарт 2018 оны 09 дүгээр сард бүртгүүлж, үүнийг 2022 он гартал албан хэрэгцээнд ашиглаж төрийн үйлчилгээг явуулж байсан учраас тухайн мотоцикльд элэгДхорогдлыг 2022 оны 01 дүгээр улирлын байдлаар тооцоход нийт 975.000 төгрөгийн хуримтлагдсан элэгДүүсэж үлдэх өртөг нь 825.000 төгрөг болсон байна. Ийм учраас хохиролтой гэж үзвэл үлдэх өртөг болох 825.000 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Надад өөр нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Д.Т нь төрийн албыг олон жил хашсан, багийн засаг даргаар хамгийн удаан буюу 20 жил ажилласан туршлагатай, итгэл даах хүн бөгөөд хэлэх гэснээ хэлчихдэг, шулуун шударга зантай, хариуцлага хүлээх чадвартай, хамт олон дундаа нэр хүндтэй, сумын манлайлагч төрийн албан хаагч байгаа юм. Д.Т нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хүндэт медаль авч байсан. Сахилга, хариуцлага тооцогдож байгаагүй санагдаж байна. Д.Т нь миний мэдэхээр хуулийн байгууллагад шалгагдаж ял шийтгэл эдэлж байсан асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 179 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын сургуульд 08 дугаар анги 1990 онд Тсөн бөгөөд үүнээс хойш Батцэнгэл сумандаа мал маллаж эхнэр, хүүхдүүдийн хамт ажиллаж амьдарч байна. Би 2021 онд мянгат малчин болж байсан. Би Дбагийн засаг дарга Д.Тийг нэг нутаг усных болохоор, мөн манай багийн дарга болохоор сайн танина. Энэ хүнтэй хамаатан садан, найз нөхдийн

холбоо байхгүй. Надаас ах хүн учраас ах гэдгээр нь тодорхой хэмжээгээр хүндэлж явдаг юм. Би 1.850.000 төгрөгөөр “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн шинэ мотоциклийг Дбагийн засаг дарга Д.Төөс 2017 оны 06 дугаар сарын 10-ны үеэр худалдаж  авсан. Уг мотоциклийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ийн гишүүн Ж.М Дбагийн засаг дарга Д.Төд бэлгэнд өгсөн юм. Тухайн жилийн намар манай хүү цэргээс халагдаж ирэх байсан учраас би түүнд мотоцикль авч бэлдсэн юм. Би урьд өмнө нь мотоцикль хэрэгтэй байгаа талаар Д.Төд хэлж байсан юм. Тэгтэл Д.Т дарга би өөрөө шинэ мотоцикльтой юм чинь чи энэ бэлгэнд өгсөн мотоциклийг авах уу гэж асуусан. Тэгээд Т бид хоёр ярьж тохироод 1.850.000 төгрөгөөр авахаар болсон юм. Уг мотоцикль нь одоо надад байгаа бөгөөд нэлээд муудчихсан байгаа. Улсын дугаар бол аваагүй. Би мотоцикль авсан мөнгөө 2017 оны 12 дугаар сард 850.000 төгрөгийг Д.Төд өгч байсан бэлнээр өгсөн санагдаж байна. Харин үлдсэн 1 сая төгрөгийг нь 2018 оны хавар ямаа самнах үеэр бэлнээр өгсөн санагдаж байна. Магадгүй дансаар нь шилжүүлсэн ч байж магадгүй. Яг одоо бол тодорхой санахгүй байна. Ямар ч байсан би 1.850.000 төгрөгөө бүрэн өгөөд мотоциклийг худалдаж авсан. Мотоциклийг худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй, шууд амаар тохироод авсан санагдаж байна. Манай эхнэр шилжүүлсэн байж магадгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Хувьд нь өгсөн юм байх гэж ойлгосон. Би багийн Засаг даргаас нэг удаа 500.000 төгрөг зээлээд буцааж өгч байсан. Мөн дээрх мотоциклийг худалдаж авсан. Үүнээс өөрөөр өр авлага, худалдаа хийсэн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...Манай нөхөр 1.850.000 төгрөгөөр “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн цоо шинэ мотоциклийг Дбагийн засаг дарга Д.Төөс 2018 оны зун багийн төвийн нээлтийн үеэр худалдаж авсан. Тухайн жилийн намар манай хүү цэргээс халагдаж ирэх байсан учраас түүнд зориулж мотоцикль авч бэлдсэн юм. Тэгээд Т даргаас ярьж тохироод 1.850.000 төгрөгөөр авахаар болсон юм. Уг мотоцикль нь одоо байгаа бөгөөд нилээд хуучирч эвдэрсэн байгаа, улсын дугааргүй. Мотоцикль авсан мөнгийг бэлнээр 2018 оны 12 дугаар сард 850.000 төгрөгийг нь Д.Төд мал тооллогын үеэр өгсөн санагдаж байна. Харин 2019 оны хавар үлдсэн 1 сая төгрөгийг нь өгсөн. Яг бэлнээр өгсөн үү, дансаар өгсөн үү гэдгээ тодорхой санахгүй байна. Бэлнээр өгсөн санагдаад байна. Мотоциклийг худалдаж авахдаа гэрээ байгуулахгүй, шууд амаар тохироод авсан санагдаж байна. Ямар ч байсан мотоциклийг нь аваад төлбөр, мөнгийг нь бүрэн төлсөн. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Бидний хооронд өр авлагын асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Нын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын арван жилийн сургуулийг 2005 онд Тсөн. 2005-2009 оны хооронд Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр Тсөн. 2009-2010 оны хооронд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хаан банкинд теллер, 2010-2017 оны 9 дүгээр сар хүртэл Архангай татварын хэлтэст Батцэнгэл сумыг хариуцсан татварын улсын байцаагч, 2017 оны 09 дүгээр сард Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн Засаг дарга Д.Тийг ажил хэргийн шугамаар танина. Манай сумын багийн дарга байгаа юм. Энэ хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2018 онд Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас 1.800.000 төгрөгөөр шинэ мотоциклийг аймгийн төвөөс худалдан авч Дбагийн засаг дарга Д.Төд хүлээлгэж өгсөн. Тухайн үед мотоцикль шинээрээ байсан бөгөөд Д.Т дарга өөрөө сонгоод мотоциклио өөрөө суманд авчирсан. Тухайн мотоцикль нь шинэ байсан бөгөөд тамгын газар үндсэн хөрөнгөдөө 1.800.000 төгрөгөөрөө бүртгээд Дбагийн засаг дарга Д.Төд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулж акт үйлдсэн. Хүлээлгэж өгөх үед мотоцикль нь шинээрээ байсан бөгөөд улсын дугаар аваагүй, тэр чигээр нь өгсөн. Тухайн баримт дээр нь арлын дугаар нь байгаа. Энэ мотоциклийг багийн засаг дарга Д.Т хаана байгааг нь мэдэх бөгөөд одоо түүн дээр бүртгэлтэй байгаа. Мотоциклийг 5 жил ашиглаад актлах боломжтой бөгөөд одоогоор актлагдаагүй бүртгэлтэй хэвээр байгаа. Архангай аймгийн хэмжээнд багийн хөгжлийн дэд хөтөлбөрийн хүрээнд сумдын багийн засаг дарга нарыг унаажуулах ажил явагдсан. Үүний хүрээнд аймгийн тамгын газраас яриад ирж мотоциклио ав гэсэн бөгөөд ирэхэд 5 ширхэг мотоциклийг 5 багийн засаг даргад чинь олгоно гэж хэлсэн. Ингээд оны өмнө мотоциклио аваад оны дараа 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 5 багийн засаг дарга нартаа мотоциклиудыг өгсөн. Анхнаасаа багийн засаг дарга нарт өгөхөөр ирсэн учраас үүний дагуу дахин Д.Төд мотоцикль өгч байгаа юм. Одоо Д.Тийн нэр дээр 2 мотоцикль бүртгэлтэй байгаа юм. Дбагийн засаг дарга Д.Т нь 2018 онд авсан мотоциклио яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Бусдад өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Дээрх 2018 он болон 2022 онд олгогдсон мотоциклиуд бол төрийн өмч бөгөөд зөвхөн багийн засаг дарга нар өөрсдөө албан хэрэгцээнд ашиглах ёстой. УИХ-ийн гишүүн Ж.М 2018 онд Батцэнгэл сумын Дбагт мотоцикль өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх 2 мотоциклийг төсвийн хөрөнгөөр авч өгсөн. Өөр мотоцикль өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Магадгүй Дбагийн нээлтийн үеэр сумын засаг дарга тус багийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор мотоцикль авч өгнө гэж хэлээд дээрх мотоциклийг 1.800.000 төгрөгөөр худалдан авч өмчид бүртгэж өгсөн байж магадгүй. Би энэ талаар мэдэхгүй байна. 2018 онд олгогдсоноос нь хойш би өөрөө бол нүд үзэж тоолж байгаагүй. Харин тусдаа тооллогын комисс томилогдож тамгын газрын эд хөрөнгийг тоолдог. Тооллогын комисст нягтлан бодогч ажилласан байх гэж бодож байна. Тушаалаас тодорхой харагдана. 2020 онд байх сумын хэмжээнд 1000 боодол өвс ирж байсан санагдаж байна. Үүнийг 6 багт тэнцүү хуваагаад багийн дарга нар нь иргэдтэй ирээд сумын төвөөс няраваас авч байсан. Яг нэг өрхөд тэдийг өг гэсэн чиглэл байхгүй. Багийн засаг дарга аль хүртээмжтэй байдлаар олгоно. Зарим зуд ихтэй газруудыг ч гэсэн харгалзаж үзнэ. Дбагт амьдардаг Э.Ш, Г.Э нар нь Д.Т гэдэг хүний хамаатан гэж сонссон. Яг ямар хамаатан гэдгийг нь мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс өвс тэжээлийн тусламж авсан эсэхийг нь мэдэхгүй. Үүнийг баг хуваарилж зохицуулж олгоно. Би энэ талаар мэдэхгүй байна. Би өөрөө нээлт дээр нь очоогүй. Тус багийн нээлт 2018 оны зун болж байсан санагдаж байна. Ямар ч байсан гишүүн ирсэн сурагтай байсан. Нээлтийн үйл ажиллагаанд сумын Засаг дарга бол очиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Нгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл сумын арван жилийн сургуулийг 2005 онд Тсөн. 2005-2009 оны хооронд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр Тсөн. 2009-2015 оны хооронд Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд хувийн байгууллагад ажиллаж амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сард тус аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон 2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. 2017 оны 02 дугаар сараас хойш 2021 оны 10 дугаар сар хүртэл тус газрын нягтлан бодогчоор ажилласан. 2021 оны 10 дугаар сараас хойш одоог хүртэл Батцэнгэл сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулж байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн засаг дарга Д.Тийг ажил хэргийн шугамаар хамт ажиллаж байсан болохоор танина. Манай сумын Дбагийн засаг дарга байгаа юм. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. 2018 онд Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас 1.800.000 төгрөгөөр шинэ мотоциклийг аймгийн төвөөс худалдан авч Дбагийн засаг дарга Д.Төд хүлээлгэж өгсөн. Тухайн үед би өөрөө мотоциклийг хүлээлгэн өгөх ажилд оролцоод акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Яг тушаал, захирамжаар хүлээлгэн өгөх комисс гараагүй. Тус мотоцикль нь 2018 оны Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгийн зардлын төсөвт тусгагдан батлагдсан байсан юм. Улмаар удирдлагаас Дбагийн засаг дарга Д.Төд мотоцикль авч өгөхөөр болж өөрөөр нь мотоциклийг нь сонгуулж аймгийн төвөөс өөрөөр нь суманд авчруулсан. Улмаар тус мотоциклийг худалдан авах гэрээ, нэхэмжлэх, зарлага, тамгын газрын даргын зардал гаргах тухай тушаал, орон нутгийн өмчийн газрын зөвшөөрсөн тоот зэрэг баримтыг би хүлээж аваад худалдагч талд мөнгийг нь буюу 1.800.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мотоциклийг хүлээж авснаас хойш Дсгийн 5155050606 данс руу тамгын даргын зөвшөөрлийн дагуу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед аль хэдийн мотоциклийг аваад бүрэн, бүтэн шинээр нь Д.Төд хүлээлгэж өгсөн байсан юм. Энэ мотоцикль нь улсын дугаар аваагүй. Д.Т даргад өөрт нь байгаа байх гэж бодож байна. Дээрх мотоцикль нь Батцэнгэл сумын засаг даргын тамгын газарт бүртгэлтэй байгаа бөгөөд одоог хүртэл актлах хугацаа нь дуусаагүй байгаа. Энэ мотоциклийг Д.Т даргаас буцааж авсан зүйл байхгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. 2020 оны сүүлээр жилийн эцсээр манай сумын тамгын газарт 5 ширхэг шинэ Мустанг-150 маркийг мотоциклууд ирсэн бөгөөд эдгээрийг тараасан байх. Би 2021 оны 10 дугаар сард ажлаа өгөөд гарчихсан болохоор үүнээс хойших ажлыг нь мэдэхгүй байна. Дбагийн засаг дарга Д.Т нь 2018 онд авсан мотоциклио яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Бусдад өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Дээрх 2018 онд олгогдсон мотоцикль бол төрийн өмч байгаа юм. УИХ-ийн гишүүн Ж.М 2018 онд Батцэнгэл сумын Дбагт мотоцикль өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Дээрх мотоцикль бол тамгын газрын зардлаас гарсан. 2020 оны хавар хэнээс ирсэн тусламжаар гэдгийг нь мэдэхгүй байна. 1000 орчим боодол өвс ирж байсан. Энэ бол тамгын газрын өмч хөрөнгөөр авсан өвс биш. Дээрх өвс ирээд сумын хуучин соёлын төвд буулгаж байсан бөгөөд би хамт буулгалцаж байсан. Энэ өвсийг нярав, багийн дарга нарт хувааж өгч байсан. Дбагт амьдардаг Э.Ш нь Д.Тийн ахынх нь хүүхэд байгаа юм, Г.Э нь Д.Ттэй хамаатан эсэхийг мэдэхгүй байна. Эдгээр хүмүүст өвс тэжээлийн тусламж олгогдож байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Дээрх өвс тэжээлийг багийн засаг дарга нар хуваарилж байсан санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд 08 дугаар анги Төөд, Улаанбаатар хотод Нийтийн ахуйн үйлчилгээний техникумыг Монгол гуталчин мэргэжлээр 1980 онд Тсөн. 1980-1995 он хүртэл Улаанбаатар хотод Монгол гутлын үйлдвэрт ажилласан. 1995 оноос хойш Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газар үйлчлэгчээр ажиллаж байгаад нярвын ажлыг хавсран гүйцэтгэх болсон. Улмаар 2013 оны үед байх сургалтад хамрагдаж нярвын сертификат авсан юм. Нярваар 2019 он хүртэл ажиллаад мөн оны 12 дугаар сарын 30-нд тэтгэвэртээ гараад одоог хүртэл сумандаа амьдарч байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн засаг дарга Д.Тийг ажил хэргийн шугамаар хамт ажиллаж байсан болохоор танина. Энэ хүнтэй хамаатан садан найз нөхдийн холбоо байхгүй. 2018 онд Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас 1.800.000 төгрөгөөр шинэ мотоциклийг аймгийн төвөөс худалдан авч Дбагийн засаг дарга Д.Төд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхдөө мотоциклийн арлын дугаар, моторын дугаар зэргийг тэмдэглэж улаан өнгийн Хятад мотоциклийг хүлээлгэж өгсөн юм. Энэ мотоциклийг эд хөрөнгийн бүртгэлд би өөрөө бүртгэж байсан. Би энэ талаар мэдэхгүй байна. Би ажлаа өгчихсөн байсан. Дбагийн засаг дарга Д.Т нь 2018 онд авсан мотоциклио яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Бусдад өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Дээрх 2018 онд олгогдсон мотоцикль бол тамгын газрын өмч хөрөнгө байгаа юм. УИХ-ийн гишүүн Ж.М 2018 онд Батцэнгэл сумын Дбагт мотоцикль өгч байсан эсэхийг мэдэхгүй байна. Би өөрөө багийн төвийн нээлтэн дээр очоогүй. 2018 оны зун Дбагийн төвийн нээлт болж байсан. Би 2019 оны 12 дугаар сард тэтгэвэртээ гарсан. Би яг оныг нь тодорхой санахгүй байна, олон жилийн өмнө өвс тараах ажил явагдаж байсан. Би багийн дарга нарт хуваарилж өгөөд багийн засаг дарга нар нь өөрсдөө цааш нь иргэдэд олгодог. Дбагт амьдардаг Э.Ш, Г.Э нар нь өвс тэжээлийн тусламж авч байсан эсэхийг мэдэхгүй байна. Хамаатан садан эсэхийг бол мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дсгийн мэдүүлсэн: ...Би Увс аймагт ерөнхий боловсрол эзэмшсэн бөгөөд 1980-1996 оны хооронд тус аймгийн Баруун туруун суманд цаг уурын ажиглагчаар ажиллаж байсан. 1996-2006 оны хооронд Улаанбаатар хотод хувийн байгууллагад ажиллаж байсан. 2006-2010 оны хооронд Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж амьдарч байсан. 2011 оноос хойш Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зах дээр мотоциклийн худалдаа эрхэлж одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манайх Мустанг-5, Даюун, Чансаа, Хайрхан, Хаужи гэх зэрэг мотоциклиудыг худалдаалдаг юм. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн засаг дарга Д.Т гэдэг хүнийг танихгүй, хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Д.Т нь надаас 2018 онд мотоцикль худалдан авч байсан учраас зүс харж байсан. Мөн үүнээс өмнө ч гэсэн мотоцикль авч байсан санагдаж байна. Би өөрийн худалдаалсан мотоцикль бүрийг тухайн өдрөөр нь дэвтэр дээр гараар бүртгэж бичдэг юм. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Батцэнгэл сумын Дбагийн Засаг дарга Д.Т нь манайхаас цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой 6512 гэсэн арлын дугаарын Тгөлтэй мотоциклийг худалдаж авсан байна. Мотоциклийн арлын дугаарын сүүлийн 4 орон бол давтагддаггүй юм. Д.Т нь энэ мотоциклийг авахаасаа 2-3 хоногийн өмнө байх, над дээр өөрийн биеэр ирж уулзаад багийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд шинэ мотоцикль хэрэгтэй байгаа юм, албанаас мөнгийг нь дараа нь шилжүүлнэ гэж хэлэхээр би зөвшөөрөөд өгч байсан. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би түр хугацаанд ажил гараад байхгүй байсан бөгөөд Д.Т нь утсаар над руу яриад маргааш хэрэгтэй болоод байна, мотоциклио авах хэрэгтэй байна гэхээр нь би зээдээ хэлээд хурлын даргынх нь утасны дугаарыг нь хүртэл бичүүлж аваад Д.Төд цэнхэр өнгийн “Мустанг-5” мотоциклийг шинээр нь өгсөн. Тухайн үед 150.000 төгрөг бэлнээр үлдээсэн гэж тэмдэглэсэн байна, энэ нь яг юуны мөнгө гэдгийг би санахгүй байна. Магадгүй барьцаа болгож үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. Би мотоциклио 1.800.000 төгрөгөөр зарж байсан. Үүнээс хойш тухайн мотоциклийг яасан эсэхийг мэдэхгүй. Дээрх мотоциклиос өмнө нь Д.Т нь өөр нэг мотоцикль дүүдээ авч өгч байсан санагдаж байна. Тийм учраас Д.Тийг зүс харж байсан учраас түүнд зээл өгөөд хурлын даргынх нь утсыг хүртэл бичиж авсан. Үүнийг яг хэзээ авсан гэдгийг нь санахгүй байна. Дээрх мотоциклиос нэлээд өмнө нь буюу бараг жилийн өмнө авсан байх. Яг хэн гэдэг хүнд авч өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна, нэрийг нь мэдэхгүй болохоор бүртгэлээс олох боломжгүй байна. Яг Д.Т гэж нэрээр бүртгэгдсэн ганцхан худалдан авалт байгаа нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авсан худалдан авалт байна. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 45 минутад Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас дээрх цэнхэр мотоциклийн төлбөр болох 1.800.000 төгрөг миний Хаан банкны 5155050606 тоот дансанд орсон. Би тухайн 1.800.000 төгрөгөөс 1 сая төгрөгийг нь өөрийн төрийн банкны данс руу шилжүүлж, өөрөө захиран зарцуулсан. Харин 1.200.000 төгрөгийг нь өөрийн охины Хаан банкны 5032303489 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх 1.800.000 төгрөгийг би хэн нэгэн албан тушаалтанд гаргаж өгөөгүй. Гэрээ холбогдох баримт дээр надаар ирээд гарын үсэг зуруулаад тамга тэмдгээр дарсан байх. Мустанг-5 маркийн арлын дугаар нь 6512 Тгөлтэй мотоцикль байсан. Энэ мотоциклийг нь яг хайрцагтай нь авч явсан эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан шинээр нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр авч явсан. Харин энэ асуугаад байгаа улаан өнгийн Shiray маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн LXYPCKL00J0286221 арлын дугаартай мотоциклийг би Д.Төд болон Батцэнгэл сумын Pасаг даргын тамгын газарт зараагүй. Энэ ямар учиртай мотоцикль эсэхийг мэдэхгүй байна. Надад бүртгэлийн дэвтэр байгаа. Би он, сар, өдрөөр нь хаана, ямар мотоцикль зарсан эсэхээ тэмдэглэдэг юм. Зарсан мотоциклиудынхаа арлын дугаарын сүүлийн 4 орныг тэмдэглэдэг юм. Д.Т гэдэг хүнтэй би өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын 3 давхарт 307 тоот танай өрөөний үүдэнд зөрсөн. Тэгэхэд Д.Т нь “улаан мотоцикль авсан гэж хэлээрэй” гэж хэлэхээр нь би нэг их сайн санахгүй байна гэж хэлээд орж ирсэн. Дараа нь таньтай уулзчихаад ажил дээрээ очиход манай ажил дээр ирчихсэн байсан. Тэгээд би уулзахаас зугтаагаад явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Жын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд 10 дугаар ангиа 1997 онд Тсөн бөгөөд 1997-1999 онд хөдөө малчин, 2000-2001 оны хооронд цэргийн алба хаасан. 2001-2012 оны хооронд сумандаа мал маллаж, ажиллаж, амьдарч байсан. 2012-2021 оны хооронд тус сумын Дбагийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажилласан. 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сумын засаг даргын орлогчоор томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн засаг дарга Д.Т гэдэг хүнийг хамт ажиллаж байсан багийн дарга гэдэг утгаар нь танина. Энэ хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Надаас олон ах хүн. Ажил төрлийн шугамаар олон удаа уулзаж байсан, хамт явж байсан тохиолдол байгаа. 2018 оны төсөвт багийн засаг даргад мотоцикль авч өгөх хөрөнгө батлагдсан байсан юм. Үүний дагуу Дбагийн засаг даргад мотоцикль авч өгөхөөр болоод 2018 оны зун багийн төвийн нээлт болохоос 2 хоногийн өмнө нь би багийн засаг дарга Д.Тийн хамт Архангай аймгийн төвд орж ирээд урд хавар нь мотоцикль авч байсан эмэгтэй дээр очиж мотоцикль авсан. Тухайн үед би багийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд гардуулах мотоциклийг авахаар багийн засаг дарга Д.Тийн хамт түүний дүү Шын “Портер” машинтай аймгийн төв рүү орсон. Улмаар би урьд хавар нь мотоцикль авч байсан эгч дээр Д.Тийг дагуулж очоод “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн 150 мотортой хятад мотоциклийг 1.950.000 төгрөгөөр авахаар болсон. Тэр үед мотоциклийн үнэ нэмэгдсэн байсан бөгөөд 150.000 төгрөгийн зөрүүг Т дарга өөрөө бэлнээр тэр үедээ өгч үлдээсэн. Харин 1.800.000 төгрөгийг зээлээр аваад дараа нь тамгын газраас төлсөн. Би тэр үедээ яагаад үнэ нь нэмэгдчихсэн юм гэж хүнтэй нь ярилцаж байсан. Улмаар төмөр рамтай бор өнгийн кардон хайрцагтай шинэ мотоциклийг цагаан өнгийн “Портер” машины задгай тэвшин дээр ачаад Д.Т даргын хамт Батцэнгэл сум руу явсан. Бид 2 арилжаа наймаагаа хийгээд авах юмнуудаа цуглуулаад 17, 18 цагийн үед аймгийн төвөөс гарсан санагдаж байна. Улмаар мотоциклийг Т даргын гэрийн гадаа буулгасан. Маргааш нь би нээлтийн үйл ажиллагаанд бэлдсэн бөгөөд хонь, ямаа гаргаж, хуйхалж ажилласан. Нөгөөдөр өглөө нь нээлтийн үйл ажиллагаа эхэлж, наадам явагдсан юм. Тэр үйл ажиллагааны үеэр би морины комисст ажиллаж байсан юм. Мотоциклийг яг хэн гардуулсныг би санахгүй байна. Ямар ч байсан бидний авсан цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн шинэ мотоциклийг Т дарга нээлтийн өдөр хүлээж авсан. Би ажил хэргийн шугамаар Д.Т даргатай үүнээс хойш олон удаа уулзаж байсан бөгөөд тэгэхэд нөгөө шинэ цэнхэр мотоциклийг унаагүй, ашиглахгүй байсан. Яагаад ашиглахгүй байгаа талаар би ч асуугаагүй. Өөрөө хуучин хэрэглэж байсан улаан мотоциклио унаж, ашиглаж байна. Д.Т дарга байнга л мотоцикльтой явдаг хүн. Нэг улаан мотоцикль унаад яваад байдаг байсан бөгөөд тэрийгээ шинээр авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би тооллогын комисст ажиллаж байгаагүй. Харин сумын Засаг даргын орлогч болоод 2021 оны 10 дугаар сард тамгын газрын эд хөрөнгийг тоолсон. Тэр үед багуудыг тоолоогүй. Гүнчингийн Э нь Д.Т даргын эхнэрийнх нь хамаатан гэж сонссон. Нарийн зүйл мэдэхгүй байна. Харин Эын Ш нь Д.Тийн төрсөн ахынх нь хүүхэд байгаа юм. Г.Э, Э.Ш нар нь яг дээрх тусламж, дэмжлэгийг авсан эсэхийг мэдэхгүй байна. Эдгээрийг олгохдоо ямар нэгэн шаардлага, шалгуур тавихгүй тараадаг. Харин улаан загалмайгаар ирсэн зүйлийг амьжиргааны түвшин доогуур, мал цөөтэй иргэдэд олгодог. Сумын нутгийн зөвлөлийн гишүүн Ш.Н гэдэг хүн багийн төвийн нээлтийн үеэр ирээд нээлт дээр Д.Т даргаас бэлнээр 200.000 төгрөг аваад дугтуйнд хийгээд нээлт дээр 2 сая төгрөг өгч байна гээд гардуулсан юм. Би өөрөө цуг байсан юм. Харин дараа нь Д.Т Ш.Нгаас энэ 2 сая төгрөгийг авсан гэж сонссон. Би өөрөө бол Д.Т даргыг Ш.Нгаас мөнгө авсныг нь хараагүй. Мөнгө авсан бол юунд зарцуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан багийн төвд бол юм аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Псгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Батцэнгэл суманд 11 дүгээр ангиа 2013 онд Тсөн бөгөөд 2013-2017 оны хооронд Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр Тсөн. 2017-2020 оны хооронд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хаан банкинд ахлах теллер, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн засаг дарга Д.Т гэдэг хүнийг хамт ажилладаг учраас танина. Нэг сумынх болохоор мэднэ. Энэ хүнтэй хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Би 2021 оны жилийн эцсээр 12 дугаар сард эд хөрөнгийн тооллогын комисст орж ажилласан. 2021 оны 12 дугаар сард би өөрөө тус сумын Дбагийн төв дээр нь очиж эд хөрөнгөө тоолоод багийн засаг дарга Д.Тийн ойрхон байх гэрт нь очиж мотоцикль, зөөврийн компьютер зэргийг нь тоолсон юм. Энэ тооллого 2021 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд болсон бөгөөд яг өдрүүдийг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед Дбагт очиж Д.Төд бүртгэлтэй мотоциклийг нүдээр үзэж шалгасан. Тэр үед гэрийнх нь гадаа эвдэрчихсэн гээд надад нэг улаан мотоцикль үзүүлж байсан. Тус мотоцикль нь улсын дугааргүй бөгөөд би арлын дугаарыг нь хараагүй. Ямар ч байсан улаан өнгийн, хятад мотоцикль байсан бөгөөд нилээд хуучирсан харагдаж байсан. Манай тамгын газрын эд хөрөнгийн бүртгэлд Д.Төд тэдэн онд 1.800.000 төгрөгийн мотоцикль бүртгэсэн гэсэн бүртгэл байдаг бөгөөд тус бүртгэл дээр нарийвчилж арлын дугаар, өнгө загварыг нь бичээгүй байсан. Харин 2022 оны 05 дугаар сард шинэ мотоцикль олгогдсон бөгөөд үүнийг хөдөөгийн 5 багийн засаг даргад олгосон бөгөөд олгохдоо арлын дугаар, моторын дугаарыг нь бүртгэж олгосон байгаа. Би Дбагийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд очиж байгаагүй. Би энэ талаар мэдэхгүй байна, огт анзаарч байгаагүй. 2022 оны 03 дугаар сарын эхээр нярав солигдоод дахин эд хөрөнгийн тооллого явуулж няравын ажлыг хүлээлцсэн юм. Тэр үед Дбагийн төвд Д.Т даргын гэрийн гадаа нь очиж дахин мотоциклийг нь шалгахад улаан мотоцикль эвдэрсэн гээд амбаартаа хийсэн байсан. Тэгээд байгаа гэж тоолчихоод явсан. Үүнээс гадна түүнд шинээр олгогдсон цагаан мотоцикль нь байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 130 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эийн мэдүүлсэн: ...Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн төвд цэргээс халагдаж ирэхэд аав Г.Б тосч аваад бид шууд Батцэнгэл сум руу гэр рүүгээ явсан. Манай аав Г.Б уг мотоциклийг яг хэзээ, хэнээс авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг 2018 оны 10 дугаар сард цэргээс халагдаж ирэхэд надад шинээр нь цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой мотоциклийг хайрцагтай нь өгсөн. Уг мотоциклийг би өөрөө угсарч унаж хэрэглэж байсан бөгөөд одоо тус мотоциклийн мотор нь эвдэрчихсэн, би засуулах гээд аймгийн төвд аваад ирчихсэн байгаа юм. Тус мотоциклийн банкийг би танил ахдаа түр өгчихсөн байгаа бөгөөд эргээд мотоциклио янзлахаар авах юм. Одоо тухайн цэнхэр мотоцикльд саарал банк тавьсан байгаа бөгөөд мотоциклийн рам, бусад эд ангиуд нь хэвээрээ байгаа. Би мотоциклийг аавын хамт шинээр нь угсраад сумын төв орж банкийг нь дүүргэж байсан. Би тус мотоциклийн моторыг янзлуулах гээд аймгийн төв рүү дээр аваад ирсэн байгаа. Тус мотоциклийн мотор дээр нь 162FMJ JF052779 гэсэн дугаар байсан. Би зургийг нь авсан байгаа бөгөөд гаргаж өгье. Энэ мотор нь 2018 онд аав минь надад өгсөн цэнхэр өнгийн мотоциклийн мотор байгаа юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ мотоциклийг манай аав худалдаад авчихсан байсан. Хэдэн төгрөгөөр, хэнээс авсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан мөнгөө төлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 132 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эгийн мэдүүлсэн: ...Архангай аймгийн Батцэнгэл сумын багийн засаг дарга Т нь миний төрсөн дүү байгаа юм. Д овогтой Т айлын хамгийн бага хүүхэд бөгөөд Архангай аймагт 1971 онд төрсөн бөгөөд тус аймгийн Батцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд ерөнхий боловсрол эзэмшсэн, бүрэн дунд боловсролтой. Д.Т нь 1996 оноос хойш одоог хүртэл Батцэнгэл сумын Дбагт ажиллаж амьдарч байгаа бөгөөд сүүлийн 20 гаруй жил багийн засаг даргаар ажиллаж байгаа юм. Д.Т нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд түүний эхнэр Счимэг нь мал малладаг. Д.Т нь шударга, хүмүүстэй эвтэй, ажлын төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаа юм. Ямар байсан Д.Т нь техник мэргэжлийн сургууль Төж байсан бөгөөд яг ямар мэргэжилтэйг нь санахгүй байна. Д.Т нь “ТМС” Төөд Архангай аймгийн төвд Онцгой байдлын газарт ажиллаж байсан. Хамт олондоо нэр хүндтэй. Д.Т нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 159 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Тийн дахин мэдүүлсэн: ...Би тус тогтоолд дурдагдсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Дбагийн төвийн барилгын нээлтийн үйл ажиллагаан дээр сумын засаг дарга микрофоноор Дбагийн засаг дарга Төд мотоцикль гардуулъя гэж чанга яригчаар зарласан юм. Тэгээд тэр цэнхэр мотоциклийг хайрцагтай нь надад өгч байсан юм. Намайг мотоциклиор шагнаж байна гэж ойлгож байсан. Тэнд байсан манай багийн иргэд ч гэсэн намайг мотоциклиор шагнууллаа, баяр хүргэе гэж байсан. Би тухайн үед өөрөө шинэ улаан мотоцикль аваад удаагүй байсан бөгөөд унаж хэрэглэж байсан. Б намайг нэг мотоциклио зарчихаач гэхээр нь шагналынхаа мотоциклийг зарчихсан юм. Тэр үед мөн ширээ сандал, сэйф зэрэг зүйлс ч гардуулж байсан бөгөөд тэдгээр нь багийн төвийн байранд одоог хүртэл байгаа. Би тухайн Дбагийн нээлтийн үйл ажиллагаанаас хойш өөрийн улаан мотоциклиор төрийн үйлчилгээг ямар ч саадгүйгээр иргэдэд хүргэж ажиллаж байсан. Ийм учраас миний хувьд 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхгүй байна. Би өөрөө 20 гаруй жил багийн засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд өөрийн хувийн машин, мотоциклиор төрийн ажлыг байнга явуулж байсан. Машин, мотоциклио эвдэж ч байсан. Дбагийн төвийн нээлтийн үеэр өгсөн ширээ, сандал, сэйф зэрэг нь сумын засаг даргын тамгын газарт бүртгэлтэй бөгөөд байнга тооллогод хамрагдаж байсан. Би улаан мотоциклийг ч гэсэн бүртгүүлж тооллогод хамруулдаг. Миний хувьд би өөрийнхөө хувийн мотоцикль, машинаар төрийн үйлчилгээг байнга хүргэдэг байсан бөгөөд энэ асуудалд бас гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 175 хуу/

 

Архангай аймгийн Батцэнгэл сумын засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/06 дугаартай захирамж /хх-ийн 38 хуу/

Мотоцикль худалдан авсан баримтууд /хх-ийн 39-63 хуу/

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 85 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-83, 113-118, 119-125, 138-141 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 94 дугаартай тогтоол 1 хуудас, прокурорын санал 2 хуудас, төрийн банкны мөнгөн шилжүүлэг 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаарА аймгийн Б сумын Дбагийн Засаг дарга Д.Т нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан LXYPCKL00J0286512 арлын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад худалдаалан өөрт давуу байдал бий болгон А аймгийн Б сумын Засаг даргын тамгын газарт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А аймгийн Бсумын Дбагийн Засаг дарга Д.Т нь төсвийн хөрөнгөөр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан LXYPCKL00J0286512 арлын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад худалдаалан өөрт давуу байдал бий болгон А аймгийн Бсумын Засаг даргын тамгын газарт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Нын мэдүүлсэн “2018 оны 08 дугаар сарын эхэн үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дбагийн төвийн барилгын нээлтийн өдөрлөгийн арга хэмжээ болсон. Энэ арга хэмжээнд Д.Төд мотоцикль гардуулж өгснийг мэдэж байна. Д.Т дарга өөрөө аймгийн төвөөс очиж мотоцикль аваад Дбагийн төвийн нээлтийн үйл ажиллагаан дээр аваачсан гэсэн. Бид тухайн мотоциклийнх нь төлбөр тооцоог хийх гээд албан ёсны баримт, гаалийн бичгийг нь аваад гэрээгээ хийгээд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1.800.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Харин 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тухайн авсан мотоциклийг нь албан ёсоор бүртгэлжүүлж тамгын газрын хөрөнгөд бүртгээд Д.Т даргад хүлээлгэж өгсөн. Тухайн үед Д.Т дарга нь улаан өнгийн мотоциклийг худалдаж авсан гээд манай тамгын газарт унаж ирээд бүртгүүлсэн бөгөөд тухайн үед тэр мотоцикль шинэ байсан. Харин би бол Д.Т даргыг төсвийн мөнгөөр цэнхэр өнгийн мотоцикль авсныг нь мэдээгүй, дээрх бүртгүүлсэн улаан өнгийн мотоциклийг авсан гэж ойлгосон юм. Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газар тухайн жилийн хөрөнгө оруулалтын батлагдсан зардлаас 1.800.000 төгрөгөөр албан хэрэгцээнд мотоцикль авсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 179/,

 

гэрч Г.Бийн мэдүүлсэн “Би 1.850.000 төгрөгөөр “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн шинэ мотоциклийг Дбагийн засаг дарга Д.Төөс 2017 оны 06 дугаар сарын 10-ны үеэр худалдаж  авсан. Тухайн жилийн намар манай хүү цэргээс халагдаж ирэх байсан учраас би түүнд мотоцикль авч бэлдсэн юм. Би урьд өмнө нь мотоцикль хэрэгтэй байгаа талаар Д.Төд хэлж байсан юм. Тэгтэл Д.Т дарга би өөрөө шинэ мотоцикльтой юм чинь чи энэ бэлгэнд өгсөн мотоциклийг авах уу гэж асуусан. Тэгээд Т бид хоёр ярьж тохироод 1.850.000 төгрөгөөр авахаар болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,  

 

гэрч Б.Эгийн мэдүүлсэн “Манай нөхөр 1.850.000 төгрөгөөр “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн цоо шинэ мотоциклийг Дбагийн засаг дарга Д.Төөс 2018 оны зун багийн төвийн нээлтийн үеэр худалдаж авсан. Тухайн жилийн намар манай хүү цэргээс халагдаж ирэх байсан учраас түүнд зориулж мотоцикль авч бэлдсэн юм. Тэгээд Т даргаас ярьж тохироод 1.850.000 төгрөгөөр авахаар болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

гэрч П.Нгийн мэдүүлсэн “2018 онд Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас 1.800.000 төгрөгөөр шинэ мотоциклийг аймгийн төвөөс худалдан авч Дбагийн засаг дарга Д.Төд хүлээлгэж өгсөн. Тухайн үед би өөрөө мотоциклийг хүлээлгэн өгөх ажилд оролцоод акт үйлдэж хүлээлгэж өгсөн. Яг тушаал, захирамжаар хүлээлгэн өгөх комисс гараагүй. Тус мотоцикль нь 2018 оны Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгийн зардлын төсөвт тусгагдан батлагдсан байсан юм. Улмаар удирдлагаас Дбагийн засаг дарга Д.Төд мотоцикль авч өгөхөөр болж өөрөөр нь мотоциклийг нь сонгуулж аймгийн төвөөс өөрөөр нь суманд авчруулсан. Улмаар тус мотоциклийг худалдан авах гэрээ, нэхэмжлэх, зарлага, тамгын газрын даргын зардал гаргах тухай тушаал, орон нутгийн өмчийн газрын зөвшөөрсөн тоот зэрэг баримтыг би хүлээж аваад худалдагч талд мөнгийг нь буюу 1.800.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мотоциклийг хүлээж авснаас хойш Дсгийн 5155050606 данс руу тамгын даргын зөвшөөрлийн дагуу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед аль хэдийн мотоциклийг аваад бүрэн, бүтэн шинээр нь Д.Төд хүлээлгэж өгсөн байсан юм. Дээрх мотоцикль нь Батцэнгэл сумын засаг даргын тамгын газарт бүртгэлтэй байгаа бөгөөд одоог хүртэл актлах хугацаа нь дуусаагүй байгаа. Энэ мотоциклийг Д.Т даргаас буцааж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,

 

гэрч Б.Аийн мэдүүлсэн “2018 онд Батцэнгэл сумын засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалтын зардлаас 1.800.000 төгрөгөөр шинэ мотоциклийг аймгийн төвөөс худалдан авч Дбагийн засаг дарга Д.Төд хүлээлгэж өгсөн. Энэ мотоциклийг эд хөрөнгийн бүртгэлд би өөрөө бүртгэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

 

гэрч Д.Дсгийн мэдүүлсэн “Д.Т нь надаас 2018 онд мотоцикль худалдан авч байсан учраас зүс харж байсан. Мөн үүнээс өмнө ч гэсэн мотоцикль авч байсан санагдаж байна. Би өөрийн худалдаалсан мотоцикль бүрийг тухайн өдрөөр нь дэвтэр дээр гараар бүртгэж бичдэг юм. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Батцэнгэл сумын Дбагийн Засаг дарга Д.Т нь манайхаас цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой 6512 гэсэн арлын дугаарын Тгөлтэй мотоциклийг худалдаж авсан байна. Д.Т нь энэ мотоциклийг авахаасаа 2-3 хоногийн өмнө байх, над дээр өөрийн биеэр ирж уулзаад багийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд шинэ мотоцикль хэрэгтэй байгаа юм, албанаас мөнгийг нь дараа нь шилжүүлнэ гэж хэлэхээр би зөвшөөрөөд өгч байсан. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би түр хугацаанд ажил гараад байхгүй байсан бөгөөд Д.Т нь утсаар над руу яриад маргааш хэрэгтэй болоод байна, мотоциклио авах хэрэгтэй байна гэхээр нь би зээдээ хэлээд хурлын даргынх нь утасны дугаарыг нь хүртэл бичүүлж аваад Д.Төд цэнхэр өнгийн “Мустанг-5” мотоциклийг шинээр нь өгсөн. Тухайн үед 150.000 төгрөг бэлнээр үлдээсэн гэж тэмдэглэсэн байна, энэ нь яг юуны мөнгө гэдгийг би санахгүй байна. Магадгүй барьцаа болгож үлдээсэн байхыг үгүйсгэхгүй. Би мотоциклио 1.800.000 төгрөгөөр зарж байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг 45 минутад Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас дээрх цэнхэр мотоциклийн төлбөр болох 1.800.000 төгрөг миний Хаан банкны 5155050606 тоот дансанд орсон. Би тухайн 1.800.000 төгрөгөөс 1 сая төгрөгийг нь өөрийн төрийн банкны данс руу шилжүүлж, өөрөө захиран зарцуулсан. Гэрээ холбогдох баримт дээр надаар ирээд гарын үсэг зуруулаад тамга тэмдгээр дарсан байх. Мустанг-5 маркийн арлын дугаар нь 6512 Тгөлтэй мотоцикль байсан. Д.Т гэдэг хүнтэй би өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын 3 давхарт 307 тоот танай өрөөний үүдэнд зөрсөн. Тэгэхэд Д.Т нь “улаан мотоцикль авсан гэж хэлээрэй” гэж хэлэхээр нь би нэг их сайн санахгүй байна гэж хэлээд орж ирсэн. Дараа нь таньтай уулзчихаад ажил дээрээ очиход манай ажил дээр ирчихсэн байсан. Тэгээд би уулзахаас зугтаагаад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Жын мэдүүлсэн “Үүний дагуу Дбагийн засаг даргад мотоцикль авч өгөхөөр болоод 2018 оны зун багийн төвийн нээлт болохоос 2 хоногийн өмнө нь би багийн засаг дарга Д.Тийн хамт Архангай аймгийн төвд орж ирээд урьд хавар нь мотоцикль авч байсан эмэгтэй дээр очиж мотоцикль авсан. Тухайн үед би багийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд гардуулах мотоциклийг авахаар багийн засаг дарга Д.Тийн хамт түүний дүү Шын “Портер” машинтай аймгийн төв рүү орсон. Улмаар би урьд хавар нь мотоцикль авч байсан эгч дээр Д.Тийг дагуулж очоод “Мустанг-5” маркийн цэнхэр өнгийн 150 мотортой хятад мотоциклийг 1.950.000 төгрөгөөр авахаар болсон. Тэр үед мотоциклийн үнэ нэмэгдсэн байсан бөгөөд 150.000 төгрөгийн зөрүүг Т дарга өөрөө бэлнээр тэр үедээ өгч үлдээсэн. Харин 1.800.000 төгрөгийг зээлээр аваад дараа нь тамгын газраас төлсөн. Би тэр үедээ яагаад үнэ нь нэмэгдчихсэн юм гэж хүнтэй нь ярилцаж байсан. Улмаар төмөр рамтай бор өнгийн кардон хайрцагтай шинэ мотоциклийг цагаан өнгийн “Портер” машины задгай тэвшин дээр ачаад Д.Т даргын хамт Батцэнгэл сум руу явсан. Улмаар мотоциклийг Т даргын гэрийн гадаа буулгасан. Ямар ч байсан бидний авсан цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн шинэ мотоциклийг Т дарга нээлтийн өдөр хүлээж авсан. Би ажил хэргийн шугамаар Д.Т даргатай үүнээс хойш олон удаа уулзаж байсан бөгөөд тэгэхэд нөгөө шинэ цэнхэр мотоциклийг унаагүй, ашиглахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

 

гэрч А.Псгийн мэдүүлсэн “2021 оны 12 дугаар сард би өөрөө тус сумын Дбагийн төв дээр нь очиж эд хөрөнгөө тоолоод багийн засаг дарга Д.Тийн ойрхон байх гэрт нь очиж мотоцикль, зөөврийн компьютер зэргийг нь тоолсон юм. Энэ тооллого 2021 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд болсон бөгөөд яг өдрүүдийг нь тодорхой санахгүй байна. Тухайн үед Дбагт очиж Д.Төд бүртгэлтэй мотоциклийг нүдээр үзэж шалгасан. Тэр үед гэрийнх нь гадаа эвдэрчихсэн гээд надад нэг улаан мотоцикль үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 130/,

 

гэрч Б.Эийн мэдүүлсэн “2018 оны 10 дугаар сард намайг цэргээс халагдаж ирэхэд надад шинээр нь цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн 150 мотортой мотоциклийг хайрцагтай нь өгсөн. Уг мотоциклийг би өөрөө угсарч унаж хэрэглэж байсан бөгөөд одоо тус мотоциклийн мотор нь эвдэрчихсэн, би засуулах гээд аймгийн төвд аваад ирчихсэн байгаа юм. Тус мотоциклийн банкийг би танил ахдаа түр өгчихсөн байгаа бөгөөд эргээд мотоциклио янзлахаар авах юм. Одоо тухайн цэнхэр мотоцикльд саарал банк тавьсан байгаа бөгөөд мотоциклийн рам, бусад эд ангиуд нь хэвээрээ байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 132/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Тийн яллагдагчаар дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 175/,

Архангай аймгийн Батцэнгэл сумын засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/06 дугаартай захирамж /хх-ийн 38/,

Мотоцикль худалдан авсан баримтууд /хх-ийн 39-63/,

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 85/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-83, 113-118, 119-125, 138-141/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Д.Т нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Довогт Дын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Шүүгдэгч Д.Т нь А аймгийн Б сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн б/06 дугаартай захирамжаар тус сумын Дбагийн засаг даргаар 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс томилогдон ажиллаж байгаа нь ажилд томилсон захирамж, үр дүнгийн гэрээ зэргээр нотлогдож, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болж байна.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Т нь төсвийн хөрөнгөөр 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр худалдан авсан LXYPCKL00J0286512 арлын дугаартай цэнхэр өнгийн мотоциклийг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад худалдаалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                                                                                                                                                         

Шүүгдэгч В.Удвал болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч Д.Төд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал, шүүгдэгч Д.Т нар нь хүсэлт гаргасан тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/699 дугаартай захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 94 тоот тогтоолоор прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Д.Т нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч Д.Төд хорих ял оногдуулахыг тэнссэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас төрд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч Д.Т нь төрд учирсан хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                 1. Шүүгдэгч Довогт Дын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

                 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

                 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

                 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Тийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

                 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасах нэмэгДялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

                 6. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Тийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

                 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                 8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ