Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/210

 

 

 

 

 

 

                       2022/ШЦТ/210

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Д.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын Үт холбогдох 2212000000177 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Б суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн Хгэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Дын Ү /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ү нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Н гэх газар иргэн Д.Ныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Д.Нын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн Kiа bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд копуд, М гэрийн хаалга зэрэг эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээн түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000177 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Нын мэдүүлсэн: ...Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт дүүгийндээ борц авах гээд очтол дүүгийн гэр нь цоожтой эзэнгүй байсан. Тэгээд саахалт айл болох Гынд очсон чинь Гынд Э, Ү, А нар хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд Г нилээн согтуу тал шил виски гаргаж ирээд тойруулж уусан. Тэгээд хууч хөөрч байгаад Ү, А 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд гэрээс гараад хэсэг гадаа байж байгаад гэрт байсан хүмүүсийн дуу өндөрсөөд орилж хашгираад байхаар нь гэр рүү яваад орсон чинь Ү эхнэр Агаа үснээс нь зулгаагаад дарчихсан, манай эхнэр Б, Э 2 салгах гээд хүчрэхгүй Г тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд би Үыг араас нь тэвэрч аваад үснээс зулгаасан байсан гарыг нь салгаад гэрийн зүүн талын оронд аваачаад өөрөө тэврээд суусан чинь Ү гөлөг минь чамд хамаагүй, намайг тавь пизда минь гээд орилоод байсан. Тэгж байгаад би барьж байсан гарыг нь алдсан чинь миний дух руу нэг удаа цохиод, нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөхөөр би 2 удаа алгадаад газар унахаар нь нэг өшиглөсөн. Тэгээд манай эхнэр Б намайг гэрээс аваад гарсан чинь Ү араас гараад ирэхээр нь чи одоо яагаад байгаа юм, зүгээр байлдаа, би чамайг зөндөө гуйлаа шүү дээ гэж хэлсэн чинь намайг цамцнаас зулгаагаад бариад авахаар нь гуд татсан чинь газар шургаад унасан чинь манай эхнэр намайг явъя гээд би машиндаа суугаад явах гэтэл араас орилоод байсан. Тэгээд би шууд яваад өгсөн. Тэгээд би борц авах гэж байсан дүүгийндээ очсон чинь ирээгүй цоожтой байсан. Тэгээд би гэртээ хариад эхнэр, хүүхдээ үлдээгээд морио унаад мадаа явсан. Тэгээд би үхрээ хураагаад гэр рүүгээ явж байсан чинь Ү 2 хүүхэдтэйгээ хамт над дээр ирээд мориноосоо буугаад ир гөлөг минь гэхээр нь мориноосоо бууж байх хооронд ар нуруу руу юмаар цохисон бөгөөд би сөхөрч унасан чинь дахиад толгой руу цохисон. Тэгээд унаад эргээд харсан чинь Ү гартаа лоом барьчихсан 2 хүүхэд нь лоомыг нь булаацалдаад зогсож байсан. Тэгээд би босоод морь алдуурчихаар нь мориныхоо араас хэд алхсан чинь морь цаашаа яваад өгсөн. Тэгээд би буцаад ирсэн чинь урдаас гараараа цохихоор нь би зөрүүлээд цохисон чинь нэг хүүхэд нь намайг гарнаас бариад авсан, нөгөө хүүхэд нь аавыгаа хориод байсан. Тэгээд дахиад нэг ойртоод ирэхээр нь би дахиад нэг удаа цохисон чинь Н нь намайг цохих гэсэн бөгөөд тэгэхдээ цохиогүй. Тэгээд бид 2 хэрүүл хийгээд 2 хүүхэд нь аль болох бид хоёрыг салгаад байсан. Тэгээд Үын машинаас 200-300 метр зайтай холдсон байсан. Н, М нар аавыгаа чирээд машин руугаа явж байхад нь толгой халуун оргиод байхаар нь гараараа дараад үзсэн чинь нил цус гарчихсан байсан. Тэгээд миний бие сонин болоод Үын араас чи яаж байгаа юм бэ, миний толгой хагалчихсан байна гээд орилоод яваад очсон чинь намайг урдаас хохино, би чамайг алах байсан юм, наа пиздагаа ал гээд 2 хүүхдэдээ хэлээд байсан бөгөөд намайг дахиад нэг цохиод авсан. Тэгээд миний дотор муухай оргиод нүд бүрэлзээд би морь руугаа яваад өгсөн. Ү 2 хүүхэдтэйгээ яваад өгсөн. Тэгээд би морио барьж аваад үхрээ туугаад гэр рүүгээ явж байсан чинь эхнэр, хүүхдээ тэвэрчихсэн урдаас алхаад ирснээ наад толгой тархи чинь яагаа бэ гэж байсан. Бид 3 гэртээ харьсан чинь гэрийн хажууд байсан машины салхины шил хагарчихсан, урд нүүр нь цөмөрсөн, гэртээ орох гэтэл гэрийн хаалганы хавтас цуурч унасан байсан. Тэгээд эмнэлэг дуудсан. Би Г гэх айлд байхдаа Үыг 2 удаа алгадаад, нэг удаа өшиглөсөн, нэг удаа татаж унагаасан, дараа нь намайг лоомоор цохисны дараа 2 удаа цохисон. Ү Гын байхад намайг нэг удаа цохиж, нэг удаа мөргөж, дараа нь лоомоор нуруу болон толгой хэсэг рүү цохиж, бас алгадаж, нүүр рүү цохисон. Миний толгой 2 сантиметр урт хагарч, нуруу өвдөж, дотор муухайраад байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Эрүүл мэндээ үзүүлж, гэрийн хаалга болон автомашины салхины шил, урд копудыг төлүүлнэ. Би цохиогүй байх, санахгүй байна. Би хажууд нь байгаагүй учир мэдэхгүй байна. Ү нь их хэмжээний согтуу байсан. Би Гын байхдаа 2 рунк архи уусан. Тэгээд түүний дараа Үтай муудалцаад нилээн хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд би машинаа жолоодоод гэртээ харьсан. Би согтоогүй, эрүүл байсан. Бид хоёрын дунд өмнө нь ийм асуудал болж байгаагүй. Ү Гынд байхдаа надад алгадуулсан уурандаа араас очиж ийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. Би Үын биед ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Мын мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г ах, манай аав Ү, ээж А, Э эгч нар архи ууж байсан. Би хонинд явчихаад ирсэн чинь Н ах, Б эгч нар ирчихсэн байсан. Тэгээд би адуунд явчихаад ирсэн чинь Н ах манай аавыг зодчихоод яваад өгсөн байсан. Аав Нынхаар очъё гээд байхаар нь аав Ү, дүү Н нарын хамт Н ахынхаар очсон чинь Н ах малдаа явчихсан эхнэр, хүүхэд хоёр нь гэртээ байсан. Тэгээд аав уурлаад чулуу аваад машиных нь цонхыг хагална гэхээр нь дүү, бид хоёр болиулаад аваад явах гэж байхад Б эгч уурлаад чи чаддаг юм бол хагалчих гээд орилоод байсан чинь машинаасаа буугаад чулуу аваад шидээд машиных нь салхины шилийг хагалчихсан. Тэгээд аавыг машиндаа суулгаад гэрийнхээ зүг рүү явж байсан чинь замд Н ах үхрээ хурааж яваад таарсан. Тэгээд аавыг машиндаа суулгаад гэрийнхээ зүг рүү явж байсан чинь замд Н ах хурааж яваад таарсан бөгөөд аавыг зогс гэхээр нь зогссон чинь машин дотор байсан лоомыг аваад Нын толгой хэсэг рүү барьж явсан лоомоороо нэг удаа цохисон. Тэгээд Н ах сөхөрч ойчоод буцаад босч ирээд морио алдчихсан байсан бөгөөд мориныхоо араас явахаар нь дүү, бид хоёр аавыг барьж авч машиндаа суулгаад гэртээ ирсэн. Манай аав, ээж хоёр хоорондоо маргалдаад байхаар нь Н ах аавыг салгасан гэсэн. Манай аав Үын зүүн нүд нь хавдсан, цээж хөндүүрлэсэн, завьж нь дотор талдаа язарсан байна лээ. Манай аав Ү нилээн согтуу байсан. Харин Н ах сүүлд ирж архи уусан болохоор эрүүл шахуу байсан. Ү Нынд очиж машиных нь салхины шилийг чулуугаар цохиж хагалсан. Гэрийн хаалгыг нь эвдээгүй, гэрт нь ороогүй. Ү нь Ныг лоомоор толгой хэсэгт нь нэг удаа цохисон. Манай нутагладаг газар гол ус ихтэй, бартаатай тул гол мөсөнд цөмөрсөн үед лоом хэрэглэдэг учир автомашины арын багаажинд лоом байсан. Манай аав Үын эзэмшлийн Ланд крузер-80 маркийн автомашин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Эийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ү, түүний эхнэр, хүүхдийн хамт би аймгаас орой ирээд Ү гэр рүүгээ явах гэснээ орой болсон байна, гол эвгүй байгаа гээд манайд хоноцгоосон. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө хоол унд идээд 1 шил архи ууцгаагаад сууцгааж байсан чинь Н эхнэр, хүүхдийн хамт манайд ирсэн. Тэгээд сууцгааж байсан чинь Ү эхнэр Агаа архи уулаа, эмчилгээтэй байж гээд байгаа бололтой байсан. Тэгсэн чинь А үгэнд нь орохгүй байсан чинь Ү эхнэрээ өшиглөөд цохиод авахаар нь Б, бид хоёр эхнэрээ яаж байгаа юм, болохгүй гээд салгах гээд хүчрэхгүй байж байсан чинь гаднаас Н орж ирээд Үыг дагуулаад аваад гарсан. Ү Нын үгэнд орохгүй гарыг нь хазаад байсан чинь Н Үыг алгадаад унагаагаад нэг дэвссэн. Тэгээд гэрт унтаж байсан чинь манай нөхөр Гыг дуудаж босгоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Н эхнэр, хүүхдээ аваад яваад өгсөн. Үын хүүхэд малаас ирсэн чинь гэрээсээ бага бандиа дуудаад том хүүхдээрээ машинаа бариулаад Ныг очиж зодно гээд хоёр хүүхдээ загнаад хүчээр аваад явсан. Ү нилээн согтсон байсан. Н ирээд удаагүй, 2-3 рунк архи уусан байсан. Миний харснаар гараараа нэг удаа цохиод газар унагаагаад цээжин дээр нь 1 удаа дэвссэн. Өөр цохиж, зодоогүй. Ү Нын гарыг нь хазаад эрүү, цээж хэсэг рүү нь толгойгоороо мөргөөд байсан. Тэгээд Н Үыг тэвэрчихсэн байснаа болиод цохиод авсан. Миний харснаар Ү тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Н 2-3 рунк архи уусныхаа дараа автомашин жолоодоод гэр рүүгээ явсан. Би тэр талаар мэдэхгүй. Ү нь манайхаас яваад хэсэг хугацааны дараа буцаж ирээд эхнэр, хүүхдүүдээ загнаад гэр рүүгээ аваад явсан. Ү нь эхнэрээ нэг удаа өшиглөөд, гараараа нэг удаа цохиод, үснээс нь зулгаагаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бийн мэдүүлсэн: ...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г гэх айлд нөхөр Нын хамт очсон чинь Г гэх айлд Ү эхнэр, хүүхдүүдтэйгээ архи ууцгаагаад байж байсан. Тэгээд хэсэг сууцгааж байтал Ү эхнэртээ уурлаад чи архи уулаа, архи уухаа боль гээд уурлаад байсан. Н хүүхдээ шээлгэх гээд гараад явсан хойно Ү эхнэрээ араас нь өшиглөж авсан бөгөөд эхнэртэйгээ хэрүүл хийгээд зодолдох гээд байхаар нь Э бид хоёр салгах гээд дийлэхгүй байж байтал Н гаднаас орж ирээд Үыг салгаж аваад цээжээр нь тэвэрчихсэн байсан чинь Ү манай нөхөр Н руу уурлаж дайраад чи тавь, чамд хамаа байхгүй пизда минь гээд байж байхад нь Г хэвтэж байгаад босч ирээд Үыг аргадаад нилээн тайвшруулаад манай нөхөр Н холдоод ширээний ард очоод суусан чинь Ү нь Н руу орилж дайрч босч ирээд айлын ширээ өшиглөөд авсан чинь Г Үыг барьж авсан бөгөөд Ү хүчрэгдэхгүй болохоор нь Н миний дүү ингэж болохгүй, зүгээр бай гэж хэлээд ноцолдож байгаад Н Үыг түрүүнээс хойш зөндөө гуйлаа, зүгээр бай гээд алгадаж аваад ноцолдоод байсан. Тэгээд гадаа гарцгаая гээд гадаа гарч ирээд Ү Н руу дайраад байхаар нь би Ныг салгаад явъя гээд машиндаа суугаад явцгаасан. Гын хажууханд байдаг дүүгийнхээсээ борц авах гээд очсон боловч манай дүүгийнх цоожтой байхаар нь Гынд очсон. Ү согтуу байсан. Н Гынд очоод хэдэн рунк архи уусан бөгөөд нэг их согтоогүй байсан. Ноцолдож байх хооронд Н нь Үыг хоёр удаа алгадаж байсан бөгөөд харин Ү нь тэврээд авахаар нь толгойгоороо цээж хэсэг рүү нь мөргөөд байсан. Гэртээ ирээд Н малдаа явсан, би гол руу усанд явж байсан чинь Үын эхнэр А над руу залгаад Ү хоёр хүүхдээ аваад Ныг ална гээд явчихлаа, танайхаар очив уу гэж асуухаар нь ах чинь үхэртээ явчихсан, би ус авч явна, дээд үзүүр тойроод машин ирж явна, тэр мөн байх, Үыг яагаад манай руу явуулж байгаа юм гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би усаа аваад гэртээ ирэх хооронд Ү манай гэрийн гадна түрүүлээд ирчихсэн, чи хаана байна, гараад ир, ална, газартай тэгшилнэ гэж орилоод чулуу авч гэр, машин руу шидээд гэрийн хаалга эвдээд, машины салхины шил хагалчихсан байсан. Тэгээд би ирээд юу болж байгаа юм, хамаг юм эвдэж хэмхлээд, төлж янзлаарай гэсэн чинь би өнөөдөртөө чиний 10 гаруй сая төгрөгийн машиныг төлөх чадвартай хүн гээд орилж хашгираад нөхөр чинь хаана байна, чи нөхрөө нуусан гөлөг минь гээд над руу дайраад салаавч гаргаад цээж рүү цохиж авсан. Тэгээд би чаддаг юм бол зодчих гээд урдаас нь уурласан чинь том хүүхэд Мнь аавыгаа аваал надаас холдуулаад машиндаа суулгах гэтэл машин дотроосоо лоом гаргаж ирээд хүүхэдтэй чинь хамт газартай тэгшилнэ гээд над руу дайрсан чинь Мнь тэвэрч аваад машиндаа суулгаад хаалгыг нь хаагаад Н гэх насанд хүрээгүй хүүхэд нь машиныг нь бариад яваад өгсөн. Тэгээд би эхнэр А руу нь утсаар залгаад нөхөр чинь намайг зодож гээд байна, гэрийн хаалга эвдээд машины цонх шил хагалчихлаа, та нар энийгээ төлж янзалж өгөөрэй, нэг нутгийн хүмүүс цагдаад өгөөд яах вэ, учраа олъё гэсэн чинь таныг байтугай намайг зодоод дийлдэхгүй байна, та дууддаг газраа дуудаж, хэлдэг газраа хэлдээ гэсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Н үхрээ туугаад ирсэн чинь нүүр, ам, хувцас нь цус болчихсон байхаар нь би юу болов гэсэн чинь Ү замд таараад мориноосоо буугаад ир гэхээр нь бууж ирэх хооронд лоомоор цохичихлоо, тэгээд нэг сэрсэн чинь намайг зодож байсан бөгөөд би зөрүүлээд нэг цохиод салцгаасан гэж хэлсэн. Тэгээд би цусыг нь цэвэрлэсэн. Гэрийн хаалга эвдэж, “Бонго жи-3” маркийн автомашины салхины шил хагалсан. Ү нь миний цээж хэсэг рүү цохисон бөгөөд надад гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний мэдэж байгаагаар лоомоор цохиж толгойг нь хагалсан байна лээ. Би сайн мэдэхгүй байна. Ү нь хоёр хүүхэдтэйгээ нийлж яаж зодож, цохисныг нь хараагүй учраас би мэдэхгүй байна. Би Үын эвдэлсэн эд хөрөнгийг төлүүлж, нөхрийнхөө эмчилгээнд гаргасан зардлыг төлүүлмээр байна. Манай нөхрийг эмчилгээтэй байх хугацаанд манай малд гарз хохирол учирвал би төлүүлнэ. Миний харснаар Ү тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Харин насанд хүрээгүй хүүхдэдээ тээврийн хэрэгсэл жолоодуулсан. Н Г гэх айлд хэдэн рунк архи уусны дараа машинаа жолоодон 3 км орчим газар явж гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-32 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын дахин мэдүүлсэн: ...90-64 АРА улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин мөн. Харин миний төрсөн дүү Ганбаатарын нэр дээр байдаг юм. Би 2021 оны намар дүү Ганбаатараас худалдан аваад шилжүүлгээ хийж амжаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганбаатарын мэдүүлсэн: ...90-64 АРА улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн автомашин миний эзэмшлийн автомашин биш. Харин миний төрсөн ах Нын автомашин байгаа юм. Би уг автомашиныг 2019 онд худалдан авч байсан юм. Тэгээд 2021 оны намар өөрийн төрсөн ах Нт худалдсан тэгээд шилжүүлгээ хийж амжаагүй байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Үын мэдүүлсэн: ...Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 90-93 хуу/

Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Н биед толгойн оройн баруун дээд хэсэгт язарсан шарх, хуйхны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 60-61 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34, 36 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35, 37 хуу/

“Мэргэн гүн” аудит ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ааймгийн Б сумын Т багийн Н гэх газарт иргэн Д.Н нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, мөн Д.Нын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн Kia bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд копуд, М гэрийн хаалга зэрэг эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж хохирогч Д.Нт 380.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ү нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Н гэх газар иргэн Д.Ныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь төмөр лоомоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хохирогч Д.Нын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн Kiа bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд копуд, М гэрийн хаалга зэрэг эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Д.Нын мэдүүлсэн “Намайг үхрээ хураагаад гэр рүүгээ явж байсан чинь Ү 2 хүүхэдтэйгээ хамт над дээр ирээд мориноосоо буугаад ир гөлөг минь гэхээр нь мориноосоо бууж байх хооронд ар нуруу руу юмаар цохисон бөгөөд би сөхөрч унасан чинь дахиад толгой руу цохисон. Тэгээд унаад эргээд харсан чинь Ү гартаа лоом барьчихсан 2 хүүхэд нь лоомыг нь булаацалдаад зогсож байсан. Тэгээд би босоод морь алдуурчихаар нь мориныхоо араас хэд алхсан чинь морь цаашаа яваад өгсөн. Би буцаад ирсэн чинь урдаас гараараа цохихоор нь би зөрүүлээд цохисон чинь нэг хүүхэд нь намайг гарнаас бариад авсан, нөгөө хүүхэд нь аавыгаа хориод байсан. Бид 2 хэрүүл хийгээд 2 хүүхэд нь аль болох бид хоёрыг салгаад байсан. Тэгээд миний бие сонин болоод Үын араас чи яаж байгаа юм бэ, миний толгой хагалчихсан байна гээд орилоод яваад очсон чинь намайг урдаас хохино, би чамайг алах байсан юм, наад пиздагаа ал гээд 2 хүүхэддээ хэлээд байсан бөгөөд намайг дахиад нэг цохиод авсан. Тэгээд миний дотор муухай оргиод нүд бүрэлзээд би морь руугаа яваад өгсөн. Ү, 2 хүүхэдтэйгээ яваад өгсөн. Тэгээд би морио барьж аваад үхрээ туугаад гэр рүүгээ явж байсан эхнэр, хүүхдээ тэвэрчихсэн урдаас алхаад ирснээ наад толгой тархи чинь яагаа вэ гэж байсан. Бид 3 гэртээ харьсан чинь гэрийн хажууд байсан машины салхины шил хагарчихсан, урд нүүр нь цөмөрсөн, гэртээ орох гэтэл гэрийн хаалганы хавтас цуурч унасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

гэрч Ү.Мын мэдүүлсэн “Аав Нынхаар очъё гээд байхаар нь аав Ү, дүү Н нарын хамт Н ахынхаар очсон чинь Н ах малдаа явчихсан эхнэр, хүүхэд хоёр нь гэртээ байсан. Тэгээд аав уурлаад чулуу аваад машиных нь цонхыг хагална гэхээр нь дүү, бид хоёр болиулаад аваад явах гэж байхад Б эгч уурлаад чи чаддаг юм бол хагалчих гээд орилоод байсан чинь машинаасаа буугаад чулуу аваад шидээд машиных нь салхины шилийг хагалчихсан. Тэгээд аавыг машиндаа суулгаад гэрийнхээ зүг рүү явж байсан чинь замд Н ах үхрээ хурааж яваад таарсан. Тэгээд аавыг машиндаа суулгаад гэрийнхээ зүг рүү явж байсан чинь замд Н ах хурааж яваад таарсан бөгөөд аавыг зогс гэхээр нь зогссон чинь машин дотор байсан лоомыг аваад Нын толгой хэсэг рүү барьж явсан лоомоороо нэг удаа цохисон. Тэгээд Н ах сөхөрч ойчоод буцаад босч ирээд морио алдчихсан байсан бөгөөд мориныхоо араас явахаар нь дүү, бид хоёр аавыг барьж авч машиндаа суулгаад гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-14/,

гэрч Х.Эийн мэдүүлсэн “Ү Нын үгэнд орохгүй, гарыг нь хазаад байсан чинь Н Үыг алгадаад унагаагаад нэг дэвссэн. Тэгээд гэрт унтаж байсан чинь манай нөхөр Гыг дуудаж босгоод тэр хоёрыг салгасан. Тэгээд Н эхнэр, хүүхдээ аваад яваад өгсөн. Үын хүүхэд малаас ирсэн чинь гэрээсээ бага бандиа дуудаад том хүүхдээрээ машинаа бариулаад Ныг очиж зодно гээд хоёр хүүхдээ загнаад хүчээр аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

гэрч Т.Бийн мэдүүлсэн “Гэртээ ирээд Н малдаа явсан. Би гол руу усанд явж байсан чинь Үын эхнэр А над руу залгаад Ү хоёр хүүхдээ аваад Ныг ална гээд явчихлаа, танайхаар очив уу гэж асуухаар нь ах чинь үхэртээ явчихсан, би ус авч явна, дээд үзүүр тойроод машин ирж явна, тэр мөн байх, Үыг яагаад манай руу явуулж байгаа юм гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би усаа аваад гэртээ ирэх хооронд Ү манай гэрийн гадна түрүүлээд ирчихсэн, чи хаана байна, гараад ир, ална, газартай тэгшилнэ гэж орилоод чулуу авч гэр, машин руу шидээд гэрийн хаалга эвдээд, машины салхины шил хагалчихсан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Н үхрээ туугаад ирсэн чинь нүүр, ам, хувцас нь цус болчихсон байхаар нь би юу болов гэсэн чинь Ү замд таараад мориноосоо буугаад ир гэхээр нь бууж ирэх хооронд лоомоор цохичихлоо, тэгээд нэг сэрсэн чинь намайг зодож байсан бөгөөд би зөрүүлээд нэг цохиод салцгаасан гэж хэлсэн. Тэгээд би цусыг нь цэвэрлэсэн. Гэрийн хаалга эвдэж, “Бонго жи-3” маркийн автомашины салхины шил хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32/,

гэрч Д.Нын дахин мэдүүлсэн “90-64 АРА улсын дугаартай Бонго жи-3 маркийн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

гэрч Д.Ганбаатарын мэдүүлсэн “90-64 АРА улсын дугаартай “Бонго Жи-3” маркийн автомашин миний эзэмшлийн автомашин биш. Харин миний төрсөн ах Нын автомашин байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Д.Үын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 90-93/,

хохирогч Д.Нын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 175 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-34, 36/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35, 37/,

“Мэргэн гүн” аудит ХХК-ний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Д.Ү нь гэм буруутай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ү нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах болон Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Ү нь 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн Н гэх газар иргэн Д.Ныг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газарт нь төмөр лоомоор цохисон, мөн энэ үедээ хохирогч Д.Нын гэрийн гадна байсан түүний эзэмшлийн Kiа bongo-3 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд копуд, М гэрийн хаалга зэрэг эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг тус тус бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Үт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Д.Үын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.

 

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан байна.

Хохирогч Д.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээ хийлгэсний зардал, бензиний үнэ, нийт 1.500.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Ү нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаар шүүх хуралдаанаас завсарлага авсан боловч төлөөгүй байх тул түүнээс гэм хорын хохирол тооцсон дараах 754.370 төгрөгийн хохирлыг гаргуулан хохирогч Д.Нт олгох нь зүйтэй байна.

 

Үүнд: хохирогч Д.Н нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Тансаг” ХХК-ний дэлгүүрээс авсан барааны үнэ 42.470 төгрөг, “Бүрэн-Ар” дэлгүүрээс авсан барааны үнэ 63.100 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хэрэглэсэн бензиний үнэ 70.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэрэглэсэн бензиний үнэ 90.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Бидний од” эмийн сангаас авсан эмийн үнэ 108.800 төгрөг, эвдэрсэн 5 ханатай гэрийн хаалганы үнэ 150.000 төгрөг, урд талын салхины шилний үнэ 170.000 төгрөг, автомашины копудны үнэ 60.000 төгрөг зэрэг болно.

 

Хохирогч Д.Нын дээрх бензин авсан цаг хугацаа нь хэрэгт мэдүүлэг өгсөн, гомдол гаргасан цаг хугацаатай тохирч байгаа, мөн дээрх дэлгүүрээс авсан барааг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хэрэглэх зорилгоор авсан гэж үзэх үндэслэлтэй байх тул гэм хорын хохиролд тооцож, шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэж дүгнэв.    

 

Харин хохирогч Д.Нын нэхэмжлэлээс нотлох баримтаа ирүүлээгүй 745.630 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шийтгэх тогтоолоор гаргуулах үндэслэлгүй гэж үзэж, хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.Ү нь хохирлыг төлсөн гэх боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

           Шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом 1 ширхгийг устгаж шийдвэрлэв.    

     

           М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон           

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Дын Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Д.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Үт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Үаас 754.370 /долоон зуун тавин дөрвөн мянга гурван зуун дал/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Цагаан толгой гэх газарт оршин суух М овогт Дгийн Н /РД:../-т олгож, хохирогч Д.Нын нэхэмжилсэн 745.630 /долоон зуун дөчин таван мянга зургаан зуун гуч/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан лоом 1 ширхгийг устгасугай.

 

            7. Шүүгдэгч Д.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Үын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Үт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ